Жолооч автомашиндаа хар тамхи хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцжээ

Түгээх    
2018-01-17 08:11:34 - Хууль

zam

-МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧООС
БОЛГООМЖЛОХ ЦАГ ИРЖЭЭ-

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад жолооч нар замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон оролцох үедээ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн хууль бус зөрчлүүд бүртгэгдэх болжээ.

Нэгдүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн тойргийн пост дээр үүрэг гүйцэтгэж байсан хоёр алба хаагч мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг илрүүлжээ.

Цагдаа нар “Тоёото приус” маркийн автомашиныг зогсоон шалгахад жолоочийн хамт (19, 24 наснынэг иргэн байж. Сэжиг бүхий байсан тул машиныг нэгжихэд урд талын  үнсний сав нь онгорхой, дотор нь тамхины төрлийн, ямар нэгэн үнэргүй зүйл байсан аж.

Тухайн автомашины жолоочоос тусгайлан ороосон зүйл юу болох талаар асуухад “Тамхины иш” хэмээн хэлжээ. Мөн дээрх хоёр иргэний гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрсэн аж. Тиймээс замын цагдаагийн алба хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явсан байна.

Анхан шатны тестээр шалгаж үзэхэд дээрх хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөн тухайн машинаас тугалган цаас болон тамхины төрлийн нунтаг зүйл илэрснийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасагт шилжүүлжээ.

-ХАР ТАМХИНЫ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ХАМААРЧ ТУХАЙН ЖОЛООЧ
ХИЙ ҮЗЭГДЭЛ ХАРЖ, ОСОЛ ГАРГАХ ЭРСДЭЛТЭЙ-

Жолооч сэтгэцэд нөлөөлөх ямар нэг эм бэлдмэл, хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох нь маш их эрсдэлтэйг албаныхан сануулж байна. Учир нь тухайн иргэн хар тамхи хэрэглэсэн нь нүдний харц, байгаа байдал, замын цагдаагийн асуултад хариулж буй зэргээс илэрхий, энгийн хүнтэй харьцуулахад өөр байдаг аж.

Мөн хэт тайван, эсвэл хэт сэтгэл хөдлөл өндөртэй болсон байх, үг яриа ойлгохгүй, нүдний хараа нь тогтохгүй байх зэрэг шинж тэмдгүүд анзаарагддаг байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг үлээлгэн шалгахад ямар ч үнэр байдаггүй аж. Харин сүүлийн үед хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй сэжигтэй тохиолдол гарсаар байгаа тул замын цагдаагаас тусгай төхөөрөмжөөр илрүүлэн шалгаж эхэлжээ.

Ямар төрлийн үйлчилгээтэй хар тамхи хэрэглэснээс шалтгаалан тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зайны мэдрэмжгүй болох, самбаачлах чадваргүй болж, үзэгдэх орчин хязгаарлагдах, харааны чадамж суларч, холыг харах чадваргүй, хөдөлгөөн идэвхигүй идэвхигүй болох, хүүхэн хараа томрох, сонсгол буурах, юмс үзэгдлийн дүрс өөрчлөгдөн харагдах, өөрийгөө удирдах чадваргүй болох зэрэг жолоочийн болон хүний төрөлхийн чадваруудыг бууруулдаг байна.

Түүнчлэн хар тамхины үйлчилгээнээс хамаарч зарим үед хий юм харсны улмаас осол аваар гаргадаг ажээ. Мөн тухайн жолооч ямар хэмжээтэй, ямар үйлчилгээтэй хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэснээс хамаарч янз бүрийн сэтгэл хөдлөл илэрдэг байна.

-ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ БҮХ ЗАМЫН ЦАГДАА ШЭЭС
БОЛОН ШҮЛСЭЭР ШАЛГАДАГ БОЛСОН-

Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Замын хөдөлгөөнд оролцсон үедээ хар тамхи хэрэглэсэн жолоочийг хэрхэн илрүүлсэн бэ?

-Нэгдүгээр сарын 15-ны 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн орчим Нисэхийн тойргийн пост дээр үүрэг гүйцэтгэж байсан хоёр алба хаагч мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг илрүүлсэн. Замын хөдөлгөөн зохицуулах үүрэг гүйцэтгэж байсан манай хоёр алба хаагчид “Тоёото приус” маркийн автомашиныг зогсоон шалгахад жолоочийн хамтаар нэг зорчигч байсан. Тэднийг ажиглахад сэжигтэй байдалтай байсан учраас машинд үзлэг хийсэн байгаа. Харин үзлэгээр ороосон хар тамхины төрлийн бодис илрүүлсэн. Түүнийг тайлбарлахдаа жолооч, зорчигч хоёр тамхины иш хэмээн хэлсэн байсан. Алба хаагчид тухайн ороосон зүйлийг үнэрлэхэд ямар ч тамхины үнэр үнэртээгүй, сэжигтэй санагдсан тул шалгахаар авч явсан. Харин эхний тестийн шалгалтаар мансууруулах төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Манай замын хөдөлгөөн зохицуулан ажиллаж байгаа алба хаагчид хар тамхи хэрэглэсэн эсэхийг эхлээд сургалтад заагдсаны дагуу ажиглана. Сэжиг бүхий байвал харьяа дүүргийн замын цагдаагийн хэлтэст шүлс болон шээсээр тестлэх төхөөрөмжөөр шалгаж үздэг байгаа. Уг хэргийг харьяаллын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсэн байгаа.

-Өмнө нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгадаг багаж улсын хэмжээнд ганцхан байсан гэдэг?

-Тийм ээ. Харин өнгөрсөн есөн сараас эхлэн бүх алба хаагчдаа сургалтад хамруулаад, бүх дүүргийн болон 21 аймгийн замын цагдаагийн хэлтэс бүрд хар тамхи болон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шүлс болон шээсээр шалгадаг төхөөрөмж өгсөн юм. Энэхүү төхөөрөмж нь анхан шатны тест буюу хариуцлага хүлээлгэхэд нотлох баримт болдог тул баримтжуулан авч үлдэж байгаа юм.

Өмнө нь сэжигтэй тохиолдол илэрвэл заавал төв замын цагдаагийн шуурхай жижүүр дээр авчирч, тухайн хүнээ тусгай төхөөрөмжөөр шалгадаг байсан. Одоо бол бүх дүүргийн замын цагдаа нар шалгах бүрэн боломжтой болсон. Мөн алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалж, тээвэрлэж яваа жолооч, зорчигчтой таарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг болон энэ тухай шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудад хэрхэн заасан талаар мэргэжлийн албаныхан хичээл орсон юм. Мөн Хар тамхитай тэмцэх газраас сургалтын үеэр Замын цагдаагийн албаны албан хэрэгцээнд ашиглагдах хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тест нийт 200 ширхэгийг хүлээлгэн өгсөн байгаа.

-Хар тамхи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн, хэрэглэсэн гэдгээрээ эрүүгийн хэрэг үүсгэгдэнэ. Хуулийн дагуу шүүхийн шатанд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон учраас тухайн жолоочийн эрхийг хасна. Мөн 400 мянган төгрөгөөр торгуулна. Бас мансууруулах төрлийн бодис хууль бусаар тээвэрлэж, хэрэглэсэн гэдгээрээ хуулийн дагуу Эрүүгийн хариуцлага хүлээх юм. Үүнийг шүүхээс тогтооно. Манайхаас харьяаллын дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасагт шилжүүлнэ. Манайхаас илрүүлээд баримтжуулаад явуулах юм.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 61

irgen (182.160.*.*)
2018-01-19 21:25:54
sogtuugaa yaay gej bhad bas har tamhi zamaar garahad batalgaa bhgui bolj. yaay daa

Иргэн (202.9.*.*)
2018-01-19 18:18:07
СОГТУУ ЖОЛООЧ НАР ИХ БАЙСАН ОДОО БҮР ХАР ТАМХИЧИД ОЛШРООД БАЙВАЛ АМЬД ЯВАХАД ХЭЦҮҮ Л ЮМ БАЙНА ДАА ЯАНАА

Зочин (203.91.*.*)
2018-01-19 14:25:05
Хар тамхи архи шиг элбэг болжээ. Аймшиг???? Цагдаа нар сонор сэрэмж маш сайн байна. Баяр хүргэе.

ЗОЧИН (202.21.*.*)
2018-01-19 10:08:10
Та нарын ад үзээд байгаа ПРИУС техникийн маш том ололт юм шүү.АВТОМАШИНИИЙГ ҮНЭЭР НЬ ХҮМҮҮСИЙГ ҮЗЭМЖЭЭР НЬ ДҮГНЭДЭГ ТЭНЭГ СЭТГЭХҮЙТЭЙ. ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ. ХАР ТАМХИНЫ ХУВЬД ЧИНИЙ МИНИЙ БИДНИЙ ӨМНӨ БОДИТ САТАНЫ ЕРТӨНЦ НЭЭГДЧИХСЭН БАЙНА.

иргэн (103.229.*.*)
2018-01-18 20:03:54
илрүүлсэн цагдаад гавьяаг нь өг сайн сурталчил маш сайн байна ардчилал гээд далдагнаж байсан нөхдүүд юу ч хийгээгүй байж алтан гадас хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулаад байгаа юм чинь хийсэн цагдаад нь өг

иргэн (103.229.*.*)
2018-01-18 20:03:54
илрүүлсэн цагдаад гавьяаг нь өг сайн сурталчил маш сайн байна ардчилал гээд далдагнаж байсан нөхдүүд юу ч хийгээгүй байж алтан гадас хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулаад байгаа юм чинь хийсэн цагдаад нь өг

иргэн (103.229.*.*)
2018-01-18 20:03:53
илрүүлсэн цагдаад гавьяаг нь өг сайн сурталчил маш сайн байна ардчилал гээд далдагнаж байсан нөхдүүд юу ч хийгээгүй байж алтан гадас хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулаад байгаа юм чинь хийсэн цагдаад нь өг

иргэн (103.229.*.*)
2018-01-18 20:03:53
илрүүлсэн цагдаад гавьяаг нь өг сайн сурталчил маш сайн байна ардчилал гээд далдагнаж байсан нөхдүүд юу ч хийгээгүй байж алтан гадас хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулаад байгаа юм чинь хийсэн цагдаад нь өг

иргэн (103.229.*.*)
2018-01-18 20:03:53
илрүүлсэн цагдаад гавьяаг нь өг сайн сурталчил маш сайн байна ардчилал гээд далдагнаж байсан нөхдүүд юу ч хийгээгүй байж алтан гадас хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнуулаад байгаа юм чинь хийсэн цагдаад нь өг

Mc gat (139.5.*.*)
2018-01-18 15:33:39
Tsaaazal edr hahah boliochdee zvgeer munguur torgood ywuul sonirhoj vzeed tgl barigdaa blgvde hvn chanargu zawaan hvmvvs ymaa neeree

Zochin (139.5.*.*)
2018-01-18 11:34:55
Prius bish benz 570 edr unadag garuudiigaa bariwal yasiiin jijig ymaar oroldhoo bolioch. Od hvmvvs ni durtai gazraa har tamhi tataj eliirch bhd medseer bj zvgeer unguruudug muusain tsagdaa nar ylgawartai vzee shgd nowshnuud chn naaad 2ooo munguur torgood zvgeer ywuulwal taarna.

би (202.9.*.*)
2018-01-18 10:47:09
хар тамхи тэмбүү нар монгол үндэстнийг сөнөөнө гэж судар номонд заажээ.

Zochin (139.5.*.*)
2018-01-18 10:41:26
Tsaanaas oruulj irdeg hvmvvsiig ni olj barij chadahgv bj uursdiinhuu ner haasan jijig ymaar oroldhoo bolimoor ym

Зочин (27.123.*.*)
2018-01-18 08:43:51
Машиндаа л хэрэглэсэн бна ш дээ ха ха хар тамхи хэрэглэсэн үедээ жолоо эсвэл машин барьсан гэж бичвэл яасан юм бэ

Зочин (103.212.*.*)
2018-01-18 01:57:22
heden arduudaa changalah yuma sain hiih yumaa

Зочин (103.212.*.*)
2018-01-18 01:56:39
heden arduudaa chanlah yumaa sain hiih yumaa

MC (202.55.*.*)
2018-01-17 22:59:32
Lotus hogoor yaasiin hunii ami avch oddog tsaasan tereg shuu Mini tsoohon mongolchuud mini ene pirus ali boloh avahgui bihiig zovlii araasaa dandaa hor nuluu daguulaj yavdag tereg shuu

zochin (185.39.*.*)
2018-01-17 22:05:19
kkķk zamiin tsagdaa nar elch nar bolchsiim bishvv . shuud onshlood . kk .elch nar ajilgvi boljee

Зочин (112.72.*.*)
2018-01-17 21:39:38
Хар тамхи хэрэглэсэнийг нь тогтоогдсон нь үнэн бол хатуу арга хэмжээ авах хэрэгтэй

Зочин (112.72.*.*)
2018-01-17 21:39:37
Хар тамхи хэрэглэсэнийг нь тогтоогдсон нь үнэн бол хатуу арга хэмжээ авах хэрэгтэй

udahgui baasiin shalagdag bolno (90.207.*.*)
2018-01-17 20:55:58
zamin tsagdaa odoo sheesnii sav zuuj yavahnee

Зочин (66.181.*.*)
2018-01-17 20:52:08
Яахаараа ийм юм бас хэрэглээд эхэлдэг ухэрууд вэээ

Монгол сөнөж бн (62.167.*.*)
2018-01-17 19:50:28
Цаг наргүй ажилдаг цалин багатай хүүхэн сонирхож яах нуу эсвэл чи мөнгөтэй чадалтай хүн үү?

guest (202.21.*.*)
2018-01-17 19:23:40
приус унасан нөхдүүд ер нь дандаа л хууль дүрэм зөрчдөг шдэ. машин шигээ мангар юмнууд голцуу

Зочин (27.123.*.*)
2018-01-17 18:57:10
ene hvvhend durlaad bn yaah uu

Зочин (122.201.*.*)
2018-01-17 18:52:06
ЗХу, ОХУ, Снг-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Монгол сөнөж бн (62.167.*.*)
2018-01-17 17:38:52
Манай томчуудын хүүхдүүдийг л нэлээн сайн эргэж тойрч отож байгаад чарлуулаад аваад явах хэрэгтэй,тэгээд бичлэгээ шууд нэтээр цац . Тэгэхгүй бол прокурор шүүхийхэн ханцуйдаа наймаалцаад цагдаа руу хэрэгсэхгүй болсон гэж цаас чулуудаад болоо. Хамаг бохир лалар ажлыг нь цагдаа хийгээд эцэст хэрэгт орчилгүй A4 цаас аваад л дуусаад цалин багатай цаг наргүй ажилдаа марш шүү дээ

naraa (103.229.*.*)
2018-01-17 17:01:20
yu ni bolohgvi bga yum yadarsan jolooch benzin nemegdeheer l priusiig har tamhiar tsenegleed l unsan bn setgvvlch tegj l bichsen kk

Odko (27.123.*.*)
2018-01-17 12:52:22
Prius-nd unsnii sav bdaggui ymaa hahha aashaad l

ЗОЧИН (124.158.*.*)
2018-01-17 12:52:20
ЭНЭ БИЧИЖ БАЙГАА ЮМАА НАЙРУУЛГАТАЙ БИЧЭЭЧ,ГАРЧИГАА УНШААД ҮЗ ДЭЭ, ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЧИХСЭН МАШИН ЯВЖ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ?? ГЭЖ БОДОГДОХООР БАЙГАА БИЗ ДЭЭ.МАШИНДАА ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ ГЭХЭЭР НЬ БЕНЗИНИЙ ОРОНД ХАР ТАМХИ ХИЙСЭН ЮМ УУ? ГЭЖ БОДЛОО Ш ТЭЭ.

Зочин (202.179.*.*)
2018-01-17 12:45:53
Шууд цаазал. Арай дэндэж байна

Tester (73.2.*.*)
2018-01-17 12:35:35
Жиа ингээд үлээлгээд зогсохгүй нулимуулаад, шээлгээд байх нь дээ. Энэ цагдаагын ажил дэндүү хүнд нөхцөлд орлоо.

Batalgaa (202.9.*.*)
2018-01-17 12:20:01
Eeee burhan mini! Amid yawah batalgaa baina er ni ta mini ee ain?!?!?! Yamar tugshuurtei niigem bolood bnaa neeree mash sain hyanalat shalgalt hiimeer bnaaaaa

erhem (27.123.*.*)
2018-01-17 12:16:45
nar gj ired bichij ntr mal chn. mansurulah bodis hereglesen uyede joloo barij yawaad barigdjee l gne bz. dampuu garchig ugdug dampuu dagz we ene chn harin.

Зочин (119.40.*.*)
2018-01-17 12:03:53
Хар тамхи хэргэлсэн хүн зөрчлийн хуулиар торгуулсан болоод л өнгөрч байгаа болохоор хэрэглээд л хэрэглээд байлгүй яахав дээ. Энэ УИХ-ын гишүүдийн хийсэн гол ажил бол Хар тамхий хэргэлсэн хүнийг Эрүүгийн хуулиар шийтгүүлдэг байсаныг хасаж, зөрчлийн хуулиар л зүгээр л торгодог болгосон юм шүү дээ.

яйя (107.182.*.*)
2018-01-17 11:50:30
zub bn Prius gesen ee arilgaj ee uhaarch dee urantsetseg daraa garchigaa zub ugch bgaarai bi unshij bga shuu gedgiig buu mart!!!!!!!

www.terbum.mn (202.21.*.*)
2018-01-17 11:39:59
www.terbum.mn

зочин (112.72.*.*)
2018-01-17 11:37:08
яана вэ монголчууд минь бидэнд аюулгүй амьдрах баталгаа байна уу юундаа итгэж найдаж гудамж гарцаар явж зорчих болж байнаа

Ворон (122.201.*.*)
2018-01-17 11:31:37
Приус машинтай хүнийг басамжилж байдаг өрөвдмөөр ч юм шиг Бас их мэдэгч приус машинд үнсны сав байдаггүй гэж чамд ямар чөтгөр шивнэдэг байнаа Мэдэхгүй байж мэдэмхийрэх дэмий дээ

Eh ornoosoo urvaj baiga uildel (91.231.*.*)
2018-01-17 11:28:42
Har tamhi heregleed hudulguund oroltsono gedeg bol ard tumniihee esreg buren zevseglej daisagnasan uildel neg eosondoo eh ornoosoo urvaj baigaatai adil tul yag adilhan shiitgeh eostoi.

Зочин (66.181.*.*)
2018-01-17 10:43:44
Myy bn. Ayultai zvil bn.

Зочин (66.181.*.*)
2018-01-17 10:43:44
Myy bn. Ayultai zvil bn.

goy hellee (69.36.*.*)
2018-01-17 10:28:31
ЛА л юм даа

Зочин (202.9.*.*)
2018-01-17 10:22:07
Ширхэг зүү үйлдвэрлэж чадахгүй монголчууд бүгд хужаа турсик өмсөж байгаа мөртлөө японы пруз машин унасан хүнээ дооглоод тад инээдтэй байна.Хар тамхи чинь харин монголынх шүү

Зочин (66.181.*.*)
2018-01-17 10:12:55
Монголчууд ийм ядуу сэтгэлгээтэй. Монголчууд бид ихэнх нь приус унаж байгаа холливудын алдартай хүмүүс ч унаж байгаа. Энэ приусыг үзэн ядаад байгаа нөхдүүд өөрсдөд нь унадаг дугуй ч байхгүй юмнууд бичиж байгаа ла ха ха ха

Зочин (103.14.*.*)
2018-01-17 10:10:21
prius mashind unsnii saw baidaggui yum, hudlaa medee bn

Bar (66.181.*.*)
2018-01-17 10:09:26
Yaj bgaan be muu Priusiig! Margaash Priustei khyn Arkhi uusan yavj bna gsn medee garnaa? Kkkkkk

Зочин (103.26.*.*)
2018-01-17 09:51:35
Инээд хүрчлээ..нэг муу приусын жолооч цаана чин хар тамхи хэрэглэчихэж

Зочин (66.181.*.*)
2018-01-17 09:43:30
Жолооч гэдэг мэргэжсэн тусгай сургууль дамжаа дүүргэсэн мэргэжлийн ур чадвар шаардсан авто машин өөрөө явагч ийн дотоод бүтэц зохион байгуулалт сайтар судалж мэдсэн бүх төрлийн өөрөө явагч хэрэгслийн жолоодох эрхтэй хүнийг жолооч гэнэ.Прус машины эзэн гээч.

зочин (103.9.*.*)
2018-01-17 09:35:34
андуурсан бололтой приусынх биш 570 G class унадаг хүмүүс хэрэглэдгийг мэдэж бж ингэж худлаа жүжиглэхээ болимоор юм

E (66.181.*.*)
2018-01-17 09:34:07
ЦААЗАЛ

хятад шиг тэмц (203.91.*.*)
2018-01-17 09:27:50
буруу ойлгоод байна шүү, 400р торгоод эрх хасна гэдэг бол зөвхөн жолоочийн хувь шийтгэл тэр хүн цаашаагаа хар тамхины хэргээр хорих ял авна нэмэгдэл ял нь эрх хасах мөнгөн торгууль шүү, ер нь хуулиндаа гаднаас оруулж ирэхэд өгдөг шийтгэлээ л нэмммээр байна даа, гаднаас оруулж ирэхтэй л сайн тэмцмээр байна

Hun (202.9.*.*)
2018-01-17 09:23:42
prius l prius shdee. uuriiguu hundeldeg hun Hezeech prius undaggui yumaa

Зочин (202.170.*.*)
2018-01-17 09:22:42
Ямар ч машины жолооч татаж болно л доо.

Nbbvvv (202.9.*.*)
2018-01-17 09:19:45
Setguulch nertei lalar mini naad medeeniihee garchigiig zas daa prius ymarch hamaagui meduu lalaraaa

Зочин (49.0.*.*)
2018-01-17 09:08:35
Bi tsaaziin yaliig etserguutsdeg hun harin ene har tamhi nd bol...hatuu giin hatuu

zochin (182.160.*.*)
2018-01-17 08:52:53
Huulia changa bolgo. Yamar suvgaar orj irj baigaag ilruuleel.

ЗОЧИН (43.228.*.*)
2018-01-17 08:50:42
юу вэ ? хар тамхи хэрэглэсэн бол эрх хасаад , 400000 төг торгоод л болоо юу. Арай ч дээ. Хууль чангалтгах хэрэгтэй хэрэгтэй. Хэрэггүй хууль хэлэлцээд тэр нь хэрэгжихгүй ийм л их хурал бидний төлөө ажиллаж байна. яанаа даа.

teneggg (124.158.*.*)
2018-01-17 08:49:37
prius unachaad bas har tamhi tatsan ch geh shig.

Зочин (202.179.*.*)
2018-01-17 08:41:59
ХАР ТАМХИ ТАТЧИХСАН Л ХОТЫН ТӨВӨӨР ДАВХИЖ ЯВСЫМ БИЗ ДЭЭ....

Зочин (43.242.*.*)
2018-01-17 08:35:24
Mongolchuud har tamhind juveh yum bol bidnii tsuuhun mongolchuud mongol undesten muhnu l gesen ug shuu zaluus mini ene iim zuilees l hol yavaach dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 09:05:12 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 08:27:14 - Орон нутаг
ТОМИЛОЛТ: Газрын тос барих үйлдвэрийн ажлын явцтай ТАНИЛЦЛАА
2018-10-16 08:21:05 - Хууль
Түгээлтийн машинд GPS суулгах ажил хэний бизнес вэ
2018-10-16 08:13:15 - Энтертайнмент
“FASHION BOX” хямдралтай, бэлэгтэй худалдаагаа задаллаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 07:54:35 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна