Нийслэл

Нийт 14641 мэдээ байна
post thumbnail

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Минск хотноо ЭСЯ нээх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх болон 2020...

post thumbnail

Он гарсаар 213 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэн, үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан. Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн н...

post thumbnail

Г.Энхтайван: Нэгдүгээр сарын байдлаар 1.200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар өнөөдөр Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинэ коронавирусийн тархалтын үед халуун цэг дээр дээр ажиллаж байгаа хил гаалийн байцаагч нарт ариутгах бодис, хамгаалах хэрэгслийн олдоц х...

post thumbnail

Шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа.   Ажиллах үеэрээ шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад тулгарч байга...

post thumbnail

Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, АНУ, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өөрсдийнх нь хүсэлтээр 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уу...

post thumbnail

ӨНӨӨДӨР: Ардчилсан нам төв байрандаа мэдээлэл хийнэ

Хоёрдугаар сарын 7-нд болох үйл явдлын тойм: 10.00 цагт Гаалийн ерөнхий газраас өөрийн байрандаа Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусний халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлнэ. Утас: 99145985 10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлий...

post thumbnail

Нийтийн тээврээр зорчсон иргэдээс тодруулах азтанууд энэ сарын 12-нд тодорно

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн системийн таван жилийн ойн хүрээнд сар бүр 10 сая төгрөгийн шагналын сантай азын сугалааг зохион байгуулж буй бөгөөд эхний азтанууд энэ сарын 12-ны өдөр тодорно. Нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах бөгөөд тухайн сард 10-аас дээш удаа нийтий...

post thumbnail

Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ажиллуулахыг анхаарууллаа

Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар  өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар,  Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс угаарын хийд хордсон гэх тайлбартайгаар 31 иргэн, /8 хүүх...

post thumbnail

Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэр...

post thumbnail

Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо

Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцу...