Путин: Кимийн цөмийн хөтөлбөр болон АНУ-ын өдөөн хатгалгыг эсэргүүцэж байна

Түгээх    
2017-12-15 12:33:46 - Гадаад

ruОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 13 дахь удаагийн томоохон хэвлэлийн хурал болов. Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал энэ удаа 3 цаг 40 минутын турш үргэлжилж, ОХУ-ын ерөнхийлөгч 55 асуултад хариулсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

Тэртээ 2001 онд болсон Путины анхны хэвлэлийн бага хурал 1 цаг 33 минут үргэлжилж байсан бол 2008 онд хамгийн урт буюу 4 цаг 40 минут үргэлжилж, үргэлжилсэн хугацаагаараа дээд амжилт тогтоож байв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хамгийн олон буюу гадаад, дотоодын 1640 сэтгүүлч оролцсон нь бас нэгэн дээд амжилт тогтоожээ.

2018 оны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар

ОХУ-ын төрийн тэргүүн 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд өөрийгөө дэмжиж саналаа өгөхөө мэдэгдсэн байна. Түүний сонгуулийн кампанит ажлыг удирдах хүн хараахан тодорхой болоогүй ч тэрбээр улс орноо мэддэг, нөлөө бүхий хүмүүс байгаасай гэж хүсч буйгаа хэлжээ.

Дотоод бодлогын талаар

Тэрбээр холбооны засаг захиргаа болон бүс нутгийн эрх мэдэлтнүүдээр дамжуулан маш олон ажил хийдгээ тэмдэглээд, сөрөг хүчнийхэн бодит төлөвлөгөө санал болгодоггүй гэжээ. Путин Навальныйг Сакашвилитэй харьцуулаад, ОХУ-ын ард түмэн радикализмыг хүсдэггүй гэдэгт итгэлтэй явдгаа хэлэв. Мөн тэрээр бүс нутгуудыг томсгохыг сайшаахгүй байгаагаа хэлжээ.

ru

Эдийн засгийн тухайд

Путин ОХУ-ын ДНБ 2000 оноос хойш 75 хувиар, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 70 хувиар өссөн гэж үзэж байна. 2000 оноос хойшхи хугацаанд татвар төлөлт гурав дахин өсч, улсын нөөц 30 дахин нэмэгджээ. Түүний мэдэгдсэнээр, ОХУ-ын 2017 оны төсвийн алдагдал ДНБ-ий 2,2 хувиас бага байх нь. Мөн тэрбээр Оросын банк санхүүгийн тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзэж буй аж.

Путин санхүүгийн эрх баригчдад найдваргүй зээлийн улмаас бий болсон хөөсрөлийг арилгахыг анхааруулав. Мөн тэрээр эрх бүхий байгууллагын хяналт шалгалт сайжирч буй ч удаашралтай байна гэжээ. Оросын төрийн тэргүүн инфляцийн зорилтот түвшнийг зөв үйл явц гэв. 2017 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 23 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх дөрвөн жилийн хамгийн сайн үзүүлэлт гэж Путин хэлэв.

АНУ-тай харилцах талаар

Путин Дональд Трампт үнэлгээ өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд АНУ-ын эдийн засаг өсч буйг харж байна гэжээ. Трампыг би биш, харин түүнийг сонгосон америкчууд өөрсдөө үнэлж цэгнэх ёстойг сануулсан байна. Мөн тэрбээр Москва Трамп болон АНУ-тай харилцах харилцаа хэвийн байдал орно хэмээн хэлжээ. Путин ОХУ-ыг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгасан нь Трампын өрсөлдөгчдийн хийсэн ажил гэдэгт итгэлтэй байгаа аж.

Украины асуудлаар

Донбассын бүх нутаг дэвсгэрийг олон улсын хяналтад оруулахыг Орос улс эсэргүүцэхгүй. Гэхдээ Киев энэ асуудлаар НҮБ болон Лугансктай зөвшилцөх ёстой гэжээ. Тэрбээр Саакашвилийн үйл ажиллагааг “Украин болон Гүржийн ард түмний нүүр рүү нулимж байгаа хэрэг” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр “Та бүхэн одоо болтол яаж тэвчиж чадаж байна вэ? Гүржийн ерөнхийлөгч байсан тэр хүн одоо гудамж талбайгаар харайлгаж, “Би украин хүн” хэмээн дэлхийгээр нэг хашгирч байна” гэж гайхширч буйгаа хэлжээ.

Cөрөг хүчний тухай

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй, телевизийн хөтлөгч Ксения Собчакийн улс төрийн өрсөлдөөний тухай асуултад Путин “Өрсөлдөөн мэдээжээр байх ёстой. Байх нь гарцаагүй” гэж хариулжээ. Путин сөрөгхүчний улстөрч Алексей Навальныйг “Саакашвилийн орос хувилбар” гэж бас тодорхойлжээ. Путин “Манай гудамж талбайгаар ийм олон арван “саакашвили” гүйлдээсэй хэмээн та хүсч байна уу? Ийм “саакашвили” нар улс орны байдлыг тогтворгүй болгоосой гэж та хүсч байна уу? Биднийг нэг “майданаас” дараачийн “майданд” шилжиж, манайд төрийн эргэлт хийхээр оролдоосой хэмээн та хүсч байна уу?” гэж хэлсэн байна.

ru

Цэргийн зардлын тухай

Путин “Цэргийн зардал нийгмийн хөтөлбөрүүдэд нөлөөлөхгүй, улс орны эдийн засгийг муутгахгүй. Зардал 2018 онд 2,8 их наяд рубль байх юм” гэж мэдээлжээ. “Армиа тэжээхгүй улс, бусдын армийг тэжээнэ” гэж сургамжлан хошигносон байна.

Татвар нэмэгдэж байгаа тухай

ОХУ-ын удирдагч татварын дарамт ихсэхийг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “Татвар иргэд болон нийт улсын ашиг сонирхолд нийцдэггүй. Жишээ нь, 42 сая хүн татварын өртэй байна. Хүмүүсийг энэ татвараас чөлөөлж, татварын байгууллагуудад хандалгүйгээр энэ ажлыг шууд хийх хэрэгтэй” гэжээ.

Үр хөндөлтийн тухай

Путины хэвлэлийн хуралд үр хөндөлтийг эсэргүүцэгчид ч оролцжээ. ОХУ-ын төрийн тэргүүн “Үр хөндөлтийг хориглох тухайд, олон оронд энэ шийдвэр эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Манайд хавтгайруулан хоригловол далд үр хөндөлт ихэснэ” гэдгийг тэмдэглээд, анхны хүүхэд төрүүлэхэд тэтгэлэг олгох, гэр бүлийг дэмжих хөтөлбөрийг сунгах зэрэг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж хэлсэн байна.

Тэтгэврийн насыг нэмэх тухай

Эрх баригчид тэтгэврийн насыг нэмэхээр төлөвлөж байгааг Путин хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэрбээр энэ нь амаргүй асуудал гэдгийг дурдсан байна. Инновацийн эдийн засаг байгуулах чиг бодлогыг харгалзан үзвэл бүх хүнд ажил олдохгүй байж мэднэ. Тиймээс бүх зүйлийг тооцоолох хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

Путин “Одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй гэдгийг дахин онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэж Путин дурджээ. Мөн тэрбээр одоогийн тэтгэврийн насны хязгаарыг ХХ зууны 30-аад онд тогтоосон, түүнээс хойш наслалт нэлээд уртассаныг сануулсан байна.

Зэвсгээр хөөцөлдөх тухайд

Путин Стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарч магадгүй ба энэ гэрээнээс гарснаар олон улсын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөний тухай хөндсөн байна. Тэрбээр “ЗХУ-ын үед АНУ-тай байгуулсан Стратегийн цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарахаар зэхэж байгаа тухай бид сонссон. Энэ гэрээнээс АНУ гарах нь ямар ч үр ашиггүй. Энэ гэрээнээс гарах нь олон улсын аюулгүй байдалд ихээхэн сөргөөр нөлөөлнө. Манай улс энэ гэрээнээс гарахгүй. Би улс орныхоо аюулгүй байдлыг хангахын төлөө чадах бүхнээ хийх болно. Гэхдээ зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн тулд ОХУ шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно. Бид зэвсгээр хөөцөлдөхгүй” гэжээ.

ru

Сирийн тухайд

Сирийн Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, тэдгээрийн дотор тус улсад саяхан хийсэн гэнэтийн айлчлалынхаа талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путин дурдаад “Миний энэ айлчлал Сирийн аюулгүй байдал эрс сайжирсны илрэл юм. Сирийн хямралыг шийдвэрлэхэд АНУ хувь нэмэр оруулаагүй. Богино хугацааны улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд бодлогогүй алхам хийхгүй байхыг би “холбогдох бүх тал”-д уриалж байна. Сирийн дүрвэгчдийн асуудлыг бид хамтдаа шийдвэрлэхгүй бол хүн бүр олон асуудалтай тулгарах болно гэдгийг дэлхий нийт ухамсарлах ойлгох хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр “Террористууд ядуусыг эгнээндээ элсүүлдэг” гэж цохон тэмдэглэжээ.

Хойд Солонгосын тухайд

Цөмийн хөтөлбөрөө зогсоохыг Орос улс Пхеньяны эрх баригчдад ойлгуулаасай гэж АНУ хүсч байгааг гадаадын нэг сурвалжлагч сануулав. Энэ талаар АНУ, ОХУ-ын хамтын ажиллагааг идэвхижүүлж болох эсэхийг асуужээ. Путин “Танай конгрессын гишүүд, сенатчид гоё хувцас, цамц өмссөн сайхан л харагдаж, ухаантай хүмүүс шиг л байдаг. Тэд биднийг Хойд Солонгос, Ирантай нэг зиндаанд тавьсан юм. Тэгсэн мөртлөө Хойд Солонгос, Ираны асуудлыг хамтран шийдвэрлэх асуудлаар бидэнтэй тохиролцооч гэж ерөнхийлөгчөө (АНУ-ын) шахаж шаарддаг. Ер нь та бүхэн эрүүл хүмүүс мөн үү” гэж ундууцжээ.

Путин “Кимийн цөмийн хөтөлбөр ба АНУ-ын өдөөн хатгалгыг эсэргүүцэж байна. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг ОХУ эрс эсэргүүцсээр ирсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө бид ажиллах болно. Хойд Солонгосыг “цөмийн зэвсэгтэй улс” болохыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Тэрбээр Хойд Солонгост үзүүлж буй АНУ-ын шахалтууд, тухайлбал хориг арга хэмжээг “сөрөг үр дагавартай арга хэмжээ” гэж тодорхойлжээ.

Путин “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Миний бодлоор, АНУ Японы эсрэг цөмийн зэвсэг ашигласан нь шударга бус хэрэг юм. Одоо дахиад өөр нэг улсын /Хойд Солонгосын/ эсрэг үүнийг ашиглах гэж үү? Аливаа өдөөн хатгалга, түрэмгийллээс зайлсхийх хэрэгтэй” гэжээ.

Олимпийн хоригийн тухай

Путин “Ийм нөхцөл байдал үүссэнд Оросын спортын албаны хүмүүс ч тодорхой хэмжээгээр буруутай. Зарим дүрэм журмыг зөрчсөнийг би үгүйсгэхгүй” гэжээ. Тэрбээр “Родченковыг Оросын сэргээшийн шинжилгээний лабораторийн захирлаар томилох шийдвэр гаргасан нь “том алдаа” байсан. Тэр одоо АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хамгаалалтад байгаа. Бидний хувьд энэ бол сул тал” гэжээ. Түүний ярьснаар, Родченков нь амиа хорлохыг завдсан, сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношлогдож байсан нэгэн гэнэ.

Путин “ОУОХ болон Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн шийдвэрүүд ирэх онд болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гээд “Би олон улсын спортын байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг хүндэтгэж байна. Тэд дарамт шахалт, сүрдүүлэгт автсан гэдгийг ч ойлгож байна” гэж хэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭru

ru

ru

ru

ru

ru

ru

ru



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (66.181.*.*)
2017-12-17 23:22:03
Er hun

zochin (202.9.*.*)
2017-12-16 23:16:26
Mongoliin talaar haruuhan bodlogo bariad baigaa bolohoos bish MUNDAG

Зочин (49.0.*.*)
2017-12-16 10:09:06
unuugiin halhchuudaas oor baisan n ch todorhoi l do suuld 19-20-r zuund hyatad tuvduudtei asar iheer tsus holildson yum chin argaguishd

Зочин (202.21.*.*)
2017-12-16 10:08:55
Сайн уу өглөөний мэнд Одоо Солонгост бүрхэгдүү зэврүүн байна.Улс төр гэж монголд байна уу.Монголын улс төр нь хэдхэн хүний бизнес болсон байна гэж бид нар харж байна.Яагаад гэвэл газар шороогоо гадныханд зарж байна язгуур эрх ашгаа гадныханд алдаж байна.С.Баяр, М.Энхболд , Сү.Батболд , Бадамжунай , Хурц , Батхүү , Энхсайхан , Н.Энхбаяр , Баярцогт , Элбэгдорж , Сайханбилэг , Батбаяр , Гарамгайбаатар , Наран , Номтойбаяр , Нямдорж , Оюунхорол , Хаянхярваа , Хүрэлбаатар , Чойжилсүрэн , С.Эрдэнэ , Батүүл , Отгонбаяр , Ц,Цэнгэл , Дорлигжав , Мөнхоргил , Ганзориг , Гончигдорж , Энхбаяр зэрэг хувиа бодсон лецинз нэрээр нутаг , ард түмнээ мөлждөг энэ хүмүүсээс салж байж улс орон улс шиг болно.Эд нар байгаа цагт хэзээ ч дээшээ хөгжинэ гэж байхгүй.Эд нар өөрсдөө зориулж халдашргүй дархан эрх гэдэг хуулийг гаргаж аваад Хулгай хийсэн ч хүн дайрж алсан ч эх орноо зарсан ч хамаагүй болсон шүү.

Зочин (202.179.*.*)
2017-12-16 00:22:13
Чингис хааны үеийн баатрууд их чийрэг, мангар бяртай, яс томтой, өтгөн хөмсөг сахалтай, жартгай нүдтэй, нүднийх нь өнгө бага зэрэг цайвар тийм хүмүүс байсан. Өнөөгийн халхчуудаас нэлээдгүй өөр.

Зочин (66.181.*.*)
2017-12-16 00:06:16
Манай Батvvл баатарын зиндаанд хvрэхгvй удирдагч доо! Энэ олон жил тер барихдаа ганц ч хешее нурааж шинэчлэл хийж чадаагvй хvн дээ! Гэтэл Манай Батvvл баатар Ленин, Сталин нарын хешеенvvдийг хайр найргvй нурааж ардчилал хvний эрхийг хамгаалж чадсан гавьяатан билээ.

Зочин (172.56.*.*)
2017-12-15 20:59:09
Орос орондоо хайртай мундаг еронхийлогч

Зочинм (27.123.*.*)
2017-12-15 20:36:09
Таксины жолоочын ярьсан онигоог саналаа Путинээс манай монгол олгирахуудаас яаж салах вэ гэхэд одоо байгаа 76 бууд. Тэгээд тэдний оршуулганд ирсэн хүмүүсийг бууд тэгээд сална гэж хэлсэн гэнэ үнэний ортой л байх

ОРОС (66.181.*.*)
2017-12-15 17:58:40
ОРОС АЗТАЙ УЛС

zochin (66.181.*.*)
2017-12-15 14:36:07
ene putin Leningrad hotiin.nutagiin zuwluliin darga yum bilee, nutagiin judo buh nartaa land200 awch ugdug, sain morid cugluulj uyadag, udur bur hiimori sergeedeg saihan mujik baina lee. leningrad hoid nutaginhnaa deesh n tatsan aguu hun dee

irgen (103.10.*.*)
2017-12-15 14:31:09
Aguu udirdagch manaid hezee iim aguu garch ireh bol hurdlaasai

Kkk (66.181.*.*)
2017-12-15 14:09:03
Hoid solongos 1950 oros 1999 on deeree gatsaad bh yumdaa alivaa yum sain ch bai muu ch bai shinechlegdej bj l uragshaa yavna mongol turuulsen buhduu baterdene gj ner ugdug gedg shig oros erunhiilugchduu putin gdg ner ugdugiin bolovuu

Зочин (36.1.*.*)
2017-12-15 13:47:32
Монгол судлаад яах юм.Уяач уяачаараа төрдөг юм.Хол очиж хуц дэлхий гэж том дэвжээ байна. Монгол гэж жижиг худаг байна.Одро яахав.Оркууд хөриуоах уу?

Зочин (202.21.*.*)
2017-12-15 13:42:56
Мундаг хүн шүү. Агуу том гүрнийг эмхлэн журамлаж чадсан л хүн дээ.

Зочин (202.131.*.*)
2017-12-15 13:21:42
udirdagch hunii ulger jishee hun dee....

Зочин (202.131.*.*)
2017-12-15 13:12:10
жинхэнэ дарангуйлагч. манай монгол оркууд сэтгэл байхад боловсрол шаардлагагүй гэж ша*саар байгаад нэг монгол ялныг гаргачихсан цаадах нь энэ путлерийн нохой. хиллари клинтон путлерийг ямарч сэтгэл зүрхгүй хүн гэхэд путлер улсыг сэтгэл зүрхээр удирддаггүй юм гэж хуцаж билээ. монгол ялначууд та нар тайлбар хэлж хуцалдаач. бодвол намайг хужаа хувхай гэж л хуцна даа

иргэн (202.9.*.*)
2017-12-15 13:08:25
Том орны,том удирдагч гэж В.Путиныг л хэлдэг юм.

иргэн (202.9.*.*)
2017-12-15 13:07:40
Том орны,том удирдагч гэж В.Путиныг л хэлдэг юм.

zochin (202.179.*.*)
2017-12-15 13:06:51
Sudlaad yamarch ahits garahgui shde. Manaihan bol zugeer l mongo huulegchid

Зочин (59.153.*.*)
2017-12-15 13:06:46
ТЭНЭГ ИВАН

Зочин (103.26.*.*)
2017-12-15 12:57:33
мужик

Зочин (112.72.*.*)
2017-12-15 12:53:09
мундаг удирдагч шүү. манай төр засгийн удирдлагууд энэ хүний ажлын арга барил, түүх намтар, философийг нь сайн судлах хэрэгтэфй байгаамдаа

Зочин (43.250.*.*)
2017-12-15 12:47:15
jinhene udirdagch

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
2018-01-19 16:15:39 - Орон нутаг
Шивээхүрэнгийн боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ
2018-01-19 15:56:16 - Улс төр
У.Хүрэлсүх: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ
2018-01-19 15:56:11 - Нийслэл
“Өлзийтэй цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
2018-01-19 15:19:35 - Нийслэл
"Сүхбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 14:59:19 - Улс төр
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
2018-01-19 14:26:04 - Орон нутаг
Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ
2018-01-19 14:23:48 - Улс төр
Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
2018-01-19 13:48:30 - Шар
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2018-01-19 13:42:34 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын хуралдаанд оролцохыг урьжээ
2018-01-19 13:31:15 - Спорт
Сагсан бөмбөгийн U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа
2018-01-19 13:22:57 - Гадаад
Литвийн ГХЯ “Монголын эсрэг хориг тавьсан” гэх мэдээллийг үгүйсгэв
2018-01-19 13:04:42 - Улс төр
Д.Цогтбаатар: Европын холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас үр дүн гарч байна
2018-01-19 12:48:03 - Хууль
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
2018-01-19 12:25:21 - Нийслэл
Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв
2018-01-19 12:10:43 - Спорт
Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогджээ
2018-01-19 12:07:37 - Улс төр
Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлогыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-19 11:40:39 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ
2018-01-19 11:38:09 - Нийслэл
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
2018-01-19 11:36:17 - Улс төр
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ
2018-01-19 11:31:32 - Эрүүл мэнд
Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох бэлтгэл ажил хийгдэж байна
2018-01-19 11:21:34 - Хууль
Зам тээврийн ослын дуудлага, гэмтсэн хүний тоо буурчээ
2018-01-19 11:18:06 - Хууль
О.Баасанхүүг намын даргаар бүртгэх эсэх шүүх хурал болж байна
2018-01-19 11:11:56 - Улс төр
Ө.Энхтүвшин: Өвөл, хаврын морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмнэ
2018-01-19 10:54:32 - Улс төр
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн талаарх асуулгад хариулахаар боллоо
2018-01-19 10:51:34 - Хууль
Автомашиндаа угаартаж ухаан алдсан иргэнийг аварчээ
2018-01-19 10:49:30 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана
2018-01-19 10:49:26 - Улс төр
Цыденов Алексей Самбуевичийг “Алтан гадас” одонгоор шагнав
2018-01-19 09:47:16 - Шар
Ерөнхий сайд зуух тараах асуудлаар Н.Цэрэнбат сайдыг шүүмжлэв
2018-01-19 09:45:25 - Орон нутаг
Алт олборлож байгаад 70 метрийн гүнд шороонд дарагджээ
2018-01-19 09:35:44 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-01-19 09:13:05 - Спорт
Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш халз барилдана
2018-01-19 09:05:44 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах 22 мянга 192 иргэний мэдээлэл зөрчилтэй байна
2018-01-19 08:59:09 - Улс төр
О.Баасанхүү намын дарга болох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
2018-01-19 08:56:45 - Улс төр
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-17 08:11:34 - Хууль
Жолооч автомашиндаа хар тамхи хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцжээ
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-17 08:13:10 - Улс төр
Х.Болорчулуун: Нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2018-01-18 12:10:00 - Гадаад
АНУ Хойд Солонгостой дайтах төлөвлөгөөгөө зарлав