Баянголын иргэд дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхээр хонон өнжин дугаарлаж байна

Түгээх    
2018-01-18 11:04:26 - Эрүүл мэнд

emneleg

Дүүргийн эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлнэ гэдэг үнэндээ үлгэрийн далай болжээ. Баянгол дүүргийн иргэд сүүлийн гурван жилийн турш эмчид үзүүлэх цаг авахын тулд дүүргийнхээ эмнэлэгт хонон өнжин дугаарлаж байгаа ажээ. Биднийг иргэдийн ирсэн гомдол, санал хүсэлтийн дагуу тус дүүргийн эмнэлэг дээр 05:00 цагийн үед очиход 10 гаруй иргэн үүдний хүлээлгийн өрөөний сандал дээр унтаж, хэдэн хүмүүс цонхны тавцан налаад зогсож байлаа.

Арван минутын дараа иргэд ар араасаа цуварсаар 200 шахам иргэн цугларч, уртаас урт дараалал үүсгэн зогсоцгоов. Хөхөө өвлийн хүйтэнд үүрийн жавар тачигнасан 05:30 минутын үед бага насны хүүхдээ хөтөлсөөр орж ирэх эцэг эхчүүд олон байлаа. Хамгийн бага нь гурван настай Л.Оргил хүү, ах өвөөтэйгөө хамт шүдээ янзлуулахаар ирсэн гэв. Тэрбээр өглөө эрт дөрвөн цагт уйлахгүй боссон, одоо шүдээ янзлуулахдаа ч гэсэн уйлахгүй, том хүн болсноо өвөөдөө харуулна гэж бидэнд хуучиллаа.

Өглөөний 07:30 минут болж, дугаар тараадаг хүн ирж унтаа байдалд байсан хүмүүсийг сэрээн, эмнэлгийн хүлээлгийн өрөөнд бужигнаан үүсэв. Дугаар тарааж дууссаныхаа дараа зөвхөн эрүүл мэндийн даатгалаа төлсөн, өвчний түүхийн дэвтэртээ иргэдэд л эмчид үзүүлэх цаг өгнө гэдгийг эмнэлгийн ажилтан хэлж, иргэдийг багагүй бухимдуулав.

Өвчин эмгэг хүн бүрт хэлж биш хийсч ирдэг. Эрүүл мэндийн байгууллага, эмч нарын иргэдэд өгдөг зөвлөгөө “Өвчнийг эрт үед нь оношлуулж эмчлүүл. Жил бүр эрүүл мэндийн шинжилгээ өгч сур” гэдэг. Гэвч бодит байдал дээр урьдчилан сэргийлэх юм уу, анхан шатны тусламж, үйлчилгээ авахаар улсын эмнэлгүүдэд очиход нөхцөл байдал иймэрхүү л байна. Нэг талаараа иргэдийг залхаан цээрлүүлж буй мэт. Дугаарлан зогсож буй иргэдийн ярьж байгаагаар нарийн мэргэжлийн эмч нар 15:00 цагаас хойш үздэггүй, хүнд суртал ихтэй, олон төрлийн бичиг баримт шаарддаг гэдгийг хэлж байсан юм. Бид иргэдийн төлөөлтэй уулзаж, хэдэн өдөр дугаарлаж байгааг нь асуулаа.

-УРЬД ШӨНӨ 15-16 ХҮН ХОНОЛОО-

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбат “Хүүхдийнхээ шүдийг үзүүлэх гээд он гарснаас хойш гурав дахь удаагаа хонож эмчид үзүүлэх цаг авч байна. Хорхойтсон нэг шүдийг гурав хоног эмчилдэг учраас эмч нь эмчилгээнийхээ цагийг өгдөг юм билээ. Харин нөгөө шүдийг нь үзүүлэхийн тулд дахиад хононо. Гурван шүд эмчлүүлэхийн тулд эмнэлгийн хүлээлгийн өрөөнд гурван удаа хонож дугаарлаж байна даа. Өглөөд 30 гаруй хүнд эмчилгээний цаг өгдөг учраас хонож дугаарлахаас өөр арга байхгүй. Урьд шөнө 15-16 хүн хонолоо. Хамгийн эхний хүн 24:00 цагийн үед ирсэн. Ганцхан шүдний эмч дээр ч биш, бусад бүх тасагт ч гэсэн ачаалалтай байдаг. Хэдэн жилийн өмнө арай ч ийм дараалалтай байгаагүй. Сүүлийн гурван жил л ийм болчихлоо. Сургуулийн хүүхдүүд нэг сар амарч буй учраас хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх гэсэн иргэд олон байна. Дугаар тараадаг хүн нь 07:30 цагт ирж дугаараа тараагаад, 08:00 цагийн үед эмчилгээнийхээ цагийг тарааж эхлээд 08:30 цагт үзлэг нь эхэлдэг” гэв.  

-12 САРЫН ГУРВАН САРД НЬ ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨНД ХОНОЖ
ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ЦАГ АВДАГ-

Баянгол дүүргийн XIII хорооны иргэн Д.Өлзийсодон “Шүд, зүрх судас, мэдрэлд үзүүлэх цаг авахын тулд урьд шөнө эмнэлэгт хонолоо. Хоёр шүдээ үзүүлэхийн тулд хоёр тус тусад нь хоёр удаа хонож цаг авлаа. Би группид ороод хоёр жил болж байна. Тиймээс эмнэлгийн үйлчилгээ авахын тулд 12 сарын гурван сард нь хүлээлгийн өрөөнд хонож эмчид үзүүлэх цаг авч байна. Дахиад нэг ийм эмнэлэг барьчихвал ачаалал нь 50 хувь буурч болмоор санагддаг. Манай дүүргийн эмнэлэг арай л жижигхэн байна. Хуучин эмнэлгээ бодвол эмчилгээ, үйлчилгээний хувьд сайжирчихаад байгаа. Би Баянгол дүүрэгт 10-аад жил ажиллаж, амьдарч байна. Өмнө нь эмнэлгийн ачаалал харьцангуй гайгүй байсан. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл их гарч, дүүргийн эмнэлэг ийм ачаалалтай болчхоод байна” хэмээн өөрт тулгамдаж буй зүйлийн талаар ярилаа.

-ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ ДҮҮРГИЙН ИРГЭД ХОНОН, ӨНЖИН ДУГААРЛАЖ БАЙЖ ЭМЧИД ҮЗҮҮЛЖ БАЙНА-

Баянгол дүүргийн XI хорооны иргэн Ш.Отгонбаяр “Өнөөдөр би Баянгол дүүргийн эмнэлэгт 04:50 цагт ирж, дугаар 29-ийг сугаллаа. Ах нь группэд байдаг, таван хүүхэд маань шүдний асуудалтай. Дүүргийн эмнэлэгт боловсон хүчин нь хүрэлцээгүй учраас ачаалал их үүсч байна. Уг нь шүдний гурван эмчтэй юм билээ. Саяхнаас нэг эмч нь амралтаа авчихсан гэсэн, одоо хоёр эмч иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. 12:00 цагаас хойш шүдний эмчид үзүүлэх цаг өгдөггүй. Орой 15:30 цаг хүртэл хүмүүсээ үзэж эмчилгээ хийдэг. Мөн ариутгасан багаж нь хэмжээ хязгаартай учир өдөрт 30 хүнд л үзлэг, эмчилгээ хийдэг гэж сонссон. Тиймээс боловсон хүчний асуудлаа л хурдхан шийдэх хэрэгтэй байна. Миний мэдэхээр гурван жилийн турш манай дүүргийн иргэд ингэж хонон өнжин дугаарлаж байж эмнэлгийн үйлчилгээ авч байна”гэлээ.

emneleg

"Эрүүл мэндээ бод, урьдчилан сэргийл, эртхэн эмчлүүл" гэх мөртлөө өвчин нь хүндэрсэн, сүүлийн шатандаа орсон хүмүүст л үйлчилдэг юм байна гэсэн ойлголт төрөхөөр байлаа. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ иргэдээ чирэгдүүлсэн, төөрөгдүүлсэн, бүр залхмаар ажлын урсгалтай байхад хүн бүр анхан шатны, наад захын эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээ өгдөг “эрүүл монгол” болох мөрөөдөл дэндүү хол санагдаж байсныг нуух юун.

Өвдөж, зовсон хүмүүс хэлээ хазаад л өнгөрдөг болохоос эмнэлэг, эрүүл мэндийн газар шүү дээ гэж итгэхээргүй, бүр наад захын орчин нөхцөл бүрдүүлээгүй, эмч, сувилагчдын харилцаа, хандлага гэж авах юмгүй газрууд олон байгаа. Энэ сэдвийг задлаад, дүүргийн, хорооны эмнэлэг гээд явбал бүр ч их зүйл яригдах болов уу.

М.АМАРЖАРГАЛ

emneleg

emneleg

emneleg



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

нар (124.158.*.*)
2018-01-18 14:48:22
хуучин 7 байхад ямар байлаа одоо харин ахмадын эмнэлэг хүүхдийнх эмнэлэг тусдаа нээсэн байна авууштай бас шинэ 7 дээрээ мэс заслийн тасаг нээсэн байсан юм хийсэн л байна даа. эрүүл ахуйдаа анхаарч үз иргэдээ хуучин шиг ганцхан эмнэлэгтэй болмоор байгаанмуу хаашааа юм эмнэлэг нь нэмэгдэх тусам муулах юм болохгүй бол хувийн эмнэлгээ бараадуул таарна үнэгүй гэхээр муулан2 байж үзүүлэх гээд дайрчихдаг сонин иргэдтэй дүүрэг вэ

гэрэл (124.158.*.*)
2018-01-18 14:44:34
манайхан хийсэн бүтээснийг нь харахгүй муулхаал урьтал болгох юм. урин дулаанд ачаалал бага дээр үзүүлэхгүй заавал ачаалал их үед ингэдэг сонин шүү хамгийн гол нт иргэд өөрсдөөл эрүүл мэнддээ анхаарч хамгийн наад зах нь шүдээ угаагаад хэвшээчээ ариун цэврээ сахих чадваргүй иргэд их байнаа бусдаас биш өөрсдөөсөө буруугаа хай

Зочин (202.9.*.*)
2018-01-18 14:08:43
Одонтуяа даргаа та энэ дүүргиНхээ эмнэлгээр ороод гараач үнэхээрийн зохион байгуулалт байхгүй юм асууж зөвөлгөө авах гэхээр болохгүй бүтэхгүй талаар ярих юм эмнэлгийн үйлчилгээ авахад үнэхээр хүнд байна шүү .Сайхан сэтгэлтэй ард түмнийхээ төлөө сэтгэлтэй баг хамт олныг бүрдүүлмээр санагдсанаа нуух юун

Зочин (182.160.*.*)
2018-01-18 13:31:52
Тов ТВ эруул мэндийн нэвтруулгээ нэмэгдуулээчээ Марзан марзан юм гаргаж байхаар Энэ иргэд эмэгтэйчуудидэндуу арчаагуй байна Донгож ханиад хурмэгц хонгон юмаар оороо эмчилж сурмаар Эмнэлэгт дугаарлаж дугаарлаж унэтэй юм бичиж огоод л болоо ш дээ

иргэн (202.5.*.*)
2018-01-18 13:12:17
энэ нэг тэнэг тогтолцоог засчихдаг дарга байдаггүйм байх даа,

иргэн (43.228.*.*)
2018-01-18 13:07:56
Үнэгүй юманд нугасгүй гэж.Хувийн эмнэлэгээ дэмжэх хэрэгтэй.Чадвардаг эмч нар тэнд д бна.Улсын эмнэлэг бол цаг өнгөрөөсөн (цалин бага юм чинь)байдалтай ш дээ.21-р зууны эхний 20 жил болох гэж байдаг.Дарга одоо хүртэл даатгал гэдэг юмыг ойлгохгүй суугаад байдаг.Улс орны хөгжилд хувийн хэвшил хамгийн том үүрэг рольтой.Тиймээс хувийн эмнэлэгт адилхан даатгалтай болгох хэрэгтэй.

Зочин (103.26.*.*)
2018-01-18 12:58:28
ОДОНТУЯА АВГАЙ АЖИЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ НААД ДҮҮРЭГ ЧИНЬ ЯВГАН ЯВАХАД ХЭЦҮҮ БАЙНА ХАЛТИРГАА ГУЛГАА ЯВАХАД ХҮНД БАЙНА ШҮҮ КОНТЕНАР ГРАШ НҮҮЛГЭЖ ЦЭГЦЛЭН ГЭСЭН ЯАСАН БЭ ХОГ ЖОРЛОН БОЛСОН ХАЛДВАР ТАРААХААР МУУХАЙ ГАЗАР БАЙХ ЮМ ХЭРЭГ ТӨВӨГ ГАРАХААР БАЙНА ШҮҮ

Зочин (122.201.*.*)
2018-01-18 12:56:27
Дүүргийн эмнэлгүүд худлаа дугаарлалт үүсгэхээ болио халтуурны үзэн оношлогоо дутуу үнэн халтуур

Arai (202.9.*.*)
2018-01-18 12:52:54
Manaihan uursnuu yamar archaagui yum be. 5 huuhed ni 5uulaa shudnii asuudaltai geh yum. Shud amaa togtmol ugaaldaa. Manai mongolchuud buur arai l zalhuu hunii umnuus amidarch bgaa yum shig bh yumaa. Barag l udur bolgon irj minii amiig ugaa. Bi amaa angailgaad bj bai geh ni holgui yuma. Tanias uur hen ch tanii eruul mendiig hamgaalahgui sh dee. Yadaj umhii amaa ugaagaad surchihsan bh estoi bizdee. Heddugeer zuun bilee. Oo ni bna us ni bna.

Зочин (182.160.*.*)
2018-01-18 12:27:59
Эруул мэндийн даатгал авахаа больчих Иргэд оорсдоо л зариуцаг Бух эмнэлгийг толбортэй болгочих Унэгуй юманд нугасгуй учраас шаваад байгаа юм Оороо хариуцдаг болвол монгоо зов зарцуулж эруул мэнддээ орх бур толовлодог болно

zochin (66.181.*.*)
2018-01-18 12:15:16
arai yadaj nomer dugaariig ni abaad emchid ni uzuulehed tend uzuul tiim ch shinejilgee ug ter emchid uzuul geed 4-6 emch damjuulna ter bolgond ert irj ocher dugaar abna ingeed 7-20 honog yabuulna. ene hoorond gaigui neg ni yu hiigeed yabaa bilee geed zorilgoo martaad tag bolno gaitai neg ni estsiin shatandaa shiljine neg iimerhuu l yum boldog doo

Зочин (27.123.*.*)
2018-01-18 12:14:10
Манай СХД бол бүр хэцүү.Даатгалаа төлсөн хүн ховор. Тэгсэн хэрнээ дандаа хөдөөний хаягтай хүмүүс. Үндсэн оршин суугч бөгөөд даатгалаа төлсөн бид мэтийн иргэд хохирч байнаа.

irgen (202.21.*.*)
2018-01-18 12:14:01
Яг ингэж хэд хоноод сүүлдээ аргаа ядаад хувийн эмнэлэг рүү зүглэдэг. Хувийн. Эмнэлэг орох ч мөнгөгүй болктэгээд л дуусаа. Бгд нэгдсэн энэ эмнэлэгт очерлоод дугаараа авч чадаагүй, дарга нарыг нь ирэхийг хүлээгээд уулзаад ард иргэд чинь ингэж хонож байгааг мэдэж байгаа юу гэхэд "мэдэж байгаа" гэдэг юм даа. Тэгээд энэ талаар арга хэмжээ авах тухай ч бодохгүй сууж байгаа дарга нарыг яах вээ. Хэлэх ч муу үг алга. Яам нь ажлаа хийхгүй байна л гэсэн үг

buhimdal (202.9.*.*)
2018-01-18 12:03:11
ervvl mendee bodie geheer emnelgiin ocher .hvnd surtal .chiregdel bvvr zalhaadag.mungutei bol durtai hubiin emnelegtee hebtej emchlvvleed.mungutei bol shvdee hubiin shvdnii emnelegt emchlvvleh yum san gej morooddog yum.emnelegvvdiin vilchilgeenii togtolcoo arai l bishee.emnelegt ocherlohgvi.durtai cagtaa emnelegiin vilchilgee abah yum bol doo huurhii.iim ervvl mendiin togtolcootoi bhad yaj ch ervvl mongol hvmvvs bh be dee.

Зочин (182.160.*.*)
2018-01-18 11:56:31
Хотын хун амыг цоолое Ходоогтэзэнтэй болгое МАН энэ талаар нэг л дуугарахгуй байнаа

Зочин (139.5.*.*)
2018-01-18 11:56:15
Хөхөө өвлийн хүйтнээр хүүхдээ дагуулаад үүрийн05 цагт ирж цаг авна гэж юу гэж бгаан. Даварсан дарга гэж юмнууд нь юу хийж юу харж байдгийн. Төрийн мөнгөнөөс цавчаа хийж л сууж бгаа адгийн шаарнууд. Бгднэ ийн дарга батжаргал өөрөө өдөр бүр 05 цагт ирж ажлаа хийгээд үз. Энэ байдал арилтал. Хөгийн худалч рекламны гарууд.

Зочин (202.21.*.*)
2018-01-18 11:52:42
энэ их баялагтай байж хулгайч нарыг дээрээ залчихаад ингээд байж байвал хохь нь. жагсаад тэмцээд хариуцлагыг төрөөсөө нэхэж чададгүй ардчилсан хүнлэг нийгмийн ардчилалгүй арчаагүй Монголчуудаа. Одоо БНСУ-с гуйж 700 сая долларын өр тавьж бна. түүний 500 сая долларыг утаандаа зарцуулнаа л гэж бна. Тэнд төрийн түшээд нь утаагүй зуухыг тараанаа л гэж бна. физикийн наад захын мэдэгдэхүүнгүй юм шатаж л бгаа бол утаа гарна гэдгийг ард түмэн нь ч эрх баригчид нь ч мэдэдгүй болж таарлаа. энэ их мөнгөөр гэр хорооллыг барилгажуулж, дэд бүтэц татаж, эмнэлэг сургууль барих хэрэгтэй шд. Эдгээрийг ард түмэн төрөөсөө нэхэж чадаагүйгээс хулгайч нар төрийн мөнгийг хулгайлж ард иргэд нь татвараасаа төлж бна.

Ард (139.5.*.*)
2018-01-18 11:49:50
Амьдрал дээр яг ийм бгаа. Эмд төлчөөд эрхээ эдэлж чадахгүй эмнэлэгт үзүүлж чадахгүй бна ш дээ. Бгд эмнэлэгийн үйлчилгээ арай л бгаа шүү хээл хахууль авч байж эмч нар нь үзсэн болдог юм өгөхгүй бол хөдөлдөггүй ийм ялзарсан улсаар дүүрсэн газар. Гэтэл харсаар мэдсээр бхйж худал ярьж явдаг одонтуяа эрдэнэ бгд эмнэлгийн дарга батжаргал нар ажлаа үнэн бодитоор хий. Эмсайд эмнэлэг дээр нь очиж бодит байдалтай танилцаж ард түмэнтэй нь уулз хар

Зочин (103.212.*.*)
2018-01-18 11:49:14
Цалин нэмэх чухал бишээ. Эмнэлгүүд 11 цагаас хойш яагаад өвчтөн үздэггүй юм бэ, үдээс хойш, орой хүн өвдөж болохгүй юмуу? Эмнэлэг, сургууль гэсэн байгууллагад үдээс хойш жижүүрээс өөр хүн байдаг юмуу, утасдаад утсаа ч авдаггүй.

ZOCHIN (124.158.*.*)
2018-01-18 11:48:01
hotig nuulgeh tsag boljee mongol ulsig udirdan joloodoh udirdagch uhaantai hun alga da uul n 3.2saya hun shuu de

Баянгол дүүрэг.7-р хорооны иргэн (59.153.*.*)
2018-01-18 11:45:40
2016-10-24 нөөс эмчлүүлэх гараагаа эхэлж дүүргийн ЭМТ-ийг дамжин янз бүрийн шинжилгээ өгсөөр,хариу нь 7-14 хоногийн дараа гарсаар "ҮХЭЖ ДАЛД ОРОХЫН ДАВАА"-н дээр 12-р сарын 4 хавьд гадуур эмчилгээнд 10 хоног нэртэй/2 хоног хагас,бүтэн/ орсон,гэхдээ сар шинэ хүртэл овоо гайгүй шүү.Үнэндээ залхааж өгдөг хайрхан билээ.Түүнээс хойш эрүүл байхын төлөө янз бүрээр хичээж болохгүй бол хувийн эмнэлэг бараадах болсон.УИХ гишүүн Эрдэнэ,БГД засаг дарга Одонтуяа нар "өмчилсөн" дүүрэгтээ эмнэлэг бариад бдаг.Гэтэл дээрдсэн юм харагдахгүй,өвчинд шаналсан хүмүүс чинь үхэж өгдөггүй,сэхэж чададгүй ээ...!!???

Зочин (202.179.*.*)
2018-01-18 11:44:08
Татвар нэмсэн юм бол тэр орлогоор нь эмнэлгийн үйлчилгээг сайжруулж эмч, сувилагч нарын цалинг нь нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хувийн эмнэлэгүүд рүү харьцаа сайтай, чадвартай эмч, сувилагч нар явчихаад байна. Цалинтай ээжээс илүү чухал асуудал. Хүмүүс улсын эмнэлэгээс зугатаж хувийн эмнэлэгт мөнгөө их үрж байна.

Зочин (103.212.*.*)
2018-01-18 11:32:39
Байдал яг ийм байгаашд. Шүд гм эмчид үзүүлэхээр очерлодгийг ойлгож байна. Гэтэл жолооны эрүүл мэндийн хуудас, гадаадад сурахаар явах гэж эрүүл мэндийн хуудас бөглүүлэхээр эмчтэй уулзъя гэхэд өглөө эрт ирж очер ав, эсвэл цусны бүлгээ мэдэхүү, мэдэхгүй бол хувийн эмнэлэг ороод тогтоолгочих, мөнгөө өгчих одоо зуруулаад өгье 15мин дараа ир гээд байгааг ойлгохгүй юм. Нүдний эмч, дотрын эмчид үзүүлэх гэж өглөө очиж очерлох ямар хэрэгтэйг ерөөсөө ойлгохгүй байгаа. Урьд нь дүүргийн эмнэлэгт хүлээж сууж байгаад л үзүүлээд гардаг байсан, одоо бол 1 өдөр очер авна, чадаагүй бол дахиад очерлоно, цаг авсан өдрөө ирээд бас очерлоно. Иргэдийн төлөө гэж барьсан өндөр сайхан байшин руу харуул, ресепшин нь очергүй бол оруулахгүй, юу ч болоод байгаан мэдэхгүй. Ийм хачин тогтолцооноос болж ажил албатай хүн даатгал төлсөн ч улсын эмнэлгийн хүнд суртлаас болж хувийн эмнэлэг явахаас аргагүй болж байна.

Зочин (49.0.*.*)
2018-01-18 11:31:43
Vvniig concood manai Erdene darga arga bodno Bayngolchyydadaa hairtai hvn de Hiigeed l baigaa sh vv

Зочин (202.9.*.*)
2018-01-18 11:21:23
Хотод намрын ялаа, батгана мэт шавсан энэ олон айл өрх, их хүнийг яаж цөөлөх вэ Засаг аа??? Ядаж хөдөө орон нутагт шатахууны үнийг багасгаж, хот, суурин газрынхыг нэммээр байна шүү. Манайд яг эсрэгээрээ. Хөдөө алслах тусам бүх юмны үнэ тэнгэрт хаддагаас болоод тэнд амьдрал дээрдэхгүй байна. Хэн ч гэсэн нэг аятай газар амь зуухыг бодно оо доо. Үүнийг төр, засаг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч санаатайгаар энэ улс орныг хорлож байна биш үү?

Зочин (27.123.*.*)
2018-01-18 11:21:17
Хот руу хүнээ алдсан аймгуудыг торгож байя

Зочин (27.123.*.*)
2018-01-18 11:21:09
Хот руу хүнээ алдсан аймгуудыг торгож байя

Зочин (27.123.*.*)
2018-01-18 11:21:08
Хот руу хүнээ алдсан аймгуудыг торгож байя

Зочин (27.123.*.*)
2018-01-18 11:16:37
Бүх дүүргийн эмнэлэг иймэрхүү байгаа.Баянзүрх эмнэлэг бүр мөнгөтөй хүн танил хүндээ үйлчилдэг.Эрүүл мэндийн яамаа эмнэлэгийн үйлчилгээнд анхаарна уу

zochin (119.40.*.*)
2018-01-18 11:13:29
boonooroo hodoonoos ireheer tegdeg yum. hotod zai alga hotiin bagtaamj duurcheed bna

Зочин (202.9.*.*)
2018-01-18 11:07:57
БГД-ийн дарга Одонтуяа,УИХ-ын Эрдэнэ нар саяхан их юм хийсэн гээд л ажлаа тайлагнаад л явсан.Энэ юу болчихвоо????

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-20 16:56:05 - Энтертайнмент
ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
2018-05-20 14:41:52 - Эдийн засаг
НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
2018-05-20 14:26:24 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо
2018-05-20 14:12:01 - Улс төр
УИХ: Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ
2018-05-20 13:29:44 - Энтертайнмент
Энэ зуны эмэгтэй цамц ямар байх вэ?
2018-05-20 12:43:45 - Нийслэл
Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ
2018-05-20 12:02:41 - Шар
Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2018-05-20 11:24:39 - Шар
Сошиал медиа хөгжүүлэгчид өнөөдөр чуулна
2018-05-20 11:10:20 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-05-20 11:02:33 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-19 18:06:41 - Спорт
“Спирт үү? Спорт уу?” аяны хүрээнд дугуйн парад зохион байгууллаа
2018-05-19 17:31:01 - Нийслэл
Шилжин суурьшсан мал бүхий айл өрхүүдийн цахилгааны асуудлыг шийдэж байна
2018-05-19 17:14:33 - Спорт
Ширээний теннисийн тэмцээнд ЦЕГ-ын тамирчин тэргүүн байр эзлэв
2018-05-19 16:45:31 - Боловсрол
“Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэлийг ирэх сар хүртэл сунгажээ
2018-05-19 15:45:51 - Спорт
Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадмын нээлт боллоо
2018-05-19 15:12:02 - Нийслэл
Томоохон захууд амарч байна
2018-05-19 14:49:47 - Хууль
Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг торгожээ
2018-05-19 14:17:22 - Эрүүл мэнд
Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ
2018-05-19 13:55:04 - Орон нутаг
Мал төллөлт 60 хувьд хүрчээ
2018-05-19 13:37:28 - Эдийн засаг
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-19 12:43:38 - Нийслэл
ФОТО: “Улаанбаатар марафон-2018” тэмцээнд 30 мянга гаруй иргэд оролцлоо
2018-05-19 12:18:36 - Нийслэл
ФОТО: Өнөөдөр “Автомашингүй өдөр” тохиож байна
2018-05-19 11:55:13 - Спорт
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ
2018-05-19 11:28:21 - Спорт
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртжээ
2018-05-19 10:41:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-19 10:38:21 - Спорт
С.Гантөр: Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаанаас болж хойшлохгүй
2018-05-19 10:38:18 - Улс төр
ТОЙМ: Оюутолгойг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орж, дөрвөн элчинг шинээр томилов
2018-05-19 10:38:15 - Нийслэл
Зайсанд олон жил амьдарсан иргэдийн газрыг “И” компанид хууль бусаар давхардуулан олгосон байжээ
2018-05-19 10:38:09 - Ажлын зар
ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа
2018-05-19 10:36:28 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 18:20:40 - Нийслэл
Дэр мод ялзарч унаснаас болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна гэв
2018-05-18 17:52:19 - Нийслэл
Маргааш “5 шар-Ботаник”, “Ботаник-Вокзал”, “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус явахгүй
2018-05-18 17:48:05 - Хууль
Өнгөрсөн онд 692 гэмт хэрэгт 1757 хүүхэд холбогдон хохирчээ
2018-05-18 17:41:01 - Эрүүл мэнд
Нас баралтын шалтгааныг зүрх, судасны өвчлөл тэргүүлж байна гэв
2018-05-18 17:09:08 - Хууль
Энхийг сахиулагчид Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг суллажээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 16:37:50 - Улс төр
Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-18 08:41:43 - Гадаад
УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд уулзана
2018-05-18 08:50:00 - Нийслэл
Т.Баясгалан: Үсээ хусуулсан эмч, сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-18 14:36:01 - Хууль
Хулгайн эд зүйл тээвэрлэн явсан найман этгээдийг илрүүлжээ
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 08:43:33 - Улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхнийг лоббидохоор оролдсон уу
2018-05-18 12:03:16 - Хууль
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн”-ий цуглааныг хуулийн дагуу албадан тараасан
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 13:43:30 - Орон нутаг
Төв аймагт гарсан зам тээврийн ослоор 45 настай иргэн амиа алджээ