Төгрөгийн тогтвортой байдал уу, инфляцийн тогтвортой байдал уу

Түгээх    
2018-01-11 10:27:14 - Эдийн засаг

tugrugТөгрөгийн тогтвортой байдал гэсэн энэ зорилт үнэндээ хямрал болон бодлогын савлагааны нэг шалтгаан болж байна. Монголбанкны үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдлаас үнийн тогтвортой байдал болгож өөрчлөхөөр зорьж байгаа нь ач холбогдолтой. Хэрвээ үнийн тогтвортой байдал руу зоривол:

-Төв банкны удирдлагууд бултаж, булзааруулахгүйгээр бодлогын үр дүнгээ хэмжүүлдэг болно.

-Удирдлагаас удирдлагын хооронд мөнгөний бодлого хоёр зорилтын хооронд гуйвж савладаггүй болно.

-Хямралаас хямралын хооронд амьдардаггүй болно.

-Төгрөгийн тогтвортой байдлыг хангах нэрийн доор улсын хадгаламж болсон гадаад валютын нөөцөө шавхдаггүй болно.

-Валютын нөөцөө зарж ханшийг барихыг оролддог биш эдийн засгийн савлагаа, эдийн засгийн эрсдэлийг бууруулах замаар ханшийн тогтвортой байдлыг хангана.  

-Монголбанк ханшийн хариуцлагаас зугтаж байгаа хэрэг биш бөгөөд олон жил туршигдсан бүтэлгүй хэрэгслээс илүү эдийн засгийн халалт, хөрөлтийг зохицуулах замаар ханшийг сууриар нь тогтворжуулахад хувь нэмэр оруулах болно. Төгрөгийн бодит худалдан авах чадварыг инфляциас хамгаалж, үнэ цэнийг хамгаалах замаар долларжилтыг бууруулж, ханшийн тогтвортой байдлыг хангах юм.

-Инфляци тогтвортой байх нь эргээд ханш тогтвортой байх үндэс болно.

-Инфляци, хадгаламжийн өртгийг бууруулах замаар зээлийн хүүг бууруулна.

-Ирээдүйн эрсдэлийг урьдчилан харж, түүнийг сааруулахад чиглэсэн бодитоор нөлөөлдөг мөнгөний бодлоготой болно.

-Мөнгөний бодлогын нээлттэй байдал, түүний үр дүн болсон хариуцлагатай байдлыг нэмэгдүүлнэ.

Инфляци нь ханшаас агуулга болон нөлөөгөөрөө том, хүчтэй учраас инфляцид илүү ач холбогдол өгөх гээд байгаа юм. Ханш 10 хувь сулрахад нийт инфляци хамгийн ихдээ ойролцоогоор хоёр жилийн дараа 3 орчим хувиар л өсдөг. 

Ханш өөрчлөгдөхөд иргэдийн өргөн хэрэглээний бараануудын 40 хувийн л үнэ өснө. Инфляци нь таны орлогын худалдан авах чадварыг шууд бууруулах бөгөөд энэ утгаараа татвартай яг адил гэдэг. Ханш өөрөө экспорт, импорт, валютын орох гарах урсгал, эдийн засгийн бүтэц төрөлжилтөөс шууд хамааралтай. Үүнийг төсвийн бодлогоор л шийднэ.

Төсвийн бодлогод хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох, чиглэл бүр дэх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, дэмжлэгийг татвар, татаасаар зохицуулах хэрэгсэл нь байдаг. Харамсалтай нь, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол чухал заалт болох Төв банкны үндсэн зорилт нь үнийг тогтвортой байлгана гэсэн заалтыг эрхэм гишүүд чуулганы эхний хэлэлцүүлэг дээрээ унагачихсан.

Өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Төв банкны үндсэн зорилтыг эдийн засагчид байнга шүүмжилж ирсэн. Олон улсын  санхүүгийн байгууллагууд ч дэлхийн жишигт нийцүүлэхийг зөвлөсөөр ирсэн. Гэтэл үе үеийн УИХ хүлээж авдаггүй. Энэ удаад бас л давтагдлаа. Гэлээ гээд цаг хугацааны шаардлагаар Төв банк дахиад л төгрөгийн тогтвортой байдал бус инфляцийг онилох бодлого руугаа явж л таарна.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (66.181.*.*)
2018-01-11 12:26:23
Зөв нийтлэл бна. Эдийн засгийн өсөлтийн талаар дурьдсан 27.123... жинхэнэ мангууд зориулж доорх комментийг бичсийн зөвөөр ойлгоорой.

Зочин (66.181.*.*)
2018-01-11 12:23:20
Иангуу минь инфляцийг гэдэг чинь инфляцийг хөөөрөгдөхгүй эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа гэсжн үг юм шдээ. Тэгж байж эзө ийн иргэдийн бодит ордогыг нэмэгдүүлэх үр нөлөө хаигийн өндөр байдын. Social welfare функцийг максимумчлах, loss function ийг минимумчлах гэж эз ийн шинжлэх ухаанд нь хэлдийн. Чи даанч энэ талаар зүүдэлж ч үзээгүй бх.

Зочин (103.57.*.*)
2018-01-11 11:19:17
дэлхийн бүх улс орнууд нам тогтвортой инфляцийг зорьдог юм. юун төгрөг вэ

Зочин (27.123.*.*)
2018-01-11 10:31:23
Tuv banknii zorilgo bolboos inflation-iig togtvortoi bailgahaas gadna ediin zasgiin usultiig hangahad orshih yostoi yum. Ene mongolbanknii alban yosnii manguunuud medehgui l dee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНТ-д өгсөн ярилцлагын ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
2018-10-16 10:47:34 - Орон нутаг
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
2018-10-16 10:41:51 - Эдийн засаг
Үндэсний аудитын газар 2019 оны төсвийн төслийг эрсдэлтэй гэж дүгнэжээ
2018-10-16 10:05:26 - Улс төр
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-10-16 09:46:48 - Хууль
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
2018-10-16 09:39:59 - Нийслэл
“Туушин зочид буудал”-ын газрыг албадан чөлөөлж байна
2018-10-16 09:05:12 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 08:27:14 - Орон нутаг
ТОМИЛОЛТ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай ТАНИЛЦЛАА
2018-10-16 08:21:05 - Хууль
Түгээлтийн машинд GPS суулгах ажил хэний бизнес вэ
2018-10-16 08:13:15 - Энтертайнмент
“FASHION BOX” хямдралтай, бэлэгтэй худалдаагаа задаллаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 07:54:35 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 13:27:21 - Хууль
Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа