Ё.Баатарбилэг: Зарим сайд нар утааны асуудал өөрт нь огт хамаагүй мэт хандаж байна

Түгээх    
2018-01-15 08:08:32 - Улс төр

baatarbileg

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ярилцлаа. Тэрээр УИХ-аас байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг”-ийг ахлан ажиллаж, уг асуудлаарх тогтоолын төслийг батлуулсан билээ.

-ТӨР АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ШАХАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ-

-Жил бүр агаарын бохирдол ихсэх үеэр утаагаа хэсэг яриад, дулааны улиралтай золгохоор өнөөх сэдвээ мартчихдаг. Энэ өвөл ч бас ийм нөхцөл байдал дахиад давтагдаж байна. УИХ-д анхлан сонгогдсон гишүүний хувиар та утаа тойрсон асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Манай улс Агаарын тухай хуультай. Засгийн газраас “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр” хүртэл баталсан байдаг. Ер нь энэ чиглэлд хангалттай олон хууль, тогтоол, шийдвэр байгаа. Гол нь хэрэгжүүлж байна уу гэдэг асуудал л яригдсаар ирсэн. Энэ өвөл утаа эхлэнгүүт “Агаарын бохирдол ихэслээ” гэсэн өнцгөөс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гэхчилэн бүгд л дуугарлаа. Гэнэтхэн нийслэл утаатай болчихсон юм шиг зүйл яриад эхэлж байгаа юм. Үүн дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад УИХ-д олон сонгогдсон гишүүд, хэд хэдэн удаа Засгийн газарт орж ажилласан сайд нар өмнө нь утааны эсрэг арга хэмжээ авч, үүнийхээ төлөө ажиллаагүй юм бэ гэдэг нь бас анхаарч үзэх асуудал.

baatarbileg-УИХ-аас агаарын бохидлыг бууруулах чиглэлд баталсан тогтоолын хүрээнд эхнээсээ  тодорхой асуудлууд яригдаж эхэллээ. Хэрэгжүүлэлтийн шийдэл, гарцууд нь оновчтой болж чадав уу?

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан, УИХ-аас тогтоол батлаад байна. Тогтоол дээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тухайлсан заалтуудыг маш тодорхой байдлаар тусгаж өгсөн байгаа. Уг тогтоолд заасны дагуу эхнээсээ хуулийн төслүүд нь орж ирээд, хэлэлцэгдэж байна. Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах тухай хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байна. Гааль, НӨАТ-аас юу чөлөөлөх гээд байгаа юм бэ гэхээр өрөө тасалгааны цахилгаан агаар цэвэршүүлэгч. Нэн шаардлагатай цэгүүдэд бид агаар цэвэршүүлэгч тавьж байж хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах боломжтой гэж үзсэн. Улмаар хуучнаар “Цэвэр агаар” сангийн чиг үүрэгтэй адилхан “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах асуудал яригдаж байна. Гэхдээ өнөөдөр бид “Цэвэр агаар” сангийн үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг мэднэ. Бидэнд гашуун сургамж болоод өнгөрлөө. Тиймээс ч гишүүдийн зүгээс сан байгуулах чиглэлд маш болгоомжтой хандаж байна. Бид энэ мэт асуудал дээр Засгийн газрыг онцгой анхаарал хандуулан ажиллаасай гэж хүсч байгаа.

-Сан байгуулж, тодорхой эх үүсвэрүүд татан төвлөрүүлээд ирэхээр цөөн хэдхэн хүний мөнгө угаах технологи тэнд хэрэгжиж эхэлдэг. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд УИХ цаашлаад танай ажлын хэсэг хяналт тавин ажиллах уу?

-УИХ-аас баталсан тогтоол дээр ойрын, дунд, урт хугацаандаа яг юу хийх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайлахад, ойрын хугацаанд агаарын бохирдол ихтэй цэгүүд дэх сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байршуулахаас өөр аргагүй байна. Төрийн албан байгууллагууд, хувийн хэвшлүүд ч байна. Энэ олон хүүхэд, төв, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээ бид хамгаалах ёстой. Айл өрхүүдийн хувьд  ч тэр. Гол нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь чухал. Тиймээс ч ойрын хугацаанд ийм төрлийн арга хэмжээ авах нь зүйтэй юм гэж үзлээ. Түүнээс биш төр агаар цэвэршүүлэгч шахах гээд байгаа юм биш. Үүнийг ойлгох хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгчийг тодорхой албан татваруудаас чөлөөлөх замаар өртгийг нь хөнгөлж, айл өрхүүдийг худалдан авах боломж үүсгэх зорилт тавьсан. Нэн шаардлагатай арга хэмжээнд эдгээр ажлууд орж байгаа юм.

baatarbileg

-ТҮЛШНИЙ БҮТЦЭЭ Л ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ-

-Дунд хугацаандаа яг ямар ажлууд хийгдэнэ гэж ойлгох вэ?

-Ер нь агаарын бохирдлыг дунд болон урт хугацаандаа бууруулахын тулд түлшний бүтцээ л өөрчлөх шаардлагатай байна. Одоо зуух тараана гэж яриад эхэллээ. Би УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд зуух тараана гэж ярихаасаа өмнө түлшнийх нь асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Бүх айл зуухтай л байгаа. Тэр зууханд нь тохирсон, утаа бага ялгаруулдаг түлш нэн тэргүүнд хэрэгтэй байна. Ийм түлш бэлдэж, зах зээлд нийлүүлэх асуудлыг судлах нь чухал. Гэхдээ зүгээр тараачихаж бас болохгүй. Айл өрхүүд нүүрс худалдаж аваад түлж байна. Энэ түүхий нүүрснийх нь оронд бэлдмэл түлш боломжит үнээр нь худалдах аргачлал хэрэглэх хэрэгтэй. Үүний тулд шахмал түлшний үйлдвэрийг бодлогоор дэмжих шаардлага үүсч байна. Эрчимтэй ажиллаж чадвал 2018 оны хүйтний улирлаар шахмал түлш зах зээлд нийлүүлэх боломжтой гэж харж байна.

-Түүхий нүүрсний хэрэглээг тийм амархан халж чадах уу?

-Нийслэлчүүд жилдээ 800 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Өнөөдрийн агаарын бохирдлын гол шалтгаан бол түүхий нүүрсний хэрэглээ. Тэгэхээр бид түүхий нүүрсний хэрэглээг орлуулах хэмжээний бүтээгдэхүүнийг зах зээлд эрчимтэйгээр нэвтрүүлэхээс өөр арга байхгүй. Нөгөө талаараа цахилгаан халаагууруудыг хэрэглээнд олноор нь нэвтрүүлэх шаардлагатай байна. Цахилгаан халаагуурыг айл өрх бүр худалдаад авч чадахгүй нь тодорхой. Зах зээлийн үнэ нь нэг сая төгрөгөөс дээш байна. Худалдаад авлаа гэхэд цахилгааны зардал нь өндөр гарна. Шөнийн тариф тэглэлээ гэхэд өдөр нь эрчим хүч ихээр шаардана. Дээрээс нь манайд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн асуудал байна. Тиймээс эхний ээлжинд боломжтой хэсгүүддээ цахилгаан халаагууруудаа тавиад үз. Тэгээд түлшний бүтцийг өөрчил гэж байгаа юм.

-Цаашдаа дагуул хот байгуулах, түгжрэлийг сааруулах асуудлуудаа шийдэх зорилт тавьжээ. Төрийн өмчит их, дээд сургуулиудаа хотоос нүүлгэнэ гэхээр олон нийтэд сайн төсөөлөгдөхгүй байх шиг?

-Төвлөрлийг сааруулах нь зайлшгүй асуудал болсон. Төрийн өмчит зарим их, дээд сургууль, албан байгууллагуудаа хотоос гаргах хэрэгтэй. Улаанбаатар хотод 160 мянга орчим оюутан суралцаж байна. Үүний 87 мянга орчим нь төрийн өмчит их, дээд сургуулиудын оюутнууд. Тэдний 60 хувь буюу 50 орчим мянга нь хөдөө орон нутгаас ирж суралцаж байна. Гэтэл оюутны дотуур байрны хүртээмж ердөө 12 мянга. Үлдсэн 40 мянган оюутны нэлээдгүй хэсэг нь гэр хороололд амьдарч, яндангийн тоог нэмэгдүүлдэг. Дээр нь 15 мянган оюутан автомашин унаж, хотын хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр төрийн өмчит их, дээд сургуулиудаа тухайлсан хүрээлэн байгуулах замаар хотоос гаргах асуудлыг шийдэхээс өөр аргагүй юм билээ. Надад “Утааг бууруулахад их, дээд сургуулиуд ямар гай болчихоод байгаа юм бэ” гэсэн мессэж ирсэн.

-Надад ч бас тэгж л буугаад байна?

-Миний дээр дурдсан тоо баримтуудыг л харчих. Үүнийг ойлгох хэрэгтэй. Төрийн өмчит их, дээд сургуулиудад 4000 багш, ажилтан ажиллаж байна. Тэднийг орон сууц, хичээлийн байр, оюутнуудын дотуур байртай нь шийдээд өгчих л дөө. Бид чинь 100, 200 мянган айлын орон сууц ярьдаг улс. Одоо 80 мянган орон сууц бэлэн байна гээд яриад сууж байна. Ийм байхад их, дээд сургуулиудын кампус байгуулж чадна шүү дээ. Ийм зохицуулалт хийгээд өгчихвөл багш нар нь ч, оюутнууд нь ч тэндээ амьдарчихна. Одоо сургуулиуд амрчихсан байна. Замын түгжрэл огт байхгүй болчихлоо. Үр дүнгээ ингэж л өгнө гэсэн үг. Дээр нь УИХ-аас батлагдсан тогтоолд бас нэг чухал заалт орсон. Тэр нь “2018 оны хичээлийн жилийн эхлэх, дуусах улирлын хуваарийг эртнээс тодорхой болгож, хамгийн боломжит хувилбараар шийдвэрээ гаргаж, хэрэгжүүлэх” заалт. Яагаад өвлийн ид хүйтнээр хоёр сар амарчихаж болдоггүй юм бэ. Хаврынхаа хичээлийг жаахан сунгаад хичээллэхэд л болох асуудал.

baatarbileg

-ЗАСГИЙН ГАЗРЫГ САЙН ШАХАЖ, “ЧИМХЭЖ” АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Цаасан дээр буулгаж, баталчихаад хэрэгжүүлэх гэтэл бөөн асуудалтай тулгардаг хууль, тогтоомжууд цөөнгүй. Эдгээр ажлууд үнэхээр хэрэгжих боломж, гарц байгаа юу?

-Боломж байгаа. Гарц нь ч нээлттэй. Монгол Улсын Засгийн газар үнэхээр сэтгэлтэй ажиллаж чадвал ажил хэрэг болно. Яг утааг бууруулъя гэж зорьж байгаа бол гарцууд нь бэлэн байна. Энэ их байгалийн баялгийнхаа үр шимийг бид тулгамдаж буй асуудалдаа зарцуулах хэрэгтэй. Жишээлэхэд, Тавантолгойн бүлэг ордын дор хэдэн тэрбум ам.долларын нүүрс хэвтэж байна. Үүнийгээ эргэлтэд оруулаад, хөрөнгө оруулагчдаа тат л даа. Мэдээж Засгийн газар ОУВС энэ тэр гээд баахан тайлбар хэлнэ. Асуудлаа ОУВС-тай ярих хэрэгтэй. ОУВС-гийнхан Улаанбаатар хот ингээд угаартаад байж байг гэж хэлэхгүй байлгүй дээ. Утааны эсрэг 2018 онд улсын төсөвт ердөө 16 тэрбум төгрөг суусан. Үүнийг ОУВС мэдэж байгаа. Гэтэл нөгөө талд Улаанбаатар хот утаагаа бууруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагууд бүгд мэдэж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар утааны эсрэг томоохон ажлуудыг зоригтой хийх ёстой гэдгийг тэд ойлгож таарна. Үнэхээр сэтгэл байгаа бол Засгийн газар утааны эсрэг ажиллах ёстой. Бид юу ч үгүй гуйлгачин орон биш. Тогтоолоор хугацаа заагаад өгчихсөн учир Засгийн газар ажлаа хийх ёстой. Хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд явах хэрэгтэй.

-Гол нь агаарын бохирдлоо төрийн яг ямар байгууллага хариуцаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгох ёстой юм биш үү?

-Утааны асуудал УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, Байгаль орчны сайд, нийслэлийн асуудал биш. Парламентын танхимд сууж буй 76 гишүүний, Засгийн газрын, Ерөнхийлөгчийн асуудал. Бид хамтдаа үүний ард гарах ёстой. Дээр нь нийслэлийн бүх иргэний асуудал. Ийм байхад бид утааны асуудлаар улс төржиж огтоос болохгүй. Ялангуяа парламентад олон сонгогдсон гишүүд, танхимд хэд хэдэн удаа орж ажилласан сайд нар агаарын бохирдлын асуудалд онцгой анхаарах ёстой. Энэ байр сууриа ч илэрхийлж байгаа. Ер нь агаарын бохирдлын асуудал хариуцах эзэнгүй гэмээр явж ирлээ. “Цэвэр агаар” сан руу хамаг буруугаа чихээд, удирдаж байсан хэдэн хүнд нь хариуцлага үүрүүлчихсэн байх жишээтэй. Гэтэл хэрэгжүүлэх шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байна. Өнгөрсөн 2012-2016 оны хооронд гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын 30 гаруй захирамж гарчээ. Хаана байна, тэр үр дүн нь.

baatarbileg

-Танай нам гарч ирээд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зогсоочихсон байхгүй юу?

-Дөрвөн жил хангалттай хугацаа. Дөрвөн жил ажилласан байна. Захирамжууд нь гараад л байдаг. Хэрэгжилт нь яваагүй байгаа юм. Тэр үед Засгийн газар ч мөнгөтэй, эдийн засаг нь өсөлттэй байсан. “Чингис” бондын өчнөөн мөнгийг зам руу хийчихсэн. Тэгсэн мөртлөө нийслэлийн утааг бууруулах чиглэлд оновчтой ажил хийгдээгүй. Тийш нь мөнгө зарцуулаагүй байгаа юм. Сайжруулсан түлшний үйлдвэрүүд нь тэр үед  дампуурч, Засгийн газар нь нүүрс тараах шийдвэрт хүртэл хүрсэн байдаг. Энэ чинь аль нам засгийн эрх авахаас үл хамаарч, бодлогогүй явж ирсний л уршиг.

-Бодлогоо тодорхой болгож байна гээд хууль, дүрмээ баталдаг. Гэтэл хэрэгжиж өгдөггүй. Тухайлахад, энэ удаагийн агаарын бохирдлыг бууруулах чиглэл дэх УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд гишүүд хэрхэн хяналт тавьж ажиллах юм бэ?

-Зарим сайд нар утааны асуудалд огт хамаагүй мэт хандаж байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлууд УИХ-аар хэлэлцэгдэж байхад огт бараа нь харагдахгүй байгаа сайд ч байна. Сангийн сайд л гэхэд тогтоол хэлэлцэх хугацаанд нэг ч хуралд суусангүй. Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах асуудал хэлэлцэж байхад ч хүртэл Сангийн сайд бас л ирсэнгүй. Төсөв, мөнгөтэй асуудал яригдаж байхад Засгийн газрын голлох сайд нь яагаад анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ. Ийм чухал асуудал дээр ингэж хандаж байгаа болохоор би Засгийн газрыг сайн шахаж, чимхэж ажиллах хэрэгтэй юм байна л гэж харж байгаа. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудал дээр сайд нар нь зөрөлдсөн тохиолдол ч нэг бус удаа гарлаа. Бүлэг дээр би Засгийн газар танхимын зарчмаараа ажиллах ёстой гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 51

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:08
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:08
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:07
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:07
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:07
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:06
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:06
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

zocjhin (185.39.*.*)
2018-01-17 03:05:06
bi ene hvniig ih hvndelj sanalaa ugch bilee . tsarainii saihnaar tsai svldeggvi yrianii goeoor amidral saijrahgvi gedeg iig boditoor batalsan daa .yoooe ter mi tei hiih ajilgvi ailgvitej bgaag ni ee shuud buuljis hutgai ogison ter oroi hvn ingej 2 nvvrtei umhii bugs vnerlej yvsand orvol vhsen ni deer er ni yduu amidraad bgaa hvmvvs vnench shudraga hvmvvs yum bn gedegt bi bvren itgesen

зочин (150.129.*.*)
2018-01-15 16:41:01
Ядуу ард олон яаж агаар шүүлтүүр,маска дандаа аваад байх юм бэ. 20,30 жилээр авсан зээлүүд ээ үүнд зарцуулаад амархан шийдчих л дээ. Олон үе шаттай төлөвлөгөө зохиож цаг алдах хэрэггүй баймаар. Ажлын байр ихээр гарна. Ми.Энхболдыг тойрон хүрээллэгчдийн хамт холдуулахгүй бол энэ улс өөд нар үзэхгүй дээ. Энхболдын хотын дарга байх үеэс газрын наймаа цэцэглэж ногоон байгууламжуудыг шөнө дөлөөр устгаж хотыг төлөвлөлтгүйгээр нягтруулсан шүү. Маш их хохирол учруулсан.

хнз (182.160.*.*)
2018-01-15 16:30:30
Өмнөд хөрш ганц жилд утааг 20 хувь бууруулж байхад энэ жижиг хотод урагшаа ахисан зуйл алга.Хийж байгаа нь харагдахгуй зугээр лоозогноод суугаад байна.

Зочин (103.26.*.*)
2018-01-15 16:24:27
Бямбасүрэнгуйн дүрд орцон шааж явна. 17 оны шилдэг жүжигчин хошин шогын дүрийг ёстой сайхан тавьсан шүү. Үргэлж тиймээрээ байгаарай. Юун Х-түц, шинэ үе продакшн. Чи од шүү үлгэрийн баатараа.

Зочин (202.179.*.*)
2018-01-15 16:10:29
хошин шогийн мал

Зочин (122.201.*.*)
2018-01-15 15:21:54
Утааны эсрэг мэдрэл муутай малнууд л жагсана. Ухаантай хүн бол улс төрчдийн эсрэг жагсах байсан

Sanaa (45.117.*.*)
2018-01-15 14:55:20
Шахмал түлш худлаа шүү. Өөр арга чарга хайж үзээрэй.

Зочин (202.5.*.*)
2018-01-15 14:31:24
Яагаад заавал шахах, чимхэх гэж. Ажил олигтой хийхгүй бол зайлуулаад чадах, сэтгэлтэй хүмүүсээр нь хийлгэл дээ

Зочин (202.5.*.*)
2018-01-15 14:31:07
Яагаад заавал шахах, чимхэх гэж. Ажил олигтой хийхгүй бол зайлуулаад чадах, сэтгэлтэй хүмүүсээр нь хийлгэл дээ

Londontenegteeri (81.141.*.*)
2018-01-15 14:03:21
Tenegtdeg gar bna daa utaa bol gamshig geed 1 l ugeer helchih yumiig uls turjuuleed sda

Mongol (66.181.*.*)
2018-01-15 13:36:38
Ter hayanhuruu biluu neg erguu p daag ter shahmal tulshindee holiod yavuulchihaarai gui ee mun utaatai bailgah gj chicherdeg llar bnle

йзочин (66.181.*.*)
2018-01-15 13:02:30
хаянхирваатай сайн ярилцаарай...утаанд дуртай байж магад

ylmedeh (1.212.*.*)
2018-01-15 13:00:08
ih surguuluudiig hurdan gargah heregtei tegbel utaa 20 hubiar buurna. teriig dagaad hotuud telj hogjil bas dabhar yabagdana.zorigtoi shiidemgii hurdan hiih heregtei baina yast melhii shig bitgii bai manaihaan

zochin (103.20.*.*)
2018-01-15 12:25:36
arai gaigvi zow duugardag gishvvn uu...

zochin (103.20.*.*)
2018-01-15 12:25:35
arai gaigvi zow duugardag gishvvn uu...

zochin (103.20.*.*)
2018-01-15 12:25:34
arai gaigvi zow duugardag gishvvn uu...

zochin (103.20.*.*)
2018-01-15 12:25:33
arai gaigvi zow duugardag gishvvn uu...

zochin (103.20.*.*)
2018-01-15 12:25:32
arai gaigvi zow duugardag gishvvn uu...

Зочин (202.9.*.*)
2018-01-15 12:23:30
ЖУНАЙ МАНГАСЫН ХҮҮХЭЛДЭЙ

z (202.179.*.*)
2018-01-15 11:52:43
amlilt husie

nomer solih hereg baina uu (43.228.*.*)
2018-01-15 11:25:50

Зочин (27.123.*.*)
2018-01-15 11:13:09
Gishvvd ni toodgvi horoon darga odoo canalaaraa gishvvneesee tatgalz

Зочин (27.123.*.*)
2018-01-15 11:13:06
Gishvvd ni toodgvi horoon darga odoo canalaaraa gishvvneesee tatgalz

Зочин (27.123.*.*)
2018-01-15 11:13:05
Gishvvd ni toodgvi horoon darga odoo canalaaraa gishvvneesee tatgalz

Зочин (27.123.*.*)
2018-01-15 10:40:06
Badamjunaigiin tsunhiig barij bsan huu bna.

ход (66.181.*.*)
2018-01-15 10:19:53
Зориуд тэнэгтээд бдгиимуу Угаасаа иим тэнэг юм болуу

zochin (183.81.*.*)
2018-01-15 10:19:13
jujigiin tuslah durd baisan zaluu baina

Асаа (103.57.*.*)
2018-01-15 10:07:00
Орк бол орк л байдаг юм байна. Дээр доор гэсэн ялгаагүй байдаг юм байна даа. Ярьж байгаа, сэтгэж байгаа, ааш зан нь яаг ижил. Чамайг хөдөөнөө байхад утаагүй түлш гээч юмыг хийх гэж нэлээн оролдсон юм. Бүтэшгүй асуудал юм байналээ. Утаа ихээр ялгаруулдаг нь батлагдсан. Тийм үйлдвэр зөндөө олныг байгуулаад худлаа хөрөнгө үрсэн асуудал болоод дууссан.

Зочие (27.123.*.*)
2018-01-15 10:02:57
Наад намд чинь цогц бодлого бна уу?!

иргэн (122.201.*.*)
2018-01-15 09:56:31
ЗГ маш муу ажиллаж байгааг хамгаалж байгаа УИХ-н гишүүд ичиг ичиг ичиг.Бодлогогүй ЗГ яаж зөв ажиллах юм билээ дээ.Анханаасаа л юуу хийх нь тодорхойгүй ЗГ байгууллагдаа биздээ.ЕСайд нь амь насандаа л анхаарал тавиулах гэж төрийн индэр дээрээс чанга дуугарсанаас өөр юу хэлсэн билээ.Энэ ЗГ гарч ирээд яг ямар дүнтэй ажил хийв халаа сэлгээ хийснээс өөр юу хийв.Үүүнийг өөгшүүлж байгаа Сүхбат Батэрдэнэ нар ичиг ичиг ичиг.Мөн нөгөө би гээд байдаг Ж.Энхбаяр,Нямдорж,Аюу сайхан Оюунэрдэнэ,Нямбаатар хачиваа шударга бус зүйлтэй эвлэрч байгаа чинь ариун зүйл мөн үү.Шударга бай МАН-н 33 нөхдүүд.

Зочин (103.26.*.*)
2018-01-15 09:51:46
Битгий чимхээч дээ, өвдөнө биздээ, хөөрхийс Зүгээр л аминдаа хайртай нь хөдөө тийшээ нүүцгээе

Зочин (202.9.*.*)
2018-01-15 09:30:26
Za uuriigee magtah yaahav, yag boditoi yu hiij bn aa ta? UIH taraah ni zuitei bh aa . Onts baidal zarla!

Зочин (202.131.*.*)
2018-01-15 09:27:37
zarim ni buur nuurs taraaj bnlee sh te

Зочин (103.229.*.*)
2018-01-15 09:24:21
Amaara yarihas tsashgui malnud UIH-d niledgui bna.Deerh teneg bol yostoi lulu bailgui.Tsaana bas l neg mungu ideh gesen tom shunaltan l bga n oilgomjtoi.Ted ner turu uursdinhu uildleer ballaj bga tenegud.

зочин (139.5.*.*)
2018-01-15 09:20:09
Хулгай хийдэг дарга нарын бөгс долоож оймс трсиkний хавчуурга болж явахаа боли.өөрийн гэсэн бөндгөртэй юм бол тэрүүгээ ажиллуулж сур.монголын эрдэмтэн доkтор цолтой хулгайч нар монгол оронд үр бүтээлтэй нүдэнд харагдаж гарт баригдах ач тустай юу хийсэн юм.сул цалин авч бидний татварын мөнгөөр цалинжиж бас эрдэмийн зэрэг цолны мөнгө гэж 300.0-500.0 төг авч ард иргэдээ шулж амидардаг хувалз мөнөөсөө мөн.энэ аkадеми эрдэмтэн доkторууд монголд бх хэрэггүй. Энэ байгууллагыг татан буулга

зочин (139.5.*.*)
2018-01-15 09:19:58
Хулгай хийдэг дарга нарын бөгс долоож оймс трсиkний хавчуурга болж явахаа боли.өөрийн гэсэн бөндгөртэй юм бол тэрүүгээ ажиллуулж сур.монголын эрдэмтэн доkтор цолтой хулгайч нар монгол оронд үр бүтээлтэй нүдэнд харагдаж гарт баригдах ач тустай юу хийсэн юм.сул цалин авч бидний татварын мөнгөөр цалинжиж бас эрдэмийн зэрэг цолны мөнгө гэж 300.0-500.0 төг авч ард иргэдээ шулж амидардаг хувалз мөнөөсөө мөн.энэ аkадеми эрдэмтэн доkторууд монголд бх хэрэггүй. Энэ байгууллагыг татан буулга

Зочин (27.123.*.*)
2018-01-15 09:16:42
Сэтгээд хийгээч балай минь өмнөх рүүгээ чихцэн наажийнэ

Тэнэг (203.141.*.*)
2018-01-15 08:49:25
Энэ нэг тэнэг юм болиоч. Өөрөө юу ч мэдэхгүй, тэгээд дээр нь ШУА гэсэн хэдэн өөрөө өөрсдөдөө цол өгсөн, ялсан намыг тойгдон амьдардаг хэдэн нөхрийн үгэнд ороод л гүйгээд байдаг нөхөр шиг байгаа юм. ШУА-г байртай болгоно ч гэх шиг, тэд байргүй болоод л судалгаа хийж чадахгүй байгаа юм гэнэ, юун байртай болгох тараах ёстой байгуулллага шүү дээ. Монгол улс бага мөнгө шинжлэх ухаанд зарж байгаа гээд байгаа юм, 40 тэрбум бага мөнгө үү, ШУА аваад цуслаад гараа угаагаад дуудсгадаг ийм тогтолцоон дээр хичнээн мөнгө хийгээд ч нэмэргүй. Энд Японд Эрдэмтдийн нийгэмлэгийг Академи гэдэг, түүнээс биш манайхан шиг юм байдаггүй.

Зочин (27.123.*.*)
2018-01-15 08:27:36
Инээдтэй эр бэ ямар мэдлэгэтэй болоод ямар арга барил бэ засгийн газраа чимхдэг хэн тэгж ярь гэсэн юм боллоо Eрөнхийлөгч болоод яриад байл уу ийм юмнуудыг яаралтай тараамаар байхиим

Зочин (27.123.*.*)
2018-01-15 08:20:40
Энхболдын бууны нохой сайд нараа муулаад юу л хор найруулах гээд байна Архангайн яаж самарлаа

Зочин (27.123.*.*)
2018-01-15 08:20:37
Энхболдын бууны нохой сайд нараа муулаад юу л хор найруулах гээд байна Архангайн яаж самарлаа

Зочин (27.123.*.*)
2018-01-15 08:20:36
Энхболдын бууны нохой сайд нараа муулаад юу л хор найруулах гээд байна Архангайн яаж самарлаа

Зочин (27.123.*.*)
2018-01-15 08:20:34
Энхболдын бууны нохой сайд нараа муулаад юу л хор найруулах гээд байна Архангайн яаж самарлаа

Зочин (27.123.*.*)
2018-01-15 08:20:31
Энхболдын бууны нохой сайд нараа муулаад юу л хор найруулах гээд байна Архангайн яаж самарлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-20 16:56:05 - Энтертайнмент
ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
2018-05-20 14:41:52 - Эдийн засаг
НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
2018-05-20 14:26:24 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо
2018-05-20 14:12:01 - Улс төр
УИХ: Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ
2018-05-20 13:29:44 - Энтертайнмент
Энэ зуны эмэгтэй цамц ямар байх вэ?
2018-05-20 12:43:45 - Нийслэл
Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ
2018-05-20 12:02:41 - Шар
Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2018-05-20 11:24:39 - Шар
Сошиал медиа хөгжүүлэгчид өнөөдөр чуулна
2018-05-20 11:10:20 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-05-20 11:02:33 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-19 18:06:41 - Спорт
“Спирт үү? Спорт уу?” аяны хүрээнд дугуйн парад зохион байгууллаа
2018-05-19 17:31:01 - Нийслэл
Шилжин суурьшсан мал бүхий айл өрхүүдийн цахилгааны асуудлыг шийдэж байна
2018-05-19 17:14:33 - Спорт
Ширээний теннисийн тэмцээнд ЦЕГ-ын тамирчин тэргүүн байр эзлэв
2018-05-19 16:45:31 - Боловсрол
“Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэлийг ирэх сар хүртэл сунгажээ
2018-05-19 15:45:51 - Спорт
Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадмын нээлт боллоо
2018-05-19 15:12:02 - Нийслэл
Томоохон захууд амарч байна
2018-05-19 14:49:47 - Хууль
Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг торгожээ
2018-05-19 14:17:22 - Эрүүл мэнд
Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ
2018-05-19 13:55:04 - Орон нутаг
Мал төллөлт 60 хувьд хүрчээ
2018-05-19 13:37:28 - Эдийн засаг
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-19 12:43:38 - Нийслэл
ФОТО: “Улаанбаатар марафон-2018” тэмцээнд 30 мянга гаруй иргэд оролцлоо
2018-05-19 12:18:36 - Нийслэл
ФОТО: Өнөөдөр “Автомашингүй өдөр” тохиож байна
2018-05-19 11:55:13 - Спорт
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ
2018-05-19 11:28:21 - Спорт
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртжээ
2018-05-19 10:41:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-19 10:38:21 - Спорт
С.Гантөр: Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаанаас болж хойшлохгүй
2018-05-19 10:38:18 - Улс төр
ТОЙМ: Оюутолгойг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орж, дөрвөн элчинг шинээр томилов
2018-05-19 10:38:15 - Нийслэл
Зайсанд олон жил амьдарсан иргэдийн газрыг “И” компанид хууль бусаар давхардуулан олгосон байжээ
2018-05-19 10:38:09 - Ажлын зар
ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа
2018-05-19 10:36:28 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 18:20:40 - Нийслэл
Дэр мод ялзарч унаснаас болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна гэв
2018-05-18 17:52:19 - Нийслэл
Маргааш “5 шар-Ботаник”, “Ботаник-Вокзал”, “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус явахгүй
2018-05-18 17:48:05 - Хууль
Өнгөрсөн онд 692 гэмт хэрэгт 1757 хүүхэд холбогдон хохирчээ
2018-05-18 17:41:01 - Эрүүл мэнд
Нас баралтын шалтгааныг зүрх, судасны өвчлөл тэргүүлж байна гэв
2018-05-18 17:09:08 - Хууль
Энхийг сахиулагчид Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг суллажээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 16:37:50 - Улс төр
Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-18 08:41:43 - Гадаад
УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд уулзана
2018-05-18 08:50:00 - Нийслэл
Т.Баясгалан: Үсээ хусуулсан эмч, сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-18 14:36:01 - Хууль
Хулгайн эд зүйл тээвэрлэн явсан найман этгээдийг илрүүлжээ
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 08:43:33 - Улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхнийг лоббидохоор оролдсон уу
2018-05-18 12:03:16 - Хууль
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн”-ий цуглааныг хуулийн дагуу албадан тараасан
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 13:43:30 - Орон нутаг
Төв аймагт гарсан зам тээврийн ослоор 45 настай иргэн амиа алджээ