Ашиглалтаас гарсан батерейг дэлхий нийт баялаг гэж үздэг бол монголчууд хаягдалд тооцож, түүндээ хорддог

Түгээх    
2017-12-13 08:30:56 - Эрүүл мэнд

battery

-ХАЯГДАЛ БАТЕРЕЙ ХУУЛЬ НЭХЭЖ БАЙНА-

Сүүлийн үед байгаль орчинд ээлтэй гэх хайбрид буюу хосолмол хөдөлгүүртэй автомашин монголчуудын хөл дүүжлэх гол унаа болсон. Ийм машин бензин бага иддэг боловч цэнэг нь дууссан баттерейг зөв зохистой зориулалтын газар хаяхгүй бол хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд асар их хэмжээний хор хөнөөл учруулсаар буй юм.

Төрийн өмчийн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлд байдаг 95 мянга гаруй “Приус” автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэсэн баримт байна. Гэтэл уг машины нэг баттерейд л гэхэд 20 гаруй төрлийн химийн бодис ордог аж.

Өнөөдөр Монгол Улсад хаягдал баттерейг дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас цэнэг нь дууссан баттерейны химийн хүнд элементүүд нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул дагуулаад эхэлжээ. Уг нь Япон улс цэнэг нь дууссан хайбрид машиныхаа баттерейг авах сонирхолтой байдаг ч манай улс хилээсээ гаргаж чаддаггүй. Учир нь ОХУ, БНХАУ газар нутаг дээгүүрээ аюултай хог хаягдал тээвэрлэхийг хориглодог байна. Хаягдал баттерейг онгоцоор Япон улс руу тээвэрлэх, эсвэл дахин боловсруулах үйлдвэр барих гэсэн хоёрхон л гарц үлдээд байгааг албаны хүмүүс хэлдэг.

battery

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ хаягдал баттерей, аккумулятороос гарч буй хар тугалга хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Хар тугалгын хэмжээ агаар, хөрсөнд сүүлийн жилүүдэд үнэмлэхүй ихээр нэмэгдэж байгаа аж.

Улаанбаатар хотод амьдардаг бага насны хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дунджаар 10-15 мкг/дл байсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заасан хэмжээнээс 4-5 дахин илүү гарчээ. Хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ өндөр байгаа нь сэтгэн бодох чадварт нь сөргөөр нөлөөлж, ой тогтоолтод нь муугаар нөлөөлөх, улмаар уур уцаартай болох шинж тэмдгүүд илэрдэг байна.

Мөн бөөрний дутагдалд орох аюул тулгардаг ажээ. Бага насны хүүхдийн цусанд орсон хар тугалга ясанд нь маш их хэмжээгээр хуримтлагддаг аж. Харин 20 гаруй жилийн дараа буюу хүүхдийг нас биед хүрсний дараа эргээд яснаасаа цусанд орж, ялангуяа эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх үед цусаар дамжин урагт нөлөөлж дутуу жинтэй, ургийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлүүд үүсдэг байна.

bazarragchaa

И.БАЗАРРАГЧАА: АВТОМАШИНЫ ХОГ ХАЯГДЛЫГ БИ БАЯЛАГ ГЭЖ ХАРДАГ

Хосолмол хөдөлгүүртэй автомашин баттерей болон бусад эд зүйлийг дахин боловсруулах талаар ШУТИС-Механик тээврийн сургуулийн дэргэдэх “Монголын автомашины Recycle” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал И.Базаррагчаагаас тодрууллаа.

-Манай улс хэрэглээнээс гарч буй автомашиныг аюултай хог хаягдлын жагсаалтад оруулсан. Өндөр хөгжилтэй улс орнуудад автомашины хог хаягдлаа яаж боловсруулдаг юм бол?

 -Би өөрөө авто инженер хүн учраас автомашины эд анги, хог хаягдлыг баялаг гэж хардаг. Хамгийн гол нь манай улсын иргэд жаахан замбараагүй хэрэглээтэй. Автомашины цэнэг нь дууссан баттерей, аккумуляторууд хортой гэдэг нь үнэхээр ойлгомжтой шүү дээ. Гэтэл үр хүүхэдтэйгээ ойрхон, эсвэл ил задгай байдлаар задлах, үйл ажиллагаа явуулах, арчлах, засварлах ийм ажил хийдгээс болж хар тугалга, янз бүрийн химийн хүнд элементүүд хөрс ногоонд шингэдэг, энэ ургамлыг идсэн мал, амьтан ч гэсэн хорддог. Мөн хүүхдийн биед шингэдэг гэсэн судалгаанууд ч гарсан байна. Бид өөрсдийн буруу үйл ажиллагаагаа зөв болгоод, хууль дүрмийнхээ дагуу бүх үйл ажиллагаагаа явуулбал баттерей, аккумляторын найрлагад орсон түүхий эдүүд байгальд байдаг л элементүүд. Хамгийн гол нь зөв зохистой, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Өнөөдөр автомашиныг олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу 85 хувь дахин ашиглах боломжтой гэж заасан байгаа юм. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 98 хувийг нь дахин ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, хоёрхон хувь нь хог хаягдал болно гэсэн үг.

battery

-Сонирхолтой юм. Бид бараг бүхэлдээ хог хаягдал гэж хардаг шүү дээ?

-Тийм ээ. Энэ 98 хувь эцсийн эцэст мөнгө. Харин манай улс замбараагүй хаяад л, дараа нь өөрсдийнхөө эрүүл мэндийг хордуулаад байна. Бид нарийн өндөр технологи ашиглаад, өндөр хөгжилтэй орнуудын тусламж аваад, дахин боловсруулах үйлдвэр байгуулж болно. Сүүлийн жилүүдэд аюултай гээд байгаа тос, тосолгооны материалаар буцаагаад түлш хийдэг болсон байна. Машины хаягдал дугуйг шатааснаас болж агаар бохирдож хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн хэвлэл мэдээллээр бөөн л юм болдог. Яг үнэн чанартаа Азийн орнуудад, Япон зэрэг улсуудад хаягдал дугуйг шатаан дулаан гаргаж авдаг. Жишээлбэл, хүлэмжээ халаадаг. Европын холбооны улсуудад дугуйг түлш гэж үздэг. Цемент үйлдвэрлэж буй үйлдвэрийн гол бүтээгдэхүүн буюу түлш нь хаягдал дугуй байдаг. Зөвхөн ямар технологи ашиглан шатааж байгаа вэ гэдэг л сонин. Ер нь автомашинаас гарсан хаягдлыг технологийн дагуу зөв ашиглаж чадвал хор биш баялаг юм шүү дээ.

-Манайд ийм арга технологийг нэвтрүүлэхэд ямар асуудал тулгарч байна?

-Төр засгийн бодлого хэрэгтэй. Дээрээс нь хууль эрхзүй тодорхой байх нь хамгийн чухал. Мөн үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг хэрэгтэй байна. Хувийн хэвшлүүд зөндөө ажил хийгээд яваад л байдаг. Гэтэл хууль эрхзүй нь тодорхой биш учраас эдийн засгийн хүндрэлүүд гарч эхэлдэг. Саяхан хог хаягдлын тухай хууль батлагдлаа. Үүнээс хойш бага ч гэсэн хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр дэвшил гарсан.

-Төр засгаас тусламж авахгүйгээр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгож, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах боломж байна уу?

-Хог хаягдлыг дахин боловсруулахтай холбоотойгоор автомашин үйлдвэрлэгч байгууллага нь хог хаягдлаа боловсруулах үүрэг хүлээдэг дэлхийн жишиг байдаг юм. Гэтэл яагаад Япон, Солонгос, АНУ гэсэн улсууд Монгол Улсад оруулж ирсэн автомашиныхаа хог хаягдлын эрх үүргээ биелүүлэхгүй байна. Яагаад мөнгө төлөхгүй байна. Үүнийг зөв зохион байгуулах хэрэгтэй санагдаад байгаа. Мөн гаалиар орж ирдэг хуучин, шинэ автомашинаас татвар авч, фонд үүсгэн, аюултай хог хаягдлыг дахин боловсруулахад ашиглаж болох юм.

battery

-Хилээр орж ирдэг автомашины хэдэн хувь нь хосолмол хөдөлгүүртэй байна вэ. Танай байгууллагад судалгааны тоо баримт байна уу?

-Автомашиныг шинээр үйлдвэрлээд, худалдаанд гарангуут нь хог гэж үздэг. Яагаад гэвэл ямар ч шинэ машин он цагийн уртад хуучирч муудаад, хог болдог. Гэтэл хог болсон зүйлийг зарим орнуудад баялаг гэж үзээд, 98 хувийг дахин боловсруулж байна. Ерөнхийдөө хоёр талтай зүйл л дээ. Манай улсад орж ирж буй автомашинууд бүгдээрээ баялаг, бүгдээрээ л хог. Одоогийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 800 мянган тээврийн хэрэгсэл байна гэж үздэг.

-Манай улсад хамгийн их байдаг “Приус”-ын баттерейг баялаг болгох боломж байна уу. Найрлагад нь газрын ховор элементүүд байдаг гэж сонссон?

-Автомашины баттерейд газрын ховор элементүүд маш их байдаг. Япон Улс хамгийн анх “Приус-20”-ыг үйлдвэрлэхдээ нэлээд их хөрөнгө гаргаж, газрын ховор элементээр нэлээд их “зодсон” юм билээ. Энэ ховор элементийг авч чадна гэдэг манай улсын хувьд хүндрэлтэй. Бидэнд технологи нь алга байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (203.91.*.*)
2017-12-14 19:06:02
төрөөс хууль стандарт татварын бодлогоо тодорхой тогтвортой болгочвол хувийнхан дор нь хэрэгжүүлээд асуудал шийдэгдэнэлдээ даан ч энэ хурлынхан чадахгүй

зочин (122.201.*.*)
2017-12-13 19:35:18
мэдэхгүй юмандаа дайсан гэж

Зочин (66.181.*.*)
2017-12-13 16:41:35
Хог цуглуулхаа болиосой. Тэгээд тэр хогоо баялаг гээд байгаа юм аа. Африкчуудыг баялаг гэж хошигруулаад хамаг хог хаягдлаа европчууд тийш нь зөөж аваачдаг шд. Жаахан мэдээлэлтэй байцгаая!

okej (103.57.*.*)
2017-12-13 15:53:09
bi bodohdoo suuliin 28n jil mongolchuud bid gantsa mashinii hog ch bish, delhiin untsig bulan burees irsen, hog idej heregleseer baigaad ur hoich maani nel uvchinii uur bolj baina daa. Harin suuliin ued humuus neg uhaarch baih shig bainadaa, mongol umaa l hereglee gej.

Зочин (150.129.*.*)
2017-12-13 12:30:54
Приусын аккутляторын хор нөлөөний талаар мэргэжилтнүүд зөндөө сануулсан ш дээ. даанч манайхан ард түмний унаа энэ тэр гэж хөөрөгдөөд татвараас чөлөөлөөд тэрнийг нь далимдуулж амтомашины дамчид Монголыг маань хогоор дүүргэсэн .манайх машины хорт хаягдалыг боловсруулах үйлдвэр байгуулна гэж худлаа.Тэхээр тэр хорт хаягдлаа авчирсан эздээр нь японруу нь зөөлгө.өөр гарц байхгүй.Энэ Базаррагчаа гэгч зүгээр л хоосон мөрөөдөл ярьж толгой эргүүлж олныг төөрөгдүүлж байна.Одоо нэгч приус Монголд минь бүү оруул.

Зочин (49.0.*.*)
2017-12-13 11:18:38
dahin bolovsruulaad surahad l olon mongolchuud mungu oloh bolomjtoi bolj baigaa yum baina ene chin mash sain medee shu

Зочин (66.181.*.*)
2017-12-13 10:23:52
Аргагvй ш дээ. Биднийг vхэж дуусаасай гэдэг хvмvvc толгой дээр сууж байгаа ш дээ. Хятадаас маш их хор орж ирдэг гэсэн ш дээ. Тэрийгээ хаана яаж хэрэглэдэг юм бvv мэд ш дээ

ZZZ (66.181.*.*)
2017-12-13 09:52:40
Баттерейн доторхи шингэн болох хүхрийн хүчлээр цементийн түүхий эд болох гөлтгөнө үйлдвэрлэж болно. Хөтөлд ийм үйлдвэр байгуулагдах гэж байгаа.

Зочин (66.181.*.*)
2017-12-13 09:27:31
Япон улстай хамтраад үйлдвэр байгуулчихаж болохгүй юм байхгүй байлгүй дээ. Хакухо Даваажаргалд санал тавих хэрэгтэй. Эрх мэдэлтэнгүүдэд үйлдвэрхээ ихэнхи хувийг эзэмшүүлвэл дороо шийдэгдэнэ эзэмшүүлэхгүй бол шийдэгддэггүй гэж байгаа юм даа. Улс орон ард түмэн минь гэж худлаа орилоод цаагуураа түрийвчээ түнтийлгэдэг аминчхан үзэлтэй олигархууд ажил явуулахад саад болж байгаа Ийм учраас улс орон минь хөгжихгүй байна аа

Зочин (103.9.*.*)
2017-12-13 09:00:00
базараа багшийн саналыг ажил хэрэг болгох боломжтой гэж бодож бн

cochin (67.167.*.*)
2017-12-13 08:42:15
bugdeeree hiiy l dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
2018-04-19 13:24:44 - Хууль
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ
2018-04-19 13:12:55 - Байгаль Орчин
Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт болж байна
2018-04-19 12:53:01 - Боловсрол
12300 оюутан дотуур байранд амьдарч байна
2018-04-19 12:21:19 - Гадаад
БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав
2018-04-19 12:19:32 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчнийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
2018-04-19 12:08:09 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулжээ
2018-04-19 11:53:33 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар 168 хүн ажиллаж байна
2018-04-19 11:38:22 - Хууль
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын 16 албан тушаалтан оффшор бүс дэх хөрөнгөө АТГ-т бичгээр мэдэгдэж бүртгүүлжээ
2018-04-19 11:38:19 - Шар
Фэйсбүүк 16-аас доош насны хэрэглэгчдэд хүргэх мэдээллийг хязгаарлахаа мэдэгдлээ
2018-04-19 11:35:58 - Нийслэл
Монгол иргэдийг Н-2 хөтөлбөрт хамрагдуулахыг зорин ажиллаж байна гэв
2018-04-19 11:33:39 - Улс төр
Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ
2018-04-19 09:08:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-04-19 08:40:26 - Энтертайнмент
Ч.Ану: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил
2018-04-19 08:32:28 - Улс төр
Хотынхоо өмхийг арилга, ипотекийн зээлээ үргэлжлүүл Х.БАДЕЛХАН САЙД АА
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 08:32:14 - Эдийн засаг
250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
2018-04-19 08:20:53 - Эдийн засаг
Жаст группын захирал Ш.Батхүүгийн бусдад шилжүүлсэн хөрөнгөөр стандартын өрийг төлөх боломжтой
2018-04-18 18:12:34 - Хууль
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллажээ
2018-04-18 17:56:50 - Эдийн засаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан Ачлалт Хүүхдүүд ТББ-ын үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө
2018-04-18 17:47:27 - Хууль
Өнгөрсөн онд архинаас болж зам тээврийн 793 осол үйлдэгджээ
2018-04-18 17:40:06 - Эдийн засаг
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орж эхэлнэ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 17:26:58 - Гадаад
2018 оны сэтгүүлзүйн “Пулицер”-ийн шагналыг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин хүртлээ
2018-04-18 17:14:48 - Байгаль Орчин
“Генерал төгөл”-д тарьсан мод сөөгийг усалж арчилжээ
2018-04-18 17:13:30 - Гадаад
“Транзит Россия”: Монголын төмөр замын ачааны эргэлт маш гайхалтай хурдацтай өсөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 08:41:47 - Орон нутаг
Ц.Магалжав: А.Сүхбат аваргын биед халдсан асуудал огт байхгүй