БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр шүлхий гарсан аймгуудад ажиллалаа

Түгээх    
2018-01-12 15:27:11 - Байгаль Орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсан Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллалаа. Энэ үеэр Дундговь Аймгийн онцгой комиссын хуралд оролцож, өвчний голомтод ажилласан юм. Тус аймагт шүлхий өвчний анхны шинж тэмдэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд илэрч, шуурхай хорио цээрийн дэглэм тогтоон, бусад аймгуудаас татсан вакциныг  ашиглан өвчний голомтыг хумих  арга хэмжээ авч эхэлжээ. Эхний ээлжинд 300 өрхийн 20399 толгой малыг вакцинжуулж ариутгал халдваргүйжүүлсэн байна. Дундговь аймгийн нутагт энэ өвөл цас бага унаж, бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт сайн байгаа учраас отрын мал ихээр орж ирэх болсон байна. Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий,  Дорноговь зэрэг аймгийн нийт 62 сумын 424 өрхийн 442 мянга гаруй толгой мал оторлож байгаа. Энэ нь өвчин дэгдэх нэг шалтгаан болж, цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж буйг Аймгийн онцгой комиссоос танилцууллаа. Мөн цасны зузааныг дагаад цагаан зээрийн нүүдэл ч тус аймгийн нутгийг чиглэх хандлага ажиглагдсан байна.

Тиймээс БОАЖЯ, ХХААХҮЯ тэргүүтэй байгууллагуудаас хамтарсан Ажлын хэсэг гарч Дундговь аймгийн хүрээнд цагаан зээрийн тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд дээж авч холбогдох лабораторид хүргүүлэн ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг анх зээр үхсэн талаар мэдээлэл ирүүлсэн Дэлгэрхангай суманд тандалт хийхэд, зээрийн сүрэгт ил шинж ажиглагдаагүй учраас цусны дээж авчээ.  Харин Баянжаргаланд доголсон, ил шинж тэмдэг бүхий зээр байгаагийн зэрэгцээ, сэг зэм байгаа талаарх мэдээлэл малчдаас ирэх болсон талаар сумын удирдлагууд танилцуулсан. Иймд БОАЖ-ын дэд Ц.Батбаяр албан ёсоор шинжилгээний дүн гарч  баталгаажаагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс ил шинж тэмдэг илэрсэн  зээрийн устгалыг байгаль орчин болон мэргэжлийн хяналтын байцаагч, мал эмнэлгийн хяналт дор  баримтжуулан хийх чиглэл өглөө.

Түүнчлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм чанд барих, дэглэм зөрчсөн тохиолдол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, малчдад өвчний талаар мэдээлэл өгч, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах, нэмэлт вакцин татан авчрах хугацаанд бэлэн байдлаа сайжруулах чиглэл өгч, нөхцөл байдлыг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулна гэдгээ хэллээ. Дундговь аймгийн зэргэлдээх Говьсүмбэр аймгийн хувьд өвчний голомтыг цаг алдалгүй хумьж чадсан бөгөөд ихэвчлэн тус аймгийн харьяат бус отроор өвөлжиж буй болон малын вакцинжуулалтын дараа шилжин ирсэн малчдын хотноос шүлхий илэрсэн талаар Аймгийн онцгой комиссын зүгээс танилцуулсан юм.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (103.212.*.*)
2018-01-13 00:48:26
XOM yaj bichih hulgaigaa yaj nuuhig zaaj bdag yasan zavtai uls be xOM bichij chadajgvi bj turin bodlogig yaj hiih hvmvvc be

зочин (103.57.*.*)
2018-01-12 16:06:59
Хулгай хийсэн авилгалаар авсан хөрөнгө орлогоо үнэн шударгаар дэлгэж тавидаг тэнэг хүн бна гэж санаа юу.хулгайчууд хэзээ ч ямар ч үед хөрөнгө орлогоо үнэн зөвөөр шударга хүн болж өгнө гэж байхгүй. Авилгалаар хулгайгаар авсан хөрөнгө орлогын шууд хурааж авч шоронд хийдэг хуули гараагүй нөхцөлд наад сургалт хичээл чини үлгэрийн далай. Та нар эрүүл үү.эргүү тэнэгүүд үү. Наадуул чини хөрөнгөгүй орлогогүй ядуучууд гэж ичихгүй булзааруулж ах дүү хамаатан садан аав ээж найз нөхдийнхөө нэр данс руу хийчихсэн бгаа.төр яах уу.төмөр нүүрээл эд нарт харуулах хэрэгтэй

зочин (103.57.*.*)
2018-01-12 16:06:50
Хулгай хийсэн авилгалаар авсан хөрөнгө орлогоо үнэн шударгаар дэлгэж тавидаг тэнэг хүн бна гэж санаа юу.хулгайчууд хэзээ ч ямар ч үед хөрөнгө орлогоо үнэн зөвөөр шударга хүн болж өгнө гэж байхгүй. Авилгалаар хулгайгаар авсан хөрөнгө орлогын шууд хурааж авч шоронд хийдэг хуули гараагүй нөхцөлд наад сургалт хичээл чини үлгэрийн далай. Та нар эрүүл үү.эргүү тэнэгүүд үү. Наадуул чини хөрөнгөгүй орлогогүй ядуучууд гэж ичихгүй булзааруулж ах дүү хамаатан садан аав ээж найз нөхдийнхөө нэр данс руу хийчихсэн бгаа.төр яах уу.төмөр нүүрээл эд нарт харуулах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-16 18:53:06 - Спорт
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өгөв
2018-07-16 18:05:12 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-16 17:58:52 - Нийслэл
“Алдар”-ын тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2018-07-16 17:07:16 - Спорт
Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчилжээ
2018-07-16 16:59:27 - Хууль
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна
2018-07-16 16:28:49 - Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ буюу “Өнгөт өдөр” урлагаар анагаах өдөрлөгийн нээлт боллоо
2018-07-16 16:12:04 - Гадаад
Путин: "ДАШТ 2018"-ын үеэр 25 сая кибер халдлага хийхийг оролдсон
2018-07-16 16:01:29 - Эдийн засаг
Ирэх долоо хоногт НӨАТ-ын азтан тодорно
2018-07-16 15:52:47 - Шар
“Алтан бөмбөг”-ийн эзэн Лука Модрич
2018-07-16 15:45:17 - Спорт
Завханчууд шинэ харцага Т.Бэгзсүрэнд “Ланд-200” автомашин бэлэглэжээ
2018-07-16 14:58:58 - Орон нутаг
Урьханы замд үер бууж, зорчих хэсгийг хязгаарлаад байна
2018-07-16 14:30:33 - Гадаад
АНУ Хойд Солонгосыг нууцаар уран олборлож байна хэмээн сэжиглэж байна
2018-07-16 14:29:04 - Энтертайнмент
Ахмад шатарчид дэлхийн аварга боллоо
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-16 14:17:50 - Нийслэл
Аврагчид 54 удаагийн дуудлагаар 72 иргэний амь насыг аварчээ
2018-07-16 14:13:52 - Энтертайнмент
Ч.Бадрал дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
2018-07-16 13:55:03 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно
2018-07-16 13:47:12 - Нийслэл
АНУ-ын эмч, мэргэжилтнүүд “Тэргэнцэр” төсөл хэрэгжүүлж байна
2018-07-16 13:42:28 - Шар
Амьтны хүрээлэнгээс “оргосон” ирвэс зургаан амьтан хөнөөж, гурвыг шархдуулжээ
2018-07-16 13:35:42 - Орон нутаг
Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ
2018-07-16 12:57:48 - Боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
2018-07-16 12:56:12 - Шар
Ханхүү Уильям, Чарльз нар Трамптай уулзахаас татгалзжээ
2018-07-16 12:47:30 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана
2018-07-16 12:44:20 - Хууль
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан мөрдэс нэгт нөхрөө дурслаа
2018-07-16 12:39:16 - Орон нутаг
Наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт аялагчдын ачаалал 5-6 дахин нэмэгджээ
2018-07-16 12:33:27 - Хууль
Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж амиа алджээ
2018-07-16 12:07:08 - Орон нутаг
Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ
2018-07-16 11:59:47 - Байгаль Орчин
Н.Цэрэнбат: “ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” аяныг амжилттай зохион байгууллаа
2018-07-16 11:52:43 - Спорт
Б.Амина шатрын их мастер цол авсан Монголын ес дэх тамирчин боллоо
2018-07-16 11:52:18 - Гадаад
Өнөөдөр Трамп, Путин нар уулзана
2018-07-16 11:44:22 - Энтертайнмент
Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулна
2018-07-16 11:17:47 - Нийслэл
АИ-92 бензин дахин 30 төгрөгөөр нэмэгдлээ
2018-07-16 10:57:35 - Нийслэл
Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
2018-07-16 10:53:51 - Спорт
Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа
2018-07-16 10:39:47 - Шар
Дуурийн дуучин Ч.Бадрал “Golden star-2018”-ын эзэн боллоо
2018-07-16 09:16:28 - Байгаль Орчин
Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
2018-07-16 09:13:24 - Улс төр
Ээлжит бус чуулган зарлагдах уу
2018-07-16 09:13:21 - Нийслэл
Дэлхийн жишигт нийцсэн байт харвааны талбай эгэл залуусын санаачлага, хөдөлмөрөөр босч байна
2018-07-16 09:13:17 - Эрүүл мэнд
Хоолны хордлогод орсноос хойш 24 цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга
2018-07-16 09:13:13 - Энтертайнмент
Монгол хаад дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг байгуулсан түүхтэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй