ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа

Түгээх    
2017-12-14 08:44:37 - Хууль

shoniin survaljlaga

Зочид буудлууд насанд хүрээгүй хүүхдийг оруулахгүй байх журам мөрддөг байсан бол өнөөдөр 13 настай охин гаж донтой этгээдүүдийн гарт амиа алдахгүй байлаа. Хохирогч охин зочид буудал нэртэй “хуульгүй нүх”-нд амиа алдсан энэхүү харамсалтай хэрэг гарснаас хойш ямар ч стандарт, норм норматив, дүрэм журам гээч зүйл байдаггүй дэн буудал, зочид буудлууд нэгийг бодож, хоёрыг тунгаасан болов уу гэтэл үгүй бололтой.

Цаад шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын дарга нарын хамтарсан төлөвлөгөөний хүрээнд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй буудлуудад гэнэтийн шалгалт хийлээ. Улмаар тусгай зөвшөөрөлгүй газруудыг газар дээр нь хааж, зохих зөвшөөрлөө авсны дараа ажиллахыг үүрэгдэж лацадсан юм.

shoniin survaljlaga

-НАСАНД ХҮРЭЭГҮЙ БОЛОВ УУ ГЭМЭЭР ХҮҮХДҮҮД БУУДЛААС ГАРЧ ОДОВ-

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Дашчойлин хийдийн хажууд байх нийтийн орон сууцны нэг давхарт “Ундрам” нэртэй зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Уг буудлыг 60 гаруй насны Ч гэх иргэн ажиллуулдаг бөгөөд долоон жил ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн нь хачирхалтай.

Цагдаа болон прокурорын албаны хүмүүсийг ороход иргэн Ч ихэд бухимдаж, зөвшөөрөл хэмээн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс авсан “Үйлчилгээ эрхлэх гэрээ” гээч канондсон цаас жаазалснаа гаргаж ирэв. Ном ёсоороо бол зочид буудал ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас авдаг аж. Энэ мэт наад зах нь орон сууцны подвальд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа буудалд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгохгүй нь тодорхой юм.

Уг буудал зориулалтын газар үйл ажиллагаа явуулаагүйгээс гадна бохир заваан гээд маш олон асуудал байсан ч энэ удаа албаныхан зөвхөн зохих зөвшөөрөл байгаа эсэхээр нь шалгалт явуулж, уг газрыг лацдахаар болж, өрөө авсан хүмүүс байвал гаргахыг хүсэв.

Гэтэл тэндэхийн найман өрөөний хоёроос нь насанд хүрсэн юм болов уу даа гэмээр жаахан хүүхдүүд хос хосоороо гарч одох нь тэр. Тэднийг ороход бичиг баримтыг нь ч шалгаагүй нь тодорхой болов. Өөрийн үр хүүхэд шигээ хүүхдүүдийг үнэмлэхийг нь ч шалгахгүй, мөнгө л олж байвал барав гэсэн бодлоор “харанхуй нүх” шахам өрөөндөө цоожлоод сууж байгаагаа тэрбээр амьдралын төлөө гэж тайлбарлах.

“Ах нь амьдрах гэж, оюутан хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх гэж ядаж байна” гэж ярих түүнийг хараад хэлэх үг үнэхээр олдсонгүй. Иргэн Ч долоон жилийн өмнө энэ газарт хошин шогийн продакшны студи үйл ажиллагаа явуулж байхад худалдаж авсан гэнэ. Гэвч буудлаас өөр ашигтай бизнес байхгүй гэж үзэж, эргэлт буцалтгүй шийдсэн гэв.

“Одоо үүнийгээ өөрчлөөд, өөр үйл ажиллагаа явуулж болохгүй юу” гэхэд “Өөр юугаа ч хийх вэ. Ямар хэцүү юм бэ. Энд тэтгэврийн насны гурван хүн ажилладаг. Та нар гурван хүнийг хоолгүй болголоо” хэмээв.

Ямартаа ч албаныхан тус буудлыг лацдаж, түлхүүрийг нь хурааж авлаа. Монголчуудын танил тал руугаа утас цохиж, цагдаа нарыг дээрэлхэх гэсэн зан нь цухалзаж, хэд хэдэн хүн рүү утас цохиж, “хов зөөсөн” боловч нэмэр болсонгүй. Цагдаа, хууль хяналтынхан энэ мэт “даварсан” буудлуудтай хатуу тэмцэхээр шийдсэн гэдгээ бидэнд хэлж байсан.

shoniin survaljlaga

-“ХОЛЛИВУД” БААРНААС ГАРСАН ХӨЛЧҮҮ ЗАЛУУСЫН ОРДОГ БУУДАЛ-

Мөн тус хорооны нутагт байх “Focus” зочид буудалд орлоо. Эднийх “Ундрам”-ыг бодоход арай дөнгүүр юм. Аялал жуулчлалын газраас авсан тусгай зөвшөөрлөө зохих ёсны дагуу ханандаа өлгөсөн байлаа. Үйлчлэгч, ресепшний үүрэг зэрэг гүйцэтгэдэг гэх бүсгүй байв.

Тус буудлын ойролцоо “Холливуд” гэх баар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэндээс гарч ирсэн согтуу хөлчүү залуус нийлж нэгдэн, эл буудалд орж ирж хонодог аж. Улмаар согтуурхан элдэв хэрэг тарьж, энэ буудалд танхайрлаа, зодолдлоо гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад олон удаагийн давтамжтай ирдэг байна. Шалгалтаар явж байгаа улсууд энэ удаа тэднийд гэмт хэргээс урьчилан сэргийлэх талаар яриа таниулга хийгээд гарав.

shoniin survaljlaga

-ГАНЦ БҮСГҮЙ ЗОЧИД БУУДЛЫН БҮХ АЖЛЫГ ХАРИУЦАН АЖИЛЛАЖ БАЙВ-

Гурав дахь зочид буудал бол “Ардын эрх”-ийн автобусны буудал дээр байх “Оldway” буудал. Доод давхарт нь нийтийн караоке ажилладаг бөгөөд дөрвөн давхарт нь уг буудал байна. Доор караокед олон хүн орж ирэх тусмаа буудлын орлого сайн байдаг аж. Нийт 12 өрөө бүхий тус зочид буудлын үйл ажиллагааг ганцхан бүсгүй хариуцан ажиллаж байв.

Согтуу хөлчүү хүмүүс орж ирээд, янз бүрийн ааш авир гаргаж, эмэгтэй хүнийг элдвээр доромжилсон байхад хэн ч мэдэхгүй өнгөрч болох аюултай нөхцөл байдал энд харагдана. Уг эмэгтэй энд үйлчлэгч, ресепшн, худалдагч гээд бүх зүйлийг хийдэг гэх бөгөөд нэг  гараа нь 25 мянган төгрөгийн цалинтай аж.

Ямар ч тусгай зөвшөөрөлгүй өдийг хүртэл үйл ажиллагаа явуулсан гэдгээ эзэн гэх залуу нь утсаар ярихдаа хүлээн зөвшөөрөв. Тиймээс мөн л өрөө авсан байсан хүмүүсийг нь гаргаж, уг буудлыг лацадсан юм.  

shoniin survaljlaga

-БИЕЭ ҮНЭЛЖ, АРХИНД ОРЖ, ЭЦЭСТЭЭ ХҮНД ЗОДУУЛЖ ХӨЛГҮЙ БОЛСОН БҮСГҮЙ БУУДАЛД ТОЛГОЙ ХОРГОДОЖ БАЙВ-

Дараа нь Монгол Улсын их сургуулийн шинээр баригдсан шилэн номын сангийн яг замын эсрэг талд байх хажуу хаалгандаа PC тоглоомын газар ажилладаг “Саруул” гэх мотелд орлоо. Үүднийх нь сандал дээр согтуу хүн хэвтжээ. Энэ буудлыг ажиллуулдаг М гэх бүсгүй хорооныхоо хэсгийн байцаагчийн чихийг олон удаа халууцуулж яваа, залилангийн хэргээр шалгагдаж байгаад бага насны хүүхэдтэй хэмээн тэнсэн харгалзах ял аваад буй нэгэн аж.

Албаныхны хэлж буйгаар, уг буудалд биеэ үнэлэгчид орж үйлчилдэг хэд хэдэн зөрчил илэрч байсан гэх. Согтуу залуугаас гадна тэргэнцэртэй нэг бүсгүй сууж байв. Мөн л цагдаа нартай хэдийнэ танил болсон нэгэн аж. Өмнө нь биеэ үнэлдэг байгаад архинд орж, хүнд зодуулаад, хөлгүй болсон гэх энэ бүсгүй хотод наашаа гэх хүнгүй, ингэж танил талаараа буудалд хоног төөрүүлж явдаг аж.

Уг нь ар гэрийнхэн нь Ховд аймагт байдаг ч тэдэн рүүгээ явдаггүй, гэрийнхэн нь ч энэ хүнээ авахыг хүсдэггүй бололтой. Халамж, асрамжийн байгууллагууд нь ч дургүйцээд, энэ хүнийг авдаггүй, ингээд хөх өвлийн хүйтэнд хаачихаа мэдэхгүй байдалтай байгааг хараад өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрсөн.

Хэлэмгий байрын М бүсгүй цагдаагийн алба хаагчдын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй элдэв асуудал, шалтаг шалтгаан хэлж нэлээд цаг удав. Эцэст нь буудлын эзэн гэх хүнтэй утсаар ярьж, зөвшөөрөл байхгүй гэдгийг нь сонсоод, үйлчлүүлэгчдээ гаргаж, хаалгаа барихыг сануулахад цаад цоожтой өрөөнөөс дахин нэг бүсгүй гарч ирэв. Мөн л энэ зочид буудалд толгой хоргодож байсан бололтой. Ийнхүү нэлээд хэл ам болсны эцэст эл буудлыг арайхийж лацдав.

shoniin survaljlaga

-ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨНД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ БҮСГҮЙ АМЬДАРЧ БАЙНА-

Энэ буудлын яг дээд давхарт нь “Room” нэртэй дэн буудал байна. Хоёр бүсгүй ажиллуулж байх юм. Мөн л тусгай зөвшөөрөлгүй арван жил үйл ажиллагаа явуулж, айх ичихээ больсон байсан газруудын нэг байлаа. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй хааж лацадна гэхэд ихэд уурлаж ундууцаж, цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжлох аядав.

Уг буудлыг лацдах гэтэл байж боломгүй нэг зүйл сонстох нь тэр. Уг буудлын нэг өрөөнд айл амьдардаг. Бүр бага насны хүүхэдтэй бүсгүй түр амьдарч байгаа аж. Зочид буудалд бага насны хүүхэд амьдарч байна гэдгийг сонсоод хэлэх ч үг олдсонгүй. Хүүхдийн эрх ингэж зөрчигдөж байгааг сонсоход үнэхээр таагүй байв. Ийнхүү хүн амьдарч байгаа учраас гадна хаалгыг нь лацдах боломгүй болж, өрөөнүүдийнх нь үүдийг лацдаад, үүдэнд зарж байсан зүйлсийг нь хурааж цоожилсон юм.

shoniin survaljlaga

-ӨМНӨХ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН ГАРЧ, ХОЁР БУУДАЛ АЖИЛЛАХГҮЙ БАЙВ-

Дараагийнх нь хамгийн их асуудалтай, дээрээс нь тусгай зөвшөөрөлгүй “DS”, “Лаурелл” нэртэй хоёр буудал биднийг очиход ажиллахгүй байв. Эдгээр буудалд хэд хоногийн өмнө мөн шалгалт хийсэн бөгөөд энэ үеэр хэсгийн байцаагч нь шаардлага тавьж ажиллаж болохгүйг анхааруулаад явжээ.

Энэ удаа ажиллаж байвал үйл ажиллагааг нь зогсоож лацдахаар ирсэн ч ажиллахгүй байв. “Лаурелл” буудлын хувьд өнгөрсөн жил хүн амины хэрэг гарч байсан бөгөөд доторх орчин нөхцөл нь стандартын шаардлага огт хангахгүй, шалаар нь хэрэглэсэн хэрэглээгүй бэлгэвч хөглөрч байсан гэдгийг албаныхан хэлж байв.

-БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГА ДЭЭР НЬ ДАРАВ-

Хамгийн сүүлд хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн баруухан талд саяхан шинээр нээгдсэн “Rooms” буудалд ирлээ. Энэ буудлын барилгад өмнө нь шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд одоогийн түрээслэгч залуу энэ сарын 1-нээс эхлэн буудлын зориулалтаар түрээсэлж эхэлжээ.

Орчин нөхцөлийн хувьд шинэ болоод ч тэр үү их л боломжийн санагдав. Гэвч зохих зөвшөөрлөө аваагүй байж ажиллаж байсан бөгөөд түүнийгээ “Зөвшөөрөл гарч ирэх хүртэл хүмүүстээ таниулах гэсэн юм” гэж тайлбарлав.

Хэсгийн байцаагч нь эл буудалд нээгдсэн өдөр нь ирж зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаа явуулахгүй шүү гэдгийг сайтар ойлгуулаад явсан байна. Гэвч цагдаагийн үгийг эс ойшоож ажиллаж байсан учраас мөн л хэд хэдэн үйлчлүүлэгчдийг нь гаргаж лацадлаа.

Зөвшөөрлөө аваагүй байж, хэсгийн цагдаа нь хэлсээр байтал ажилласныхаа шанд эл залуу сарын түрээс болох таван сая төгрөгөө салхинд хийсгэхээр болов. Харамсалтай л байна. Гэвч өөрийнх нь буруугаас болсон учраас яалтай билээ. “Барын зулзагыг бага дээр нь дар” гэдэг үг энд биеллээ олох нь тэр.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон дүүргийн прокурорын газраас хийсэн хамтарсан шалгалтын үр дүнд таван зочид буудлын үйл ажиллагааг зогсоож лацадсан. Тэнд нэг л буудал тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байв. Харин анхааруулга авсан хоёр зочид буудал ажиллахгүй байж таарлаа.

Баар цэнгээний газарт архидаж, хөлчүүрхсэн залуус нийлж дарвин, зочид буудал хэмээх хаягтай гэмт хэргийн үүр уурхай, хоног төөрүүлэх газарт орж толгой хоргоддог болсон нь нууц биш. Залуучууд нийлж архидах нь дүүрч гэхэд зочид буудлууд нийгмийн сөрөг үзэгдлийг далд хэлбэрээр өөгшүүлдэг газрын тоонд зүй ёсоор ороод байгааг цэгцлэх цаг нэгэнт болжээ.

Зочид буудал нэртэй эдгээр газрууд ариун цэврийн наад захын шаардлага хангахгүйн зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг ч шалгахгүй бушуухан хэдэн төгрөгийн орлогоо бодож нүдэн балай чихэн дүлий үйлчилгээ үзүүлдгээс үүдэж тэнд гэмт хэрэг, нийгмийн бузар булай бүхэн цэцэглэж байна.

Цагдаагийн байгууллага ч энэ байдлыг таслан зогсоох чиглэлээр олон олон арга хэмжээ  зохион байгуулж, гэнэтийн шалгалтууд үргэлжлүүлэн хийхээ мэдэгдэв.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 42

j. altantsetseg (66.181.*.*)
2017-12-17 13:18:15
ih sain baina aa ingej l tsegtsleh heregtei amjilt hisi

Зочин (202.9.*.*)
2017-12-16 11:51:33
Зөв цэгцэл янхандалт хар тамхи муруйтай тоглоомыг өөгшүүлэгч нар байдаг . Ер нь буудлуудыг сар болгон шалгаж бай гэнэтиин. Шалгалт хиивэл яасиим буудал бол өвчин тараах газар. Шүү

Зочин (121.57.*.*)
2017-12-16 11:37:14
тэр жаахан хүүхэдтэй хүнийг анхаараачээ, согтуу юмнууд эсвэл мөнгөө төлж чадахгүй бол нь буудлын эзэн нь яачих ч юм билээ

Мисс (202.21.*.*)
2017-12-15 21:14:48
Янхан эмсийн үүр уурхай.

Зочин (202.179.*.*)
2017-12-15 17:56:04
Ядарсан хүн гэр хороололд бага насны хүүхэд тэй байснаас буудалд 3 -есийн хүйтэнг өнгөрөөсөн нь дээр бус уу. Мөнгөө төлсөн бол хэд хоног байхад нь дарамтлаад хэрэггүй дээ.

Зочин (209.58.*.*)
2017-12-15 11:55:54
Гол хэлэх юм гэвэл жижигхэн хямд буудал хараад байхад Караокэ, баар, буудал өөр бас бусад юмнууд нэг дор байдаг харагддаг. Энэ маш буруу. Буудал гэдэг чинь шал өөр бизнес байхгүй юу.

Зочин (209.58.*.*)
2017-12-15 11:53:57
Тэр 13 настай хүүхэд алуулдаг буудлыг бол зүгээр хаах хэрэгтэй. Тэр хүүхэд алуулахад буудлын олон хүмүүс тус болсон учраас хаах хэрэгтэй.

Зочин (209.58.*.*)
2017-12-15 11:51:43
Том жижиггүй бүгдийг шалгах ёстой байх. Том буудлууд нь нэг их аймаар европт байдаг буудлаас өндөр үнэ хэлээд байж байдаг. Тэгээд нэг их дүүрч байгаа юм байхгүй. Тэгэхэд одоо европт ялангуяа хямд буудлууд нь өдөр болгон өөр өөр үнэтэй байдаг. Нэг өрөө заримдаа үнэтэй, дундаж, хямд байж болдог. Европт бол хямд буудалд 15-аад евро төлөөд 4 ортой маш цэвэрхэн өрөөнд танихгүй хүмүүстэй хонож болдог. Зай багатай болохоос бусдаар их цэвэрхэн, харин ор хөнжлийнхөө даавууг өөрөө хийдэг. Тэр буудалд бол айлал жуулчлалаар ирсэн гадаадынхан пиг бэлчиж байдаг. Тэр буудал 6 давхар хоосон өрөө хонодог өрөө гэж байхгүй байх. Энэ бол гэхдээ юм үзээгүй хулгайч манайханд таарахгүй загвар байх. Гол нь Ийм хямд хэрнээ би шинэхэн барьсан цэвэрхэн буудалд усны өрөө хэрэгтэй бүх юм байгаа өрөөнд хонодог гэж хэлэх гэсэн.

Зочин (202.21.*.*)
2017-12-15 11:47:53
5 сая төгрөгийн түрээс байж харагдаач.

Зочин (209.58.*.*)
2017-12-15 11:43:06
Буудалд хонохгүй гээд яах юм. Айлаар хоноод явахаар бүр ч эвгүй. Монголчууд бол тэгээд явдаг л юм. Намайг жоохон байхад зөндөө зүгээр огт танихгүй хүмүүсийг хүртэл замд таарчихаад хонох айлгүй гэж сонсоод өрөвдөөд манай эцэг эх зөндөө хонуулдаг байсан. Таньдаг хүмүүс нь ч их ирнэ. Манайхан тэгдэг чминий хувьд тэгж чадахгүй эвгүй байдаг.

Зочин (209.58.*.*)
2017-12-15 11:35:00
Би зардлаа бууруулах гэж аль болох хямд юм сонгодог хүн. Надад бол хямд буудал байх нь зөв, гэхдээ ариун цэвэр эрүүл орчин өрөө байх ёстой. Хямд гээд заваан чимээтэй үйлчлүүлэгчээ хүндэтгэхгүй бүдүүлэг зантай байж болохгүй. Надад бол буудлаар явах хэрэг үе үе гардаг. Миний шаардлага бол буудалд хэн орох надад ч хамаагүй эздэд ч хамаагүй. Харин буудал гэсэн ерөнхий дүрэм үйлчилгээ стандардтаа нийцсэн байвал хүн дараагийн удаад дахин ирж хононо биз дээ? Дэндүү заваан буудал ажиллуулдаг хүмүүс үнэхээр бизнесээ бодож байвал энэ бүгдийг бий болговол хүн их буух хэрэг гарна. Бага багаар дээшлэх боломжтой. Гадаадынхан ч гэсэн их буудал хайгаад над руу зөндөө утасдаж байсан. би өөрөө газар оронг сай мэдэхгүй болохоор зөвлөх юм байхгүй сууж байгаа юм. Хямд буудал хайдаг хүмүүс байна. Гэхдээ!!!!! Одоо жишээ нь надад цагаан сараар буудал хэрэгтэй. хаачихаа бодоод л байна.

Зочин (103.229.*.*)
2017-12-15 04:51:05
Ядарсан хүн хоолоо олж идэж байна гэж байж болохгүй юм хийдгээ болимоороо. Одоо буудлаа хаалгалаа гээд талбай дээр бүү жагсаарай гэж хүсье!!!!!

Зочин (103.229.*.*)
2017-12-15 04:47:08
Манайхаас ийм олон хүн буудалд хонохгүй. Тэхээр бусармаг үйлдлийг л хийх гэж очдог байж болзошгүй. Шаардлага хангахгүй буудалд ордог хүмүүс ойлгомжтой биеэ үнэлэгчид л байгаа. Бас жижиг буудлыг дээрэлхэлээ гэчихсэн байна. Солиорох гэж хүүхэд залуус замаа алдаж яваа бол хямдыг л харж заваан ч гэсэн хамаагүй гээд л орно. Монголын үрсийг хорлон байж хоолоо олж идэх ёстой юм уу?

Зочин (103.26.*.*)
2017-12-14 23:50:49
Buudaluudiig haah ni zuv shuu Ger bul salalt bas end hamaatai bga yum buzar bulai shingesen, bohir zavaan gazruudiig tsegtslej zuvshuuruliig changalah yostoi

Zocnin (202.179.*.*)
2017-12-14 22:39:31
Zocnid buudal d hyn amrah gej ordog baihaa tegevl hotiin ihenh jijig buudluudad zovoh gej ordgiin bishyy ? Bi hhodoonii hyn l dee neg udaa dyy nar hotod baihgyi yed hot orj taaraad buudal baraad san estoi evgyi l um bilee . Hogshin hovoo umnuud hosooroo orj 2 3 tsag zavaaraad garch baihiig yzsen nyalh jaahan ohiduud holchyyreed orj baigaag harsan . Za ter duu chimee oriloon hashgiraan dendyy um bilee Zovj neg honoj bilee Muuhai gazar

Зочин (202.21.*.*)
2017-12-14 19:17:14
Ene olon jijig buudluudiig shuud haagaachee. Heden hun amtai gazar bileee. Ene zavaan buudal pub bar bair bolgonii urgutguld bn 1r horoolol arai l bn.

zochin (27.123.*.*)
2017-12-14 13:42:52
13 nastai ohinii nas barsan buudal bol yom ezentei hen ch haldaj chadahggui yos judaggui bsan ch nuder aniad chihee daraad ungurunu ajil hiisen bolj haragdah gj zugeer muruuruu ajilaa hiij bgaa humuusruu l haldaj chadiisht shudraga bish niigmiin ard engiin irged l zoliosond ni yawj bga biz

zochin (27.123.*.*)
2017-12-14 13:39:14
tsagdaa nertei ih medemhiitegchid bolichuul taarna 5 odtoi buudaliin uudeer shagaij ch chadahgui malnuud mungugui hun hun bish niigem yumuu buudald gants boowoo niiluuleh gj ordog gj oilgood bh shig bhiin ehner nuhurtuu huchirhiiluulsen oroh orongui huugdsun emnelegiin oocher huleesen ger ni hol ajil hiideg zaluuchuud dadlagiin oyutanuud hicheeliin ugugdsun daalgawaraa buunuuruu hiih gd uwuliin huitend arhi ih hemjeegeer uugaad osgoj uhehees naaguur bgaa gd hun bugdiin ordog gazar chin hyamd den buudal bdiim shte balair buudaluudiig tsetsegluulej hugjuej bgaa gol humuus yos judaggui tsagdaagiinhan mungu tugrug ih hemjeegeer awch delgerusen gants ezeduud ni hesgiin baitsaagch nar bgaa tiim bj neg baatariin durd togoltsgoogood bdag ineedtei l bna shu

Зочин (124.158.*.*)
2017-12-14 13:07:12
Buudald bitgii buuj bai, sejig hurmeer yum. Uvchin tusahaas gadna hamag erch huch sormoor aimshgiin gazar.

Зочин (124.158.*.*)
2017-12-14 13:06:02
Ymar zavharsan yum be? Iim utgagui zuiliig buunii hucheer shuud darah heregtei! Niigbiin hamag muu muuhai end l baidag!

Зочин (202.9.*.*)
2017-12-14 12:32:03
Жижиг буудалд болдог зүйлс том үнэтэй буудалд яг адил болдог. Ганц үнэ төлбөр л өөр. Мөнгө муутай жижиг буудлуудыг бол дээрэлхэж чадна. Том буудлуудруу энэ шалгалтыхан нэртэй шантаажчингууд шагайж ч чадахгүй

999 (103.14.*.*)
2017-12-14 12:30:34
13 tai okhin amia aldsan buudliig khaagaagui yumuu...ingeed l khuuliig kheregjuulegchid alagchilj uilchleed bdag ...

Зочин (209.58.*.*)
2017-12-14 11:49:26
Дээрээс нь буудал гэдэг тайван газар байх ёстой байхад хүмүүс зүгээр хашгираад л караокэ байдаг болохоор буудлын эзэд нь ч гэр бүлээрээ хүүхдүүдээ дагуулж ирж хашгираад л шал эсрэг үйлчилгээтэй. Зүгээр ажиллуулж буй хүмүүсийн сэтгэл маш их дутагдаж байгааг харсан. Жижиг буудал нь хамаагүй гэхдээ жижигхэн юм чинь дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Дээд зэргийн гэдэг нь эдний тохиолдолд стандардын дагуу л гэсэн үг болно.

zochin (43.228.*.*)
2017-12-14 11:46:48
16-r surguuliin ard Khangai hothonii urd Shine barigdaj bgaa barilga Zochid buudal nej bgaa yumuu.Tend arvan jilin surguulius oirhon toirood baahan oron suutsnuuud bna .Tend buudal barih shaardlaga bii yu.UUniig haanan handaj boliulah ve.

Цэлмэгт юм бичих авьяас алга (209.58.*.*)
2017-12-14 11:42:08
Буудал ажиллуулья гэхэд зөвшөөрөл өгөхөд хэцүү байх ёсгүй. Гол нь стандардад нийцсэн юм байна уу гэдгээ хар. Хамгийн наад зах нь орны даавууг угааж индүүдэж үү гэдгийг хар. Жорлон нь ямар байна. Ариунцэвэр гэдэг 0. Гадаадад ч гэсэн хямд зочид буудал түүгээд л ийш тийш явахаараа буугаад явдаг байсан. Тэгсэн монголын хямд буудал гэсэн үнэн аймаар. Орны даавуу нь үрчлээтэй байдаг. Алчуур 00 цаас байхгүй. Эсвэл тас хар алчуур ичихгүй санал болгоно. Монгол хүн хамгийн заваан нь бүр сэтгэлгүй хужаагаас заваан гэдгийг тэгэхэд харсан. Тэгчихээд орлого олно гээд суугаад байдаг. Орны даавуу алчуурыг бүр тусгай угаалгын газар угааж индүүдэх ёстой. Өндөр температурт. Тэгж чаддаггүй юм гэхэд өөрсдөө дээд зэргээр 60-аас дээш гардусын усанд угааж сайн индүүдэх ёстой. Дээрээс нь орны даавуу солиогүй байж сольсон гэдэг. Даавууных нь материал сольсон үгүй нь мэдэгдэхгүй сонин материалтай.

Зочин (66.181.*.*)
2017-12-14 11:35:39
Ядарсан хүн л амьдарж бгаа ш дээ байр хөлслөх их хэмжээний мөнггүй өдөр өдрийн орлогоороо

Зочин (202.179.*.*)
2017-12-14 11:24:52
Зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа буудалд бол айл амьдарч болно зөвшөөрөлгүй гэхээр л муу бна даа. Хаах нь зөв өө

MUISIIN ESREG TALIIN DEN BUUDAL (203.169.*.*)
2017-12-14 11:21:43
Muisin oodoos xarsan ene buudliig bvr xaax xeregtee ENE BUUDLIIN 4 DAWXRAAS XED XEDN UNAJ AMI ALDAJ BAISAN ENE BVXNIIG SAIN SHALGAH XEREGTEE

зочин (103.57.*.*)
2017-12-14 10:29:23
13 настай охины амийг бүрэлгэсэн буудлаа хаагаагүй юмуу тэрийг яагаад хаагаагүй юм бэ

Зочин (182.160.*.*)
2017-12-14 10:22:21
лалар батүүл мэлхий ганхүү хоёр баар буудлыг их өөгшүүлдэг байсан. баарны цагийг өглөө 6 цаг хүртэл ажиллуулж өөрсдийн орлогоо нэмэгдүүлсэн гэдэг. өмхий лалрууд

Зочин (182.160.*.*)
2017-12-14 10:22:06
лалар батүүл мэлхий ганхүү хоёр баар буудлыг их өөгшүүлдэг байсан. быаарны цагийг өглөө 6 цаг хүртэл ажиллуулж өөрсдийн орлогоо нэмэгдүүлсэн гэдэг. өмхий лалрууд

Зочин (122.201.*.*)
2017-12-14 09:55:08
Baliar yumnuudaa haagaach ee

Зочин (139.5.*.*)
2017-12-14 09:41:34
Buudal bolgon reception deeree mun gadna taldaa camerjuulah shaardlaga tavih heregtei bolov uu

Зочин (66.181.*.*)
2017-12-14 09:30:55
Энэ заваан буудлуудыг хаах хэрэгтэй жинхэнэ муу муухай юмны уул уурхай

Зочин (182.160.*.*)
2017-12-14 09:29:18
Залуучууд нийлж архидах нь дуурч биш л дээ НААДАХ ЧИНЬ ГОЛ АСУУДАЛ Хэрэглэгч байгаа учраас ийм зочид буудлууд оршин тогтноод байна Залуучуудын дунд архидалт янхандалт байхгуй болбол зочид буудлууд аяндаа хэрэггуй болно Баар цэнгээний газруудыг бас шалгаа

Зочин (103.26.*.*)
2017-12-14 09:20:44
Haaj bolno tehdee um bolgond oroltsdog ene tsagdaagaa zailuul ter baitsaagch ireed arga hemjeegee avna biz.

зочин (119.40.*.*)
2017-12-14 09:08:56
Зочид буудал нэртэй заваан газруудыг шууд хаа. Урдаас эсэргүүцдэг, доромжилдог баагийнуудыг гавлаж 111-т хий. Харин цэвэрхэн, үйл ажиллагаа нь ном дүрмийн дагуу буудлуудыг ажиллуулах хэрэгтэй.

зочин (66.181.*.*)
2017-12-14 09:07:46
Зөв ажил хийжээ ойр ойрхон гэнэтийн шалгалт хийж байх хэрэгтэй 2-р сургуулийн ард нэг буудал байна аа.

zochin (202.9.*.*)
2017-12-14 09:06:52
Маш зөв.

YAGAAD AMIDARCH BOLOXGUI GEJ (66.181.*.*)
2017-12-14 09:02:38
ER NI ANXNAASAA YAX GEJ IIM IX OLON BYYDLUUD NEESEN YUM BE BODLOGOO ZUW GARGAAGUI BAIJ DARAA NI SURJIGNEXEE BOLILDOO XEREGTSEE BAIGAAD L AJILLAJ BGAA BAILGUI KAMERNUUDIIG NI SAIN HYANADAG BOLCHIXWOL GAIGUI BAILGUI DEE DANDAA L SURJIGNEX YUM

Зочин (27.123.*.*)
2017-12-14 09:02:38
Ene muuxai arxidalt gemt xereg biee vnelegchiin vvr uurxai bolson nvxnvvdiig bvrmoson xaaval taarna

Зочин (150.129.*.*)
2017-12-14 08:52:35
Сайн байна .Энэ олон "буудлуудыг"ингэ ж л цэгцлэх ёстой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-17 17:25:38 - Хууль
Гадны улсын гэмт бүлэглэлүүд залилан үйлдэж байгааг анхааруулав
2018-01-17 17:15:14 - Байгаль Орчин
Биологийн идэвхит бодис ялгаруулах чадавхи бүхий шинэ зүйлийн актинобактер нээлээ
2018-01-17 16:48:40 - Эрүүл мэнд
“Миний гэр аюулгүй орчин” ахуйн ослоос сэргийлэх аяны талаар мэдээлэл хийв
2018-01-17 16:48:13 - Эдийн засаг
“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болно
2018-01-17 16:24:31 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд тэмээний баяр болжээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2018-01-17 15:36:47 - Улс төр
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2018-01-17 15:36:25 - Нийслэл
Эрүүл мэндийн байгууллагад 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилууллаа
2018-01-17 15:33:48 - Нийслэл
Ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардлаа
2018-01-17 15:33:08 - Улс төр
ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв
2018-01-17 15:32:02 - Байгаль Орчин
Хүйтний эрч эрс чангарна
2018-01-17 15:29:54 - Эдийн засаг
Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо
2018-01-17 15:24:26 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Шарга, Халиун суманд өвөлжилт хүндэрчээ
2018-01-17 14:54:37 - Шар
Монгол Улс аялахад тохиромжтой 10 улсын нэгээр шалгарав
2018-01-17 14:53:41 - Спорт
Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт хүч үзэхээр эх орноосоо мордлоо
2018-01-17 14:48:52 - Нийслэл
“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байна
2018-01-17 14:45:23 - Хууль
Үндсэн хуулийн цэц УИХ хууль дээдлэх зарчмаа зөрчсөн гэж үзлээ
2018-01-17 14:23:00 - Энтертайнмент
СТА Д.Ганцэцэг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор энгэрээ мялаалаа
2018-01-17 13:55:48 - Нийслэл
Хамгийн хямд үнээр “70 яндангаас 70 байр” болох бүрэн боломжтой гэв
2018-01-17 13:39:34 - Хууль
Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
2018-01-17 13:11:25 - Хууль
71 настай иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ
2018-01-17 12:50:24 - Улс төр
О.Баасанхүүг дахин Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэв
2018-01-17 12:44:21 - Шар
Банкны тухай хуулийг дөрвөн гишүүний ирцтэйгээр хэлэлцэж байна
2018-01-17 12:40:40 - Нийслэл
Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чанахыг хоригложээ
2018-01-17 12:29:54 - Шар
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг Ерөнхий сайд эмнэлэгт эргэж очив
2018-01-17 12:29:53 - Хууль
БНСУ-ын иргэн БОТОКС тарилгыг хууль бусаар хилээр нэвтрүүлж, гоо сайхны газруудад заржээ
2018-01-17 12:15:55 - Нийслэл
О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогч
2018-01-17 12:01:41 - Эдийн засаг
Төрийн банк 12 хувийн хүүтэй ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олгож эхэллээ
2018-01-17 11:36:05 - Гадаад
Хятадын Сиань хотод дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхаг баригджээ
2018-01-17 11:03:51 - Гадаад
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд Вьетнамд айлчилна
2018-01-17 11:01:21 - Улс төр
Банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
2018-01-17 10:53:09 - Нийслэл
Энэ сарын 22-ноос өмнө и-баримтын бүртгэлийн мэдээллээ алдаатай эсэхийг хянаарай
2018-01-17 10:42:58 - Гадаад
Тайланд залуугийн фэйсбүүктээ тавьсан зургаар хүний амь хөнөөсөн якузаг таньж, баривчилжээ
2018-01-17 10:37:35 - Шар
Түүхийн дурсгалт тогоо хаачив
2018-01-17 10:36:10 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
2018-01-17 10:32:47 - Орон нутаг
Сураггүй болсон хүүг цооног гарган хайж байна
2018-01-17 10:29:57 - Нийслэл
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
2018-01-17 10:29:47 - Хууль
Согтуу жолооч цөөрч, согтуу явган зорчигч нэмэгджээ
2018-01-17 10:23:27 - Хууль
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ явагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй