Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөх шаардлагагүй гэж хятадууд эсэргүүцэл илэрхийлж байна

Түгээх    
2018-01-12 07:50:51 - Хууль

boomt

Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайт-Ганц мод боомтоор урд хөрш рүү гаргах явцад хил дээр хяналт шалгалт ихсэж, нүүрс тээвэрлэсэн ачааны автомашинуудын цуваа 160 орчим км-т хүрсэн гэх асуудал өнгөрсөн зунаас хойш олон нийтийн анхаарлын төвд байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан юм.

Тус тогтоолыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж байна.

-“МОНГОЛЫН ТАЛД ХАТУУ САНУУЛГА ӨГНӨ ҮҮ” ГЭЖЭЭ-

Энэ хүрээнд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж байгаа аж. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгжүүдэд жолооч нарынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй болгосон байх зэрэг шаардлага тавьж буй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй хэрнээ Монголын хууль тогтоомжийг биелүүлж ажиллаж чадахгүй гэсэн тээврийн хэрэгслүүдийн хятад эзэдтэй гэрээ байгуулаагүй юм байна. Иймд хятад эзэд “Хятадын тал их гүрний байр сууринаас харахад монгол жолооч нарын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг заавал төлөх шаардлагагүй.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, баримт бичиг, торгууль төлөх зэрэг нь хүндрэлтэй байдаг. Иймд Монголын Засгийн газраас уртын урт тээврийг зогсоосныг эсэргүүцэж, нүүрс импортыг зогсоож, Монголын талд хатуу сануулга өгнө үү” гэсэн утгатай 12 зүйл бүхий шаардлагыг Баяннуур хотын болон Ганц модны боомтынхоо удирдлагуудад хүргүүлжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Ш.БАТСАЙХАН: ХЯТАДЫН ТАЛААС НҮҮРС ТАТАЛТАА ӨДӨРТ 1100-1200 БОЛГОВОЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН 320-Р ТОГТООЛЫГ ЦУЦАЛНА

Бид энэ асуудлаар АТҮТ-ийн ТӨҮГ-ын Тээвэр хариуцсан дэд захирал Ш.Батсайханаас цөөн зүйл тодрууллаа.

-Нүүрс тээврийн машинуудын хятад эзэд жагсаж тэмцэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Засгийн газрын 320-р тогтоол гарсантай холбогдуулж нүүрс тээврийн уртын урт, урт, богино гэсэн гурван төрлийн тээвэр байсныг урт, богино хоёр тээвэрт шилжүүлсэн. Хоёр тээвэрт шилжиж, уртын урт тээврийг байхгүй болгосноор тээврийн хэрэгслүүдийг аттестатчлах, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийг дотоодын хууль тогтоомж мөрдүүлэх чиглэлээр Авто тээврийн үндэсний төвөөс ажлын хэсэг гараад, аж ахуйн нэгжүүдийн гэрээг нь дүгнэж, шаардлагаа тавьсан. Бид дотоодын хууль тогтоомж мөрдөөгүй тээврийн хэрэгслүүдийг ангилсан. Үүнтэй холбоотойгоор Хятадын машинтай эзэд эсэргүүцлээ илэрхийлж, Баяннуур хотын болон боомтынхоо удирдлагуудад гомдол гаргаж, 12 зүйл бүхий шаардлага тавьсан юм билээ. Энэ шаардлагууддаа Монголын хууль тогтоомжийг мөрдөх боломжгүй, монгол жолооч нар тогтвор суурьшилгүй ажилладаг учраас нийгмийн даатгал төлөх шаардлагагүй гэх мэтчилэн дурдсан байна. Гэвч бид Монгол Улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн эзэдтэй гэрээ байгуулсан учраас дотоодынхоо хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлд анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллаж байгаа.

-Энэ асуудлыг тэгээд яаж шийдвэрлэх вэ?

-Зам тээврийн хөгжлийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ахлуулсан хүмүүс Бээжингийн тээврийн яамтай уулзаж, энэ асуудлаар санал солилцсон. Одоо Гадаад харилцааны яам дээр консулын шугамаар асуудлыг уламжлаад, шуурхай шийдвэрлэх ажлыг эхлүүлж байна. Хятадын талаас бидэнд ирсэн мэдээллээр удахгүй хилээр нүүрс таталтыг өдөртөө 1100-гаас 1200-д аваачна гэсэн мэдээлэл байна. Мэдээж өдөртөө 1200 тээврийн хэрэгсэл хилээр тогтмол гараад байвал Засгийн газрын 320-р тогтоолын үйлчлэлийг зогсооно. Энэ бол нүүрс тээврийн дарааллыг багасгах гэсэн Засгийн газрын түр тогтоол юм. 

-Нүүрс тээврийн дараалал хэвийн үргэлжилж байгаа юм байна. Өдөртөө хилээр хэчнээн машин нэвтэрч байгаа вэ?

-Засгийн газрын 320 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш олон жил яригдсан асуудал зөв гарцаа олж, тодорхой шийдэлд хүрлээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэсэн машинууд бүгд боомтоор гарч байгаа. Хуучных шиг зам дээр хоноглодог явдал бүрэн арилж, асуудал чирэгдэлгүй болсон. Өдөртөө Хятадын талаас хэдийг татах сонирхолтой байна, тэр хэмжээгээр гаргаж байна. Хилийн нэвтрэх чадвар Хятадын талаасаа хамаараад зарим нэг зүйлүүд дээр доголдож байгаа боловч асуудлыг шийдээд явж байна. Тавантолгойгоос Цагаан хаданд өдөрт 900-1100 тээврийн хэрэгсэл нүүрсээ буулгаж байна. Цагаан хаднаас цааш хилээр өдөртөө 500 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. 

Б.БУРМАА

boomt

boomt



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 33

aaaa (150.129.*.*)
2018-01-15 21:16:05
70km nutagiig ug geed bgaam bish vv.

zochin (182.251.*.*)
2018-01-13 00:37:10
zev asuudal tavihar zereed baival tseen company.n gereeg tsutslah htei...

zochin (182.251.*.*)
2018-01-13 00:31:22
Mongol.n nuursiig eer hen avah be ged...hichneen jil yarilaa olson ashig ni terd orson nertei ..tsalin ch nemdeggui tetgever ch deeshildeggui ...hedhen jolooch tsalin gej joohon ym avsan

Зочин (66.181.*.*)
2018-01-12 23:07:03
xvnii adag snaar xyjaa naraa yrd umnux tvvxee ergej xar daa xybilai xaan tanai vndectniig zaxiran darangyilj bailaa xamgiin cvvld japancnvvdiin koloni boolyyd baicnaa vvrd canagtyn.. xvn am ixtei boloxoor ix gvren baix cnina gulugnvvdee bvv davar. kill em all

Зочин (202.21.*.*)
2018-01-12 18:55:31
ХУРУУНЫ ХЭЭ ДАРЦАНЧ БАЙХ ШИГ ҮСЭГ МЭДЭХГҮЙ ЛАЛАРИЙН ГУЙЛАГЧИН ХУЖАА НАР МОНГОЛЧУУДЫН ЦАЛИН ТЭТГЭМЖИЙН ТАЛААР ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛДЭГ ХЭН БЭ АРАЙ ДОРОМЖЛООД БАЙГААН БИШ ҮҮ МУУ ӨЛӨГЧИНГҮҮД ЧИНТ

zochin (182.160.*.*)
2018-01-12 17:56:26
Nuurs gargahaa bolichih. uuch bitgii og. Zaaval hujaa tetej yaadgin

люмпен (27.123.*.*)
2018-01-12 17:39:25
бичиг үсгээ ч мэдэхгүй хэдэн люмпен хятадууд гарынхаа хээг дараад айлгах гээ юм байхдаа төмөр замаа нарийн царигтай тавибал эд нар бүр давраад орж ирээд суучихаа мэдэх байлгүй дээ

Зочин (114.254.*.*)
2018-01-12 14:07:05
Huuli changa bwal hen ch yum yrij chadahgui shuudee

Зочин (66.181.*.*)
2018-01-12 13:50:23
Ер нь бол зөв л шаардлага тавьж яг үнэндээ монгол жолоочид ллрыг ш дээ хулгаы хийнэ архи ууна нэг талдаа тэр хужаа бас хамаг амьдралаараа дэнчин тавиад машин аваад ирж баыгаа тэриыгээ нэг монгол жолоочид өгөөд гаргана нөгөөх нь гарч ирээд архидаад алга болно машиныг нь цавчаад зарчна. Ёстой өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа

Зочин (66.181.*.*)
2018-01-12 13:50:22
Ер нь бол зөв л шаардлага тавьж яг үнэндээ монгол жолоочид ллрыг ш дээ хулгаы хийнэ архи ууна нэг талдаа тэр хужаа бас хамаг амьдралаараа дэнчин тавиад машин аваад ирж баыгаа тэриыгээ нэг монгол жолоочид өгөөд гаргана нөгөөх нь гарч ирээд архидаад алга болно машиныг нь цавчаад зарчна. Ёстой өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа

Зочин (202.21.*.*)
2018-01-12 13:41:41
Сар шинэ болох гэж байхад хорлож байгаа юм байх даа төр засаг нь арга хэмжээ авмаар юмаа

Зочин (66.181.*.*)
2018-01-12 11:45:18
төмөр замаа тавиулья монгол ялсан одоо төмөр замаа тавь

Зочин (103.212.*.*)
2018-01-12 11:36:18
Хужаа нарыг хөөрхий гээд байдаг хүмүүс харав уу. Их гүрний бодлого гэнэ үү. Хуцваа. Алалцана шүү, та нартай. Үхсэний дараа тэр хан улсаа байгуулаарай

Зочин (27.123.*.*)
2018-01-12 11:35:38
Маш зөв Монголын тал шийдвэртээ хатуу зогсох хэрэгтэй,үмхийй хужаа нарыг чангалах хэрэгтэй

Зочин (43.242.*.*)
2018-01-12 11:34:05
Монголчууд минь үтэр түргэн төмөр замын асуудал аа шийдэх хэрэгтэй тэгвээс 3 дах зах зээл бэлэн байна ШҮҮ дээ.Өмнөөс дорно хүрэх замаа тавья . ажилгүйдэл багасна олон хүн ажлын байр ар гэрийн амьдрал сайжрах нийслэлийн иргэдийн тоо сарниж төмөр замаа дагаж үйлдвэр хот суурингууд баригдана . химийн үйлдвэр зэс баяжуулах үйлдвэр бүгд бүгд төмөр замтай холбоотой байдаг. Хүчтэй ерөнхийлөгчийн засаглал тогтоох ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй.

Оожоо (66.181.*.*)
2018-01-12 11:12:06
Тонгойж авч гэдийж өгдөг ёстой байдагсан Манай монголчууд бөхийж өгдөг авахыгаа мөлхөж гуйдаг болж бна даа Энэ хэний буруу үйл ажилгаа вэ? Ард түмнийх үү? Хувьдаа завших хахуул өгөх баяжих гэсэн нөгөө 30 гэр бүл гэдэг зүйл ийм болгосон байх даа Хувийн ашиг снирхол монголчуудын уламжлал ёс заншил бүхнийг устгаж эцэст нь ийм байдалд хүрч бна.

Компани (66.181.*.*)
2018-01-12 10:50:32
Маш зөв хужаа нар амьтан болж бгаан бна даа. Нүүрс зарахгүй ч ард түмэн амьдраад л байсан. Харин төрийнхөн баяжиж чадахгүй болно.

Зочин (120.193.*.*)
2018-01-12 10:21:06
Монголын нүүрсийг хятадаас өөр хэн авах вэ үмбүүнүүд ээ, монголоос их нүүрстэй орос уу? хаа хол бгаа япон солонгос уу? япон солонгос руу гаргая гэхэд хятадаар л дамжина. Орос руу гаргаж болно гэх гэж бна уу? Яг тэгээч. Өлөн царайлсан үмбүү монголчууд хятадын зээл тусламж, хятадаас орж ирсэн бараа, хятад руу гаргасан нүүр энэ тэрээр голоо зогоож байж их том том ярина. Коомын цаанаас хараахаас цаашгүй 21-р зууны хүй нэгдлийн үмбүүнүүд.

Зочин (183.177.*.*)
2018-01-12 10:20:04
АНХНААСАА Л ДАРГА НАР ЭХ ОРНОО БОДОХГҮЙ ХЯТАДУУДАД ДОЛЬДОГНОЖ ХООЛНЫ ШАВХАРУУГ НЬ ГУЙЖ ЦАРАЙЧИЛЖ ИДЭЭД, ҮНЭГҮЙ АРХИЙГ НЬ УУСААР БАЙГААД ЭЦЭСТЭЙ ИЙС БАЙДАЛД ХҮРЧ БАЙНА ДАА ТЭР ХООЛНЫХОО ҮЛДЭГДЭЛД БААС, НУС ЦЭРЭЭ ХИЙЧИХЭЭД ТЭГЭЭД МОНГОЛ ХУРГАН ДАРГА НАРЫН БАЯРЛААД АМТАРХАН ИДЭХИЙГ НЬ ХАРААД СУУЖ БАЙДАГ ГЭСЭН, ГУЙЛГАЧИНГУУД

Зочин (182.160.*.*)
2018-01-12 10:16:41
НҮҮРС ГАРГАХАА ЗОГСООВОЛ ХЯТАДУУД Ч БАС ХОХИРНО.МАНАЙХАН ТУУШТАЙ БАЙЯ.62САЯ МАЛ БАЙХАД ӨЛСӨЖ ҮХЭВ ГЭЖ ХЯТАДЫН БӨГС ДОЛООЖ БАЙХААР ЖООХОН ӨЛСӨХӨД ЯАДАГ ЮМ.СОЛОНГОС ХОРИГТ ОРЧИХООД ХООСОН БАЙЖ ТЭСЭЭД Л БАЙНА.

Зочин (122.201.*.*)
2018-01-12 10:01:53
mongolchuudaa hytaduudiig huuj yvuulaad uursnuu nuursee teevelej boldoggui ym u

Зочин (122.201.*.*)
2018-01-12 10:01:30
ene asuudal anhnaasaa turiin mangaruudaas bolj b.gaa ym

Зочин (122.201.*.*)
2018-01-12 09:59:28
mongolchuudaa hytaduudiig huuj yvuulaad uursnuu nuursee teevelej boldoggui ym u

алуурчин (202.9.*.*)
2018-01-12 09:55:28
доор байгаа хятад гөлөг амаа мэдээрээ шаахайгаа үүрээд хятад там руугаа зайлах цаг чинь удахгүй болно

алуурчин (202.9.*.*)
2018-01-12 09:53:57
Чанга хатуу байхгүй бол наад хятадууд чинь даварч гүйцлээ шаардлагыг нь үл тоовол яаж ч чадахгүй

цагаан хаднаас (66.181.*.*)
2018-01-12 09:49:26
Винсвей Чалко 2 том компани ашгаа бодоод хэдэн жижиг компаниа дарамтлаад байгааг хужаа нар хэлээд байна. Наад бичгээ хардаа. Хэн хамаагүй хятадуудын нэр утас тависан хурууны хээтэй. Хэдэн жилийн өмнөх шиг хувь тэрэг гэдэг ойлголт одоо байхгүй. Хятадын тал 2015 оноос хувь машинуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж аж ахуйн нэгжийн хэлбэрт оруулсан. Тэгсэн атлаа шаардах бичигт нэг ч тамга байхгүй.Бас тэгээд их гүрний гэсэн үгтэй шүү. Жирийн хятадууд ийм том үг хэрэглэхээс айдаг. Харин Том компаниуд бол юу ч гэж томроно шүү дээ. Тэдний ард Хятад Монгол гэхгүй бизнесийн том эрх ашиг байгаа.Монголын тал өөрийн байр суурин дээрээ хатуу зогсох хэрэгтэй. Урьд нь юм болгонд буулт хийсээр байгаад хужаа нарыг ийм болтол давраалаа. Одоо болъё.

z (122.201.*.*)
2018-01-12 09:11:44
zaawal uguh albatai yu bagaa yum baij baig uur arga olj ard tumnee haraat baidlaas gargah tiim badrangui hun garch ureh tsag n bolson doo Yu gedeg blee Halhin zaya ih ymaa gej 100 manlai roman TUNGALAG TAMIR -d baidag baihaa

Зочин (139.5.*.*)
2018-01-12 09:07:42
эхнээсээ яс байгаагүйн гай. бид дүрэм журмаа мөрдөхгүй бол бидэнд дүрэм журам тогтоож өгч эхэлж байна

Зочин (202.9.*.*)
2018-01-12 09:04:25
Хуцалгүй хужаа нарын бөгсийг долоож амьдар арчаагүй өмхий монголчуудаа

анхдагч (43.242.*.*)
2018-01-12 09:03:59
Дотор нь 40 жил ажилласан надаас тооцоог ийн асуухгүй яав даа.Мядагбадам аа

Зочин (50.68.*.*)
2018-01-12 08:59:37
china jildee 3,5 terbum tn nuurs hergeldeg , Mongol 1% ch niluuldegui, eviin olj baigaad nuursee ugch baival zugeer de ugn

Зочин (103.229.*.*)
2018-01-12 08:45:40
хөөрхий дөө ядуу улс гэж хэцүү ч юм аа даа.

naruto (43.228.*.*)
2018-01-12 08:43:32
нэг улсын хараат болчих юм байна даа.төрийн тэнэг түшмэдүүдийн алдаатай бодлогын хар гай одооноос гарч эхэлж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ