Агаарын бохирдлыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ

Түгээх    
2018-01-18 15:23:33 - Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа.

Хотын дарга С.Батболд  хэлэхдээ: “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод  тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах санамж бичгийг анх байгуулсан түүхтэй. Энэ хугацаанд олон талт хамтын ажиллагаа  хөгжсөөр байна. Улаанбаатар хотын даргын хувьд Улаан-Үд хотод ажлын айлчлал хийж, Хотын дарга А.М.Голковтой албан уулзалт хийсэн. Түүнчлэн тус хотын 350 жилийн ойн арга хэмжээнд оролцож, залуучуудын чуулганд ч манай хот өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Монгол Улс, ОХУ-ын хооронд 2014 оноос хойш харилцан визгүй зорчдог болсноос хойш аялал жуулчлал хөгжиж, иргэдийн зорчих нь ч нэмэгдсэн. Ингэснээр талуудын эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжүүлэх үүд хаалга нээгдсэн гэж бодож байгаагаа тэрээр илэрхийллээ.

Буриад  Улсын  Төрийн тэргүүн А.С.Цыденов хэлэхдээ: ”Улаанбаатар хотын даргатай ажил хэрэгч уулзалт хийж байгаадаа талархаж байна. Өмнө нь хувийн болон ажлын шугамаар танай хотод ирж байсан. Надад ажиглагдсан нэг зүйл бол Улаанбаатар хот жилээс жилд өнгөө засаж, үзэсгэлэнтэй хот болж байгаа явдал юм.  Энэ удаад айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн салбарын олон төлөөлөгчдийг багтаасан. Түүнчлэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ой модны үйлдвэрлэл, байгальд хоргүй экологи түлш үйлдвэрлэгч болон эрчим хүчний салбарынхан  Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Улаан-Үд хотын нисэх онгоцны  буудал нь олон улсын тавдугаар зэрэглэлтэй. Улаанбаатар хотоос Сөүл, Токио, Манжуурын чиглэлд шууд нислэг хийдэг нисэх онгоцнууд манай хотод ямар нэгэн зөвшөөрөл, хүнд сурталгүйгээр транзит нислэг хийх боломжтой юм. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгднэ. Нөгөө талаар Монгол–Хятад-ОХУ-ын хооронд транзит тээврийг авто зам, төмөр замаар хөгжүүлж, цаашлаад чингэлэг тээвэрлэлтийг эрчимжүүлэх шаардлага байгааг онцоллоо.

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал утаа, агаарын бохирдол гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн. Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевич мөн утааны асуудлыг шийдвэрлэх шинэ техник технологи төсөл танилцуулна. Үзэсгэлэнтэй  Улаанбаатар хотыг утаанаас салгахад  ах дүү хотын хувьд хамтран ажиллана гэдгээ хэллээ. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсрол, аялал жуулчлал, соёл, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа. Уулзалтад  Буриад Улсын засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч И.И.Зураев, Хөдөө нутгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй яамны сайд Д.Ш.Чирипов, Хүнс, худалдаа, аж үйлдвэрийн сайд А.С.Мишенин зэрэг албаны хүмүүс оролцлоо.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

ЗОЧИН (103.57.*.*)
2018-01-19 00:24:55
БУРИАДУУД НААД ХАЛТАР НҮҮРЭЭ ГҮЙЦЭТ УГААЧИХААД БУСДАД ТУСЛАХ ТУХАЙ ЯРЬ. БУРИАДУУД ОРОСООС ДОЛООН ДОР. ХОТНЫ НОХОЙ ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НӨХЦСӨН ЛУГАА АДИЛ. ЭНЭ УЯАЧИЙН ТЭНЭГ ХҮҮХЭД НЭГТЭЙГЭЭР НЬ АФРИКИЙН УУГУУЛУУДТАЙ ГЭРЭЭ ХИЙХ НЬ ДУТАЖ ГЭНЭ.

ЗОЧИН (103.57.*.*)
2018-01-19 00:24:52
БУРИАДУУД НААД ХАЛТАР НҮҮРЭЭ ГҮЙЦЭТ УГААЧИХААД БУСДАД ТУСЛАХ ТУХАЙ ЯРЬ. БУРИАДУУД ОРОСООС ДОЛООН ДОР. ХОТНЫ НОХОЙ ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НӨХЦСӨН ЛУГАА АДИЛ. ЭНЭ УЯАЧИЙН ТЭНЭГ ХҮҮХЭД НЭГТЭЙГЭЭР НЬ АФРИКИЙН УУГУУЛУУДТАЙ ГЭРЭЭ ХИЙХ НЬ ДУТАЖ ГЭНЭ.

Утаанбаатар (27.123.*.*)
2018-01-18 19:42:43
Ийм байдлаар удахгүй харь гаригийнхантай утаатай тэмцэх ажлын холбоо тогтоож мэдэх юм абйна

Зочин (150.129.*.*)
2018-01-18 18:50:51
Za za bur tenegteed yabchlaa buriad utaa arilgalaa yu

зочин (150.129.*.*)
2018-01-18 18:05:10
хятад явахын тулд буриад улсаар дайрах шаардлага байгаа л юм бхдаа.

Зочин (202.9.*.*)
2018-01-18 17:42:35
YUCH HIIGEED HEREGGVI ZVGEER GER HOROOLLIIG HOTIIN URDRUU NVVLGEH HEREGTEI

Зочин (202.55.*.*)
2018-01-18 17:38:20
BATBOLDOD NAIDAX XEREGGUI, TER BOL UHAANGUI NOYONY URAGSHGUI ALBAT

Зочин (2.221.*.*)
2018-01-18 17:12:09
За буриадууд минь та нар юукэв, наад орсууддаа дээрэлхүүлэлгүй бж бгаад завшаан гархаар салахаа л бод, тэрэн дээр л хамтарч ажиллая.

Зочин (66.181.*.*)
2018-01-18 15:54:12
Iiishhh..Yun buriad ve dee, bas...ene l dutaj gene

Зочин (202.179.*.*)
2018-01-18 15:35:40
naad MAH tai niilwel dashiin shog bolno sh dee. har amia bod

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-20 18:04:31 - Эдийн засаг
Гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв
2018-02-20 17:57:06 - Улс төр
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ
2018-02-20 17:52:51 - Хууль
Мотоциклийг зориулалтын дагуу хэрэглээгүйн улмаас зам тээврийн осол гарч байна
2018-02-20 17:47:32 - Нийслэл
Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
2018-02-20 17:47:10 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн хоёр суманд түргэн тусламжийн машин өгчээ
2018-02-20 16:44:24 - Шар
Жерар Депардье Алжирт амьдрахаар шийджээ
2018-02-20 15:46:06 - Нийслэл
Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ
2018-02-20 15:25:36 - Шар
Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна
2018-02-20 15:12:00 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутагт ажиллана
2018-02-20 15:07:16 - Боловсрол
Архангай аймагт найман төсөлд хөрөнгө оруулалт хийнэ
2018-02-20 15:03:42 - Нийслэл
Энэ амралтын өдрүүдэд “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр болно
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 09:46:04 - Спорт
Б.Бат-Өлзий: Энэ эрчээрээ төрийн наадамдаа түрүүлж, арслан, аварга болох зорилго тавьсан
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”