Нийслэлд дэлхийн хамгийн үнэтэй загас, сонин содон амьтдаар дүүрэн амьтны хүрээлэн нээгджээ

Түгээх    
2018-01-10 07:31:12 - Энтертайнмент

zoo

-МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ БУЮУ 15 ТОНН УСТАЙ АКВАРИУМД ЦЭНГЭГ
УСНЫ МАХЧИН ЗАГАСУУД АМЬДАРЧ БАЙНА-

Улаанбаатар хотод хүүхэд багачууд чөлөөт газраа үр дүнтэй, зөв боловсон өнгөрөөх газар хэдэн кинотеатр, хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэн гээд тоочоод байвал гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг. Оны өмнөхөн сонин содон амьтдаар дүүрэн “Ulaanbaatar ZOO and Aquarium” амьтны хүрээлэн нээгдсэнийг сонсоод сурвалжлага бэлтгэхээр “Алтай” хотхоны зүүн талд, Хараагүйчүүдийн үндэсний төвийн хажууд байрлах газрыг зорилоо.

Сурагчдын амралт эхэлсэн учраас хөл хөдөлгөөн ихтэй, хаа сайгүй багачууд гүйлдэн өмнө нь зурагтаар л харж байсан матар, могой, махчин акул, хөөрхөн сармагчин гээд Монголд байдаггүй амьтдыг үзэж сонирхоно. Энэ амьтны “Ulaanbaatar ZOO and Aquarium” амьтны хүрээлэн тэр чигээрээ танин мэдэхүйн ертөнц хэмээн хэлж болмоор санагдав.

Дэлхийд устаж үгүй болсон, зөвхөн аквариумын загас сонирхогчдын дунд үлдсэн нугасан хошуут загас сүргээрээ амьдардаг. Мөн заан шиг хошуутай загас, уран сайхны кинон дээр хэдхэн секундын дотор бужигнаад хүнийг юу үгүй идчихдэг махчин загас пираньи, хоёр төрлийн бах мэлхий, динозавр төрлийн яст мэлхий, дөрвөн төрлийн үлэг гүрвэл, махан идэшт аалз, цэнхэр, улбар шар өнгөтэй хавчууд гээд олон төрлийн сонирхолтой амьтад байв.

zoo

“Ulaanbaatar ZOO and Aquarium” амьтны хүрээлэнгийн хаалгаар ороход хамгийн түрүүнд уншигч таныг ярьдаг тоть угтана. Цааш явбал Монгол Улсад одоогоор хамгийн томд тооцогдох долоон метрийн урттай, 1.80 метрийн өндөртэй, 1.20 метр өргөнтэй 15 тонн усны багтаамжтай цэнгэг усны махчин загастай маш том аквариум байна. Энэ дотор амьдарч байгаа махчин загасуудын зарим нь хоёр жилийн дараа 2-2.5 метрийн урттай болж өснө. Эсрэг талд нь аквариумын загас дотроо хамгийн үнэтэй, сүргээр нь авахад 5-6 сая төгрөг болдог алтум загас хамгийн содон үзмэрүүдийн нэг.

zoo

“Ulaanbaatar ZOO and Aquarium” амьтны хүрээлэнгийн менежер Э.Мөнхтулга биднийг мини төрлийн өсдөггүй Сүн Ү Күн гэх сахилгагүй сармагчинтай танилцуулав. Өдөржингөө торон дотроо ганцаараа байдаг учраас их л уйддаг бололтой чимхэл тоглоомоо ийш тийш нь шидэж байснаа хүүхэд шиг тэврэн олсноос олсны хооронд дүүлэн ниснэ. Энэ сармагчин одоо арван сартай хүнээр бол 16 настай гэсэн үг.

“Манай Ү Күн их сахилгагүй ээ. Хавраас найз охинтой болгох санаатай. Махан төрлийн юм идэхгүй жимс жимсгэнэ, талх, мантуу идэж, ундаа, жүүс, сүү ууна. Хүний хэлсэн зүйлийг ерөнхийдөө ойлгоно” хэмээн менежер Э.Мөнхтулга бидэнд хуучлав. Сүн Ү Күн үзүүлэнгийн үеэр торон дотроо байдаг бусад цагт нь амьтны хүрээлэнгийн ажилчидтай хамт амьдардаг учраас өөрийгөө хүн шиг гэж боддог аж.

zoo

-МОНГОЛД 20 СМ УРТТАЙ ИРСЭН МАТАР ДӨРВӨН МЕТР УРТТАЙ,
500 КГ ЖИНТЭЙ БОЛНО-

 

zoo“Ulaanbaatar ZOO and Aquarium” амьтны хүрээлэнгийн менежер Э.Мөнхтулгатай ярилцлаа. 

-“Ulaanbaatar ZOO and Aquarium” амьтны хүрээлэн нээлтээ хийгээд долоо хонож байгаа гэхэд үйлчлүүлэгч олонтой харагдаж байна. Өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ?

-Манай амьтны хүрээлэнд өдөрт 60-70 хүн зочилж үйлчлүүлж байна. Хэт их ачаалал өгчихвөл хүмүүс үзвэрээ тухтай үзэж чадахгүй байх гэж бодоод гадуур нэг их зар тараагаагүй ээ. Фэйсбүүкээр л жаахан юм явуулсан. Гэсэн ч хүмүүсийн хөл тасрахгүй байна.

-Танай амьтны хүрээлэнд хэдэн төрлийн амьтан, загас байдаг вэ?

-Манайд 40 гаруй төрлийн амьтан, 160 гаруй төрлийн загас байна.

-Хүмүүсийн сонирхлыг махчин загас, акул, аварга могой, матар ихэд татаж байх шиг байна?

-Манай үзмэрүүдийн хамгийн содон үзүүлбэрүүдийн нэг бол яах аргагүй Номхон далай, Энэтхэгийн далайд амьдардаг акул буюу махчин загас. Энэ загас 2-2.5 метр болдог. Байгаль дээрээ гурван метр орчим болдог. Мөн хүмүүсийн хэлдгээр далайн чөтгөр байна. Энэ загас өдөртөө унтаа байдалд байж байгаад шөнө өөрөөсөө гэрэл гаргаж, жижиг загасуудыг өөртөө татаж хооллодог. Зүүн өмнөд Ази, Энэтхэгт амьдардаг хоёр төрлийн аварга могой байгаа. Одоо жижиг мэргэчдээр хооллодог. Байгаль дээрээ бодон гахай, гөрөөс, их өлссөн үедээ том махчид руу хүртэл дайрдаг. Манай паркт байгаа могой хоёр метрийн урттай, яваандаа 6-8 метр урттай болдог. Мөн нугас, үен, бөдөн шувуу, эмгэн хумс, далайн од, немо, хавч, хилэнц, тоть, ангор туулай, өсдөггүй одой гахай, шиншилла, жижигхэн төрлийн бялзуухай байна. Мөн “Парисын тогооч харх” гээд хүүхэлдэйн кинон дээр гардаг харх хүртэл байгаа.

zoo

-Хархыг их заваан, аюултай амьтан гэдэг шүү дээ?

-Хүмүүс хархыг аюултай гэж боддог, ямар ч аюулгүй ээ. Гэрийн тэжээвэр амьтдаас хамгийн арчилгаа багатай нь, бүх төрлийн хоол иднэ. Амьдрах чадвар өндөртэй. Маш цэвэрхэн амьтан, нэг дор олноороо үржсэн үедээ дулаан орнуудад аюул тарьдаг. Манай улс шиг хүйтэн уур амьсгалтай оронд өсөж, үржих боломжгүй. Нэг харх маань төрөөд 16 хонож байна. Арван зулзага гаргасан, их хурдан том болдог учраас найз нөхөд маань авна гээд аль хэдийнэ захиалгаа өгчихсөн. /инээв.сурв/

zoo

-Матраа өдөрт хэдэн удаа хооллодог вэ. Одоо хэдэн нас хүрч байна?

-Энэ матар Монголд 20 см урттай байхдаа ирсэн, одоо хоёр жил болох гэж байна. Дөрвөн метр гаруй урттай, 500 кг жинтэй болно. Бид хоёр метр гаруй болтол нь хүмүүст үзүүлнэ. Одоогоор метр гаруй урттай байна. Сүүлийн үед ганцаараа ноцолдоод дийлэхээ байсан байна лээ. Цаашид хүн амьтанд аюултай болох юм бол олон нийтэд үзүүлэхгүй. Манайд одоо өндөгнөөсөө гараад удаагүй байгаа дөрвөн матрын зулзага байна. Жижиг байхдаа загасаар хооллодог байсан. Одоо тахианы цээж махаар хооллож байна. Хоёр хоноод 2-3 кг мах иднэ. Хааяа цатгалан байх юм бол өнжинө.

-Хэр удаан хугацаанд төлөвлөж байж энэ амьтны хүрээлэнг нээсэн бэ?

-Зургаан сарын сүүлээр манай гурван дүү надад амьтны хүрээлэн байгуулах санал тавьсан. Бид ярилцаад хүүхэд залуучуудад зориулсан, чөлөөт цагийг нь үр дүнтэй өнгөрөөх газар нээж болох юм байна гээд бизнес хөөлгүй, хүүхдүүдийг байгаль, амьтантай ойр байлгах үүднээс амьтны хүрээлэн байгуулахаар долоон сараас ажилдаа орсон. Он гарах гэж сандраад, арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийсэн. Эхний ээлжинд бид алдагдалгүй ажиллах зорилго тавьсан. Аквариумын шилээ л гаднаас авсан. Үлдсэн бүх зүйлийг нь төмөр, мод, чулуу ашиглан өөрсдийнхөө гараар хийсэн. Маргад гээд дүү маань амралтын өрөөний хүрхрээг хийхэд тусалсан. Амралтын өрөөнд ус урсах чимээ сонсоод хүссэн цагаараа сууж болно шүү.

-Үзээд гарсан хүмүүс ямархуу сэтгэгдэлтэй байна. Амьтан тэжээхэд өртөг өндөр гардаг. Алдагдалгүй ажиллаж чадаж байгаа юу?

-Жаахан хүүхдүүд бол "Явахгүй, би энд үлдэнэ" гэж хэлдэг. Үзээд л яваад байх санаатай шүү. Ер нь л нас насны хүмүүс сэтгэл хангалуун байна. Зарим хүмүүс зоригтой юм хийсэн байна гэж хэлсэн. Энэ маягаараа яваад байвал зардлаа нөхөх боломжтой. Бид түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Амьтан тэжээх өөрөө зардал өндөртэй байдаг ч гэсэн бид болгоод л байна. Зориглоод хийсэн ажил юм чинь болно доо.  

-Хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ. Үнэ төлбөрийн хувьд?

-Гурваас доош насны хүүхдэд үнэгүй, 3-16 нас хүртэлх насны хүүхдүүд 5000 төгрөг, насанд хүрсэн хүмүүст 10000 төгрөгөөр үйлчилж байна. Ажлын өдрүүдэд 11:00-21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-22:00 цаг хүртэл ажилладаг. Жилийн дөрвөн улирал ажиллана.

-Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-Эхний ээлжинд бид улирал тутамдаа Монголд байдаггүй ховор амьтдыг амьтны хүрээлэндээ авчирна гэж төлөвлөж байна. Дахиад хоёр өрөө сул байгаа учраас гаршуулсан тэмээн хяруул, “Симба” хүүхэлдэйн кинон дээр гардаг Пума гээд бодон гахайг авчрахаар төлөвлөж байгаа. Цаашид цоохор тахь авчрах талаар бодож байна.

М.АМАРЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo

zoo



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 70

Tengis (150.129.*.*)
2018-01-14 16:29:24
Heden tsag hurtel ym bol

Зочин (66.181.*.*)
2018-01-13 15:38:32
imar goi embee awah im san

Зочин (202.9.*.*)
2018-01-13 13:15:34
Баяр хүргэе! Очиж үзэх юмсан.

тавнан (162.235.*.*)
2018-01-13 00:17:24
естой мунндаг хуухдууд байна .Монгол хун болгон ийм санаачлагатай байвал хогжиноо!!!Хичнээн олон жил утаа ,уурхай 2 тойгоо зууралдавдаа!!!!!!! тор засгийн ов уламжилсан лалруудаа!!!!!!юм бодооч сэтгээч !!!!!!дэмжээч!!!!!!!!монгол ын ард тумний хоронгийг ард тумэнд нь,улсын хогжилд нь зориулаач !!!!!!!!бодоцгоое!!!!!!!бос гоое!!!!!!сэтгэцгээе!!!!! !сэхцгээе!!!!!!!!!тор засгийн луйварчдыг бух тувшинд нь шударгаар илэруулцгээе !!!!!!!!!

Зочин (202.21.*.*)
2018-01-12 15:37:57
Болждээ

Зочин (150.129.*.*)
2018-01-12 05:35:45
Харх бол хамгийн аюултай туунийг байлгах хэрэггуй бусад нь бол болж байна цементийг нялх хуухдийг юуг ч тэр хоромхон зуур иддэг гэдгийг мэдэх хэрэгтэй

irgen (66.181.*.*)
2018-01-12 00:17:38
haana be hayag ni

Зочин (202.9.*.*)
2018-01-11 21:51:06
bolj l baina shdee baynchandmanii amitan zovooson hedees l deer ym teglee ch gaigui unetei ym baina uzej chadahgui bol amaa hamhiad l bj bai hiij buteesen ymiig dandaa ool ni

Зочин (202.9.*.*)
2018-01-11 21:51:04
bolj l baina shdee baynchandmanii amitan zovooson hedees l deer ym teglee ch gaigui unetei ym baina uzej chadahgui bol amaa hamhiad l bj bai hiij buteesen ymiig dandaa ool ni

zochin (202.9.*.*)
2018-01-11 18:06:13
amjilt husiy. harhnuud ni arai bishee. yrianaas ni sonsood bhad nzuuddaa ogno genuu bolohgui shuu

zochin (103.10.*.*)
2018-01-11 17:40:05
Harhiig ih hurdan urjdeg yamar ch zuiliig mereed tsoolj gardag horond uhdeggui amitan gedeg. Harh chini zulzagalasan bol amitan tejeeh turshlagagui mergejliin bus humuust taraah hereggui sanagdana. Ted aldchihval zolbin harh haa saigui tarah ayultai yum bish uu. Harh yamar ch orchind dasan zohitsoj amidarch chaddag meregchdees hamgiin hor hunuultei amitan shuu dee. Avchirsan gazartaa butsaaj yavuulah heregtei. Mun matar, akul, avarga mogoi zereg mahchin hurdan usdug amitadiig bairluulah bair savnaas avahuulaad zardal undurtei ayultai sanagdana. udur ireh tusam ideh hool ni nemegdej ulsvul yaj ch medeh ayultai amitad tul ayulgui baidlaa deed zergeer sahih. Amitan zovoohgui bhiig husie.

Солонгосоос зочин (202.21.*.*)
2018-01-11 10:37:37
Өглөөний мэнд Сайхан газар нээсэн байна.Эх орондоо очоод хүүхдүүдээ дагуулаад юм үзүүлэх нэгч газар олддоггүй хэцүү газар шүү дээ.Олигтой баримал ч байхгүй .Ашгүй жааханч гэсэн ховор амьтны зоо нээсэн та бүхэнд баяр хүргэе.Би монголдоо очихдоо нэг аьтан аваадочихийг бодно.Манай нөхөр зөвшөөрөх бол уу.Нөхөртөө аятайхан хэлээд үзнэ дээ.Зөвшөөрөлвөл би та бүхэнд нэг амьтан аваачиж өгнө Та нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

Японоос (126.245.*.*)
2018-01-11 07:20:44
Зөв зүйтэй зүйл хийж байгаад баяр хүргэе! Халдварт өвчинөөс сайн хамгаалаарай. Амьтанаас хүнд халддаг халдварт өвчин, амьтад өөр хоорондоо халдаж үхэж үрэгддэг халдварт өвчин олон байдаг юм шүү.

Зочин (202.21.*.*)
2018-01-11 01:39:51
Huurhii duu ene amitad. hun turluhtun gj neg iim hargis. Amitan zovj bgaag uzej taashaal avdag. Bi uuruu ch ur huuhdee ch uzuuldeggui uzeed l bvl ingeed l tamlaad l bn. Ta uuriiguu barigdaad meter hurehtei uguitee torond suuj bn gj tusuulduu hezee ch sullagdahgui

Er hun (66.181.*.*)
2018-01-11 00:36:18
Ямар мундаг эрчүүд.вэ.зоригтой б.а одоо монгол эрчүүд.маань гэрийн буг гэрийн чавганц болсон б.а

Зочин (202.179.*.*)
2018-01-10 22:18:20
bayrlaa ta nartaa

Zochin (182.160.*.*)
2018-01-10 21:26:16
Yasan unetein bee 1 ym neeheeree uneer daramtalchhin mungugui hun huuhdee uzuulj chadahguil ym bn

Зочин (103.229.*.*)
2018-01-10 20:01:38
Сэтгүүлч нь жирийн гүрвэл, үлэг гүрвэл 2-оо ялгадаггүй маанаг байна ш дээ. 4 төрлийн үлэг гүрвэл ч гэх шиг. Хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан амьтны нэрээр хэлээд байхдаа яахавдээ. Жаахан юм уншиж судал айн? Үлэг гүрвэлчин минь.

Зочин (83.86.*.*)
2018-01-10 19:15:08
Олон улсын зоопаркийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваарай даа. Өвчин тараах вий. Монгол зоопаркийн туршлага байхгүй мэргэжилтэн ч бэлтгэж байгаагүй байх шүү.

Зочин (27.123.*.*)
2018-01-10 18:15:30
Huuhdiin parkiinhantai yarij bgd tiishee nuuj boldoggui yumuu? Arai l hol ihtei gazar dagsan. Teged tendee joohon uzel surtaltai angli tailbar mailbar taviad olon niitiin itgeliig huleesen tiim baiguullaga boloh heregtei. Gadniihantai hamtar. Yum tom bj bj une tsene ordog shu. Jijken baival tegsged untrah gd bdg. Door hund helehed bi shuumjleegui. Demjij bga bolohor ingej yarij bn.

зочин (202.131.*.*)
2018-01-10 17:44:05
Вива сити-ийн наана Фермерүүд захтай залгаа Немо гээд бас жижигхээн хөөрхөн амьтны хүрээлэн байгаа. Энэ дээр байгаа шиг бүх амьтнууд байдаг. Үнэ нь хүүхэд 2500, том хүн 3500 хавьцаа байдаг. Үнэ хямд тусам л олон хүүхэд үзэж чадна даа.

зочин (182.160.*.*)
2018-01-10 17:28:03
мөнгө гаргуулж бичүүлээд рекламдаад бна дха

зочин (182.160.*.*)
2018-01-10 17:26:34
Ингэж амьтад тамлаад яахав .Аварга могой маш аюултай нэг үүрнээсээ гарвал хүүхэд байтугай том хүнг залгина .Манайхан болсон хойноо мөнгөний хойноос хулхи юм хийсэн байж таараа стандарт биш ?!Аварга могой акул хлёр нь нэг өдөр хүүхэд барих вий дээ.Мэргэжилийн хчгалт юу хийгээд байна .Монголд зохихгүй ээ болио !

Зочин (202.9.*.*)
2018-01-10 16:38:55
Uu yamar goy yum be huuteiger uzeh yumtai bolloo talarhay

Зочин (150.129.*.*)
2018-01-10 15:58:03
Гоё юмаа, очиж үзэх нэг юмтай боллоо. Ийм олон төрлийн амьтан тэжээгээд эхэлхээр тэжээх хоол хүнсний төрөл нь бүр талийж өгнө шүүдээ. Олон нийтэд хандаж туслалцаа авч байгаарай. Жералд Дарреллийн зоопаркаа анх Жерси арал дээр байгуулж байсан түүх нь санаанд орчлоо.

Зочин (202.9.*.*)
2018-01-10 15:38:46
Үнэ нь хэд вэ

иш (202.179.*.*)
2018-01-10 15:20:16
Та нарт талархаад барашгүй.Төрөөс бүхий л талаар дэмжинэ гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хүүхдүүд нэг очдог газартай боллоо. Томчууд бид ч очно.Баярлалаа та бүгдэд амьжилт хүсэе

Зочин (202.131.*.*)
2018-01-10 15:20:07
Сөрөг юм бичээд байгаа эргүү дагзнууд гэртээ л хэрүүлээ хий. Үнэн хөгжихгүй гарууд байх юмаа

Ганаа (37.169.*.*)
2018-01-10 14:45:14
Төрөөс бага шиг гай болоорой. Элдэв татвар нэрээр дарамтлаад эхэлдэг шүү. Цагдаа нар эхнэр хүүхэд найз нөхдөө аваад үнэгүй орох гээд их хошин юм болноо.

Зочин (103.212.*.*)
2018-01-10 14:39:08
SHUMBAGCH ONGOTSOOR AKVARIUMIIG IRGEDDEE UZUULVEL DONIRHOLTOI

sao (202.131.*.*)
2018-01-10 13:53:38
амьтныхаа нэрийг нь үүх түүх танилцуулгыг нь биччүүл бүр янзтай болох юм билээ, үүдэнд нь нэг хэрээ шиг хужаагаар ярьдаг, их ааш муутай шувуу бас их сонирхолтой санагдсан шүү.

fuck rat (202.9.*.*)
2018-01-10 13:38:15
mongliin ard tumenii eruul mend ayulgui baidaliin toloo naad harnuudaa hurdan ustgald oruulahiig shaardaj bn!

bataa (202.72.*.*)
2018-01-10 13:27:31
minii moroodoj baidag zuilee ta nard bayr hurgeu

Зочин (202.9.*.*)
2018-01-10 13:23:45
harh awchirdagn yaj bgan be? nowsh gej! naad harhnuudaa hurdan ustgald oruul!

Зочин (66.181.*.*)
2018-01-10 13:13:50
vznee

Зочин (66.181.*.*)
2018-01-10 13:07:10
Amjilt hvsye mundag baina

zochin (43.228.*.*)
2018-01-10 13:01:35
yamar goe yum bee amralttin odor ochij uzneee.ulam tom bolj orgojin teleerei .

Bolor (112.72.*.*)
2018-01-10 13:01:24
Hayag ni haana baidag ve

зочин (202.179.*.*)
2018-01-10 12:57:46
хотоос газарыг нь шиидээд өгчих чадахгүй л дээ энэ луйварчид

Зочин (103.26.*.*)
2018-01-10 12:45:25
manai nuhtsuld tesehgui b,hdaa.amtadiig zuvuuguud yana

Зочин (202.9.*.*)
2018-01-10 11:59:44
Хотын даргад санал бичиг явуулбал таарна. Иймэрхүү юм дэмжиж ажилахгүй мөртлөө шөнийн клуб караоке пабаа дэмжихдээ сайн. Муусайн лалрууд

dulguun (103.229.*.*)
2018-01-10 11:49:46
gue tgd zaaval mongoloor amitnii hureelen geh ymuu buh niiriin hel bolchood bn ichihgui ta nar hi gej huntei mendeldeg naad zah ni

baitsaagch (202.21.*.*)
2018-01-10 11:38:38
mergejliin hyanalt shalgana, zoriulaltiin bus bair bn. bas eruul ahuin shaardlaga hangaj bn uu? amitadiin erh ashig hundugduj bn uu, shalgana aa

Зочин (27.123.*.*)
2018-01-10 11:38:23
маш сайн байна зоригтой амьтны хүрээлэнгийн эхлэл тавьж байгаа залуучууддаа баяр хүргэе энэ ажлыг бүхийл талаас нь дэмжих хэрэгтэй манайхан шинэ юм хийж байгаа хүмүүсийг төрийн нэр бариад хэт их дарамталдгаа болиод дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байрлалыг нь ч сонгох хэрэгтэй тэр динзаврын музей, хүннү мол зэрэгт салбарлавал манай хүүхэд залуучууд үзэх юм ихтэй болж амралтаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болно доо үүнийг дэмжицгээе гадаадын улс оронд хэдэн га газраа амьтны хүрээлэнд зориулсан байдаг биз дээ үүнийг манай төрийнхөн аялал жуулчдыг татах, амралт зугаалга хийх боломж гэж харах цаг болсон байхаа аль юм болгон өөрсдөө түрийвчээ түнтийлгэх юм бэ

Зочин (139.5.*.*)
2018-01-10 11:28:53
Нээрээ л байрыг нь шийдээд өгчихвөл олонд үзүүлээд орлогоороо амьтдаа арчлаад явж болох байх. Энэ хүмүүс өөрсдөө зоригтой эхэлсэн юм чинь энэ зоопаркаа үзүүлээд хотын удирдлагад байрны туслалцаа хүссэн өргөдөл гаргах хэрэгтэй байх. Үзээд алдахад алдах юу байх вэ

иргэн (203.91.*.*)
2018-01-10 11:17:41
Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Харин тэр ХАРХЫГ хүн амьтанд өгч тарааж болохгүй шүү! Авсан хүн чинь алдаад асар хурдан хугацаанд өсөж халдвар тараах аюултай шүү.

Zochin (139.5.*.*)
2018-01-10 11:10:50
Harh tejeej bolku shu. Hotor urjed ehelbel diildehgui yum bolno

zochin (202.9.*.*)
2018-01-10 11:02:28
27.123.214.107 chi im park neechih ochij uzie.

zochin (202.9.*.*)
2018-01-10 11:00:49
66.181.179.241 bayarlala.

zochin (103.10.*.*)
2018-01-10 10:52:19
huurhun um be huuhduudee awaad ochij uznee

Зочин (202.9.*.*)
2018-01-10 10:44:19
Ийм сайхан зоо парк байгуулсан байхад бид баяр хүргэх хэрэгтэй шүү!!! Мэдээж аливаа юм хийхэд бэрхшээл ихтэй. Тэр тусмаа энэ зоо парк!!! Үүнийг бодлогоор улсаас дэмжиж өгвөл бүр сайхан байна. ХҮНИЙ БҮТЭЭЛ Ч АЖИЛ ХИЙЖ БАЙХАД ДЭМЖИЖ ЯВ!!! МАНАЙ ЗАРИМ ХҮМҮҮС ЯАЖ ТЭР АМНААС НЬ БОЛОХГҮЙ,АТААРХСАН,МЭ ДЭМХИЙРСЭН,ОЛИГГҮЙ,ХҮ Н МУУТАЙ,ХОВ ЖИВ ХӨӨСӨН ЗАН ГАРДАГ ЮМ БЭ!!! ДЭМЖИХ ЁСТОЙ!!!

Зочин (202.9.*.*)
2018-01-10 10:40:31
Ийм сайхан зоо парк байгуулсан байхад бид баяр хүргэх хэрэгтэй шүү!!! Мэдээж аливаа юм хийхэд бэрхшээл ихтэй. Тэр тусмаа энэ зоо парк!!! Үүнийг бодлогоор улсаас дэмжиж өгвөл бүр сайхан байна.

Зочин (66.181.*.*)
2018-01-10 10:39:15
Нэтээс мэдээлэлийг нь хайлаа,Алтай хотхоны зүүн талд Утас:88085653,88117487 гэсэн дугаар байна.Том хүн 10к,хүүхэд 5к юм байна шүү.Юм бүхнийг өөлдөг хэсэг бүлэг хүмүүс байх юмаа,тэд нарт хэлэхэд аливаа бизнес жижигээсээ эхэлдэг.Мэдээж тодорхой хэмжээний дулаан,гэрэл нтр нь таарсан байранд байгаа байлгүй дээ.Хорвоо дэлхий дээр муугаасаа сайн нь хамаагүй олон болохоор гэгээлэг үйлс бүхэн,гэгээлэг бодол бүхэн дэлгэрч байх болтугай.Сөрөг бодол,сөрөг сэтгэгдэл зөвхөн бичсэн таныг л хэмэлж байдаг юм шүү.

Зочин (202.179.*.*)
2018-01-10 10:33:56
ХУДЛАА ГАРУУД БОЛИОРОЙ. ЮУН ЭРҮҮЛ АХУЙ ЭНЭ ТЭР ВЭ ШИНЭ ЮМ ЭХЭЛСЭН ЗОРИГТОЙ ХҮНИЙГ ХУЦАЛГҮЙ ДЭМЖЭЭД ЯВ. ХҮНД ТУС БОЛОХГҮЙ БОЛ БҮҮ ГАЙ БОЛ МАЛАА66.181.186.46 ДУУГАЙ БАЙ ЛАЛАРАА

иргэн (202.5.*.*)
2018-01-10 10:31:03
аквариум л ихэнх нь юмуу даа

Зочин (66.181.*.*)
2018-01-10 10:25:08
Утас хаягаа үзүүлье хүүхдүүддээ

Зочин (202.21.*.*)
2018-01-10 10:23:08
Nemo shaatsan yavj bna

Зочин (27.123.*.*)
2018-01-10 10:12:15
Ish chaavaas tureesiin bairand bichil zoo park yum biz dee. Ed nariig tomchuud joohon demjeed ugch boldoggui yum bh daa. Tomhon shig bairand nogoon baiguulamj ene tertei amitnii hureelen baival hunii hol lav tasrahgui. Ymar ch hun 2 saya togrogoor gadagshaa yavj gants odor amitnii hureelen orj bsnaas 2000 togrogoor mongoldoo amitnii hureelen uzehiig iluud uzne.

zochin (202.9.*.*)
2018-01-10 10:02:43
Хаяг утсаа тодорхой өгөөч.2 хүүхдээ үзүүлье.хүннү моллоос хямдхан ба.

cbjk (66.181.*.*)
2018-01-10 09:52:07
Улсаас дэмжихгүй бол бас л хэцүү шүү Эрүүл ахуй халдваргүйжлт лабаратори Мал эмнэлэг гд цогц байхгүй бол бараг аюултай талдаа учирас улс зайлшгүй дэмжиж оролцох хэрэгтэй Баяр хүргии

Зочин (124.158.*.*)
2018-01-10 09:51:19
Ene hamt olond ajliin amjilt husie.Mongoliin maan ergeded us agaar shig heregtei baigaa zuil.

Зочин (124.158.*.*)
2018-01-10 09:51:19
Ene hamt olond ajliin amjilt husie.Mongoliin maan ergeded us agaar shig heregtei baigaa zuil.

зочин (202.131.*.*)
2018-01-10 09:46:25
маш зөв амжилт. очиж үзнээ. хархыг тарааж үржүүлж болохгүй ээ. аюултай манайхан нэг алдвал эргээд устгаж чадахгүй хотоор нэг харх болвол яана тахалын үүр уурхай болно гэсэн үг хүнд өгөлгүй өөрсдөө олшруулалгүй хяналттай тэжээх хэрэгтэй хархтай цуг амьдарч үзээгүй манайхан мэдэхгүй л дээ анхаараарай

Зочин (66.181.*.*)
2018-01-10 09:42:32
Хүүхэд багачуудад баяр хөөр, хүмүүст танин мэдэхүйн болоод байгаль, дэлхий, ан амьтадаа хайрлах ухааарал хайрлах сайхан ажил байна. Зардал маш өндөр ч зоригтой л байна, амжилт хүсье. Доор бичсэн сэтгэгдлээс харахад бидний зарим маань үнэхээр л "муухай монгол" байх юм даа.

Санал (122.201.*.*)
2018-01-10 09:26:10
Уб хотоос зориуд том байр өгч байрны түрээс авахгүй баймаар юм бна. Энэ бол уг нь олон нийтийн тусын тулд ажил шүү дээ. Амьтад нь томорно олширно гээд бэрхшээл их болно доо. Амьтны хүрээлэнгийн стандарт аа бий болгож мөрдөж эхлэх нь зүйтэй дээ. Харин тэр харх үржүүлж тарааж огт болохгүй санагдлаа. Харх бол ямар ч нөхцөлд зохицож амьдарч үржиж чаддаг ер нь л хэцүү амьтан . Амьтан судлаач нараас асууж зөвлөгөө авч байх ёстой бас мал эмнэлэг бол зайлшгүй хэрэгтэй

Mundag (223.104.*.*)
2018-01-10 09:24:37
Mongold ochihooroo uznee

Зочин (202.170.*.*)
2018-01-10 09:21:37
haana baidag yum boloo?

Зочин (103.26.*.*)
2018-01-10 08:55:46
Mongoloor ug ni Amitny hureelen l gedeg yumsan...

Зочин (103.26.*.*)
2018-01-10 08:55:46
Mongoloor ug ni Amitny hureelen l gedeg yumsan...

Зочин (203.15.*.*)
2018-01-10 08:47:00
Huiten haranhuid amitan tamlaad yamar hereg bna?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-22 15:28:19 - Нийслэл
Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
2018-01-22 15:27:22 - Эдийн засаг
Чөлөөт зах зээлд шилжүүлж, үнэ чөлөөлөхийг шатахуун импортлогчид шаардаж байна гэв
2018-01-22 14:36:01 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа
2018-01-22 14:20:00 - Улс төр
С.Батболдыг хотын даргаас чөлөөлөх асуудлаар НИТХ-ын төлөөлөгчид уулзжээ
2018-01-22 14:11:58 - Нийслэл
Журам зөрчин байршуулсан самбаруудыг буулгаж эхэллээ
2018-01-22 14:07:02 - Улс төр
Д.Хаянхярваа: Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал
2018-01-22 13:57:51 - Орон нутаг
Шуурхай ажлын хэсэг шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна
2018-01-22 13:50:52 - Спорт
Д.Төмөрхүлэг, Г.Мандахнаран нар үндэсний бөхөөр барилдаж, үзэгчдийг хөгжөөв
2018-01-22 13:18:29 - Спорт
MNBA Үндэсний лигийн хасагдах шатны тоглолтууд боллоо
2018-01-22 13:11:04 - Орон нутаг
Хөвсгөл нууранд 11 зорчигчтой автомашин цөмөрчээ
2018-01-22 13:07:22 - Спорт
Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна гэжээ
2018-01-22 13:07:16 - Спорт
Дэлхийн оюуны спортоос монголын шатарчид зургаан алтан медаль хүртжээ
2018-01-22 12:44:42 - Эдийн засаг
Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох санал яригдаж байгаа
2018-01-22 12:43:03 - Хууль
Зам тээврийн ослын 90 хувь нь жолоочийн буруугаас болжээ
2018-01-22 12:28:26 - Улс төр
Засгийн газрыг огцруулах шаардлагыг цаашид тавина гэв
2018-01-22 12:27:07 - Нийслэл
Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан 60 тэрбумын бичил хэлбэрийг хэрэгжүүлж байна гэв
2018-01-22 12:08:37 - Гадаад
АНУ-ын Засгийн газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-01-22 12:00:44 - Орон нутаг
Д.Сумъяабазар ахмадуудаа эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулж байна
2018-01-22 11:48:54 - Орон нутаг
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч боллоо
2018-01-22 11:47:22 - Орон нутаг
Ямааны арьс 30 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-01-22 11:42:31 - Улс төр
О.Баасанхүү: Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой
2018-01-22 11:26:26 - Гадаад
Марк Цукерберг: Хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цагийг багасгахад анхаарна
2018-01-22 11:17:56 - Орон нутаг
Малчид 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох нөхцөл бүрджээ
2018-01-22 11:09:58 - Шар
Өвлийн олимпын бамбарыг Монгол хүн анх удаагаа буухиаллаа
2018-01-22 11:02:35 - Хууль
Таны машины дугаар 1, 6-аар төгссөн бол татвараа энэ сард төлнө
2018-01-22 10:55:37 - Улс төр
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх бэ
2018-01-22 10:45:55 - Орон нутаг
“Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүллээ
2018-01-22 10:42:47 - Эдийн засаг
Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх оны хавар эхлүүлэхээр тохиролцлоо
2018-01-22 10:42:31 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксчид Шинэ Делид тулалдана
2018-01-22 10:40:00 - Эдийн засаг
"Монголын зэс" корпораци Лондонгийн хуулийн фирмд ханджээ
2018-01-22 10:34:04 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ дахин сунгажээ
2018-01-22 10:29:54 - Орон нутаг
Малчдад 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгож байна
2018-01-22 10:23:43 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-01-22 09:40:39 - Орон нутаг
Булган аймагт шүлхий илэрч, хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоожээ
2018-01-22 09:38:09 - Хууль
Саун, массажны газруудын үйл ажиллагааг зогсоожээ
2018-01-22 09:25:32 - Нийслэл
100 сая төгрөгийн азтан тодорлоо
2018-01-22 08:36:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 градус хүйтэн байна
2018-01-22 07:54:34 - Нийслэл
УТАА шахааны бизнесийн ГОЛ ТАЛБАР
2018-01-22 07:51:36 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг ойртвол өөрийгөө хутгална гэж сүрдүүлжээ
2018-01-22 07:51:31 - Эдийн засаг
СУРВАЛЖЛАГА: Цагаан сарын дээл, тавгийн идээ “Нарантуул”, “Хархорин”-д хамгийн хямд байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент
Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон
2018-01-19 07:42:06 - Боловсрол
Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу
2018-01-19 15:05:11 - Нийслэл
АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
2018-01-19 11:54:50 - Шар
Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг
2018-01-20 13:00:41 - Улс төр
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
2018-01-22 07:51:36 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагчдыг ойртвол өөрийгөө хутгална гэж сүрдүүлжээ
2018-01-21 09:32:50 - Спорт
Халз барилдааны орлогыг эмчилгээнд хандивлана
2018-01-20 13:24:01 - Байгаль Орчин
ДОХИО: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
2018-01-20 09:45:21 - Хууль
Автомашины шинэ дугаарын цаана хэн нэгний бизнес бий гэх хардлага...
2018-01-20 09:35:25 - Нийслэл
Гүүрэн гарц барих ажилд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” саад болж байна