Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав

Түгээх    
2017-12-17 12:52:30 - Улс төр

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2017.12.16) Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав.

Ийнхүү Шадар сайд өөрийн харьяа бүх агентлагийн ажил байдлыг сонсож салбар, салбарт зайлшгүй гүйцэтгэх үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв.  

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын газрын алт хайлуулах, үнэт метал болон эрдэнийн чулуунд сорьц тавих үйл явцыг сонирхсоноор Шадар сайд Ө.Энхтүвшиний энэ өдрийн ажил эхэлсэн. Үнэт металлын сорьцын газар жилд дунджаар 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна. Хамгийн сүүлд 2006 онд шинэчилснээс хойш өдгөө 12 жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сорьцын хэв олон жил хэрэглэснээс бүдгэрсэн, өнөөг хүртэл алхаар товшин дардас тавих гар ажиллагаа хэдийн шаардлага хангахгүй болж байгаад үнэт эдлэлийн үйлдвэрүүд Үнэт металлын сорьцын газарт гомдол тавьсаар иржээ. Энэ мэт техник, технологийн хоцрогдол зөвхөн Үнэт металлын сорьцын газарт бус Стандарт, хэмжил зүйн газрын өдөр тутмын ажлын хамгийн том бэрхшээл болж байгааг тус агентлагийн ажилтнууд өгүүлсэн.

СХЗГ-т өнөөдөр ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүд хуучирч, хэмжүүрийн нарийвчлал нь орчин үеийн чанарын шаардлагад нийцэхгүй болоод байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулаттай аж ахуйн нэгжүүдийн хэрэглэдэг багаж хэрэгсэлтэй харьцуулахад бараг 10 дахин зөрөөтэй байх болсон байна.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр “СХЗГ 2003 онд олон улсын стандартыг хэрэгжүүлж эхлэх зорилт тавьж байсан бол Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6196  стандарт мөрдөгдөж байгаагийн 3011-ийг заавал, 3185-ыг сонгон хэрэглэх боломжтойгоор нэвтрүүлээд байгаа нь бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд стандартыг сонгон хэрэглэх уян хатан нөхцлийг бүрдүүлсэн. Эдгээр стандартын 34 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба энэ нь Монголын бараа бүтээгдэхүүн экспортод гарах чухал хөшүүрэг юм. Үндэсний чанарын 2016-2020 оны хөтөлбөрийн дагуу Номхон далайн болон Евразийн бүсэд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн баталгаажуулах стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлууд хэрэгжиж байгаа” гэв. СХЗГ 2015 онд Францын AFNOR байгууллагаас магадласан аудитад амжилттай дүн үзүүлжээ.

СХЗГ-ын дэд дарга Д.Сүхбаатар “Манай байгууллага нарийн мэрэгшсэн мэргэжилтнүүдтэй. Гэвч төрийн бодлогын алдаанаас болж тэдгээр мэргэжилтнүүдийн залгамж халаа алдагдаад байна. Манай мэргэжилтнүүд шинэ хүмүүсийг ажлын байран дээр дадлагажуулах замаар сургаж байгаа хэдий ч орчин үеийн шаардлагад нийцсэн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй байна” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин СХЗГ-ын удирдлагууд болон ажилтнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсний эцэст “УИХ энэ өдрүүдэд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хүлээж байгаа билээ. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэг 2013 онд байгуулагдсанаас хойш 2017 онд Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл СХЗГ-ын хамт олон амжилттай ажилласанд талархал илэрхийлье. Энэ хууль батлагдвал 2018 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тул бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй болно. Стандартчилал, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Санамж бичиг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд тухайлбал, Монгол Улс ОХУ-д ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдах бол тэнд Орос, Монголын стандарт бус, Евразид мөрддөг стандартад нийцсэн байх шаардлага тулгарна. Тиймээс та бүхэн бизнес эрхлэгчдэдээ стандартын талаарх мэдлэг, мэдээллийг олгоход анхаарах ёстой. 

Стандарт, хэмжил зүй, сорьцын итгэмжлэл, баталгаажуулалт гэдэг бол шинжлэх ухааны өндөр мэдлэг, инженер техникийн нарийн мэргэшил, түүнчлэн гадаад хэлний ур чадварыг бүрэн эзэмшсэн байхыг ажилтнуудаасаа шаарддаг нь гарцаагүй. Танай байгууллагад тулгарч байгаа санхүүжилтийн, боловсон хүчний болон теник технологи, багаж хэрэгсэл, эталоны асуудалтай танилцаж, ажилтнуудын санаа бодлыг сонссондоо олзуурхаж байна. СХЗГ энэ жилийн орлогоо нэг тэрбум төгрөгөөр давуулсан гэж байгаа ч энэ нь хэрэв аудитын шалгалтаар нотлогдвол тодорхой хувийг танай байгууллага өөртөө хөрөнгө оруулах хэлбэрээр үлдээх боломжийг Засгийн газраас олгосон. Тиймээс би энэ талаар Сангийн яамтай ярих болно. Миний бие Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссыг ахалдгийн хувьд эталоны санхүүжилтэд туслах тухай саналыг БНХАУ-ын талд тавья” гэв.

СХЗГ-т ажиллаж байгаад хууль бусаар халагдсан гэх нэгэн ажилтны гомдол сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин мөн байр сууриа илэрхийлэв. “Та бүхэн хуулиа дагаарай. Үүссэн маргаанд субъектив хандуузай. Хууль зөрчсөн, эсэхийг сайтар нягтлах ёстой” гэлээ.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

иргэн (202.179.*.*)
2017-12-18 09:52:12
Хэдэн хэлхээтэй төмрийн хажууд цагаан халад өмсч зогсоод юу юу гэнээ. Ямар улсын стандартыг муулаад байнаа.

Зочин (103.229.*.*)
2017-12-17 23:12:27
Enkhtuvshin said hamgiin tuhtai zarchimtai hundee, amjilt husie

Zochin (202.21.*.*)
2017-12-17 16:56:34
Gangamsyy xyyxemsyy xyn myytai l erdee!

зочин (103.212.*.*)
2017-12-17 13:11:22
Энхтүвшин та бүхэн амар тайван байцгаа.дээдэсүүдэд энэ талаар айлтгая.

зочин (103.212.*.*)
2017-12-17 13:11:06
Энхтүвшин та бүхэн амар тайван байцгаа.дээдэсүүдэд энэ талаар айлтгая.

зочин (103.212.*.*)
2017-12-17 13:10:52
Энхтүвшин та бүхэн амар тайван байцгаа.дээдэсүүдэд энэ талаар айлтгая.

зочин (103.212.*.*)
2017-12-17 13:10:38
Энхтүвшин та бүхэн амар тайван байцгаа.дээдэсүүдэд энэ талаар айлтгая.

зочин (103.212.*.*)
2017-12-17 13:10:17
Энхтүвшин та бүхэн амар тайван байцгаа.дээдэсүүдэд энэ талаар айлтгая.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-19 17:34:16 - Улс төр
У.Хүрэлсүх: Хамгийн хүнд, хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо
2018-01-19 17:13:09 - Улс төр
Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн
2018-01-19 16:22:57 - Гадаад
Дрон ашиглан хүний амь аварчээ
2018-01-19 16:19:20 - Улс төр
Ц.Оюунбаатар: Намыг минь булааж авах гэж байсныг таслан зогсоолоо
2018-01-19 16:15:39 - Орон нутаг
Шивээхүрэнгийн боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ
2018-01-19 15:56:16 - Улс төр
У.Хүрэлсүх: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ
2018-01-19 15:56:11 - Нийслэл
“Өлзийтэй цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
2018-01-19 15:19:35 - Нийслэл
"Сүхбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа эхэллээ
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 14:59:19 - Улс төр
Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо
2018-01-19 14:26:04 - Орон нутаг
Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ
2018-01-19 14:23:48 - Улс төр
Ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
2018-01-19 13:48:30 - Шар
Д.Тэрбишдагва: Оюутолгойд тагнуул, цагдаа оруулаад шалгая
2018-01-19 13:42:34 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох ШХАБ-ын хуралдаанд оролцохыг урьжээ
2018-01-19 13:31:15 - Спорт
Сагсан бөмбөгийн U18 насны УАШТ амжилттай зохион байгуулагдлаа
2018-01-19 13:22:57 - Гадаад
Литвийн ГХЯ “Монголын эсрэг хориг тавьсан” гэх мэдээллийг үгүйсгэв
2018-01-19 13:04:42 - Улс төр
Д.Цогтбаатар: Европын холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн учраас үр дүн гарч байна
2018-01-19 12:48:03 - Хууль
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа
2018-01-19 12:25:21 - Нийслэл
Цаначин дайчдын өрсөлдөөн эхлэв
2018-01-19 12:10:43 - Спорт
Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогджээ
2018-01-19 12:07:37 - Улс төр
Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлогыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-19 11:40:39 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийг олжээ
2018-01-19 11:38:09 - Нийслэл
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо
2018-01-19 11:36:17 - Улс төр
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ
2018-01-19 11:31:32 - Эрүүл мэнд
Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох бэлтгэл ажил хийгдэж байна
2018-01-19 11:21:34 - Хууль
Зам тээврийн ослын дуудлага, гэмтсэн хүний тоо буурчээ
2018-01-19 11:18:06 - Хууль
О.Баасанхүүг намын даргаар бүртгэх эсэх шүүх хурал болж байна
2018-01-19 11:11:56 - Улс төр
Ө.Энхтүвшин: Өвөл, хаврын морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмнэ
2018-01-19 10:54:32 - Улс төр
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн талаарх асуулгад хариулахаар боллоо
2018-01-19 10:51:34 - Хууль
Автомашиндаа угаартаж ухаан алдсан иргэнийг аварчээ
2018-01-19 10:49:30 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана
2018-01-19 10:49:26 - Улс төр
Цыденов Алексей Самбуевичийг “Алтан гадас” одонгоор шагнав
2018-01-19 09:47:16 - Шар
Ерөнхий сайд зуух тараах асуудлаар Н.Цэрэнбат сайдыг шүүмжлэв
2018-01-19 09:45:25 - Орон нутаг
Алт олборлож байгаад 70 метрийн гүнд шороонд дарагджээ
2018-01-19 09:35:44 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-01-19 09:13:05 - Спорт
Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш халз барилдана
2018-01-19 09:05:44 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах 22 мянга 192 иргэний мэдээлэл зөрчилтэй байна
2018-01-19 08:59:09 - Улс төр
О.Баасанхүү намын дарга болох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
2018-01-19 08:56:45 - Улс төр
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-18 11:35:37 - Нийслэл
Монголчууд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо
2018-01-17 08:11:34 - Хууль
Жолооч автомашиндаа хар тамхи хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцжээ
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-18 10:53:49 - Хууль
Машинтайгаа чингэлэгт даруулсан гэр бүлийг илүү мөнгө нэхэмжилсэн гэж шүүхээс үзжээ
2018-01-17 08:13:10 - Улс төр
Х.Болорчулуун: Нийслэлд шатахууны үнийг нэмэх ёстой
2018-01-18 07:35:27 - Хууль
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Бангладеш улсын иргэн ялаас чөлөөлж өгөхийг хүсчээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2018-01-18 12:10:00 - Гадаад
АНУ Хойд Солонгостой дайтах төлөвлөгөөгөө зарлав