Л.Болд: Нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх хэрэгтэй

Түгээх    
2018-01-11 16:53:07 - Нийслэл

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачид оролцлоо.

-Д.ЭРДЭНЭБАТ: НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД БҮРХЭГ ЗҮЙЛ ОЛОН БАЙНА-

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат "Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж нэг харах, нийслэлийн цаашдын хөгжлийн үе шаттай уялдах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс бид энэ хуулийг онцгой анхаар ч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ардчилсан намын бүлгээс хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, нийслэлийн статус, эрх зүйн онцгой бүрэн эрх, нийслэлийн удирдлага тэдгээрийг тойрсон асуудлууд, хот төлөвлөлт буюу дахин төлөвлөлт, дэд бүтэцтэй холбоотой нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний гол асуудлууд шинэчилсэн найруулгад суулгаж өгөх шаардлагатай байна. Харамсалтай нь өргөн баригдсан хуулиудад эдгээр асуудал бүрхэг хэвээрээ үлдсэн байгаа. Хуулийн зарим заалт ойлгомжгүй, олон хуулийн зүйл заалттай зөрчилдсөн гээд  олон анхаарах асуудал байна. Ер нь НИТХ бага парламентын хэмжээнд ажиллах шаардлагатай, нийслэлийн Засаг дарга , ЗДТГ, Захирагчийн ажлын алба бага Засгийн газрын хэмжээнд ажиллах эрх зүйн орчинг бий болгож өгөх хэрэгтэй байна" гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд " Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ чигээрээ батлагдчихвал шинэчлэл болж чадахгүй. Тиймээс энэ хуулийг амь оруулах үүднээс нийслэлийн иргэдийн эрх буюу ардчилалтай болох. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх. Нийслэл засаг захиргаа нутаг дэвсгэр талаасаа бол хамгийн онцгой бүрэн эрхтэй хот байх ёстой гээд засч сайжруулах олон асуудал байна. Хуулийн төслийг шат шатанд нь хэлэлцүүлээд, сайжруулахгүй бол өнгөлөн далдалсан хууль батлан гаргах хэрэггүй" хэмээлээ.

Хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар "Энэ хууль хууль зүйн техникийн агуулгаараа маш нуршуу шаардлага хангаагүй. Нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдөөс томилдог энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Томоохон олон хотууд Засаг даргаа иргэдээсээ шууд сонгож байгаа. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зөв гаж харж байгаа. Учир нь ард түмнээс сонгогдсон Засаг дарга илүү сайн ажиллаж чадна гэж харж байгаа. Мөн дагуул хотуудын тухайд ард нийтийн санал асуулгаар Налайх, Багануур дүүргийг "Хот" болгосон. Тэгвэл энэ мэт дагуул хотуудын эрх зүйн байдлын нарийвчилсан зохицуулалтыг алга байна. Тиймээс эрх зүйн байдлыг бий болгож, цаашид олон дагуул хотуудыг бий болгох ёстой. Түүнчлэн нийслэлийн, дүүргийн ИТХ, хорооны иргэдийн нийтийн хурлууд нэр төдий буюу ямар ч бодит эрх мэдэл байхгүй байгаа. Тиймээс энэ хуулиар эрх мэдлийг орон нутаг руу өгөх нь зөв" гэдгийг дуулгав.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГЛАЛЫН АСУУДЛЫГ МАШ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Хэлэлцүүлэгт оролцогчдоос олон үнэтэй саналууд гарсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч асан Т.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын хог хаягдал  гэдэг бол маш том асуудал байдаг. Бид бараг сая тонн хогийг гаргаад хотынхоо гурван хэсэгт булшилж байгаа. Үүний хамгийн том асуудал нь хортой хог хаягдлын асуудал. Энэ хүрээнд аюултай хог хаягдлын үйлдвэрийг Засгийн газар шийдэж өгөх хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газрын санал болгосон газар дээр үйлдвэр барих гэхээр ард түмэн эсэргүүцдэг байдаг. Тиймээс энэ а суудлыг энэ хуульд тусгаж өгөх нь зөв"гэлээ. 

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга биш зарчмын шинжтэй өөрчлөлт хийх нь зөв гэж бодож байна. Тодруулбал, нийслэлийн засаглалын асуудлыг маш ойлгомжтой болгох хэрэгтэй. Дүүргүүдээс эсвэл хороодоос бүрдэх эсэх, дүүргүүдийг хот гэж нэрийдэх юм уу. Тэдгээр хотууд нь ямар эрх мэдэлтэй байх, Засаг даргаа хэрхэн сонгодог байх, иргэдийн хурлын эрх мэдэл нь ямар байх зэргийг маш ойлгомжтой тодорхой болго хэрэгтэй байна. Түүнчлэн нийслэлийн өмчийн харилцааны асуудлын,газрын харилцаа, хот төлөвлөлт, хот байгуулалтын асуудал,төсөв санхүүгийн асуудал, байгаль, эрүүл аюулгүй орчин, нийтийн тээврийн асуудал зэргийг хуульчилж өгөх хэрэгтэй. Улмаар онцгой статусыг нь хангаад, Засаг дарга, иргэдийн хуралд нь эрх мэдлийг нь өгчихвөл нийслэл иргэдээ эрүүл аюулгүй амьдруулж чаддаг болно" хэмээлээ. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн хүмүүст баярлалаа. Иргэдийн зүгээс гарч байгаа саналуудыг хуулийн төслийг илүү сайжруулан боловсруулах, нягтлах, олон түмнээр хэлэлцүүлэх буюу нийслэлийн есөн дүүрэгт хуулийн хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй гэдэг санал гарч байна. Үүнийг Ардчилсан намын бүлэг анхааралдаа авлаа. Хуулийн төсөлд зохицуулах ёстой олон харилцаа зохицуулагдаагүй, журмаар зохицуулагдах боломжтой болон өөр хуулиар зохицуулагдаж байгаа олон харилцаа тусгагдсан байна зэрэг санал гарлаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан үнэтэй саналуудыг бид ажлын хэсэгт хүргүүлнэ. Түүнчлэн нийслэлийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болоод нийслэлийн төлөөлөгчдийг оролцуулсан нэгдсэн ажлын хэсгийг байгуулах санал гарлаа. Энэ саналыг бүлгийн даргад уламжилж, хуулийн төслийг нухацтай судалж, хэлэлцэх болно" гэв. 

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (197.231.*.*)
2018-01-12 13:16:35
Луухаан минь одоо болио. Хаа явсан газраа самарч явдаг Лу овогт.

Зочин (124.158.*.*)
2018-01-12 09:48:17
Нийслэлийн засаг дарга уулна их ажил хийж байгаа даа. Лу.Болд худлаа энгэж Попорхоо больмоор юм. С.Батболд хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн. 2018 Онд их ажил хийгдхээр төлөвлсөн харагдаж байсан Дагуул хотуудыг хөгжүүлж нийслэлийн энэ шамбааралдсан гэр хороололыг нүүлгэж чадвал их том ажил болно. 2018 он гараад авто захуудыг нүүлгэж эхэлсэн цаашдаа ч үргэлжлэнэ гэж байсан

Зочин (66.181.*.*)
2018-01-12 09:22:39
Энэ хотын даргыг ман гомо булэглэл удирдаж бгаа шуу дээ

Зочин (202.21.*.*)
2018-01-12 01:33:15
МАН хэзээч засаглаж чадахгүй

Зочин (202.21.*.*)
2018-01-11 23:51:49
Ene harin yostoi zuv sanaa bna. Duureg horoo geed bugdiig n hotiinhon songomoor bn

Сонгогч (122.201.*.*)
2018-01-11 23:45:25
Сонгох сонгохдоо бvр Улаанбаатар хотын уугуул хvнийг сонгодог байх естой. Тvvнээс биш аль нэг аймгийн нутгийн з0вл0лийн хvнийг сонгохгvй байх. Улмаар бусад аймаг хот дvvргийн дарга нар ч тухайн нутгийнх байх

Зочин (202.21.*.*)
2018-01-11 23:42:03
hamgiin zuv sanal bn .UB hotiin irged hotiin dargaa niiteeree sanalaar songodog baih estoi estoi zuv bodlogo hurdan heregjuul. ene muuhai sejigiin batboldiig yavah gazar luu ni yavuul Ub hotiig buur hog bolgoj duuslaa

Зочин (51.15.*.*)
2018-01-11 22:54:00
АН энэ зэвсгийн наймаачинаараа бүү элдэв зүйл яриулж бай.

Зочин (27.123.*.*)
2018-01-11 22:35:46
uul shig UB hotiin uugan irgen l hinhene sain ajillah yum shig bga yum. hotiin darga hen gej hun bdagiig hotiin irgediin hural gej yu bdagiig Uul ,Battulga hoeriin ued l jinhene utgaar tanisan shuu.

Болдод (66.181.*.*)
2018-01-11 21:40:47
Засаг дарга гэдэг чинь гүйцэтгэх дунд шатны албан тушаалтан. Хэн болчихоод хэнээр сонгуулах гээ вэ. Захиргааны л ажилтан . Үндсэн хуулиараа ч тийм. Хоосон амбицлаж үймүүлж байдгаа больцгоо.

zochin (213.55.*.*)
2018-01-11 19:11:32
huduunii ork . zarim ni luuhaanii erliizch gej heldeg. 60 ter bumiig bosgoltsoh vilsten . Su.Batbold bol 1 sum tohijuulah vilst ch juldana .

zochin (213.55.*.*)
2018-01-11 19:11:24
huduunii ork . zarim ni luuhaanii erliizch gej heldeg. 60 ter bumiig bosgoltsoh vilsten . Su.Batbold bol 1 sum tohijuulah vilst ch juldana .

Зочин (43.242.*.*)
2018-01-11 18:50:32
Лу.Болд та төр ард түмэнд хэрэгтэй хүн шүү. Энэ хүнийг сонгосон Хан-уулчууддаа баярлалаа

Wasaa (45.117.*.*)
2018-01-11 17:23:09
Хотын засаг даргаар Улаанбаатарын унаган хүүхэд, тэр тусмаа 1950-60 аад оныхон байвал болоод явчихна. Энэ үеийнхэн ид бүтээн байгуулалт, соёлжуулах аян, пионерийн пост, комм субботник, хавар намрын нийгмийн туст хөдөлмөр гээд хотын ажлыг ёстой яс махандаа шингэтэл хийсэн, юмыг хайрлах, бүтээх босгох хүмжүүлтэй байдаг юм. Одоо энэ үе маань ид эрч хүчтэй байгаа шүү.

boyo (202.9.*.*)
2018-01-11 17:04:49
amjilt nusie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-01-17 21:13:42 - Хууль
Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноолоо
2018-01-17 17:25:38 - Хууль
Гадны улсын гэмт бүлэглэлүүд залилан үйлдэж байгааг анхааруулав
2018-01-17 17:15:14 - Байгаль Орчин
Биологийн идэвхит бодис ялгаруулах чадавхи бүхий шинэ зүйлийн актинобактер нээлээ
2018-01-17 16:48:40 - Эрүүл мэнд
“Миний гэр аюулгүй орчин” ахуйн ослоос сэргийлэх аяны талаар мэдээлэл хийв
2018-01-17 16:48:13 - Эдийн засаг
“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болно
2018-01-17 16:24:31 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд тэмээний баяр болжээ
2018-01-17 15:46:22 - Хууль
Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2018-01-17 15:36:47 - Улс төр
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2018-01-17 15:36:25 - Нийслэл
Эрүүл мэндийн байгууллагад 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилууллаа
2018-01-17 15:33:48 - Нийслэл
Ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардлаа
2018-01-17 15:33:08 - Улс төр
ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв
2018-01-17 15:32:02 - Байгаль Орчин
Хүйтний эрч эрс чангарна
2018-01-17 15:29:54 - Эдийн засаг
Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо
2018-01-17 15:24:26 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Шарга, Халиун суманд өвөлжилт хүндэрчээ
2018-01-17 14:54:37 - Шар
Монгол Улс аялахад тохиромжтой 10 улсын нэгээр шалгарав
2018-01-17 14:53:41 - Спорт
Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт хүч үзэхээр эх орноосоо мордлоо
2018-01-17 14:48:52 - Нийслэл
“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байна
2018-01-17 14:45:23 - Хууль
Үндсэн хуулийн цэц УИХ хууль дээдлэх зарчмаа зөрчсөн гэж үзлээ
2018-01-17 14:23:00 - Энтертайнмент
СТА Д.Ганцэцэг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор энгэрээ мялаалаа
2018-01-17 13:55:48 - Нийслэл
Хамгийн хямд үнээр “70 яндангаас 70 байр” болох бүрэн боломжтой гэв
2018-01-17 13:39:34 - Хууль
Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
2018-01-17 13:11:25 - Хууль
71 настай иргэний гар утсыг хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ
2018-01-17 12:50:24 - Улс төр
О.Баасанхүүг дахин Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэв
2018-01-17 12:44:21 - Шар
Банкны тухай хуулийг дөрвөн гишүүний ирцтэйгээр хэлэлцэж байна
2018-01-17 12:40:40 - Нийслэл
Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чанахыг хоригложээ
2018-01-17 12:29:54 - Шар
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг Ерөнхий сайд эмнэлэгт эргэж очив
2018-01-17 12:29:53 - Хууль
БНСУ-ын иргэн БОТОКС тарилгыг хууль бусаар хилээр нэвтрүүлж, гоо сайхны газруудад заржээ
2018-01-17 12:15:55 - Нийслэл
О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогч
2018-01-17 12:01:41 - Эдийн засаг
Төрийн банк 12 хувийн хүүтэй ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олгож эхэллээ
2018-01-17 11:36:05 - Гадаад
Хятадын Сиань хотод дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхаг баригджээ
2018-01-17 11:03:51 - Гадаад
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд Вьетнамд айлчилна
2018-01-17 11:01:21 - Улс төр
Банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
2018-01-17 10:53:09 - Нийслэл
Энэ сарын 22-ноос өмнө и-баримтын бүртгэлийн мэдээллээ алдаатай эсэхийг хянаарай
2018-01-17 10:42:58 - Гадаад
Тайланд залуугийн фэйсбүүктээ тавьсан зургаар хүний амь хөнөөсөн якузаг таньж, баривчилжээ
2018-01-17 10:37:35 - Шар
Түүхийн дурсгалт тогоо хаачив
2018-01-17 10:36:10 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
2018-01-17 10:32:47 - Орон нутаг
Сураггүй болсон хүүг цооног гарган хайж байна
2018-01-17 10:29:57 - Нийслэл
Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлийн моддоор өргөжүүлнэ
2018-01-17 10:29:47 - Хууль
Согтуу жолооч цөөрч, согтуу явган зорчигч нэмэгджээ
2018-01-17 10:23:27 - Хууль
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ явагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй