Х.Ганбаатар: Европын холбоо руу 7300 нэр төрлийн барааг экспортын татваргүй гаргах боломжийг маш муу ашиглаж байна

Түгээх    
2018-01-16 08:06:12 - Эдийн засаг

Манай улсын Засгийн газар арван жилийн өмнө Европын холбоотой худалдааны таатай нөхцөлийн гэрээ байгуулж, 7300 нэр төрлийн барааг Европын холбооны гишүүн орнуудад татваргүй худалдаалах эрхтэй болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд ердөө 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Уг асуудлаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын хэчнээн байгууллага, хэдэн төрлийн бүтээгдэхүүнээ Европын холбооны улс руу экспортолж байна вэ?

-Европын холбоо руу өнөөдөр экспортод гарч буй бүтээгдэхүүний тоо жил ирэх бүр өсч байна. Бүтээгдэхүүн гаргадаг компанийн тоо өсөхийн хэрээр Европын холбооноос тавьдаг гадаад худалдааны таатай нөхцөл, нэмэлт нөхцөлүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Европын холбоо руу экспортлох ноос ноолууран, уул уурхайн гар урлалын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж байна. Эндээс үзэхэд Европын холбоо руу цаашид экспортод гарах бүтээгдэхүүний тоо нэмэгдэх хэтийн төлөв бидэнд харагдаж байгаа. Европын холбоотой 2008 онд байгуулсан монгол Улсын Засгийн газрын Европын холбооны хэлэлцээр байгаа. Монгол Улс Европын холбоо руу 7300 нэр төрлийн барааг экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхтэй.

-Худалдааны маш таатай нөхцөл шүү?

Тиймээ. Энэ бол Монгол Улсад олгосон худалдааны маш таатай нөхцөл. Манай улс энэ боломжийг маш муу ашиглаж байгаа. Бидний энэ боломжийг гадаадын хөрөнгө оруулалтай компаниуд ашиглаж, Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлээд, Европын холбоо руу гаргадаг. Тиймээс бид эдгээр компаниудтай өрсөлдөж өөрсдөө бүтээгдэхүүнээ гадагш нь гаргадаг чадвартай болох хэрэгтэй байна. Энэ боломжуудаа хангахын тулд Европын холбооны нэмэлт нөхцөлийг хангах ёстой. Тодруулбал, аливаа нэгэн үйлдвэрлэл явуулахдаа хөдөлмөрлөх эрх хангагдсан байх ёстой, байгаль орчинд ээлтэй байх, хээл хахуульд өртөөгүй байх ёстой гээд олон нэмэлт нөхцөлийг Европын холбоо тавьсан байгаа. Тус холбоо хоёр жил тутамд Монголд ирж үнэлгээ тавьдаг. Хэрвээ дээрх нөхцөлийг хангаагүй бол аливаа нэгэн компанийн бүтээгдэхүүн Европын холбоо руу гарах ямар ч боломжгүй болдог.

-Монголчууд нийт хичнээн нэр төрлийн бараа Европын холбоо руу гаргаж байна вэ?

-Нийт 7300 нэрийн төрлийн бараанаас Европын холбоо руу гаргасан бүтээгдэхүүнийг үзэхээр 40 гаруй нэр төрлийн бараа гаргасан байна. Бусдыг нь ерөөсөө гаргаж чадахгүй байгаа. Манай улс Европын холбоотой адилхан Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахдаа 3400 нэр төрлийн барааг хоёр талдаа экспорт, импортын татваргүй нийлүүлье гэсэн гэрээ хийсэн. Энэ 3400 төрлийн барааг нийлүүлэхийн тулд нэмэлт нөхцөл шаардана. Яг Европын холбооны нэмэлт нөхцөлтэй ижилхэн. Мөн АНУ-тай хийсэн хэлэлцээрт ч гэсэн нэмэлт нөхцөл байгаа. Тиймээс манай улсын үндэсний үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ чанартай хийгээд, нийлүүлээд нэмэлт нөхцөлийг хангаж байвал ямар ч орон худалдаанд хориг тавих нөхцөл бүрдэхгүй.

-Европын холбооны иргэд манай улсаас экспортод гарч буй ямар бүтээгдэхүүнийг илүү сонирхдог вэ?

-Хөдөө аж ахуйн гаралтай, бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг түлхүү сонирхож байна. Тухайлбал, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авдаг. Тэр тусмаа өлөн гэдэс Европын холбоо руу маш их экспортод гарч байна. Сүүлийн үед чацаргана, чацарганы тосыг их сонирхож байгаа.

-Европын холбоо руу манай аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ гаргах гэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори байдаггүй учраас бараагаа шинжлүүлж чаддаггүй гэж байсан. Энэ асуудал хэзээ шийдэгдэх бол?

-Европын холбоо руу бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь Европын стандартыг хангаж байна гэдгээ баталж нотолж чадах өндөр түвшний лаборатори байхгүй. Тийм учраас манай улс мах, махан бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чаддаггүй. Финлянд, Франц монгол адууны махыг маш их сонирхдог ч гарал үүслийг нь батлах лаборатори байдаггүй. Мөн тээвэрлэлт, сав баглаа боодол гэх мэт бүтээгдэхүүнийг дагалддаг зүйлүүд дээр боломжоо алдчихаад байдаг.

-Энэ бүх асуудлыг улс шийдэж өгөх ёстой юу?

-Лаборатори, чанарын баталгаажуулалт зэргийг үндсэндээ төр шийдэж өгөх ёстой. Одоогоор манай улсын төрд эдгээр асуудлыг шийдэж өгөх бүтэц алга, эдийн засгийн нөхцөл бололцоо алга юм шиг байна. Тийм учраас хувийн томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр асуудлаа шийдэж эхэлж байна. Жишээлбэл, “Говь”, “Гоёо” гэх мэт ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд бүтээгдэхүүнийхээ чанарыг өөрсдөө баталгаажуулж байна. Олон улсын баталгаажуулалтын байгууллагуудтай зөвшилцөж байна. Одоо үндэсний үйлдвэрлэгч нар брэнд бүтээгдэхүүн гаргах чиглэлээр явахгүй бол Засгийн газарт найдаад хэрэггүй. Харин Засгийн газрын зүгээс “Манай улсын бүтээгдэхүүн ийм чанартай” гэсэн сурталчилгааг Гадаад хэргийн яам болон Элчин сайдын яамд хийх хэрэгтэй байна.

-Манай улс жилд 80 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүнийг Европын холбоонд борлуулдаг гэсэн. Энэ тоо цаашид өсөх боломж байна уу?

-Маш их боломж байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах, чанараа баталгаажуулах нь хамгийн чухал болоод байна. Тийм ч учраас Засгийн газар брэндийн хөтөлбөр гаргаж байна. Үүнийг тал талаасаа дэмжиж олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтарч бүтээгдэхүүнээ Европын холбоо руу экспортод гарах боломжуудыг бүрдүүлж өгөх ёстой.

-ОХУ, БНХАУ руу бараа бүтээгдэхүүн худалдаалах боломж аж ахуйн нэгжүүдэд ямар байдаг вэ?

-Бид ОХУ, БНХАУ-д ноолуур гаргахад 40-50 хувийн татвар төлнө. Татвараас болоод чанартай бараагаа борлуулж чадахгүй байна. БНХАУ-ын иргэд манай улсад ирээд ноосон хивс авдаг. Бид хивсээ хоёр хөршдөө худалдах гэхээр өндөр татвар төлдөг. Асуудал үүнд байгаа юм. Таатай мэдээ гэвэл “Эрдэнэт” үйлдвэр Европын орнуудад хивсээ нийлүүлээд эхэлсэн. Тэнд татваргүй, тоо хэмжээнд хязгаар тогтоогоогүй гээд олон давуу тал байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Zochin (202.9.*.*)
2018-01-16 16:33:35
ene gereeg hiisen mal aj ahui odoo haana bas teneg um hiij baigaa boldoo ene maliin yarij baigaagii ni uu ch baihgui uildveree sunuuchihsun maruujin ch hiij chadahgui uls chini uugaa gargah um be malaa

Zochin (202.9.*.*)
2018-01-16 16:31:28
gargah um baihgui baij uu yariad baigaa um be

зочин (183.62.*.*)
2018-01-16 11:17:17
Новшоо битгий атаархи Киевт ямар байсан одоо ямар байгааг мэдэхгүй байж хогийн новш

Зочин (202.9.*.*)
2018-01-16 11:00:50
Наад гаргасан хууль дүрэм журам зөвшөөрлөө ард олондоо ойлгогдохоор тайлбарлаж гаргаач.Тэр 7300 чинь юу юу б.гаа юм бэ????Үр дүнтэй юм хийл дээ.

Зочин (112.96.*.*)
2018-01-16 10:51:01
Issssh tegeed l nogoo domog... chanariin shalgaltiig tor hiideggui yumaa ovoo min. Huviin hevshil l hiisen taagt ur duntei. Ta nariin setgelgee onooginhtoi dohtol butehgui dee.

ard tumen (202.21.*.*)
2018-01-16 10:44:39
ter 7400 yamar ner turliin buteegdehuun yum boloo medeh yumsan odoo l medej bn

хол (66.181.*.*)
2018-01-16 10:00:39
Хүүе тэнэгээ Юм үйлдвэрлэхгүй байгаа.орон юугаа гаргахын хэ хэ

Зочин (202.179.*.*)
2018-01-16 09:18:45
Манайд экспортод гаргах бараа байхгүй. Битгий тэнэгтээд байл даа.

Ганбаа (66.181.*.*)
2018-01-16 08:33:41
ЕХ 7300,Японд 3400,АНУ-д бас боломжтой гээд нэг битүү юм яриад байх.Уг надад гаргах бараа бүтээгдэхүүний нэр стандарт код,тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ зэрэг тодорхой мэдээлэл хэрэгтэй л байна даа.

Зочин (50.24.*.*)
2018-01-16 08:28:59
Нэмэлт нөхцөл, бүтээгдэхүүний тэр жагсаалтыг нь мэдээ болгож бичих сэтгүүлч байна уу. Эсвэл нууц байдаг юм уу?

зочин (139.5.*.*)
2018-01-16 08:26:41
Энэ нэг муу далбигасан новш киевт сурдаг байхдаа охидуудын хойноос далбигадаг байсан одоо чи хэнч биш шулсээ савируулсан годог хувийн эздийн холбоо хэнд ч хэрэггуй гологдоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-22 12:03:27 - Спорт
Ч.Насанбат: Үндэсний бөхийн тамирчдаас допингийн сорьц эерэг гарсан
2018-02-22 11:44:27 - Эдийн засаг
Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ
2018-02-22 11:24:25 - Нийслэл
“Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
2018-02-22 11:00:16 - Хууль
Монгол Улс авлигын индексээр 183 орноос 103 дугаарт жагслаа
2018-02-22 10:59:47 - Орон нутаг
АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ
2018-02-22 10:54:00 - Улс төр
“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22 10:38:11 - Спорт
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д гурав дахиа түрүүлэв
2018-02-22 09:35:37 - Нийслэл
Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ
2018-02-22 09:26:21 - Эрүүл мэнд
Сэлэнгэчүүд зөөврийн дижитал рентген аппараттай болжээ
2018-02-22 08:54:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-02-22 08:29:19 - Улс төр
ХАРЬЦУУЛАЛТ: АН, МАН-ын Засгийн газрууд ХОЁР ЖИЛД ямар ажлууд амжуулав
2018-02-22 07:55:22 - Хууль
Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв
2018-02-22 07:46:37 - Хууль
Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
2018-02-22 07:40:24 - Хууль
Оюуны өмчийг дээдэлдэг Юнивишн, Скаймедиа уриагаа саная
2018-02-22 07:39:20 - Орон нутаг
“Шүлхийн талаар битгий бичээд бай л даа”
2018-02-22 07:30:03 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-02-21 17:42:25 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 17:37:00 - Орон нутаг
Дорнод аймагт алга болсон арван настай хүүг олжээ
2018-02-21 17:22:48 - Шар
Александр Крушельницкий: Би хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй
2018-02-21 16:39:04 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг таван хэл дээр хөрвүүлж гадаад иргэдээс шалгалт авч эхэллээ
2018-02-21 16:30:12 - Спорт
“Сарын шилдэг тамирчин”-д эмэгтэйчүүд өрсөлдөж байна
2018-02-21 16:22:48 - Боловсрол
12-17 насны хүүхдүүдийн 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэжээ
2018-02-21 16:16:01 - Шар
Саудын Арабад анх удаа “Арабын загварын долоо хоног” болно
2018-02-21 15:57:25 - Гадаад
Абэ Ким Чен Унд хувийн байр сууриа уламжилж амжжээ
2018-02-21 15:50:56 - Нийслэл
Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ
2018-02-21 15:37:55 - Улс төр
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ
2018-02-21 15:13:38 - Гадаад
Мадуро Венесуэлийн нутаг дэвсгэрт крипто валют олборлохыг зөвшөөрөв
2018-02-21 14:32:48 - Гадаад
АНУ-ын "Аугаа удирдагч"-ийн жагсаалтад Трамп сүүл мушгижээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ
2018-02-21 13:18:19 - Энтертайнмент
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна
2018-02-21 13:18:17 - Гадаад
Сирид 48 цагийн дотор 250 гаруй энгийн иргэн амиа алджээ
2018-02-21 13:06:51 - Улс төр
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна
2018-02-21 12:38:14 - Хууль
"Эрдэнэт"-ийн талаарх УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-21 12:34:08 - Спорт
Монгол сэтгүүлчийг дэлхийд үнэлжээ
2018-02-21 12:18:42 - Эрүүл мэнд
Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 12:17:21 - Орон нутаг
Энэ сарын 26-нд Увс аймгийн Завханд тэмээний баяр болно
2018-02-21 11:54:12 - Орон нутаг
Энэ жилийн шилдэг цаатнаар Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр болжээ
2018-02-21 11:48:19 - Хууль
Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
2018-02-21 11:40:11 - Орон нутаг
Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна
2018-02-21 11:36:07 - Гадаад
Хойд Солонгосын тал Ким Ё Жон, Майкл Пенс нарын уулзалтыг цуцалжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ