21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан болов

Түгээх    
2017-12-14 12:40:24 - Улс төр

hural

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдаан хийлээ. Хуралдаанаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох тухай асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, тус Байнгын хороонд иргэдээс ашигт малтмал, уул уурхайн ашиглалт болон хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын эвдрэл үүсч, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас тоос шороо босч, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ундны усны хомсдол үүсч, Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа талаар дурдсан өргөдөл олноор ирж, хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хүсэлтүүд гаргасан.

Дээрх иргэдийн өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Г.Мөнхцэцэг нарт хуваарилан ашигт малтмал уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд хэлэлцүүлэн Байнгын хорооны 05 дугаар тогтоол гарч 10 үүрэг бүхий чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн болно гэлээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Тогтоолын биелэлт ирүүлэх тухай” 7/10365 тооот албан бичгийг бүх аймаг, холбогдох байгууллагуудад хүргүүлсний дагуу өнөөдөр 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд цахим хуралдаанд оролцож, тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийжээ.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-17 17:25:38 - Хууль
Гадны улсын гэмт бүлэглэлүүд залилан үйлдэж байгааг анхааруулав
2018-01-17 17:15:14 - Байгаль Орчин
Биологийн идэвхит бодис ялгаруулах чадавхи бүхий шинэ зүйлийн актинобактер нээлээ
2018-01-17 16:48:40 - Эрүүл мэнд
“Миний гэр аюулгүй орчин” ахуйн ослоос сэргийлэх аяны талаар мэдээлэл хийв
2018-01-17 16:48:13 - Эдийн засаг
“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болно
2018-01-17 16:24:31 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд тэмээний баяр болжээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2018-01-17 15:36:47 - Улс төр
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2018-01-17 15:36:25 - Нийслэл
Эрүүл мэндийн байгууллагад 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилууллаа
2018-01-17 15:33:48 - Нийслэл
Ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардлаа
2018-01-17 15:33:08 - Улс төр
ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв
2018-01-17 15:32:02 - Байгаль Орчин
Хүйтний эрч эрс чангарна
2018-01-17 15:29:54 - Эдийн засаг
Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо
2018-01-17 15:24:26 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Шарга, Халиун суманд өвөлжилт хүндэрчээ
2018-01-17 14:54:37 - Шар
Монгол Улс аялахад тохиромжтой 10 улсын нэгээр шалгарав
2018-01-17 14:53:41 - Спорт
Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт хүч үзэхээр эх орноосоо мордлоо
2018-01-17 14:48:52 - Нийслэл
“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байна
2018-01-17 14:45:23 - Хууль
Үндсэн хуулийн цэц УИХ хууль дээдлэх зарчмаа зөрчсөн гэж үзлээ
2018-01-17 14:23:00 - Энтертайнмент
СТА Д.Ганцэцэг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор энгэрээ мялаалаа
2018-01-17 13:55:48 - Нийслэл
Хамгийн хямд үнээр “70 яндангаас 70 байр” болох бүрэн боломжтой гэв
2018-01-17 13:39:34 - Хууль
Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
2018-01-17 13:11:25 - Хууль
71 настай иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ
2018-01-17 12:50:24 - Улс төр
О.Баасанхүүг дахин Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэв
2018-01-17 12:44:21 - Шар
Банкны тухай хуулийг дөрвөн гишүүний ирцтэйгээр хэлэлцэж байна
2018-01-17 12:40:40 - Нийслэл
Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чанахыг хоригложээ
2018-01-17 12:29:54 - Шар
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг Ерөнхий сайд эмнэлэгт эргэж очив
2018-01-17 12:29:53 - Хууль
БНСУ-ын иргэн БОТОКС тарилгыг хууль бусаар хилээр нэвтрүүлж, гоо сайхны газруудад заржээ
2018-01-17 12:15:55 - Нийслэл
О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогч
2018-01-17 12:01:41 - Эдийн засаг
Төрийн банк 12 хувийн хүүтэй ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олгож эхэллээ
2018-01-17 11:36:05 - Гадаад
Хятадын Сиань хотод дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхаг баригджээ
2018-01-17 11:03:51 - Гадаад
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд Вьетнамд айлчилна
2018-01-17 11:01:21 - Улс төр
Банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
2018-01-17 10:53:09 - Нийслэл
Энэ сарын 22-ноос өмнө и-баримтын бүртгэлийн мэдээллээ алдаатай эсэхийг хянаарай
2018-01-17 10:42:58 - Гадаад
Тайланд залуугийн фэйсбүүктээ тавьсан зургаар хүний амь хөнөөсөн якузаг таньж, баривчилжээ
2018-01-17 10:37:35 - Шар
Түүхийн дурсгалт тогоо хаачив
2018-01-17 10:36:10 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
2018-01-17 10:32:47 - Орон нутаг
Сураггүй болсон хүүг цооног гарган хайж байна
2018-01-17 10:29:57 - Нийслэл
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
2018-01-17 10:29:47 - Хууль
Согтуу жолооч цөөрч, согтуу явган зорчигч нэмэгджээ
2018-01-17 10:23:27 - Хууль
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ явагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй