Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав

Түгээх    
2017-12-15 16:28:26 - Хууль

Шүүхийн тамгын газруудын 2017 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр (2017.12.15) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Тус арга хэмжээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монгол Улсын 40 шүүхийн тамгын газрын дарга нар оролцлоо.

2017 оны ажлын үнэлгээгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар "Нэгдүгээр байр”, Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар "Хоёрдугаар байр”, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар "Гуравдугаар байр” эзэлжээ. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй хүргэх чиг үүргээ манлайлан хэрэгжүүлсэн шилдэг тамгын газрын дарга нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд шагналыг нь гардуулж, ажлын амжилт хүссэн юм.

Энэ онд 40 шүүхийн тамгын газраас 17 шүүхийн тамгын газар "А” буюу "Маш сайн” үнэлгээ, 20 шүүхийн тамгын газрын дарга "В” буюу "Сайн”, 3 шүүхийн тамгын газрын дарга "D” буюу "Дутагдалтай” үнэлгээ авсныг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр танилцууллаа.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Энхбаатарыг "Сайн туршлагыг түгээгч”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Чулуунжавыг "Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг манлайлагч”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатарыг "Шинийг санаачлагч”, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаярыг "Хүний хөгжлийг дэмжигч”, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайханыг "Бүтээн байгуулагч” шүүхийн тамгын газрын даргаар тус тус өргөмжилснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нар гардуулж, баяр хүргэлээ.

Үүний дараа Төсвийн ерөнхийлөн захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төсвийн шууд захирагч болох шүүхийн тамгын газрын дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм.

Н.Лүндэндорж: 2017 оны зорилт биелэсэн нь судалгаагаар батлагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж шүүхийн тамгын газрын дарга нарт хандаж хэлсэн үгэндээ "2017 онд шүүхийн үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлж, шүүгч ажилтнуудын хариуцлага, харилцаа хандлагад эргэлт гаргах зорилт тавьсан. Мөн шүүхэд итгэх иргэдийн итгэлийг батжуулъя гэж зорьсон. Энэ зорилтууд маш сайн биелсэн нь хэд, хэдэн судалгааны үр дүнгээр батлагдлаа. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үнэлгээ, "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаа, "Нээлттэй нийгэм форум”-ын хийсэн "Шүүхийн ажиглалт” судалгааны дүнгээр 2017 оны зорилтоо биелүүлсэн нь баталгаажсан. Шүүхийн шинэ соёлыг нэвтрүүлж, шүүгч, ажилтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх талаар үр дүнд хүрснийг "Нээлттэй нийгэм форум”-аас хийсэн "Шүүхийн ажиглалт” судалгааны дүн харуулж байна” гэж тодотголоо.

Шүүхэд үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажилласан. Иргэдэд зориулсан орон зай, харилцаа хандлагыг бүрдүүлсэн "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг 31 шүүхийн тамгын газарт байгуулсан. "Нээлттэй нийгэм форум”-ын "Шүүхийн ажиглалт” судалгаагаар шүүхийн байр, шүүх хуралдааны танхим хүндэтгэл төрүүлэхүйц, үйлчлүүлэхэд тохьтой байдлаараа 100 хувийн үнэлгээ авчээ.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагыг өөрчлөх зорилтын хүрээнд 39 шүүхийн тамгын газрын 871 ажилтнуудаас шалгалт авч, хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулсан. "Нээлттэй нийгэм форум”-ын судалгаагаар шүүхийн ажилтнуудын харилцаа хандлага 97 хувийн үнэлгээгээр "Эерэг” гэсэн дүн авсан нь дээрх зорилтын үр дүн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцоллоо.

Шүүгчдийн хувьд ч харилцаа, хандлагын амжилт гарсан нь судалгаагаар нотлогджээ. Судалгаанд оролцогчид шүүгчийн харилцаа хандлага, хэргийн оролцогчдын тэгш байдлыг хангаж байгааг 98-100 хувь хэмээн үнэлсэн.

"Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнгээр иргэдийн итгэлийг 2017 онд алдаагүй нь батлагдлаа. Энэ бүхэн Та бүхний ажлын үр дүн” хэмээн тодотголоо.

Ирэх онд шүүхийн тамгын газрууд Хэргийн хөдөлгөөний удирдлагыг манлайлах гол зорилт тавьж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. "Шүүхийн ажлын гол зүйл нь шүүх хуралдаан. Шүүх хурал хуулийн дагуу өндөр зохион байгуулалттай, чирэгдэлгүй, цаг хугацаандаа болох нь шүүхийн гол ажил. Гэтэл "Нээлттэй нийгэм”-ийн судалгааны үр дүнгээр шүүх хурал хойшилж байгаа нь шүүхийн сөрөг үзүүлэлт болж байгааг харуулж байна. Хэргийн хөдөлгөөний удирдлага нь зөвхөн шүүгчийн ажил биш. НҮБ-ын Шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдлын түгээмэл зарчимд "Хэрэг маргааныг хуваарилах, шүүн шийдвэрлэхээс бусад нь шүүхийн захиргааны ажил” гэж тунхагласан. Мөн Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ч шүүн таслахаас бусад ажлыг шүүхийн захиргаа шүүгчийн зөвлөгөөнтэй хамтарч шийдэх тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн хөдөлгөөний удирдлагаар дамжуулаад шүүн таслахаас бусад ажилд захиргааны байгууллага оролцохыг заасан гэсэн үг. Тиймээс ирэх онд шүүхийн тамгын газрууд хэргийн хөдөлгөөний удирдлагыг манлайлах зорилт тавьж ажиллана” хэмээсэн юм.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэх зорилт тавьсны дагуу ажлын хэсэг ажиллаж байгааг танилцууллаа.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

batbayar (27.123.*.*)
2017-12-16 10:14:38
ene aluurching boliulmaar yumaa

Sanal (202.9.*.*)
2017-12-15 19:52:56
Iim zuild mungu ureh hereggui

Зочин (202.179.*.*)
2017-12-15 19:12:44
Манай шүүх ер нь илт сайжирсан шүү харин.

МГЛ (37.224.*.*)
2017-12-15 16:48:33
би бол жирийн иргэн хүн, миний нүдээр болон хэвлэлээс авж байгаа мэдээлэлээр шүүхийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлэхээр маш их мэдээлэл хэвлэлээр гарж байдаг. шүүхэд итгэх итгэл маш муу л байгаа миний хувьд.

Зочин (202.9.*.*)
2017-12-15 16:29:56
Жаран чавганц уралдахаар нэг нь түрүүлдэг гэсэн.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
2018-01-19 16:15:39 - Орон нутаг
Шивээхүрэнгийн боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ
2018-01-19 15:56:16 - Улс төр
У.Хүрэлсүх: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ
2018-01-19 15:56:11 - Нийслэл
“Өлзийтэй цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
2018-01-19 15:19:35 - Нийслэл
"Сүхбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 14:59:19 - Улс төр
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
2018-01-19 14:26:04 - Орон нутаг
Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ
2018-01-19 14:23:48 - Улс төр
Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
2018-01-19 13:48:30 - Шар
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2018-01-19 13:42:34 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын хуралдаанд оролцохыг урьжээ
2018-01-19 13:31:15 - Спорт
Сагсан бөмбөгийн U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа
2018-01-19 13:22:57 - Гадаад
Литвийн ГХЯ “Монголын эсрэг хориг тавьсан” гэх мэдээллийг үгүйсгэв
2018-01-19 13:04:42 - Улс төр
Д.Цогтбаатар: Европын холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас үр дүн гарч байна
2018-01-19 12:48:03 - Хууль
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
2018-01-19 12:25:21 - Нийслэл
Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв
2018-01-19 12:10:43 - Спорт
Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогджээ
2018-01-19 12:07:37 - Улс төр
Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлогыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-19 11:40:39 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ
2018-01-19 11:38:09 - Нийслэл
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
2018-01-19 11:36:17 - Улс төр
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ
2018-01-19 11:31:32 - Эрүүл мэнд
Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох бэлтгэл ажил хийгдэж байна
2018-01-19 11:21:34 - Хууль
Зам тээврийн ослын дуудлага, гэмтсэн хүний тоо буурчээ
2018-01-19 11:18:06 - Хууль
О.Баасанхүүг намын даргаар бүртгэх эсэх шүүх хурал болж байна
2018-01-19 11:11:56 - Улс төр
Ө.Энхтүвшин: Өвөл, хаврын морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмнэ
2018-01-19 10:54:32 - Улс төр
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн талаарх асуулгад хариулахаар боллоо
2018-01-19 10:51:34 - Хууль
Автомашиндаа угаартаж ухаан алдсан иргэнийг аварчээ
2018-01-19 10:49:30 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана
2018-01-19 10:49:26 - Улс төр
Цыденов Алексей Самбуевичийг “Алтан гадас” одонгоор шагнав
2018-01-19 09:47:16 - Шар
Ерөнхий сайд зуух тараах асуудлаар Н.Цэрэнбат сайдыг шүүмжлэв
2018-01-19 09:45:25 - Орон нутаг
Алт олборлож байгаад 70 метрийн гүнд шороонд дарагджээ
2018-01-19 09:35:44 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-01-19 09:13:05 - Спорт
Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш халз барилдана
2018-01-19 09:05:44 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах 22 мянга 192 иргэний мэдээлэл зөрчилтэй байна
2018-01-19 08:59:09 - Улс төр
О.Баасанхүү намын дарга болох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
2018-01-19 08:56:45 - Улс төр
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-17 08:11:34 - Хууль
Жолооч автомашиндаа хар тамхи хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцжээ
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-17 08:13:10 - Улс төр
Х.Болорчулуун: Нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2018-01-18 12:10:00 - Гадаад
АНУ Хойд Солонгостой дайтах төлөвлөгөөгөө зарлав