Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Түгээх    
2018-01-12 14:52:14 - Улс төр

Хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах, санхүүгийн хямралаас банк санхүүгийн салбарыг хамгаалах зорилгоор хадгаламжийн даатгалын байгууллага байгуулах санаачлага 1996 оноос анхлан гарч, 2008 оны эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр банкны тогтолцоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийг баталж байсан.

Энэхүү дөрвөн жилийн хугацаатай хуулийн баталгаа 2012 оны 11 дүгээр сард дуусгавар болсон бөгөөд иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах даатгалд суурилсан тогтолцоог бүрдүүлэх, банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас 2013 онд баталсан билээ. Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныгсайжруулах зорилтыг тус тус дэвшүүлсэн байдаг.  

 Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон Улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны “Хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчим”-д нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгасан аж.

 Түүнчлэн даатгалын хураамжийн шимтгэл тооцох, корпорацийн дүрэм батлах, Үндэсний хорооны ажиллах журмыг Корпорацийн удирдах дээд байгууллага Үндэсний хороо нь өөрөө тогтоож баталдаг байхаар, насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчид нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах өвлөгч нв өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрт даатгалын нөхөн төлбөр авахаар, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тогтоож, энэ хугацааны дараа эх үүсвэрийг сан руу буцаан татах талаар, Хадгаламжийн даатгалд хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт, өөрчлөлтүүдийг хийжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн банкинд итгэх итгэл бэхжих, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, Олон Улсын Валютын Сантай тохиролцсон хөтөлбөр, бодлогын нөхцөл биелэгдэх чухал ач холбогдолтой юм байна.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Zochin (202.21.*.*)
2018-01-13 16:16:03
Yamar ch songuuli bolson MAN Zailtsan baigaarai

Зочин (202.9.*.*)
2018-01-13 13:09:53
Хүнд ойлгогдохоор бичиж байгаачээ??? Баахан бичсэн юмныхаа дараа ядаж л энгийн хүнд хүртээлтэй тайлбар хийгээчээ???

Зочин (202.9.*.*)
2018-01-13 13:04:59
Хадгаламжийн хүүний орлогоос улс татвар авч байгаа тул иргэдийн хадгаламжийг бүрэн хариуцна гэж бодож байна

Зочин (66.181.*.*)
2018-01-12 22:44:57
эхлээд татвар авахаа больчих дараа нь хууль яарь

Зочин (27.123.*.*)
2018-01-12 20:32:12
Яана аа

Зочин (27.123.*.*)
2018-01-12 20:29:58
Яана аа

зочин (122.201.*.*)
2018-01-12 18:47:08
Хадгаламжийг даатгуул гэж менге олох арга. Ард иргэдээ зугээр байлгаачээ.

Зочин (103.229.*.*)
2018-01-12 18:45:41
Хууль зөрчиж луйварийн зг-ыг тараах ёстой ялзарсан төртэй хэзээч ард явахгүй хууль ярьсан хулгайчид төрд л байна зг-ыг бүрэн тараах ёстой ард түмэнд эр хэн байна манан монголыг улам самарч байна

Зочин (202.179.*.*)
2018-01-12 14:56:32
Даатгалын байгууллагууд, банкны нийлж, ард түмний жаахан мөнгийг идэх аргаа олох юм даа. Яалтай хорвоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-20 20:41:01 - Хууль
Б.Дашзэвэгт оногдуулсан хорих ялыг 3 жил болгож өөрчлөв
2018-06-20 19:08:35 - Нийслэл
Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
2018-06-20 18:57:38 - Нийслэл
Өнгөрсөн жил 629 хүүхэд хурдан мориноос унаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-20 18:47:12 - Шар
Хятадын нутгаас 120 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн мөр олджээ
2018-06-20 18:35:50 - Энтертайнмент
“Тэнгэрийн ташуур” балет энэ сарын 23, 24-нд тайзнаа тавигдана
2018-06-20 17:47:43 - Гадаад
Сөүлийн их сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлнэ гэв
2018-06-20 17:43:09 - Гадаад
АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа мэдэгдэв
2018-06-20 17:14:40 - Хууль
Б.Дашзэвэгийн гомдлыг хаалттай хэлэлцэж эхэллээ
2018-06-20 16:55:28 - Боловсрол
МУИС-ийн элсэлтийн бүртгэл БААСАН гарагаас эхэлнэ
2018-06-20 16:06:18 - Орон нутаг
Орхон аймгийн паркийн зарим тоглоом эвдэрч, цуурсан байжээ
2018-06-20 16:05:48 - Орон нутаг
Д.Болд: БНХАУ-ын хил дээр гацсан 80 гаруй иргэнийн асуудлыг шийдэж, хил нэвтрүүлсэн
2018-06-20 16:01:52 - Шар
Н.Цэрэнбат: Цэвэрхэн наадацгаая
2018-06-20 15:56:39 - Эрүүл мэнд
Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд Солонгос эмч нартай хамтарна
2018-06-20 15:48:35 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболдод албан тушаалаасаа татгалзах шаардлагыг албан ёсоор хүргүүлнэ
2018-06-20 15:48:17 - Спорт
Энэ сарын 23-нд спорт заалууд үнэгүй үйлчилнэ
2018-06-20 15:39:15 - Орон нутаг
Ховд аймагт элэг тайрах хагалгаа хийжээ
2018-06-20 15:22:21 - Энтертайнмент
Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл The Mongolian Connection
2018-06-20 15:02:57 - Хууль
Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс нэг удаагийн уут хэрэглэхийг хориглолоо
2018-06-20 15:00:27 - Эрүүл мэнд
Энэ оны эхний таван сарын байдлаар 16604 хүүхэд мэндэлжээ
2018-06-20 14:58:12 - Орон нутаг
Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэллээ
2018-06-20 14:36:05 - Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг УУХҮЯ хариуцна
2018-06-20 14:33:34 - Эрүүл мэнд
Төрсний дараах солиорол гэх эмгэгтэй 21 эх эмчлүүлжээ
2018-06-20 14:31:35 - Энтертайнмент
Б.Нармандах: Өөрийн бүтээсэн үлгэрийн номоороо дэлхийд танигдахыг хүсч байна
2018-06-20 14:27:09 - Улс төр
Д.Сугар: Цэцийн гишүүнээc чөлөөлөгдсөнөөс хойш ямар ч мэдүүлэг өгөөгүй
2018-06-20 14:26:51 - Хууль
ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
2018-06-20 13:19:27 - Улс төр
Ц.Цогзолмаа: 79-р сургуулийн захиралд хариуцлага тооцно
2018-06-20 13:18:59 - Эдийн засаг
Хөдөлмөрийн бүтээмж 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
2018-06-20 13:17:23 - Спорт
Б.Мөнгөнтуул олон улсын эмэгтэй мастеруудыг тэргүүллээ
2018-06-20 13:13:02 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Засгийн газар ААНОАТ-ын тухай хуулийн төслийг дахин өргөн барина
2018-06-20 13:07:36 - Спорт
Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил "Аварга" дээд сургуулийн мэдэлд байлаа
2018-06-20 13:05:31 - Улс төр
Д.Сумъяабазар: Тавантолгой төслийг УИХ-д яаралтай дэгээр өргөн барина
2018-06-20 13:03:18 - Байгаль Орчин
Д.Эрдэнэчулуун: Хар усан тохойд 1080 модон суулгацтай суварга босгоно
2018-06-20 12:54:54 - Орон нутаг
Хаврын тариалалт дуусах шатандаа явж байна
2018-06-20 12:54:11 - Гадаад
Хойд Солонгосын дайны үед амь үрэгдсэн АНУ-ын албаны 200 хүртэлх албан хаагчийн үлдсэнийг буцаан авчирна
2018-06-20 12:41:29 - Хууль
Эртний эдлэл хууль бусаар хил давуулах гэж байжээ
2018-06-20 12:40:02 - Хууль
“Ландага” Ё.Батцэнгэл, “шош” Н.Ариунгэрэл нарт 6-11 жилийн хорих ял оноов
2018-06-20 12:35:56 - Спорт
Х.Баянмөнх аварга допингийн асуудлаар АТГ-т хандлаа
2018-06-20 12:24:41 - Нийслэл
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ