ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна

Түгээх    
2017-12-16 12:09:25 - Орон нутаг

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д 2017.12.14-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж, тус улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыкотой уулзлаа. Тэрбээр хоёр орны найрамдалт харилцааг бататгах, ялангуяа Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байгаагаа уулзалтын эхэнд онцлон хэллээ. ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко Сайд Б.Батзоригт хандан анхныхаа айлчлалыг Хөдөө аж ахуйн салбарын чухал түнш болох манай улсаас эхэлж байгаад талархаж байна. Хоёр орны өндөр дээд түвшний энэхүү айлчлал нь Монгол-Орос хоёр улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт онцгой ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэв. Уулзалтын үеэр газар тариалангийн бүсэд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүднээс ойн зурвас байгуулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд ОХУ-тай хамтарч ажиллах боломжуудын талаар хоёр тал харилцан санал солилцов.

Мөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монголын Хөдөө аж ахуй болон Мал аж ахуйн салбарын хөгжилд онцгой ач холбогдол бүхий "Мал, амьтны эрүүл мэндийн тухай", "Малын генетик нөөцийн" тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурал шинээр баталсан тухай ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко тэргүүтэй албаны хүмүүст мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Энэ хүрээнд "Монгол малыг эрүүлжүүлэх хоёр дугаар шатны хөтөлбөр"-ийг эрчимтэй үргэлжлүүлэх тал дээр ОХУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зөвхөн ОХУ-ын улсаас худалдан авах, шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины үлдэгдлийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх хүсэлтийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газраас шийдвэрлэсэн үржлийн бус эр хонь, ямааг бэлтгэж, амьдаар нь экспортлох ажлыг шуурхайлан эхлүүлэх тал дээр ОХУ-аас дэмжлэг хүслээ. Мөн мал, мах, махан бүтээгдэхүүн экспортлох хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгож, шуурхай хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд, хоёр талаас ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө боловсруулан, хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн ОХУ-ын зүгээс Хөдөө аж ахуйн салбарт урт, богино хугацааны сургалтаар боловсон хүчин бэлтгэхэд Монголын талд дэмжлэг үзүүлж, талууд хамтран ажиллахаар санал нэгдэв. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-ын шилдэг техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн "Ростсельмаш" компанийн Худалдаа, экспорт хариуцсан захирал М.В.Максимов болон Санхүү хариуцсан захирал Р.Н. Мусаев нартай уулзлаа.

"Ростсельмаш" компани нь Оросын Холбооны Улсдаа газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг томоохон компаний нэг бөгөөд дэлхийн 20 гаруй улсад тоног төхөөрөмж экспортолдог байна. Тус компани нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд трактор, комбайн болон бусад тоног төхөөрөмж нийлүүлдэг. Цаашдаа газар тариалангийн чиглэлээр техник, тоног төхөөрөмж нийлүүлэн, Монголын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа "Ростсельмаш" компанийн Худалдаа экспорт хариуцсан захирал М.В.Максимов хэллээ. Монгол улсын газар тариалан болон мал аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, нийлүүлэлтэд ОХУ онцгой чухал үүрэгтэй. Сүүлийн 20 гаруй жилд манай улсын газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийгдээгүй. ОХУ-ын шилдэг үйлдвэрлэгчдийн нэг "Ростсельмаш" компанитай техник, тоног төхөөрөмжийн тал дээр хамтарч ажиллахад боломжтой гэж харж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Zonch (66.181.*.*)
2017-12-18 20:53:54
Harah hereggui Uher Mongol Batzorig novshoo shuud geree hiigeed Otos tehnik hudaldaj avaa Uher mini

Зочин (49.0.*.*)
2017-12-16 18:58:01
hyatduud mah avahgui gesenees hamgiin ehelj oros uls hed honogiin umnu hyatdaas turuulj manai mahand horig tavisan yag 1 udriin daraagaar hyatduud horig tavisan iim l bainada tanai orosuud daanch gants hyatad avahgui baigaa meteer bicheed baigaa yum uuln ehleed orosuud manaid horig tavisan shu de

Зочин (66.181.*.*)
2017-12-16 15:32:07
.. Manai saidiig Orosiin ded said l huleen avcj bn shu de. .. Kompanii ded zahiraluud. kkk. . Gulug shig l yum yavdag bh da huurhii ..

зочин (103.26.*.*)
2017-12-16 15:24:33
Энэ доор дандаа хятадууд бна.Хятадууд манай махыг хямдруулах гээд авахгуй хориг тавьчихаад бгаа юм биш уу.

ҮХЭР МОНГОЛ (128.199.*.*)
2017-12-16 13:16:29
ВЫ НАМ МАШИНЫ, МЫ ВАМ МАХ. МОНГОЛ ДЕНЬГИ НЕТ, ЕСТЬ МАХ. НЕ ХОЧЕШЬ МАХ, ИДИ ИВАН НА ХУЙ.

Зочин (103.57.*.*)
2017-12-16 12:20:25
Baahan tehnik niilvvlcjeed hvnsnii bvteegdhvvn niilvvlie geheer manai standartad niitsehgui bn gen ene ivanuud bidniig shulah gen bid nar oros hyataas ilvv tseber jvnsnii zvil hregldg gdgee mddg uls er ni orostoi jaritsaad demii

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
2018-01-19 16:15:39 - Орон нутаг
Шивээхүрэнгийн боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ
2018-01-19 15:56:16 - Улс төр
У.Хүрэлсүх: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ
2018-01-19 15:56:11 - Нийслэл
“Өлзийтэй цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
2018-01-19 15:19:35 - Нийслэл
"Сүхбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 14:59:19 - Улс төр
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
2018-01-19 14:26:04 - Орон нутаг
Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ
2018-01-19 14:23:48 - Улс төр
Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
2018-01-19 13:48:30 - Шар
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2018-01-19 13:42:34 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын хуралдаанд оролцохыг урьжээ
2018-01-19 13:31:15 - Спорт
Сагсан бөмбөгийн U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа
2018-01-19 13:22:57 - Гадаад
Литвийн ГХЯ “Монголын эсрэг хориг тавьсан” гэх мэдээллийг үгүйсгэв
2018-01-19 13:04:42 - Улс төр
Д.Цогтбаатар: Европын холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас үр дүн гарч байна
2018-01-19 12:48:03 - Хууль
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
2018-01-19 12:25:21 - Нийслэл
Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв
2018-01-19 12:10:43 - Спорт
Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогджээ
2018-01-19 12:07:37 - Улс төр
Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлогыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-19 11:40:39 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ
2018-01-19 11:38:09 - Нийслэл
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
2018-01-19 11:36:17 - Улс төр
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ
2018-01-19 11:31:32 - Эрүүл мэнд
Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох бэлтгэл ажил хийгдэж байна
2018-01-19 11:21:34 - Хууль
Зам тээврийн ослын дуудлага, гэмтсэн хүний тоо буурчээ
2018-01-19 11:18:06 - Хууль
О.Баасанхүүг намын даргаар бүртгэх эсэх шүүх хурал болж байна
2018-01-19 11:11:56 - Улс төр
Ө.Энхтүвшин: Өвөл, хаврын морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмнэ
2018-01-19 10:54:32 - Улс төр
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн талаарх асуулгад хариулахаар боллоо
2018-01-19 10:51:34 - Хууль
Автомашиндаа угаартаж ухаан алдсан иргэнийг аварчээ
2018-01-19 10:49:30 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана
2018-01-19 10:49:26 - Улс төр
Цыденов Алексей Самбуевичийг “Алтан гадас” одонгоор шагнав
2018-01-19 09:47:16 - Шар
Ерөнхий сайд зуух тараах асуудлаар Н.Цэрэнбат сайдыг шүүмжлэв
2018-01-19 09:45:25 - Орон нутаг
Алт олборлож байгаад 70 метрийн гүнд шороонд дарагджээ
2018-01-19 09:35:44 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-01-19 09:13:05 - Спорт
Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш халз барилдана
2018-01-19 09:05:44 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах 22 мянга 192 иргэний мэдээлэл зөрчилтэй байна
2018-01-19 08:59:09 - Улс төр
О.Баасанхүү намын дарга болох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
2018-01-19 08:56:45 - Улс төр
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-17 08:11:34 - Хууль
Жолооч автомашиндаа хар тамхи хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцжээ
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-17 08:13:10 - Улс төр
Х.Болорчулуун: Нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2018-01-18 12:10:00 - Гадаад
АНУ Хойд Солонгостой дайтах төлөвлөгөөгөө зарлав