Гадаад мэдээ

Нийт 4959 мэдээ байна
post thumbnail

Испани орон даяар албан ёсоор гашуудал зарлана

Засгийн газар коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүст зориулж үндэсний хэмжээнд 10 өдрийн гашуудал зарлана гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ.   “Коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж ирэх мягмар гаргаас Испани орон даяар албан ёсоор гашуудал зарлана. Арван өдөр үргэлжлэх уг...

post thumbnail

Коронавирусын халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүйг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулжээ

Ирэх 10, 11 дүгээр сард цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаад бэлэн байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эрүүл мэндийн яаманд уриалжээ.   Ирэх 10, 11 дүгээр сард коронавирусын халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгааг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулахын сацуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зөөлрүүл...

post thumbnail

Сириателээс чөлөөлөгдөх Засгийн газрын шаардлагыг Рами Махлоуф хүлээж авахгүй

Сирийн тэрбумтан Рами Махлоуф өнгөрөгч ням гарагт эрх баригчдын зүгээс түүнийг үүрэн холбооны Сириател компанийнхаа албан тушаалаасаа огцрох сүүлийн хугацааг зааж, эс биелүүлбэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох тухай мэдэгдсэн гээд албан тушаалаасаа огцрохгүй гэв. Махлоуфийн мэдэгдсэнээр Засгийн газар түүнд дарамт шахалт үзүүлж, компанийнха...

post thumbnail

“Лакин кофе” захирлуудаа залилангийн шалтгаанаар халжээ

Старбаксын Хятад дахь гол өрсөлдөгч, NASDAQ-т бүртгэлтэй Лакин кофе корпораци нь гүйцэтгэх захирал болон үйл ажиллагааны захирал Женни Чян, Жэнь Лю нарыг дотоод хяналт шалгалтын явцад хуурамч гүйлгээтэй холбогдсон гэж үзэж албан тушаалаас нь түдгэлзүүлж буйг мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс хуурамч гүйлгээтэй...

post thumbnail

Солонгосын ахлах сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн ч дахин зогсоожээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт Инчеон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн хоёр сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Инчеоны Боловсролын газар Инчеон хотын таван дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийд...

post thumbnail

"Аэрофлот"-оос захиалсан тийзээ өөрчлөхөд торгууль хүлээхгүй

Коронавирусийн цар тахлаас шалтгаалан дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс 2020 оны тавдугаар сарын 1-нээс өмнө захиалсан тийзийн хуваарьтаа өөрчлөлт хийх боломжийг "Аэрофлот" компани олгож байгаагаа зарлажээ. Захиалсан тийзийнхээ хуваарьт өөрчлөлт оруулахаар бол тодорхой хэмжээний торгууль төлөх ёстой боловч дээрх шийдвэри...

post thumbnail

“Forbes” Оросын хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтыг гаргажээ

“Forbes” сэтгүүл Оросын хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад  тэрбумаар хэмжигдэх 20 гэр бүл багтсан бөгөөд хүүхэд болгонд нь дор хаяж 2.25 тэрбум ам. доллар ногддог байна.   “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Вагит Алекперовын цорын ганц хүү Юсуф Алекперов Оросын хамгийн баян өв...

post thumbnail

ОХУ-д коронавируст халдварын 8849 тохиолдол шинээр илэрчээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8849-өөр нэмэгдэж, 317554 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 3716 нь буюу 42 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсны улмаас нас барсан 127 тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3099 болж...

post thumbnail

Сахилгын хяналт шалгалтын дагуу авлигын 139 тохиолдлыг илрүүлжээ

Суурьшлын асуудал, ус хангамж, ариутгалын яаманд авлигын 139 тохиолдол гарсныг сайд Линдивэ Сисулу өнгөрсөн лхагва гаригт мэдэгдэв. Тус яамны хэд хэдэн газрын хийсэн сэжигтэй зарлагын улмаас 6 тэрбум ранд-ын хөрөнгө алдсаныг Ерөнхий аудиторын шалгалтаар тогтоосон байна. Буруутай этгээдийг ажлаас чөлөөлнө хэмээн Сисулу мэдэгдсэн ба түүний баг тус яа...

post thumbnail

Украины Дэд сайд асан Юрий Грымчакын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Украин Улсын "Түр эзлэгдсэн газар нутаг" болон Дотоод дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дэд сайд асан Юрий Грымчактай холбоотой эрүүгийн хэргийг тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо (АТҮТ) хэрэгсэхгүй болгосон байна. Ю.Грымчак энэ тухай өөрийн “Facebook” хуудсандаа “Авлигатай тэмцэх үндэсний товчооноос Эрүүгийн хуули...