Цэргийн тоо бүртгэлийн ажил 38.5 хувьтай байна

Түгээх    
2018-01-10 15:29:24 - Нийслэл

niislel

Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-өөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд бүртгүүлэх ёстой юм.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, Дэд хурандаа Б.Баянмөнх нар өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын цэргийн тоо бүртгэлийн үйл ажиллагаатай биеэр очиж танилцлаа. Цэргийн бүртгэлийн ажил зохион байгуулаад зургаа хоног өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд эрчүүдийн 30.8 хувь нь бүртгүүлээд байгаа бол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 35 хувь нь бүртгүүлсэн байна. Харин нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай явагдаж байгаа аж.

“Цэргийн албаны тухай хуульд цэргийн насны залуучууд жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлэх, тухайн бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж буюу орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хийж гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2018 оны цэргийн тоо бүртгэлийг энэ сарын 4-20-ны хооронд засаг захиргааны анхан шатны нэгж, хороогоор дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 152 хороодоор цэргийн бүртгэлийг явуулж байна” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ярилаа.

Цэргийн албыг Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад 12 сар буюу нэг жилйин хугацаатай алба гүйцэтгэх, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах, оюутан цэрэг, гэрээт цэрэг гэсэн 5 төрлөөр цэргийн хааж болдог. Цэргийн тоо бүртгэл явуулснаар энэ таван хэлбэрээс иргэд алинаар нь албаа хаах вэ гэсэн нэгдсэн судалгааг гаргаж ирдэг байна.

НЗДТГ-ын Цэргийн штабаас 2018 оны “Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх- Дайчилгааны бэлтгэл нөөцийг сайжруулах жил” болгон зарлаж байгаа аж. Тус ажлын хүрээнд энэ онд анх удаа цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн программ бий болгосон байна. Ингэснээр дүүргийн Цэргийн штаб, Эрүүл мэндийн төвтэйгөө цахим хэлбэрээр холбогдоод ямар хүн ямар өвчтэй гарч байна, түүний эрүүлжүүлэх асуудал дээр хэрхэн ажиллаж байна гэдгийг харж болох аж.

У.УРАНЦЭЦЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ