- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14 - БААСАН
04.13
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн анхны бие даан найруулсан “Аав” уран сайхны кино Хятадын кинотеатруудад албан ёсны эрхтэйгээр гарч эхэлжээ.
Хятадын киноны зах зээлд өөрсдийн бүтээлийг толилуулахаар 2018 онд гадаадын таван кино эрх авсны дөрөвд нь АНУ-ынх, нэг нь Монголын уран бүтээлчдийн кино багтсан байна.
“Аав” киноны гол дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглодог. Уг кино нь “Mongolian Academy Awards-2015” наадмын “Шилдэг кино”-гоор шалгарч, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг тус тус хүртсэн билээ.
М.АМАРЖАРГАЛ