Д.Оюунсувд: 29-р сургуулийн захирал ажлын байрны дарамт үзүүлж байна

Түгээх    
2018-01-16 08:25:49 - Боловсрол

tsogzolmaa

-Ц.ЦОГЗОЛМАА САЙД ТУСГАЙ СУРГУУЛИЙН ТУХАЙ ШИНЭ ЖУРАМ 

БАТАЛЖ БАЙГАА ГЭВ-

Нийслэлийн тусгай сургалттай 29-р бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Д.Оюунсувдтай ярилцлаа. Түүнийг “Монголын мэдээ” сонинд сургуулийнхаа сургалтын тухай сэтгүүлчийн асуултад хариулан ярилцлага өгснийх нь төлөө тус сургуулийн захирал Б.Батсайхан нар түүн рүү залгаж “Чиний талд хэдэн хүн байна, Миний талд хэдэн хүн байна харах уу?” хэмээн дарамталжээ.

Тус сургуулийн захирал Б.Батсайханыг Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан. Харин түүнийг БСШУСЯ-ны үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр эргүүлэн томилсон байдаг.

Энэхүү үйл явдлаас хойш БСШУСЯ-ны сайдаар Ц.Цогзолмаа томилогдож очсоноосоо хойш “29-р сургуулийн захирал Б.Батсайханыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаас нь чөлөөлнө” хэмээн УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн билээ. Түүний энэхүү хэлсэн үг өдий хүртэл биеллээ олоогүй хэсэг шуугиад өнгөрсөн. Харин түүний хэлснээс үүдэн тус сургууль дээр багш нар нь хоёр хуваагдан талцаад эхэлжээ.

Мөн баттай 2-3 эх сурвалжийн мэдээллээр, тус сургуулийн захирал Б.Батсайхан зарим багш нараа яам руу “Захирлаа солихгүй гээд бичиг өгөөд ир” хэмээн явуулжээ.

Энэ асуудлаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагаас тодруулга авах гэсэн боловч тэрээр ерөнхий сайдтай хамт гадаад томилолтоор явсан байв. Харин түүн рүү 29-р сургуулийн захирлыг солих асуудал тус сургууль дээр асуудал үүсгэж байна. Та энэ асуудлыг  хэрхэн шийдэх вэ” гэсэн мессэж илгээсний хариуд “Бид тусгай сургалттай сургуулийн асуудлаар журам боловсруулж байгаа” гэв.

Б.Батсайхан захирал багш нараа дарамталж, олон хууль бус үйлдэл хийж байгаа юм байна? гэхэд хариуд “Ойлголоо” гэсэн хариу илгээв.

29

Д.ОЮУНСУВД: Б.БАТСАЙХАН ЗАХИРАЛ ӨӨРИЙН ДУРААР АЖЛАА ХИЙЖ БАЙНА-

-Та энэ сургуулийн сургалтын менежерийн ажлыг хэр удаан хийж байна вэ?

-Би сургалтын менежерийн ажилд томилогдоод удаагүй байна. Өнгөрсөн намраас ажиллаж байна. Одоогоор тусгай мэргэжлийн багш нар дутмаг, шинэ залуу багш нар олноор орж ирснээр, сургалтын чанар, тусгай сурганы арга зүйтэй, дохионы чадвартай багш нарын тоо цөөрсөн. Зарим багш нар зүгээр л цаг нөгцөөж, цалин авч ажиллаж байна. Сургалтын менежерийн ажлын байранд тавигддаг сургалтын менежер согог зүйч багш байна гэдэг заалтыг зөрчин мэргэжлийн бус багшийг сургалтын менежерээр ажиллуулснаас болж сургалтын бодлого алдагдаж, сургалтын чанар унасан. Мөн сургалтын арга зүй хандлагаа өөрчлөх шаардлагатай байна.

-Саяхан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа танай сургуулийн захирлыг үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа гэх үндэслэлээр хална гэж хэлсэн шүү дээ? Танай сургууль дээр нөхцөл байдал өмнө хөндөгдөж байсан шиг хэвээрээ байгаа юу. Багш нар ажлын байран дээр архиддаг нь тогтоогдсон шүү дээ?

-Зарим багш нар ажлын байран дээр архидсан хэвээрээ байгаа. Захиралдаа энэ хүмүүст арга хэмжээ аваач гэж хэлэхээр гаргасан тушаалаа маш олон өөрчилнө. Арга хэмжээ авсан гэх тушаалаа дураараа засдаг. Энэ хүний 300 мянган төгрөг олдохгүй байна. Хамаг цалин мөнгө нь хасагдах гээд байна энэ тушаалаа хойшлуулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нь би захирал хүн өөрийн гаргасан тушаалаа ингэж өөрчилж болдог юм уу гэж хэлсэн.

oyuntsetseg

-ЯРИЛЦЛАГА ӨГСНИЙ ТӨЛӨӨ НАДРУУ ЗАЛГАЖ ДАРАМТАЛСАН-

-Ярилцлага өгсөн хэмээн өнөөдөр таныг хурлаар оруулсан гэж сонслоо. Энэ талаар ярихгүй юу?

-Өнөөдрийн хурлаар гэнэт л прокуророос ирсэн шаардах бичгийн дагуу ажлаа сайжруулж анхаарч ажиллана гэж байсан. Намар захирлыг ажлаа авахад бид нийгэмд сөхөгдөөд байгаа олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэр үед энэ ажлаа эхэлсэн бол өнөөдөр зарим асуудал бүрэн шийдэгдэх хангалттай хугацаа өнгөрсөн байна. Гэтэл өнөөдөр гэнэт намайг ярилцлага өгсний дараа хэлж байгаа нь их сонин байна. Хурлын эхэнд Д.Оюунсувд намайг ярьсан байна гэсэн. Тэгэхээр нь “Би худлаа хэлээгүй ээ, захирал аа. Харин ч би олон асуудал байгаа хэдий ч дэлгээгүй шүү. Ерөнхийд нь ярилцлага өгсөн. Манай сургууль дээр олон ноцтой асуудал байгаа шүү дээ гэсэн. Мөн бүтэн сайн өдөр гэртээ амарч байхад над руу залгаад “Чиний талд хэдэн хүн байгаа билээ. Миний талд хэдэн хүн байгаа билээ” гэж хэлэхээр нь би үнэхээр гайхсан. Сургуулийн захирал хүн байж ийм болчимгүй үг хэлж, хамт олныг талцуулж болдог юм уу.

-Хүүхдүүд болон эцэг эхийн зүгээс гомдол ирж байна уу?

-Хүүхдүүд удаа дараалан энэ багш нар хичээлээ заахгүй байна гэсэн асуудлаар орж ирдэг. Өнгөрсөн хавар ноцтой асуудал дээр яригдаад нэр дурдагдаж байсан нөгөө л хэдэн багш нарын талаар хүүхдүүдээс хичээлээ заахгүй байна, дохионы хэлээр бидэнтэй харьцахгүй байна гэсэн асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар байгаа. Энэ хүмүүс дээрээ арга хэмжээ аваад сургалтаа сайжруулаад бага ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө юм хийхгүй л байна шүү дээ.

-Б.Батсайхан захирлыг удаа дараа “Муу ажиллаж байна. Ямар ч ажил хийхгүй байна. Биднийг дарамталж байна” гэх зэрэг мэдээллүүд ирсэн. Захирал солигдвол танай сургуулийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж харж байна уу?

-Өөрчлөгдөнө гэж харж байгаа. Шинэ хүн магадгүй ирээд ажиллах юм бол нөхцөл байдал арай өөр болно. Дүлий хүүхдийнхээ онцлогийг сайн мэддэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө гэсэн хүн ирэх хэрэгтэй байна. Өнгөрсөн хавар болсон жагсаалын үеэр би байхгүй байсан. БНСУ-д багш солилцооны хөтөлбөрт хамрагдан, тусгай сургалттай давхар бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд багшилж байгаад ирсэн.

-Б.Батсайхан захирал өөрийн нэр төрөө сэргээлгэх  гэж өмгөөлөгч хөлслөх мөнгөө багш нараас цуглуулсан гэсэн мэдээлэл байна?

-Би тэр үед байхгүй байсан. Гэхдээ сургуулийн Үйлдвэрчний эвлэлээс болон сургуулийн хандивын мөнгөнөөс өмгөөлөгчийн мөнгө гэж авсан гэсэн. Надад багш нар тэгж ярьж байсан. Мөн багш нараас мөнгө татсан гэсэн. Намайг ирснээс хойш асуудал ярьж орж ирсэн хүмүүсийн талаар тухай бүрд нь орж хэлж байсан. Мөн ажлаа хийхгүй байгаа багш нарын талаар хэлэхэд ямар ч хариуцлага хүлээлгэхгүй байгаад байгаа.

Сайд захирлыг хална гэж хэлсний дараа саяхан хэдэн дүлий багш нар яам руу “Б.Батсайхан шиг зөөлөн багшаа авч үлдмээр байна” гэж хэлээд бичиг өгчихөөд гээд явуулсан байгаа юм. Харин намайг миний оронд захирал болох гээд байна гээд байгаа. Тэгж хүнийг гүтгэж болохгүй шүү дээ. Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр багш нарын зөвлөлийн хурлаар асуудлаа шийднэ гэж байгаа. Тэр хурлаар ямар асуудал хэлэлцэж, хэрхэн шийдэхийг нь би мэдэхгүй байна.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-05-20 16:56:05 - Энтертайнмент
ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
2018-05-20 14:41:52 - Эдийн засаг
НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
2018-05-20 14:26:24 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо
2018-05-20 14:12:01 - Улс төр
УИХ: Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ
2018-05-20 13:29:44 - Энтертайнмент
Энэ зуны эмэгтэй цамц ямар байх вэ?
2018-05-20 12:43:45 - Нийслэл
Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ
2018-05-20 12:02:41 - Шар
Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2018-05-20 11:24:39 - Шар
Сошиал медиа хөгжүүлэгчид өнөөдөр чуулна
2018-05-20 11:10:20 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-05-20 11:02:33 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-19 18:06:41 - Спорт
“Спирт үү? Спорт уу?” аяны хүрээнд дугуйн парад зохион байгууллаа
2018-05-19 17:31:01 - Нийслэл
Шилжин суурьшсан мал бүхий айл өрхүүдийн цахилгааны асуудлыг шийдэж байна
2018-05-19 17:14:33 - Спорт
Ширээний теннисийн тэмцээнд ЦЕГ-ын тамирчин тэргүүн байр эзлэв
2018-05-19 16:45:31 - Боловсрол
“Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэлийг ирэх сар хүртэл сунгажээ
2018-05-19 15:45:51 - Спорт
Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадмын нээлт боллоо
2018-05-19 15:12:02 - Нийслэл
Томоохон захууд амарч байна
2018-05-19 14:49:47 - Хууль
Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг торгожээ
2018-05-19 14:17:22 - Эрүүл мэнд
Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ
2018-05-19 13:55:04 - Орон нутаг
Мал төллөлт 60 хувьд хүрчээ
2018-05-19 13:37:28 - Эдийн засаг
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-19 12:43:38 - Нийслэл
ФОТО: “Улаанбаатар марафон-2018” тэмцээнд 30 мянга гаруй иргэд оролцлоо
2018-05-19 12:18:36 - Нийслэл
ФОТО: Өнөөдөр “Автомашингүй өдөр” тохиож байна
2018-05-19 11:55:13 - Спорт
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ
2018-05-19 11:28:21 - Спорт
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртжээ
2018-05-19 10:41:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-19 10:38:21 - Спорт
С.Гантөр: Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаанаас болж хойшлохгүй
2018-05-19 10:38:18 - Улс төр
ТОЙМ: Оюутолгойг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орж, дөрвөн элчинг шинээр томилов
2018-05-19 10:38:15 - Нийслэл
Зайсанд олон жил амьдарсан иргэдийн газрыг “И” компанид хууль бусаар давхардуулан олгосон байжээ
2018-05-19 10:38:09 - Ажлын зар
ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа
2018-05-19 10:36:28 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 18:20:40 - Нийслэл
Дэр мод ялзарч унаснаас болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна гэв
2018-05-18 17:52:19 - Нийслэл
Маргааш “5 шар-Ботаник”, “Ботаник-Вокзал”, “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус явахгүй
2018-05-18 17:48:05 - Хууль
Өнгөрсөн онд 692 гэмт хэрэгт 1757 хүүхэд холбогдон хохирчээ
2018-05-18 17:41:01 - Эрүүл мэнд
Нас баралтын шалтгааныг зүрх, судасны өвчлөл тэргүүлж байна гэв
2018-05-18 17:09:08 - Хууль
Энхийг сахиулагчид Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг суллажээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 16:37:50 - Улс төр
Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-18 08:41:43 - Гадаад
УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд уулзана
2018-05-18 08:50:00 - Нийслэл
Т.Баясгалан: Үсээ хусуулсан эмч, сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-18 14:36:01 - Хууль
Хулгайн эд зүйл тээвэрлэн явсан найман этгээдийг илрүүлжээ
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 08:43:33 - Улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхнийг лоббидохоор оролдсон уу
2018-05-18 12:03:16 - Хууль
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн”-ий цуглааныг хуулийн дагуу албадан тараасан
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 13:43:30 - Орон нутаг
Төв аймагт гарсан зам тээврийн ослоор 45 настай иргэн амиа алджээ