Б.Рагчаа: Татварын нэмэгдлийг эсэргүүцсэн иргэдийг маргааш жагсахыг уриалж байна

Түгээх    
2018-01-11 07:42:55 - Хууль

МҮЭ-ийн холбооноос энэ оноос эхэлж буй зарим төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж байгаа юм. Мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж 65 болгосныг эсэргүүцэж, МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү эсэргүүцлийн жагсаалд МҮЭ-ийн холбооны бүх гишүүн байгууллагууд нэгдэх бөгөөд иргэд ч мөн идэвхтэй оролцохоо мэдэгдээд байгаа юм. Нийтдээ 15 мянган дэмжигч болон гишүүн байгууллага, иргэд оролцож эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МТХГТҮЭ)-ны дарга Б.Рагчаатай ярилцлаа.

-ТАТВАРЫН НЭМЭГДЛИЙН АСУУДЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, УЛС ДАЯАРАА
ЖАГСАХААР БОЛСОН-

-Эсэргүүцлийн жагсаал хийх тухай мэдэгдэл гаргасан талаараа тайлбарлахгүй юу?

-МҮЭХ-ноос энэ сарын 12-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон. Гол асуудлыг та бүхэн бүгд мэдэж байгаа. Он гарсаар шатлалтайгаар долоон төрлийн татвар нэмж байгаа. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн гэх энэ гурван асуудлыг эсэргүүцэж буй юм. МҮЭХ нийт 36 гишүүн байгууллагатай. Эдгээр байгууллагын 14 нь мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод байдаг. Манай холбоо нэг холбоо нь гэсэн үг. Тэр өдөр энэхүү эсэргүүцлийн жагсаалыг 21 аймагт зохион байгуулна. Харин Улаанбаатар хотод нийтдээ 15 мянган дэмжигч гишүүн хөдөлмөрчид цуглах байх гэсэн тоон судалгаа гарсан байна. Жагсаалыг хуулийн дагуу явуулахаар Сүхбаатар дүүргийн тамгын газар хүсэлтээ хүргүүлсэн байгаа.

-Энэхүү жагсаалд иргэн бүрийг оролцохыг уриалсан байсан шүү дээ?

-Тийм ээ. Энэ татварын нэмэгдэл хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт хамааралтай асуудал болоод байгаа. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байна уу, гишүүн биш байна уу тэр хамаагүй, ялгаагүй татварын нэмэгдэл хүн бүрд тусна. 1,25 саяас дээш цалинтай хүн бүрд гэлтгүй нэг сая төгрөгийн цалинтай хүн бүрд хамааралтай болж байна. Мөн тэтгэврийн асуудал ч гэсэн ялгаа байхгүй. Хүн бүр хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарах гэхээр асуудал үүсэж байна. Хуучин хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг хүн 60 настайдаа тэтгэвэрт гардаг байсан бол одоо 65-тайдаа гарах болчихоод байна. Ялангуяа үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэтгэврийн насан дээр анхаарч байгаа. Гол асуудал нь юу вэ гэхээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэвэр тогтоох насыг 2018 оноос өмнө мөрдөгдөж байсан хуулиараа цааш явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Магадгүй тэр хүн 65 хүртэл ажил хөдөлмөр эрхлэхэд эрүүл мэнд, биеийн хувьд боломжтой байгаа бол тэр хүнийг ажиллуулах эсэх эрх нь ажил олгогчид өөрт нь байх хэрэгтэй. Гэхдээ 55 настайдаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүнийг тэтгэвэрт гарах нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлага тавьж байгаа.

-Танай салбарын хувьд тэтгэврийн насыг нэмэх боломжгүй ямар шалтгаан байдаг талаар тайлбарлахгүй юу?

-Манай салбарт авто болон агаарын тээвэр хамаарагддаг. Мөн харилцаа холбоо, шуудангийн салбар хамаарагддаг. Газрын тосны нефть импортлогч компаниуд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” газрын тосны байгууллага гишүүнээр байдаг. Тухайлбал, ИНЕГ-ын бүх нисгэгч, онгоцны үйлчлэгч нар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг. Жишээ нь, манай хороон дарга нисгэгч Батнасан гэж хүн бий. Энэ хүн хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа агаарт 5-6 жил амьдарсан байдаг юм. Энэ хүний хувьд хөдөлмөрийн хортой нөхцөлд насаараа ажилласан болохоор насныхаа эцэст эрүүл мэндийн хувьд асар их эрсдэлтэй болсон байна. Нисгэгч хүнийг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байдаг гээд тогтоочихсон. Тэгэхээр 55 насандаа онгоц жолоодоод явах болон 65 насандаа жолоодох хоёр шал өөр. Хүний бие физиологийн хувьд 65 насандаа онгоц жолоодох чадамжгүй болдог гэсэн үг. Ийм хүнд төрөөс ажилла гэж тулгах нь зөв юм уу. Тухайн хүн өөрөө миний бие эрүүл мэнд ажиллах боломжгүй байна гээд байхад ажилла гээд шаардаад байх боломжгүй. Магадгүй 65 настай хүн онгоц жолоодож явж байгаад осол гарч олон хүний амь нас хохирох юм бол үүнийг хэн хариуцах юм бэ гэдэг асуудал тулгарна.

-Нисгэгч нар 65 настайдаа тэтгэвэрт гарах ямар ч боломжгүй юм байна гэж ойлголоо?

-Тийм. Өнөөдөр манай нисгэгч нар ярьж байна. Гол асуудал юу вэ гэхээр тэнд ажиллаж байгаа, нийт тэтгэвэрт гарах насны 70-80% нь тэтгэврээ авч чадалгүй нас барж байна. Тэгэхэд энэ нийгмийн даатгалын шимтгэлээ нэмээд зогсохгүй дээр нь бас тэтгэвэрт гарах насаа нэмээд байна. Монгол хүний дундаж наслалт 67 гэдэг. Гэтэл 65 настайдаа тэтгэвэрт гарах хуулийн заалттай болчихлоо. Тэгэхээр хоёрхон жил тэтгэврээ аваад ингээд нас барна гэсэн юм хийгээд байна. Японд гэхэд дундаж наслалт 80-90, тэтгэврийн нас 65 байдаг. Манайх өндөр хөгжилтэй орнуудын жишгийг хараад болох юм байна гээд байгаа. Гэтэл манайд тэр нь үнэхээр нийцэхгүй байна.

-Яг одоо энэ асуудалтай холбоотойгоор тулгарч буй асуудал байна уу?

-Энэ сард хоёр хүн тэтгэвэртээ гарах байсан. Гэтэл ирэх найман сард гарах боллоо. Тэр хүмүүс “Бид ажиллах чадваргүй болчихоод байхад тэтгэвэрт гаргахгүй хүлээ гээд байна. Яах вэ” гэсэн асуудал тавьж байна. Ийм учраас хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хөдөлмөрчдөө хуучин хуулиар нь тэтгэвэрт гаргах хэрэгтэйг ойлгуулах гээд жагсаал зохион байгуулах гэж байна.

-ОЛОН ЖИЛ ЖОЛООЧ ХИЙХЭЭР ХАРАА МУУДАЖ, ГАР ХӨЛ ТАХИЙДАГ-

-Нийтийн тээврийн жолооч нарын хувьд ч олон хүний амь нас яригддагийн зэрэгцээ их олон асуудал тулгардаг. Энэ салбарынхан ч 65-тайдаа жолоо бариад явах боломжгүй шүү дээ?

-Яг үнэн. Одоо нийтийн тээврийн жолооч нар мөн л хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаад хамаарагддаг. Энэ хүмүүс хөдөлмөрийн нөхцөлөөрөө 55 настайдаа тэтгэвэрт гарах эрх нь үүсэж байгаа гэсэн үг. Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн соёл, нийтийн тээврийн ачаалал, хотын түгжрэл ямар байгаа билээ. Үүнээс хамаарч энэ салбар маш их эрсдэлтэй, аваар осол их гарч байдаг. Үүнээс болоод тээвэрчдийг ард түмэн янз бүрээр гоочилдог. Үнэндээ тухайн жолоочоос гэхээс илүү энэ тогтолцооны алдаа гэж харж байна. Нийтийн тээврийн салбарт нийтдээ 40 жил жолоо барьсан гэж бодъё. Тухайн хүн яг л нэг ажлаа олон жил хийхээр насны эцэст мэргэжлээс шалтгаалах өвчтэй болдог. Тодруулбал, тухайн хүний хоёр гар, хөл нь тахийдаг. Байнгын анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож байдаг учраас нүдний хараа маш их мууддаг. Мөн гэнэтийн ослын үед жолоочийн самбаачлах хугацаа нь хойшилдог. Тэгэхээр энэ шийдвэр эргээд нийгэмд эрсдэл үүсгэж байна.

-Татвар нэмэгдэж эхэлснээс хойш танайх эсэргүүцэж мэдээлэл хийж эхэлсэн. Олон хөдөлмөрчнөөс тэмцэх санал ирсэн гээд байгаа шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн гурван сараас эхлэн МҮЭХ Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллана гэхэд л эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Тухайн үед монголчууд ингэсхийгээд шийдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Яг өнөөдөр “Хэрэгжээд эхэллээ гэхээр юу болов? Та нар юу хийж байсан юм бэ” гээд байгаа юм. Одоо бид тэмцэхэд бэлэн байдал үүсээд байна. Тэгэхээр бид тэмцээгүй биш, гурван сараас эхлээд эсэргүүцэж байгаа юм. Үүн дээр гишүүд хөдөлмөрчдийн дуу хоолой дутагдсан гэж хэлмээр байна. Одоо өөрийн амьдрал дээр тулаад тэтгэвэртээ гарах гэхээр гаргахгүй болоод ирэхээр юу билээ гээд анхаарч эхлээд байна.

-ТОМООХОН ОРДУУДААС НООГДОЛ АШИГ ХҮРТДЭГ ХҮМҮҮСЭЭС ТАТВАР АВАХГҮЙ, ХӨДӨЛМӨРЧДИЙНХӨӨ ХАЛААС РУУ ГАР ДҮРЖ БАЙНА-

-Засгийн газартай хамтын маргаан үүсгэсэн гэж мэдээлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-“Ниргэсэн хойно хашгирав” гээд хүмүүс их шүүмжлээд байгаа. Бид дуугараад төр засгийн хэмжээнд хүлээж аваагүй юм. Өнгөрсөн онд сонгууль давхацсан, зургаан сараас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Яагаад гэхээр манайхыг улс төржүүлж харах гээд байдаг. Тэгээд ч 7, 8 сар амралтын сар байсан. Ингээд есөн сараас хамтын маргаанаа үүсгэж эхлээд хэлэлцээрт ороод юу гэж ярьсан бэ гэхээр гурван тал зөвшилцөж байгаад хамтарсан төслөө боловсруулж өгнө гэсэн нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Гурван тал татвар болон тэтгэврийн асуудал дээр нэгдсэн нэг байр сууриа өгөх байсан.

-Танай салбар хороодоос мөн тэмцэх санал ирүүлсэн гэж дууллаа?  

-Тийм. Манай гишүүн салбаруудаас ажлаа хийхийг уриалж, хамтдаа тэмцэх санал ирүүлсэн. Нийт 13 холбоо бичиг ирүүлж байна. Энэхүү бичиг (бичгээ үзүүлэв.сурв) ирж бид албан ёсоор гишүүдийн шаардлагын улмаас жагсаал зохион байгуулах гэж байна. Тэрнээс хэн нэгэн улс төрийн нам УИХ-ын гишүүнээс хамааралгүй. Бидний харж байгаагаар, тэтгэврийн насыг хойшлуулсан асуудлыг наашлуулах байх. Хөдөлмөрчдийн гол бухимдал бол шударгаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн халаас руу ингэж муухайгаар халдахын оронд томоохон ордуудаас ноогдол ашиг авах хэрэгтэй. Их хэмжээний эд хөрөнгөтэй хүмүүсээс татвар авч яагаад болохгүй гэж гэж. ХХОАТ-ын 50 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Үүнийг олохын тулд татвар нэмж байна. Өнөөдөр бид аж ахуй нэгж байгууллагуудад цалин нэмэх асуудал ярих ямар ч эрхгүй болсон. Яагаад гэхээр цалин буурах болчихоод байхад цалин нэмэх асуудал яригдахгүй болоод байна. Уг нь МАН нам гарч ирэхдээ татвар нэмэхгүй гэсэн. Амласныхаа эсрэг ажиллаж байгаа хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал үүн дээр бас хөндөгдөж гарч ирнэ.

-Өмнө нь танайхыг жагсаж эсэргүүцэж байсан ч хуулийг баталчихсан шүү дээ. Одоо хэрэгжээд ирсэн хойно жагсахад ямар үр дүн гарна гэж харж байна вэ?

-Харин тийн. Ялангуяа манай төмөр зам, уул уурхайн салбарынхан тууштай алхам хийнэ гээд шийдсэн байгаа. Бидэнд гэрээ хэлэлцээрийнхээ зарчмаар хуулийн дагуу явахаас өөр арга байхгүй. Бид шууд ажил хаяна гэж байхгүй. Гишүүд иргэддээ хууль журмын дагуу тэмцэх аргыг зааж өгнө. Эхний тооцоогоор энэ сарын 12-нд жагсана. Үүний дараа нэг сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон ОУВС-тай уулзалт хийх байх. Тэрнээс өмнө бидний хувьд ард иргэдийн хүсэл зорилго өөр байгаа, энэхүү татварын нэмэгдлийг эсэргүүцэж байгаа гэдгийг харуулах нэгдүгээр үүрэг юм. Дараа нь бүх салбар холбоод нийлж байгаад суулт хийнэ. Суулт маань хэд хоног үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн шийдвэрээ эргэн харахгүй гэвэл ажил хаях эрх нээгдэхээр бүх нийтийг хамарсан ажил хаялт зохион байгуулна. Ажил хаяхаар бүх нислэг болон төмөр замын олон улсын болон дотоод тээвэр хийгдэхгүй болно гэсэн үг. Энэ ажил хаялт манай нийгэмд хохиролтой. Үүнийг хөдөлмөрчид хүсэхгүй байгаа. Гэвч ард иргэдээ бодохгүй байхад бид тэмцэх хэрэгтэй байна. Тэмцлийн дараагийн шатууд төлөвлөгөөтэй явж байгаа. Эрх баригчид нааштай шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Үүнийг бид турхираад байгаа юм биш, гишүүд болон нийт хөдөлмөрчид хүсээд, шаардаад байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 88

LANLAZAR MARCUS (105.112.*.*)
2018-01-25 14:34:40
DO YOU NEED AN URGENT LOAN FOR BUSINESS? IF YES, CONTACT US VIA: ZEKOCEANFINANCE@GMAIL.COM

Зочин (202.9.*.*)
2018-01-12 02:54:33
Mash buruu shiidver bolovson huchin gej um baihaa bolino. Tertee tergui odoo gudamjind ajilgui ajild orj chadahgui bga zaluuchuud zunduu bna. Tegtel hugshchuul ni tetgeberte garj chadahgui zaluuchuuddaa shavar haahnee. Hugshin hun sain ajilj chadhu? Harj bgaarai ulsiin company baiguullaguud l hugshin humuuseer duurne tegeed hugshin hun yaaj zaluuchuud shig ajillahavde ulsin ajil chne yavahgui!!! Huviin hevshiluud companyniihaa uil ajillagaa ashig orlogoo bidood hugshin huniig ajiluulaad bhgui ajil albanda tentsehgui shaltganaar hudulmuriin gereeg ni duusgavar bolgono tegheer tetgevert garj chadahgui. Uls er ni bol tetgevert gargah sanaagui l bnada

Тэтгэвэрт гарах дөхсөн иргэн (139.5.*.*)
2018-01-11 20:18:52
Нийгмийн хамгааллын сайд Чинзориг Info.mn дээо тэтгэврийн насыг нэмсэн асуудлыг жилийн дараа судалж үзнэ гэж ярилцлага өгсөн байна. Тэгэхээр ХНХЯ тэтгэврийн насыг нэмсэн асуудлыг эргэн харах хүсэлгүй байгаа юм байна. Зөвхөн хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах хүмүүсийн насыг л хуучнаар нь болгох нь зүйтэй гэсэн юм ярьжээ. Хэвийн нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн насыг ч гэсэн хуучнаар нь бологох хэрэгтэй. Олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэрнээ ажил олдохгүй хүмүүс зөндөө байна шүү дээ. Биднийг залуу байхад 55, 60 нас хүрэхээр чинь тэтгэвэр өгнө гээд албан хүчээр шимтгэл хурааж авчихаад одоо тэтгэвэрт гарах дөхөхөөр насыг чинь хойшлуулна гэж байгаа нь шударга биш байна. Тэгвэл бид шимтгэлд төлсөн мөнгөө бөөнөөр нь аваад банкинд хадгалуулмаар байна.

Ganaa (202.9.*.*)
2018-01-11 20:15:36
Ene jagsaal hudlaa ,ard tumnii durguitsliig saarmagjuulah gesen MAN-n arctaagui yavuulga.MUE bol turt hudaldagdsan evlel gedgiig ard tumen,gishuud ni medne

Статистикаа хараач, сайдуудаа! (202.131.*.*)
2018-01-11 17:04:14
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүгд л 60 наснаас тэтгэвэрт гарч байх хэрэгтэй. Тэгээд эрэгтэйчүүдийн дийлэнх нь 62-63 насандаа байгалийн жамаар тэтгэврээ авахаа болино, харин эмэгтэйчүүд 67-68-тайдаа болих юм байна. Тэгээд л болоо шүү дээ.

Зочин (213.3.*.*)
2018-01-11 16:50:32
Ard tumen xezee erx medeltei ex oroniixoo ezen suux ve??? Bugdiig ni zailuul! Aldsan xorongoo butsaan avch yduuralaas gartsaa!!

2018-01-11 16:48:54
Ard tumenii baylagiig xulgailj deeremdej gadaadad nuuj delbertlee bayjijchixaad odoo ichixee baigaad daxiad jooxon xariugui tsalingaas ni tatvar avax gej yaj setgedeg bnaaaa!!! Ymar eruul bish ovchtei tarxi ni xooson luivarchin daxin bas luivardaj ard tumeneer oroo toluulex iim bodlogo gargadag bnaaa! Xulgailj xanaagui odoo bur oorsdiinxoo xulgailsan mongoo ard tumenii or geed ard tumeneer daxin moljoj toluulj darlaj bna! Bugdiig ni toriin tolgoinoos zailuul!!!

Зочин (213.3.*.*)
2018-01-11 16:48:53

2018-01-11 16:48:52

зочин (202.179.*.*)
2018-01-11 16:12:54
МАНАНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР Ард түмэнийг доод төвшний цалингаар нь боомилж, тэтгэвэрийг 65 насаар хэмжиж, урагшлах хөгжлийг татвараар цэглэж, үнэнийг хэлсэн нэгнийг дарамталж, офшорчидыг өөгшүүлж, ОУВС-г өргөмжилж, ард түмэнээ басамжилж, Монгол төрийг гутааж байна. Бид нэгдсэн тууштай тэмцлийн төлөө нэгдэх ёстой. Ард түмэнээр сонгуулчихаад ард түмэнийг басамжилж болохгүй. УИХ-гүй улс байдаг гэж сонсоноос ард түмэнгүй, газаргүй улс байдаг гэж сонгсоогүй юм байна. Төрийн түшээд бол ард түмэний мэдлийнх болохоос ард түмэн төрийн түшээдийнх биш. Ард түмэн баян байж, төр нь төвшин, төрийн түшээд нь хүчирхэг байдгийм. 4 жилийн суудал мөнх биш, ард түмэн мөнх байдаг юм. Бидний тэмцэл дөнгөж эхэлж байна.

татвар эсэргүүцэгч (202.55.*.*)
2018-01-11 16:10:01
гаргасан шийдвэр нь дандаа буруу байдаг энэ төр засгийнхнийг эсэргүүцэж жагсаал хийх нь түмэн зөв.зөв бодлого гаргаж чаддаггүй, улс орноо хөгжүүлж чаддаггүй төр засгаар юу хийх билээ. бүгдийг огцруулах хэрэгтэй. татварын дарамтанд байхыг хүсэхгүй байна. хөлсөө шавхан байж олсон хэдийгээ яалаа гэж татварт зүгээр өгч байдаг юм.энэ тэмцэлд нэгдэцгээ.

zochin (182.160.*.*)
2018-01-11 15:55:02
мууран царайт балай мини татвар төлөхгүй гээгүй бна их орлого олдог хүмүүс нь төлнө биз бага орлоготой нь югаараа төлөх юм

Зочин (150.129.*.*)
2018-01-11 15:38:00
za margash hichneen hun jagsahiig hariidaa ot ajil hayaad jagsah uu

Иргэн (202.179.*.*)
2018-01-11 15:21:21
Тэтгэвэртээ гарч залуучууддаа зайгаа тавьж өгье өө, насаараа татвар төлж, ажил хийсэн хүмүүсийн насыг хойшлуулаад, хувийн малаа малласан малчдын тэтгэвэрийн насыг урагшлуулж, миний хуримтлуулсан татварын мөнгийг өгөх гэж байгааг эсэргүүцэж байна. Жагсаалд очноо

ИНТЕРНАЦИОНАЛ (128.199.*.*)
2018-01-11 15:19:29
ДОРОМЖЛОДСОН ДАРЛАГДСАН АРД ТҮМЭН ДАРУЙХАН БҮГДЭЭРЭЭ БОСОЦГООЖ, ДОГШИН ХАРГИСУУДЫГ ДАРЦГААГТУН. БАЯЛАГ НОЁДУУДЫН ЭРХ МЭДЭЛД БАЛБАГДАН ДАРЛАГДСАН АРД ТҮМЭН, БАГЫН ХАЙРАН НАСНААСАА ҮЙЛДВЭРТ ЗҮТГЭСЭН АРД ТҮМЭН, ЭДГЭЭР ОЛОН ЗОВЛОНТОН НАР ЭВ ХАМТЫН ИНТЕРНАЦИОНАЛД НЭГДЭЖ ЭРЧИМТЭЙ АНГИЙН ЧАНАРЫГ БАРИМТЛАН ЭЗЭРХЭГ БАЯЧУУДЫГ ЭСЭРГҮҮЦЬЕ !!!

зочин (59.153.*.*)
2018-01-11 15:09:52
Жагслаа гээд нэмэртэй юу нэгэнт баталчихсан буцаалаа юу авч хэлэлцлээ юу тэнэг хүн тэнэгээрээ дуусдаг гэж үгтэй байхаа

100 % дэмжигч (73.2.*.*)
2018-01-11 14:32:00
Тууштай тэмцээрэй,ард иргэд хохирох ёсгүй, улсдаа хайртай чин сэтгэлээсээ ажилаа хийлдээ 76 !

зочин (202.179.*.*)
2018-01-11 14:00:29
Энэ төр засаг юу болоод байнаа? Татвар, тэтгэврийн нас нэмэх буруу шүү. Миний хувьд улсад тасралтгүй 36 жил ажилласан. 55 нас хүрч байна. Залуучууддаа ажлын байр тавьж өгмөөр байна. Гэтэл сунгана гээд байх юм. Одоо л дорвитой тэмцэх хэрэгтэй шүү. Хэдэн төгрөг хараад хууртчихав аа?

Зочин (122.201.*.*)
2018-01-11 13:49:41
Тэтгэвэрийн насыг бол нэмсэн нэмээгүй тэр насанд нь хүрэх хүн ховор. Бүгд утаандаа хордоод хорт хавдараар эрт чад хийнэ

Зочин (122.201.*.*)
2018-01-11 13:48:23
Энэ жагсаалд очиж жаахан хөөрч 1500000 цалин авдаг юм шиг сэтгэлээ хуурдымуу. Амьтан хүн манийг баяжиж гэж хардаж атаархаад бөөн л юм болох байхдаа

Zochin2 (66.181.*.*)
2018-01-11 13:36:55
Ene tetgeveriin nas nemeh "hargis" huulia bolildoo. MAN garuudaa. 2020 ond ih hurald gatna gej buu bodooroi MAN garuudaa

Zochin2 (66.181.*.*)
2018-01-11 13:36:55
Ene tetgeveriin nas nemeh "hargis" huulia bolildoo. MAN garuudaa. 2020 ond ih hurald gatna gej buu bodooroi MAN garuudaa

ТУУЛ (202.9.*.*)
2018-01-11 13:20:58
ТЭТГЭВЭРИЙН НАСАА НЭМЭХЭЭР ЗАЛУУЧУУД АЖИЛЫН БАЙРГҮЙ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТИЙМЭЭС ЭР 60 ЭМ 55 ХЭВЭЭР БАЙЛГАЖ ЗАЛУУЧУУДАД АЖИЛЫН БАЙР БИЙ БОЛГОВОЛ САЙН БАЙНАА 60- ГААД АЖИЛЛАЖ БАЙГАА ХӨГШИД ЧИНЬ ЗАРИМ НЬ АЖИЛЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭЛИЙР Ч БАЛАРСАН ЮМНУУД БАЙНА Ш ДЭЭ!!!! САЙН БОДОЖ ҮЗ.

иргэн (202.72.*.*)
2018-01-11 12:04:43
иргэд тэтгэврийн нас нэмсэн хууль буруугээд байхад зарим зарим гэж ер нь уих та нараар туршилт хийнэ гээд байна шүүдээ ж энхболд

Зочин (202.179.*.*)
2018-01-11 11:53:49
Татварын нэмэгдэл уг нь 1500.000-аас дээш цалинтай хүмүүст л хамаатай юм бн лээ ш дээ. Ихэнх хүмүүс буюу 90 хувь нь энэ босгыг давах ч үгүй. Тэгэхээр нийгмийн баялгаас ихийг хүртэж байгаа нь арай ахиу татвар төлөөд явах нь шударга зарчим.

Зочин (202.179.*.*)
2018-01-11 11:34:21
Тэтгэвэрт гарах нас нэмэгдэхээр залуус маань улам ажилгүй болж байна шүү дээ. тэтгэврийн насаа нэмэхгүйгээр залуучууддаа ажлын байраа гаргаж өгье.

Зочин (122.201.*.*)
2018-01-11 11:11:36
Заавал нисгэгч гэхгvй бvгдл 60 настай тэтгэвэрт гарах естой шvv!????)? 65 болгосноор нэг иргэнээс 5 жил буюу 27 саяг улс хулгайлж бна гэсэн vг шvv!!???!??😭😭

Зочин (122.201.*.*)
2018-01-11 11:11:27
Заавал нисгэгч гэхгvй бvгдл 60 настай тэтгэвэрт гарах естой шvv!????)? 65 болгосноор нэг иргэнээс 5 жил буюу 27 саяг улс хулгайлж бна гэсэн vг шvv!!???!??😭😭

Зочин (122.201.*.*)
2018-01-11 11:11:24
Заавал нисгэгч гэхгvй бvгдл 60 настай тэтгэвэрт гарах естой шvv!????)? 65 болгосноор нэг иргэнээс 5 жил буюу 27 саяг улс хулгайлж бна гэсэн vг шvv!!???!??😭😭

Зочин (122.201.*.*)
2018-01-11 11:11:21
Заавал нисгэгч гэхгvй бvгдл 60 настай тэтгэвэрт гарах естой шvv!????)? 65 болгосноор нэг иргэнээс 5 жил буюу 27 саяг улс хулгайлж бна гэсэн vг шvv!!???!??😭😭

Зочин (122.201.*.*)
2018-01-11 11:11:04
Заавал нисгэгч гэхгvй бvгдл 60 настай тэтгэвэрт гарах естой шvv!????)? 65 болгосноор нэг иргэнээс 5 жил буюу 27 саяг улс хулгайлж бна гэсэн vг шvv!!???!??😭😭

Зочин (103.26.*.*)
2018-01-11 10:56:15
ТЭМЦЬЕЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ЭЭЭ !!!!!!!!!!!!!!!!! яг одоо УИХ чуулганыг үздээ Энэ тэнэг за тэнэг гэхэд хаашаа юм ямарч тэнэг хүн ийм ярихгүй л дээ, хорлонтой албаар ард түмнийг ядуу зүдүү байлгах иргэдийг аль болох харанхуй байлгаж өөрсдөө л мангас тэт ханаж цадахгүй хуйвалдан хумсалж хулгайлж суух санаатай шүү .БЯМБАЦОГТ, РАДНААСЭД 2-ЫН ЯРЬЖ БАЙГААГ СОНСООД БҮР ОЙ ГУТЧИХЛАА ЕР НЬ ЭНЭ УИХ ҮНЭХЭЭР ХЭЛЭХ ЮМ АЛГА ШУУД ТАРААЯАААААААААААААА ААААААААА АН ч тар МАН ч тэр МАХН ч тэр бүгд тар тар тар

Зочин (66.181.*.*)
2018-01-11 10:52:42
Босоцгооё!!!! Ахан дүүс минэээ. Өөр гарц зам үлдээхгүй байна. Одоо зөвхөн нэмсэн татвар, тэтгэвэрийн насыг буулгахыг шаардах нь утгагүй. Монголчууд бид 2008 оны 7 сарын 1-ны хар өдрийг мартах учиргүй. Энэ үймээнийг ашиглаж стандар бус төр засаг байгуулагдсныг эргэн санацгаая. Энэ стандарт бус засгаас нам дамнасан, үндсэн хуулийн цэц, дээд шүүх, прокурор, атг-ыг өөрсдийн сүлжээ болгосон мафи бий болсон. Сайн санацгаа,оюу толгойн,цагаан суварга, хөшөөт, таван толгой, хөтөлийн цементийг үйлдвэр, дарханы төмөрлөгийн үйлдвэр, одоо маргалдаад байгаа Эрдэнэтийн 51%-ийн асуудал, 49%-ийг оросоос авсан процесс бүгд хуулийн дагуу явсан уу. Цаг хугацаа үнэнийг хангалттай харуулсан.

zochin (202.179.*.*)
2018-01-11 10:50:26
1.5 sayas deesh tsalintaig hamruulg bgaa geed teneg yuniig huurch baigaa um shig tegvel NDSH iig bugded hamaaruulj baigaag uy gej uzeh bilee niited ne hamaarch nemeed baigaag uy gej oilgoh ve tegeed toriin deed UIH gishuun huuli batlaad suuj bdag hench oilgono shuu dee aria dendenee 65 MAN garuudiig hen songochihvoo usan tolgoitnuudiig demjigchid ne yaj songoson um bolo MAN iig demjigchidiin buh tatbariig nem !!!!!

zochin (202.179.*.*)
2018-01-11 10:40:21
Toriin ajil hiij baigaa humuus tetgevert garahgui ajillaad oron too boglood suugaad baidgiig boliulah heregtei,hubiin hevshliin ne humuus hund ajild nuhlagdaad uy tegj jil sungah bushuuhan tetgevertee garmaar baidag tegvel toriin albanii ter nohduudiin tetgevriin nasiig nem tatvar tologchdiin mongiig zugeer l avaad suugaad baih sonirholtoi humuus bna sudalj uzsen um uu

Зочин (66.181.*.*)
2018-01-11 10:27:43
Vnen vg bn. Amjilt xvsie. Turchid ni ard tvmeniig ni xvndetgej yawax xeregtei. Tegwel ard tvmen ni turchdiig ni xvndetgej yawna. Tetgewriin nasig ni nemex mash buruutai. Emegtei xvmvvs 50-55, eregtei xvmvvs 60 nasandaa garaad orond ajilgvi mergejiltei xvmvvsiig ni ajild oruulax xeregtei.

Зочин (66.181.*.*)
2018-01-11 10:27:40

2018-01-11 10:27:39

Zochin (27.219.*.*)
2018-01-11 10:25:10
MGOLCHUUD MINEE BITGII AMIA BODOOROI BID NAR ODOOL HODLOHGUI BOL MUUSAIN LUIVARCHID DAVARVH BNA.TETGEVRIIN NAS YUN 65?MGOLD 45BHUREEL AD UZEGDEJ BNA.NIIGMIIN DAATGAL JIL IREH TUSAM NEMEEL BNA TEGHED TER HUN TETGEVER ARAI GEJ AVAH BHOOR AMID BHUU UGUI YU.DENDUU DAVARCH BNA ENE TOR ZASAG.OORSDOO HEDEN TER BUMAARBIDNE TERIIGEE ARD TUMNEER TOLUULNE.ZASGIIN GAZRIIG OGTSRUULAH HEREGTEI.

Zochin (27.219.*.*)
2018-01-11 10:25:08

2018-01-11 10:24:24
ЗА ЯАХАВ 65-ТАЙ ГАРЧ ЧАДАЛГҮЙ ҮХДЭГ ЮМ БОЛ ТӨЛСӨН МӨНГИЙГ МИНЬ ҮР ХҮҮХДЭД МИНЬ ХҮҮ БОДООД ӨГЧИХ .ЧАДАХГҮЙ БОЛ ОЛОН ЮМ ХУЦАХ ХЭРЭГГҮЙ ХУУЧНААРАА БАЙСАН НЬ ДЭЭР.

Зочин (103.26.*.*)
2018-01-11 10:24:11
ХУУЛЬ НАМЫН ШИЙДВЭРЭЭ ДЭЭДЛЭН МИАТ КОМПАНИ 55 - 60 НАСТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОНГОЦНЫ ҮЙЛЧИЛЭГЧЭЭР АВЧ АЖИЛЛУУЛЖ ЭХЛЭХЭЭР ТӨОӨВЛӨЖ БАЙНА ШҮҮ

Зочин (182.160.*.*)
2018-01-11 10:23:21
Дундаж наслалт юун 67 вэ.Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 63.5 байх шүү.

irgen (103.212.*.*)
2018-01-11 10:16:46
Niigmiiin daatgaliin mungiig idsen Erdene terguutei nuhduudeer tuluulii .

Зочин (43.242.*.*)
2018-01-11 10:15:13
Улсад 30 гаруй жил ажиллаж байна. Цэцэрлэгийн багш. Одоо 48 хүүхэдтэй. Тэтгэврийн шинэ хуулиар эмэгтэй хүн 63.эрэгтэй 65 болжээ.Олон жижиг хүүхэдтэй ажилдаг хүн 50 нас гараад ирэх дээр энэ олон хүүхдийн хурд ачаалал даах чадвар мууддаг.Тиймээс эмэгтэй хүний насны хязгаарыг наашаа татах нь зөв. Би л гэхэд улсад 38 жил ажиллаж байж хөгшин хонины насгүй болоод л суух нь. Өндөр настай эмэгтэй хүн 40 .50 айлын хүүхэд харах юу л бол.

Ард (59.153.*.*)
2018-01-11 10:12:34
Эрүү өвдөг нь нийлсэн эмгэн өвгөнүүд ажиллаж чадлаа юу

Ворон (66.181.*.*)
2018-01-11 10:03:17
203,229,141,14, Малчин.иргэн ч гэх шиг эрх баригчдын хошногоны алчуур болсон чам шиг юм яг татвар төлж харагдаач Чам шиг амьгүй албат ард түмний өөдөөс шүлсээ үсчүүлдгүй юм түмэн олны эв нэгдэл дуу хоолойг сарниулах гэсэн хөлсны этгээд бн Маргаашийн жагсаал цуглаанд хүн бүр оролцож үгээ хэлж үүргээ гүйцэтгэж ёстой Ард Аюушийн хэлдгээр эрх баригчдын жинсийг нь хийстэл жагсацгаая У.Хүрэлсүхийг монгол улсын Е.С.р томилсон болхоос нефьт импортлогч компануудын төлөөлөгчөөр томилоогүй байхаа Тус компанууд өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажилсан тул үнээ нэмхээс аргагүй гэж ичих ч үгүй хуцаж байгаа зөвхөн энэ үгнийх нь төлөө огцруулах хангалттай шалтгаан мөнөөс мөн Энэ улс төрийн ясны сийрэгжилтэнд өртчихсөн юмнууд түмэнд гай тарьж тэнэг толгойдоо ялны цуглуулага хуримтлуулж байгаагаа ойлгодгүй юм байхдаа яаж ч ойлгох билээ Бүгд оюуны хомсдолтой до мээрэнгийн мангар шиг амьтад юм чинь

Ворон (66.181.*.*)
2018-01-11 10:03:16

Иргэн (66.181.*.*)
2018-01-11 09:57:24
Монголчуудын дундаж наслалт хэд билээ, ажилгүй залуу боловсон хүчнүүд хэд байгаа билээ, яаж ч бодсон тэтгэврийн насыг нэмэх нь мааш буруу.

Үндсэн хуулийг хэлэлцэх хэрэггүй (202.131.*.*)
2018-01-11 09:46:22
Ер нь бүх иргэдийн амьдралд холбоотой 65 насанд өндөр насны тэтгэвэрт гарах асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүй хууль гаргачихлаа. Хүн бүрт холбоотой ийм чухал асуудлаар хэлэлцүүлэг хийхгүй байгаа юм чинь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж яах юм бэ? Ингэж "ардчилал, засаглах ёс" гэж хоосон жүжиглэхээ болих хэрэгтэй.

Зочин (202.179.*.*)
2018-01-11 09:43:25
30 жилээс дээш жил ажилласан эмэгтэй 35-аас дээш эрэгтэй нас харгалзахгүй ямар нэг болзолгүй тэтгэвэртээ гарч болно гэдэгээ л оруулчих л даа, гэхдээ төрийн албан хаагчид хамаарахаар. Нас бол 60 байхад польный

Зочин (66.181.*.*)
2018-01-11 09:40:35
Хүн ер нь эрт тэтгэвэрт гарахыг хүсээд байх зүйл биш дээ. Тэтгэвэрт гарлаа л бол аль ч талаараа л хөгширнө. Хүсх зүйл биш. Засгийн газар маш зөв шийдвэр гаргасан. Манайхан л юмыг гуйвуулах, мушгих дуртай болохоороо дургуйцэж байгаа болохоос.

Зочин (202.70.*.*)
2018-01-11 09:40:27
тэр эрт тэтгэвэрт гардаг цагдаа цэргийнхнийг болиул тэд нар л эрт тэтгэвэрт гардаг болохоор хийх юм алга гэж байгаа бусад улсууд дийлэнх нь эсэргүүцэж байна бүх нийтээрээ жагсая өөрсдийнхөө төлөө шүү дээ нэгдье

Зочин (103.9.*.*)
2018-01-11 09:38:50
30 жил ажиллаад нас харгалзахгүй тэтгэвэрт гарах тухай хууль хэлэлцэж байсөн яасан

Зочин (122.201.*.*)
2018-01-11 09:32:47
тэтгэврийн насыг хуучнаар нь болгоо МАНгарууд их тэнэг ажлууд хийж байнаа хийх ажилгүй малууд

Зочин (202.9.*.*)
2018-01-11 09:25:02
Монголчуудад тэтгэвэр хэрэггүй

ард (103.57.*.*)
2018-01-11 09:12:55
Тэтгэвэрийн насыг нэмсэн нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. НД-аа хувиараа төлж явсаэ хүмүүс хэзээ тэтгэвэрт гарна гэж төлж байхав гээд болиод эхэллээ. Бодитой судалгаатай м хийгээгүй шшүү энэ шийдвэр гаргагчид. Ард түмнийг үймүүлж.бужигнуулах л юм хийгээд байна. Хаанахыын хорлон сүйтгэгч.гадныханы гар хөл болсо хөлсны юмнууд төрд шургөлчихав

irgen (202.9.*.*)
2018-01-11 09:12:21
Tetgebriin xuulindaa uurchlult xii. Tetgebriin nasiig uuruu xvsbel eregtei 65, emegtei 60 nastaidaa tetgebert gar ch bolno geed orhioch ee

zochin (103.9.*.*)
2018-01-11 09:12:19
Humuusee ta nar odoo boliochee id ajil hiih nasan deer tetgevert gargalaa tetgeveriin nas nemeh heregtei bna tegehgui bol ert tetgevert garcg uhej hataj bna bna gej boon um bolj bolj odoo yag nemenguut olon um yariad baih um ta nar yamar ehner eej aavdaa erhelj bgaa um yy hun ajil hiilgeech

irgen (202.9.*.*)
2018-01-11 09:12:18
Tetgebriin xuulindaa uurchlult xii. Tetgebriin nasiig uuruu xvsbel eregtei 65, emegtei 60 nastaidaa tetgebert gar ch bolno geed orhioch ee

irgen (202.9.*.*)
2018-01-11 09:12:16
Tetgebriin xuulindaa uurchlult xii. Tetgebriin nasiig uuruu xvsbel eregtei 65, emegtei 60 nastaidaa tetgebert gar ch bolno geed orhioch ee

irgen (202.9.*.*)
2018-01-11 09:12:11
Tetgebriin xuulindaa uurchlult xii. Tetgebriin nasiig uuruu xvsbel eregtei 65, emegtei 60 nastaidaa tetgebert gar ch bolno geed orhioch ee

Зочин (202.55.*.*)
2018-01-11 09:11:53
Мэдлэг ур чадвар нь илүү үнэлэгдэх түвшинд хүрсэнийхээ төлөө шийтгүүлж байгаа мэт санагдаад байна.. масс тэнэгээрээ зах дээр тэрэгчин, барилга дээр тоосго үүрээд эсвэл хэдэн мал дагаад л салгалж явбал наад төр улс чинь яаж хөгжихөв.. арай хийж тэднийхээ олсон хэдийг буруу аргаар өөрийн болгохоос өөр юм сэтгэхээ больсон усан тархинууд

Mal (87.183.*.*)
2018-01-11 09:11:36
Tramp hurdan dain hiij mungutei mungugui bugd uhwel taarna

Ordond uhtelee suuh gej bgaa ni (66.181.*.*)
2018-01-11 09:09:56
60 garsan heden uvgun gishuudiin hiij bgaa ajil doo

Зочин (66.181.*.*)
2018-01-11 09:07:52
65 nas bol haritsangui gaigui nas suu bitgii ert hugshruh geed bai er n TURIIN ALBAN HAAGCH NAR BOL IHENHI N YU CH HIIDEGGUI ZUGEER SUUJ TSALIN AVAGCHID SHUU DEEE

зочин (202.131.*.*)
2018-01-11 08:56:05
Төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг зөв зарцуулахгүй байна шүүдээ. Яаж ийгээд л өөрсдийн кармаарууга чихээд байхаар эсэргүүцэн нь зөв. Тэтгэврийн насаа яагаад нэмэхгээд байна вэ гэхээр тэтгэврийн сангийн мөнгийг идчихсэн болоод л тэр.

Зочин (202.179.*.*)
2018-01-11 08:55:53
Өндөр албан тушаалаас бусад төрийн албан хаагчид эр эмгүй 60-аас дээш насандаа ажиллана гэдэг худалаа, одоо тэтгэврийн нас хүрсэн иргэдээ төрөөс тэтгэвэрт нь гаргаж орон тоог нөхөхгүй хэмнэлт гаргах нь зөв. Тэтгэврийн нас нэмсэнээ бүхэлд нь эргэж харах хэрэгтэй

Зочин (59.153.*.*)
2018-01-11 08:54:37
ЯВЦУУРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ , ЗӨВХӨН НИСЭГЧ ЖОЛООЧ ГЭЖ. НААД ЭРХ БАРИГЧИД ЧИНЬ 80 ХҮРТЛЭЭ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ ӨНДӨР ЦАЛИН ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХ ГЭЖ Л АРД ТҮМНИЙГ ХӨЛДӨӨ ЧИРЧ БАЙГАА.

zochin (182.160.*.*)
2018-01-11 08:54:24
MAN odoo tatvar tetgererin nasig buulgalaa gej shoudan onoo avah baigaa bailgui. MAnang uls toroos zaiuuliya

zochin (202.21.*.*)
2018-01-11 08:53:11
Ар өврийн хаалгаар бидний ажлийг булаас танар татвар төлж биднийг тэжээх хэрэгт эм зөв татвараа тал...

Зочин (124.158.*.*)
2018-01-11 08:37:47
hudalch maniig zailuul

Зочин (66.181.*.*)
2018-01-11 08:33:48
Хэвийн бус нохцол бол хэцуу нэг есондоо бол тэр хуний ходолморийг унгуйдуулж байна гэсэн уг Ийм хууль гаргасан улсын их хурлын гишуудийг эргуулэн татах хариуцлага татах хэрэгтэй Энэ асуудал хуний ходолмор амьдралтай холбоотой тэгэхэд узэгний узуурээр шийдэж байдаг сэтгэлгуй хоосон дур эсгэсэн ийм гишууд хэрэггуй

Зочин (150.129.*.*)
2018-01-11 08:16:57
Batzorig gej nuhur duugaraach.erh barigchdiin karmand orchihood duu garahgui yum.dund surguulin bagsh nar bn.mash ih toosjilttoi shohoitoi shuugiantai orchind ajilladag.50 garaad ajliin buteemj ers muuddag.chih hatuurch ulaan hooloin uruvsul daralttai bolj bn.getel 65 nas hurtel ajilla gene.manai surguulid gehed 50 garsan 2 eregtei baga angiin bagsh ajillaj bn.bidend odoo huuhduudee uguh etseg eh bh uu.60 garsan hun a useg zaalgah geed zogsono gej bodohoor hund ged ustei tolgoigoo maajij bn sh de.amidraltai shiidver gargaachee.

Малчин (203.229.*.*)
2018-01-11 08:13:24
Улс татваргуй оршиж чадахуу . Хэрэглээгээ хянаад татвараа тол, Улсдаа тусал👍🦍🐑🐏🐐🐎

Irgen (203.229.*.*)
2018-01-11 08:09:33
Олсон юм бол татвараа тол, эс бол Монгол татваргуй зээлээр амьдардаг онцгой улс болох юм уу👻👹🤖😻😻😻😻😻

Зочин (27.123.*.*)
2018-01-11 07:52:55
Ert tetgevert gargah geheer tetgever tavih mungu bhgui bnlda zaluu min.2 tom nsm ter munhiig chin ureed duussan. Tegehleer odoo uhtlee ajilna gesen ug

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ