Б.Жавхлантөгс: Ээж минь надад амьдралд ханьтай байг гээд хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон

Түгээх    
2018-01-19 07:41:56 - Энтертайнмент

jawhlantugs

-БИ БЯЦХАН ДҮҮГИЙНХЭЭ ААВ ШИГ НЬ Л БАЙДАГ, ЦААШИД Ч
ЭНЭ ХЭВЭЭРЭЭ БАЙНА-

“Бидэнд тохиолдсон хүндхэн хөгжилтэй явдлууд” хэмээх группэд өөрийн бяцхан дүүгийнхээ тухай болон өөрийн үзэл бодлоо хуваалцсан Б.Жавхлантөгсийн пост олны анхаарлыг татаж, сэтгэлийг нь хөдөлгөсөн билээ. Бяцхан дүү нь өөрийг нь хэрхэн өөрчилж, хайрыг нь татсан талаар бичсэн Б.Жавхлантөгстэй ярилцлаа.

Тэрээр дөрвөн нас хүрэх гэж байгаа дүүтэйгээ хоёулханаа үлдсэн ч хорвоод хань болох хөөрхөн дүү төрүүлж өгөөд бурхан болсон ээждээ талархан суугаа аж. Дүүгээ зөв хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэх гэж яваа залуу ийн ярилаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1993 оны нэг сарын 23-нд төрсөн. Арван жилээ 2010 онд төгссөн. “Хүрээ” дээд сургуульд интернэт бизнесийн чиглэлээр суралцаж, бакалавр зэрэгтэй төгссөн. Түүнээс хойш ажил, хөдөлмөр хийгээд явж байна. Одоо “Мотиваци” ХХК-нд маркетингийн менежер хийдэг.

-Гэртээ дүүтэйгээ хоёулхнаа амьдарч байна уу?

-Үгүй. Одоо ээжийнхээ том ахынд хамт амьдарч байгаа. Яг манай өвөө шиг л хүн байдаг юм. Би багаасаа энэ ээжийнхээ хамгийн том ахтай хамт өссөн. Манай энэ ах маань гурван хүүхэдтэй. Хамгийн том нь надаас гурав ах, дундах нь надтай чацуу, хамгийн бага нь одоо 16-тай. Эд нартай л хамт өссөн. Одоо том ах маань, бэр эгч, хамгийн бага хүүхэд нь манай дүү бид хамт амьдарч байна.

-Та “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгжилтэй явдлууд” хэмээх группэд өөрийнхөө үзэл бодол болон өөрийн бяцхан дүүгийнхээ тухай, амьдралын түүхээ бичсэн байсан. Энэ пост их олон хүнд хүрсэн шүү?

-Тийм байсан. 26 мянган хүн лайк дарсан байсан. Би энэ постоо хоёр долоо хоногийн өмнө бичсэн. Пост бичдэг өдрөө хөдөө томилолтоор явж байсан юм л даа. Уг нь тэрийг бичиж тавих бодол надад огт байгаагүй. Хөдөө явах замдаа л бичсэн юм. Ерөнхийдөө завтай үедээ дотроо бодсоноо утсан дээрээ тэмдэглэн үлдээдэг. Тухайн үеийнхээ сэтгэгдлийг үлдээх сайхан байдаг. Манай дүү тэр үед олон хоног ханиадтай, халуураад намдахгүй байсан. Дүүгээ их бодож явсан юм. Их олон хүнээс ханиад яаж эдгээх вэ гээд асуугаад яахаа мэдэхгүй байсан.

-Өөрийнхөө постыг тийм олон хүнд хүрнэ гэж бодож байсан уу?

-Тухайн үед би тэрийг биччихээд фэйсбүүкээс гарчихсан байсан. Орой нь ирээд харахад маш их хандалттай байсан. Эерэг сэтгэгдэл маш их байсан. Тэр сайхан үгтэй сэтгэгдэл бичсэн хүмүүст их баярласан. Зарим хүн “Мөнгө өгье, дансаа өг” гэж хүртэл чат бичсэн байсан. Гэхдээ би хэнээс ч мөнгө гуйгаагүй. Тэр пост миний л үзэл бодол байсан. Надад хүнээс тусламж хүсэх шаардлага байхгүй. Бас зарим хүн “Эм, витамин өгье. Хэрэгтэй юм юу байна?”, “Чи мундаг юм аа, аз жаргал хүсье” гэж бичсэн байсан. Хүмүүс их сайхан сэтгэлтэй юм билээ. Гадаадаас нэг эгч бүр “Монголд байгаа манай хүүхдүүдээс очоод хүүхдэд сайн ванны давс аваадхаач” гээд байсан. Би аваагүй ээ. Маш олон хүн юм бичсэн байсан. Гэхдээ би тэр болгонд хариу бичиж чадаагүй.

-Хэвлэлийн олон газраас нэвтрүүлэгтээ оролцуулах санал ирсэн гэж дуулсан. Оролцсон уу?

-Тэгсэн. Нэвтрүүлэгт орох санал 2-3 телевиз тавьсан. Би харин ороогүй. Би ороод юу гэж ярих ёстойгоо мэдэхгүй байсан.

-Одоо дүү чинь хэдэн настай вэ?

-Манай дүү удахгүй дөрвөн нас хүрнэ. Одоо гурван нас есөн сартай.

jawhlantugs

-АЖИЛ ХИЙЖ, ЭЭЖИЙГЭЭ ЦАЙНЫ СҮҮ, ХҮҮХДИЙН ЖИВХЭЭР ДУТААГААГҮЙ-

-Өөрийнхөө бичсэн зүйлийн талаар ярихгүй юу. Ээж тань чамд хань болгох гэж дүү төрүүлж өгчихөөд бурхан болсон гэсэн байсан?

-Харин тийм. Би ээжийгээ өнгөрсөн хойно тэгж бодсон. 2010 онд манай аав, ээж хоёр хоёр тийшээ болж өөрсдийн амьдралаа хөөцгөөсөн. Тухайн үед би аав ээж хоёрынхоо хэнийг ч дагаагүй. Би хэн хэнийг нь гомдоохгүйн тулд ээжийнхээ том ахынд амьдардаг байсан. Яагаад гэхээр “Би Та хоёрын хэнийг нь гэх вэ?” дээ гэж хэлдэг байсан юм. Том ахындаа сургуулиа төгсөөд ажилд ортлоо хамт амьдарсаар байсан. Намайг хоёрдугаар курст байхад манай ээж жирэмсэн болсон. Би тэр үед ээждээ “Та одоо өдий насалчихаад хүүхэд гаргах гээд байгаа юм уу” гээд л хэлж байсан. Манай ээж 42 настайдаа дүү гаргаж өгсөн. Би бүр “Би наад хүүхдийг чинь харахгүй шүү. Наад хүүхэд чинь надад ч гай болно, таньд ч гай болно” гэж хүртэл хэлж байсан.

-Тухайн үед хэдэн настай байсан бэ?

-22 настай юу ч мэдэхгүй байсан. Мөн ганцаараа өссөн учраас тийм байсан байх. Би ээжийн төрсөн дүүд нь хүртэл “Та нэг хэлээд ээжийг ятгаад өгөөч”, “Одоо дэмий шүү дээ” гэж хэлж байсан. Тэгэхэд манай ээж ”За миний хүү чиний мэддэг зүйл биш” гэж байсан. Харин манай ээжийн дүү нь хүртэл “Танай ээжийг дийлэхгүй юм байна. Өөрөө мэдэж байгаа байлгүй дээ” гэж байсан юм. Ингээд ээж маань зөрсөөр байгаад төрсөн  л дөө. Нэгэнт гарчихсан хүүхдийг би яалтай билээ дээ. Эхэндээ их дургүй л байсан. Гэхдээ тухайн үед би ажил хийдэг байсан болохоор ээжийгээ цайны сүү, хүүхдийн живхээр дутаагаагүй. Энэ хугацаанд том ахындаа л байдаг байсан.

-Ээж дүү хоёртойгоо хэзээнээс хамт амьдарч эхэлсэн юм бэ?

-2016 оны дөрвөн сард ээж, дүү хоёр дээрээ очих хэрэгтэй гээд очсон. Тухайн үед бас ч гэж бага зэрэг юм ойлгох насан дээрээ ирсэн байсан. Тэгэхэд манай дүү яг хоёр настай болсон байсан. Дүү маань бага зэрэг шулганаж ярьдаг. Эхэндээ дасаж өгөхгүй байсан. Би чинь жоохон хүүхэдтэй ойр байгаагүй болохоор тэгсэн байх. Тэгээд л яалт ч үгүй дүүтэйгээ тулгарч байгаа юм даа. Эхэндээ дургүй, нүүр өгөхгүй байсан. Ээж “Дүүгээ хараарай” гээд гарна. Тэгэхээр “Унт” гэхээр унтахгүй. Дүүгээ унтахгүй байхаар нь нар руу харуулаад хэвтүүлчихнэ. Болохгүй бол “Унт чи” гээд л загначихна. Тэгсээр байгаад дүүдээ дассан. Бага багаар ярьж, хайрлаж эхэлсэн. Гадуур найзуудтайгаа хамт явахдаа хүүхдийн тоглоом, хувцас авчихдаг. Орой бүр чихэр, жимс өвөртлөөд ордог болсон. Ээжийг хархаар дургүй байгаа дүр эсгэчихээд, цаашаа харангуут нь өхөөрдөөд л байдаг байлаа. Тэгээд ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн юм.

-Дүүгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн. Аавын чинь хүүхэд биш болохоор тэр үү?

-Тийм. Яг л тэр шалтгаанаар эхэндээ хүлээж авч чадахгүй байсан. Ээждээ “Миний аавын хүүхэд биш шүү дээ, юу яриад байна аа. Үгүй шүү” гээд л шууд зөрдөг байсан. Одоо харин дөрвөн нас хүрэх гэж байна. Намайг манай дүү ер нь хүмүүст загнуулахгүй шүү. Манай том ах загнах гэхээр “Жавхааг загнахгүй шүү” гээд л хэлнэ.

-Ээж чинь дүү гаргаж өгсөн нь хамгийн зөв шийдвэр байж. Тийм үү?

-Яг тийм. Одоо бодож байхад манай ээж намайг ганцааранг минь үлдээхгүй гэсэндээ тийм шийдвэр гаргаж дээ гэж боддог. Хэрвээ ээжийгээ өнгөрснөөс хойш дүү байхгүй ганцаараа байсан бол яг юуны төлөө амьдрах байсан бол гэж боддог.

jawhlantugs

-ЭЭЖ МИНЬ НАМАЙГ АЖЛАА ТАРААД ОРООД ИРЭХЭД ДҮҮГИЙН ХАЖУУД
ӨНГӨРЧИХСӨН БАЙСАН-

-Ээж нь өөрийгөө удахгүй гэдгээ мэдэж байсан юм болов уу гэж бодогдлоо?

-Ээж мэдэж байсан. Бие нь их муу байсан. Эмнэлгээр маш удаан яваад ч онош нь тогтоогддоггүй. Нэг үзүүлэхээр элэг байна гээд, нэг бол зүрх гэдэг. Байнга хавагнана. Эмээр л өөрийгөө зогоодог байсан. Эмнэлэгт очиж хэвтэх гэхээр “Та зүгээр байна”  гээд авдаггүй байсан. Одоо ах дүү нартайгаа ярьж байхад ээж өнгөрөх гэж байгаагаа мэдэж байсан нь тодорхой байсан. Би ээжийгээ өнгөрөхөд нь уулзаж чадаагүй. Намайг нэг өдөр ажлаа тараад ороод ирсэн чинь өнгөрчихсөн байсан. Өнгөрсөн таван сард ээж минь өнгөрөхөд дүү маань гурван настай байсан юм. Хүн ээжийгээ амьд байхад юу ч боддоггүй, тоохгүй, анзаардаггүй юм билээ. Харин байхгүй болсон хойно нь их юм бодсон. Ээж маань намайг ганцаараа үлдээхгүй гэсэндээ ийм шийдвэр гаргаж дээ гэж бодсон. Ээж маань байсан бол би ийм зүйл бодохгүй байсан байх. Одоогийнх шигээ дүүгээ ингэж авч яваа ч билүү. Ээ байгаа юм чинь гээд найдаад нэг их дасахгүй байх байсан ч юм билүү. Магадгүй өөрөө амьдралаа зохиосон байх байсан.

-Дүү нь ээжийгээ нэхэж байна уу?

-Үгүй. Ээжийг өөд болсноос хойш надаас ганц ч удаа ээжийг нэхэж асууж, ээж гэж нэг ч удаа хэлээгүй. Ээж нас бардаг өдөр ажлаа тараад очиход ээж маань газар уначихсан. Харин дүү минь орон дээр тоглоод сууж байсан. Би ээжийгээ эхэндээ ухаан алдаад уначихсан байна гэж бодсон. Тэгээд ээжийгээ татсан аль хэдийнэ өнгөрсөн байсан. Тухайн үедээ яаснаа сайн санадаггүй. Одоо бодоход баахан тэвэрч орилсон байх. Би ээжийгээ нэгэнт өнгөрч дээ гэж мэдээд орилоод уйлахад тоглож байсан дүү маань дагаад уйлчихсан. Тэгэхээр нь дүүгээ тэвэрч аваад гадаа гараад аргадаад “Одоо миний дүү ээж нь тэнгэр лүү явчихсан шүү. Дахиж ирэхгүй за юу” гэхэд дүү маань “За” гэж хэлээд л, дахиж надаас нэг ч удаа ээжийгээ нэхээгүй. Тийм үед хэн рүү залгахаа ч мэдэхгүй болдог юм билээ. Утсаа гартаа барьсан хэрнээ дугаар цээжинд орж ирэхгүй байсан. Хамгийн түрүүнд том ах руугаа залгасан юм. Тэгсэн манай ах “Аав руугаа залгасан уу, түргэн дуудсан уу” гэсэн. Тэгэхэд би аав руугаа ч залгаагүй байсан. Түргэн рүү залгаад нэрээ ч хэлж чадаагүй. Дараа нь нэг найз руугаа залгасан. Бас аав руугаа залгасан.

-Ээж нь бие муу байгаагаа хэлээгүй юу?

-Хэлээгүй. Яг ээжийг өнгөрдөг өдөр маш халуун өдөр байсан. Өдөр нь ээж санаанаас гарахгүй байсан. Ажлаа хийгээд явж байхад гэр рүүгээ харимаар ч юм шиг. Бас баахан юм бодогдоод байсан. Ер нь би ээждээ “хайртай” гэж хэлж байсан билүү гэж бодоод байсан. Ээжтэйгээ хамт авахуулсан зураг байдаг билүү гэж бодоод. Нэг залгадаг юм билүү гэж байгаад ажлаа тараад удахгүй очих юм чинь гээд залгаагүй. Тэгээд мессэж бичсэн. Тэр үед залгадаг л байж.

-Одоо аавтайгаа уулздаг уу?

-Аавтайгаа байнга уулздаг. Манай аав ээжийг өнгөрснөөс хойш надад дүүтэйгээ хамт гурвуулаа амьдаръя гэсэн санал тавьсан. Харин би үгүй гэсэн л дээ. Дүүгээ харах, халамжлах миний л үүрэх ёстой үүрэг. Би аавдаа “Та өөрийгөө бод. Би дүүтэйгээ хамт байна” гэсэн. Харин аав маань “Миний хүү өөрөө мэд. Харин сайн бодоорой” гэсэн.

-Чи үеийнхнээ бодвол их хэрсүү юм?

-Би багасаа л биеэ даасан. Манай аав намайг бага байхад БНСУ руу яваад сургууль төгсөх үеэр ирж байсан. Гэхдээ одоо би аавтайгаа их сайн харилцаатай байдаг. Ээж маань орчуулагч хийгээд олон хоног сараар явдаг ажилтай байсан. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Би багадаа том ахтайгаа, эгчтэйгээ, ахынхаа бага хүүхэдтэй өссөн. Гэхдээ би ээжтэйгээ яг л найз шиг байдаг байсан. Ээжээсээ би юу ч нууж байгаагүй. Манай ээж миний хувцсыг угааж өгч байгаагүй. Чи өөрөө угаа л гэдэг байсан. Манай ээж бас оёдолчин хийдэг байсан ч гэсэн нэг ч удаа хувцсаа индүүдүүлж, оёулж үзээгүй. Би ээждээ “Загасчны морь усгүй гэдэг дээ” гэж хэлдэг байсан. Харин манай ээж чамд өөрт чинь хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэр ч үнэн байсан. Тийм болохоор багасаа л биеэ дааж өссөн дөө.

jawhlantugs

-ХҮНТЭЙ СУУЛАА ГЭХЭД ХҮҮХЭДТЭЙ ХҮНТЭЙ ЯЛГААГҮЙ ШҮҮ ДЭЭ-

-Дүүгээ өөртөө хань болох юм байна гэдгийг ойлгосон бололтой шүү?

-Одоо л яг тийм байна. Манай дүү их сайн ярьдаг болсон. Манай дүүг одоо манай бэр эгч хардаг. Цэцэрлэгт явж байгаа. Эгч хардаг болохоор санаа зовохгүй ажлаа хийдэг. Өглөө гарахад дүү маань “Жавхаа ажилдаа явах гэж байна уу. Хэзээ ирэх гэж байна” гээд л шалгаана. Би дүүгээ чихэр жимсээр эрхлүүлэхгүй. Утсаар  ч тоглуулдаггүй. Би өөрөө яг тийм өссөн. Нэг их загнаад байхгүй. Гэсэн ч хэт дураар нь тавихгүй. Том болоод хэт задгай хүүхэд болгохгүй юмсан гэж боддог. Одоо анзаараад байхад манай дүүгийн үеийн хүүхдүүд дандаа утас булаагаад л тоглоно. Манай дүүд тийм зан байхгүй. Намайг утсаа оролдож байхад хажууд ирээд л хараад зогсдог. Тэрнээс биш булааж тоглохгүй. Надад “Жавхаа би утсаар тоглож чадна шүү дээ” гэдэг. Тэгэхээр нь би “Аан тийм уу л” гэдэг. Багаас нь ээж, аавгүй өссөн гээд байвал хүнээ байх юм болов уу. Сүүлийн үеийн хүүхдүүд их айхтар болсон. Тийм болохоор зодохгүй, загнахгүй. Ерөнхийдөө хамжааргадаад л байдаг. Би өөрөө тийм өссөн. Одоо хүртэл би ээжийнхээ хамгийн том ахаас айдаг. Тийм болохоор би дүүгээ тэгж өсгөнө л гэж боддог.

-Хэзээ гэрлэхээр төлөвлөж байна вэ?

-Би одоохондоо өөрөө гэр бүл зохионо гэж бодоогүй байна. Оройтсон ч хамаагүй. Дүүгээ л сайн хүн болгоод, сургуульд оруулчихвал болох гээд байна даа. Тэр хүртэл нь зөв хүмүүжүүлээд явж байвал болох байлгүй дээ. Одоо би хүнтэй суулаа гэхэд хүүхэдтэй хүнтэй ялгаагүй шүү дээ. Хүнтэй суулаа гэхэд хүүхэд дагуулаад очиход тэр хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг бас их сонин шүү дээ. Хүн цагаа тулахаар яаж хандах вэ? Одоо хөөрхий дөө гээд байгаа хэдий ч цагаа тулахаар яах бол гэж хааяа боддог. Тийм болохоор энэ хүүхдийг сургуульд ортол нь гэр бүл бодохгүй. Манай ах дүү нар хүртэл эхнээсээ энэ асуудлыг ярьж байна. Бэр эгч маань “Жавхаа чи хүнтэй суу. Би дүүг нь хүн болгоно шүү дээ” гэдэг. Харин би “Үгүй” л гэдэг. Бэр эгч маань манай дүүг хараад, би хүнтэй суугаад явлаа гэхэд ард нэг хүүхэд байгаа гэж бодохоор байнга шаналж явна. Байнга санаа зовно шүү дээ. Манай дүүгийн цэцэрлэгийн багш нь намайг аав нь гэж боддог. Гадуур дүүтэйгээ явахаар аав нь уу гээд байдаг юм. Хүн харахад аав шиг нь харагдаж байгаа.

-Гэр бүл зохиовол дүүгээ аваад явах уу?

-Аваад л явна даа.

-Танай бяцхан дүү чамд их зүйлийг ухааруулжээ?

-Тэгсэн. Ээжийг өнгөрснөөс хойш хүмүүс надтай их өөр харьцаж, юм их өөр болсон шүү. Найз нар маань байгаа ч гэсэн ээж байхгүй болохоор хэнд ч, юу ч ярьж чадахгүй байна. Би хүнд амьдралаа яриад суудаг хүн биш. Пост бичсэнийхээ дараа өөрийгөө их гайхаж байлаа. Манай найзууд ч хэлдэг “Багаасаа найзалсан хэрнээ юу ч ярихгүй, дуугүй л байдаг" гэдэг. Би хүнд зовлонгоо ярих дургүй. Би хүний өмнөөс амьдраагүй. Ээжтэйгээ байхад бүх юмаа ярьдаг байсан бол одоо дотор бодогдсон зүйлээ утсан дээрээ л буулгаж байна даа. Ээжийгээ өнгөрснөөс хойш их “шок”-нд орсон. Бараг 7-8 сар хүнтэй юм яриагүй. Ярих гэхээр ярих хүн олдохгүй байсан юм. Цээжин дотор юм бугшаад байсан. Ажлаа тараад харина гэхээс айж байсан. Ажлаа тараад найз нартайгаа уулзаж жоохон байж байгаад харихдаа очоод юу хийх вэ гэхээс айдаг байсан. Өөрийн эрхгүй бачимдаад байсан. Найзууд завгүй үед би ганцаараа хотоор орой болтол алхдаг байсан. Тэгэхээр арай гайгүй болдог. Бас ганцаараа сууж хоол идэх, кофе уухаар гайгүй болдог байсан. Харихаас халшраад байдаг байсан. Гэртээ хоол ч иддэггүй байсан.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

1



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 85

Зочин (202.9.*.*)
2018-01-24 12:11:51
Berhseel chini zub dabj chadbal hamgiin sain. Zuil baihgui uy. Egch ni chamd ulgeriin nom ugii. Ter ulger deer buh hariultuud chini baigaa. Zalgaarai. Chi hunees asuuhgui uuruu shiiddeg bolno. Amar sh dee

Зочин (202.9.*.*)
2018-01-24 12:07:07
Xaniadniihaa. Bieiinhee baidald tohiruulj emee uu. Dulaahan. Hubtsasla. Amaa. Orooltoor oroo. Zaabal amaa. Duugiimhee amiig orooltoor orooj. Bai huiten salhind bas haniana. Xuuhdiin aman deer nimgen. Daabuunaas ni tabchih umuu. Xamar luu joohon duhuuleed tabchihbal dulaahan untddadg uur deeree turshaad uz hund um tabchihbaa. Za chadahgui bol hereggui tom hun ch adilhan Ter huuhdees ih um sur chi ingej l usch eej chini usgusun yahab yadraad l hajuud ni yabhihgui uy Amidral. Xetsuu hun bolgon l asargaa hool uy hiihee songoj chadahgui baigaa daa. Unchin boloh olon dabuu taltai. Bie ee daanaa. Bitgii huneer. Urubduuleh gej bich hun bolgon oilgohgui. Xarj sur. Gaduur yabahdaa buh uuriinhuu sain gesniig harj sur

Зочин (202.9.*.*)
2018-01-24 11:56:51
Ugluu zaabal haluun hool hiij idej bai hool noir muutai l bolohoor haniad hurdeg. Er ni mahnaas. Tatgalzahaar haniad ubchin tusdadggui bolchihdog chi uuruu Supreme master tv com ryy orood sudal. You tub deer bolno. Naad buh asuudliig chini ter hun buh hariultiig ugnu. Anh a useg surch baigaa um shig. L sudalj unsh. Xooloo l. Anhaar eregtei ailiin gants huuhduud. Xooloo l anhaarah er ni manai mongol eregtei huuhduudiig bagad ni erhluulchihdeg ih deedelj usgudug bolohoor hugshin zaluugui amidrald hool hubtsaslaltan deeree hul aldah baidal bainaa. Uuriiguu archil unchin bolnoo gedeg ih zuiliig sur gesen dohio um shuu. Duugee ch hairla uuriiguu buur iheer hairlaj hurdan hurdan ajilaa hiij uuriiguu halamjilj sur. Ali olon huuhed usguud hun boloson huniig ter geheb bid nar in ene tsag ue tsuuhun huuhedtei. Shuu dee. Bugdeeree l adilhan

Зочин (202.9.*.*)
2018-01-24 11:45:20
Xaniadand. Xaluun um idej uuj huluruhruud. Sain duulaahan hulsuu namdaagaad daarahgui baihad xurdan zugeer bolj ba lee. Tall hot. Trepluu. Huguu haluun usand hiij uudag orosiinh ch bas bolno 1200 ,1300geed baidag. Tuunees ugluu oroi. Esbel ih haniagaad baibal 4 tsagiin zaitai. Toff plus geed tsenher budaa shig emiig adilhan uugaad gaigui bol. 6 tsagiin zaitai. Uugaad. Anzubel. Gej hooloini emiig helen dooroo tabiad. Xaluun hool idej uuh untah heregtei. Xunsnii 1 delguuriin. Xaan banktai uzuureer dagaad hoishoo ugsuud yabahaar. Agnista. Geed tsagaan hoolnii. Gazart orood nirs jimceer hiisen bino. Baigaa. Bino ch bish dee tegj nelesen shiltei 14 ooo tugrug geed teriig gertee abaachaad sain halaaj baigaad buten shil ni 2 ayga l bolj ba lee. 1 aygiig uuchih duudee ch bas halbagdaa. Amii tulchihgui shig baga bagaar ugchih. Tegeed l nam bolj ba lee.

зочин (202.70.*.*)
2018-01-23 12:25:38
Ямар мундаг хүү вэ энэ хорвоо хүнээр дутдаг юм шүү дүү минь Хөөрхөн дүүгээ сайн хүн болгож өсгөөрөй дүүдээ амжилт чи чаднаа

Зочин (183.202.*.*)
2018-01-22 20:08:41
unshihaar nulims garaad hetsuu yum aa. duu chin tiim jaahan mortloo yamar hersuu yum ve. ene delhiin buh humuus az jargaltai eruul enh bgaasai

rer (66.181.*.*)
2018-01-22 16:07:27
genet uhaan orj gene teneg bandi ene tend bar heseed yavj baihiig chin medne shd erguu dagz min bainga gertee gar hangalga hiine archaagui bandi

ЗОЧИН (182.160.*.*)
2018-01-22 14:31:35
МИНИЙ АХ НАДАД ГАРГААД АВАХ ХҮҮХЭД ОЛДДОГ ГАРААСАА ХӨТЛӨХ ДҮҮ ОЛДОГГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН ЮМ

Зочин (202.21.*.*)
2018-01-22 13:27:30
Өөр шигээ сайн эхнэртэй болоорой гэж ерөөе дөө.

Уул үүл (124.158.*.*)
2018-01-22 13:27:28
Хачин юм бичихээ зарим хүмүүс больчихооч Хүн бүрийн амьдралын зураг төөрөг өөр өөр байдаг шүү Нэг эхээс цуварч төрсөн байхад энэнээс өөр арга байхгүй шүү. Тэнгэрээс ээж нь харж л байгаа. Хардаг юм байна лээ. Дүүгээ гэсэн сэтгэл чинь үнэхээр сайхан юм аа Итгэлээ алдаж ерөөсөө болохгүй шүү. Амжилт.

зочин (122.201.*.*)
2018-01-22 13:26:01
мундаг залуу амжилт

Зочин (202.21.*.*)
2018-01-22 12:13:40
Чи хүн юм

Зочин (122.201.*.*)
2018-01-22 10:54:13
ХҮН ХҮНЭЭРЭЭ Л ДУТДАГ ӨӨР ЮУГААРЧ ДУТАХГҮЙ САЙХАН АМЬДАРААРАЙ АХ ДҮҮ ХОЁР ААВ ХҮҮ ХОЁРТ ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ!

Зочин (203.91.*.*)
2018-01-22 10:13:40
хүн чанартай л залуу юм. Харин аавынхаа саналыг бодоорой.

Зочин (203.91.*.*)
2018-01-22 10:13:40
хүн чанартай л залуу юм. Харин аавынхаа саналыг бодоорой.

Болор (202.9.*.*)
2018-01-21 23:50:23
Уйлан байж уншлаа.ухаантай сайн хүү бна.дүүгээ сайн хүн болгож өсгөнө гэж итгэж бна.ээж нь бурхны орноос 2 хүүгээ харж ивээж бгаа.

Зочин (202.9.*.*)
2018-01-21 22:58:58
БУРХАН ӨРШӨӨГ. ЭРҮҮЛ САРУУЛ БАЙГ

нэгэн эх (202.9.*.*)
2018-01-21 22:56:31
хувиа боддог тэнэгүүдэд ухаарал өгөх бодит үнэнийгээ ний нуугүй бичсэн залуу чамд талархахын сацуу миний хүү их ухаажиж, хорвоод төрж өссөн ахан дүүсээс, төрүүлж өсгөсөн эх эцгээс илүү үнэ цэнтэй зүйл энэ орчлонд байдаггүйг чи зөь ойлгожээ. Санаа зөв бол заяа зөв гэсэн ухаант дээдсийнхээ сургаалыг санаж, ээжийнхээ ач буяныг мөнхөд дээдэлж дүүгээ их сайн хүмүүжилтэй зөв хүн болгоно гэдэгт тань итгэж байна. Сайхан амьдраарай миний хүү. Та 2-т аз жаргал ерөөе.

зочин (202.21.*.*)
2018-01-21 20:25:05
хөөрхөн сайн залуу байна. энэ хүүгийн болон дүүгийнх нь амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

enhtuya (66.181.*.*)
2018-01-21 18:37:31
Сайн хүү бна дүүгээ сайн хүн болгоорой амжилт хүсье

Зочин (103.212.*.*)
2018-01-21 16:40:55
ээж нь жоохон хүнд байжуу гүй юу. фб ээр монголчууд шившигээ дэлгэж өгөх юм. нэг их сайхан сэтгэлтэй туулширсан хүмүүс. монголчуудын үзэл бодол арай хэт илэрхийлэгдээд байгаа юм бишүү. явж явж баттулгын эр эмгүй цэргийн алба хаана гэдэг чинь зөв юм. хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншлаа худлаа нэг их сайхан сэтгэлтэй хайр зарласан юмнууд, яг үнэн юм бичсэн ганц хоёр л хүн байна. ер нь гэр бүл салаад өөр эртэй явалдаа байх зөв юм уу, эмс хүүхнүүд чинь эр болгоноос нэг хүүхэд гаргаад байх зөв юм уу. шившигтэй юмнууд.

zub mongol (27.123.*.*)
2018-01-21 13:25:25
Sain bna.Oroi ch gesen uhaarsan n sain hereg.amjilt huse

Hun (202.179.*.*)
2018-01-20 20:30:43
Uilaad unshlaa mundag sain hun bolioroi

Зочин (27.123.*.*)
2018-01-20 15:44:58
Сайн вайнуу ви ч гэсэн өнчин өсөхийн зовлонг мэднээ Зовсон цагт нөхөрийн чанар танигддаг юм Дүүгээ сайн хүн болгоорой Маш их хариуцлага тэвчээр шаардагддаг юм шүү миний дүү 7 насаар дүү байлаа дүүгээ өсгөхийн тулд их сургуульдаа орж чадаагүй бүтэн өнчин байсан болохоор дүүдээ бүхнээ зориулсан одоо 4 хүүхдийн эх болчихсон багшлаад сайхан амьдарч бн хүмүүжил хүнийг зөв замруу хөтөлдөг юм шүү аз жаргал эрүүл энхийг хүсьe

Зочин (202.9.*.*)
2018-01-20 14:09:13
saihan hvv bna sain ydnaa ta 2

Хэн нэгэн (103.26.*.*)
2018-01-20 11:27:12
Зарим баян хөгшин авгай нар охинтойгоо чацуу эр эргүүлээд хооллоод ундлаад мөнгөөр худалдаж аваад явж байна. Түүнийхээ оронд ядаж өөрийнхөө хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй гэдгийг энэ залуугаас суралцаасай. Одоо ах нь дүүгээ асарч байгаа ч хөгшрөхийн цагт дүү нь ахыгаа асрах байхаа. Юм бүхэн учиртай. Хүү төрүүлэх хувьгүй хүмүүс зөндөө байна шүү дээ.

Зочин (150.129.*.*)
2018-01-20 10:18:15
Залуучуудад ухаарал өгөх сайн ярилцлага болжээ.энэ хүүхэд маш ухаантай залуу байна.сайхан ирэадүй хүлээж байгаа битгий итгэл алдаарай

Зочин (50.99.*.*)
2018-01-20 06:55:00
2 дуугийн торсон эцэгууд нь байна алзахгуйээ.

Зочин (103.26.*.*)
2018-01-19 21:57:45
Миний дүү мундаг залуу байна дүүгээ сайн халамжилж байгаарай ээжийн хайраар дутаж байгаа шүү энийг уншаад баахан уйллаа

сүрэн (202.179.*.*)
2018-01-19 20:52:29
ЗӨВ бодолтой ухаантай сайхан залуу байна Сайн бүсгүй олон шүү гэрлээрэй харин гэрэлсэн хойноо миний дүүг яаж харж байна гээд бодоод байвдаа Хүнд хадмууддаа итгэж сайхан амьдрах хэрэгтэй

ss (66.181.*.*)
2018-01-19 19:17:28
Mundag zaluu bna.amjilt

Зочин (66.181.*.*)
2018-01-19 19:01:46
ene zaluugaas vlger jishee awaarai odoonii zaluuchuud !!!

Naraa (103.229.*.*)
2018-01-19 18:43:05
Mundag uhaantai zaluu yum sain shan az jargaliin deediig bilegdie chi chadnaa amjilt hvsie

Зочин (112.72.*.*)
2018-01-19 18:32:56
Сайн залуу, сайн хүү. Сайн хүн болж төлөвшөөрэй. Та хоёрт Амжилт

Zochin (122.201.*.*)
2018-01-19 18:08:29
Uhaalag l zaluu yum.

Зочин (209.58.*.*)
2018-01-19 18:05:02
Монголчууд чинь тэгээд ямар гадаадынхан биш дээ. Ах эгч нь дүүгээ харалцаад л өсгөдөг. Ямар ч байсан өөрийг нь эцэг эх нь өсгөөгүй хүн бол өсгөсөн ихэнхдээ асарч байсан хүндээ талархаж явах ёстой шүү. Ялангуяа одоо хараад байхад дүү нар нь нэг жоохон юмны зах үзэчихээд их хуцацгаадаг болсон байна. Тиймэрхүү хүмүүс өөрсдийгөө яаж хүн болсноо хэн нусыг чинь арчиж өгч баас шээсийг чинь цэвэрлэж орилохоор чинь тэвэрч шуурга болбол өөрийн хувцсаа өмсгөж хувцсыг чинь угааж хүүхдүүд гоочилдог сул дорой нэгэн нь хэний сүүдэрт хүүхдүүд чамайг тэр болгон гоочилдоггүй байсныг нэг тунгааж үзэх хэрэгтэй шүү. Хэрвээ санахгүй байгаа бол одоо нэг нялх хүүхэдтэй айл хараарай. Тэгээд ч ойлгохгүй бол нялх хүүхэд ганцаараа харж хэсэг үзээрэй.

Зочин (209.58.*.*)
2018-01-19 17:53:43
Одоо ийм насны зөрүүтэй ах дүү хүмүүс зөндөө байдаг болсон юм шиг байсан. Монголчууд харьцангуй эрт гэрлэдэг болохоор эрт гэрлэнгүүт хэдэн хүүхэд гаргаад тэд нар нь өсөөд насанд хүрэх гээд ирэхээр 36- 45 насандаа нэг хүүхэд гаргадаг болсон байна. Манай гэрт ч иймэрхүү зөрүүтэй гарсан ах дүү 2 байдаг. Яг л ижил харагдаж байна. Тоглоомын талбай дээр байхаар хүмүүс болиорой аав нь харж байна шүү гэдэг гэсэн. Эхлээд бас сонин дасаагүй байсан гэсэн гараад ирсэн чинь өөрөө хамт асралцаад өсгөсөн. Дүүд нь би чи том болоод ахыгаа юу ч хэлсэн зөрж өөдөөс нь тайлбар тавьж болохгүй шүү үгэнд нь шууд орж байгаарай, чамайг өсгөсөн шүү мэдэв үү гэхээр жоохон нь мэдэж байгаа юм шиг за гэж хариулдаг.

Зочин (209.58.*.*)
2018-01-19 17:45:33
Эхний баагий шал дурак. Монголчууд хань гэж хамт байх хамт ямар нэг үйлдэл хийх хүнийг хэлдэг юм угаасаа. Одоо л зөвхөн гэр бүл гэсэн утгаар нь хэрэглээд бусад хэрэглээ нь алга болчихсон болохоос язгуур хэлээ мартаагүй хүн бол мэднэ. Чам шиг орчуулгын юм уншиж тахир дутуу хэл ухаантай хүн ойлгохгүй нь аргагүй.

Зочин (43.228.*.*)
2018-01-19 17:06:01
Хүний маьдралд юу ч тохиолдож болно. Ухаантай л хүү байна. Та нар ядаж л нэг эхээс цуварч төрсөн ах дүүс шүү дээ.

Зочин (202.179.*.*)
2018-01-19 16:30:07
сайн хүү байна ээж аавын өнгөрсөн хойно хүн гэдэг их ухаардаг . дүүгээ сайн хүн болгоорой чамд амжилт хүсье

sanaa (122.201.*.*)
2018-01-19 16:12:57
Миний хүүтэй чацуу юм байна. Зөндөө уйллаа. Миний дүү ухаантай, зоригтой, тэвчээртэй яваарай. Амьдралд шантрах, сөхрөх үе бишгүй л байдаг юм шүү. Дүүдээ аз жаргал хүсье

tsatsral (66.181.*.*)
2018-01-19 16:03:55
Unshij chadaxgui uilsaar arai gj duusgalaa. Az jagal xamgiin sain saixaniig xusie!

Зочин (182.160.*.*)
2018-01-19 15:57:51
ter door dyyd chini chamaas oor harj handah hyn baihgyi shyy gej bochsen baina. ynen shyy. chi l hyn bolgono. ene bol chinii tuulah yiliin yr huvi zayaa.

Зочин (182.160.*.*)
2018-01-19 15:55:43
dyygiinh ni aav ni baigaa bol hyyhdee harj demjij tuslah estoidoo.

Зочин (182.160.*.*)
2018-01-19 15:51:52
hamgiin gol ni deed surguuli togsood bas ajiltai baigaa yum baina. teheer amidral yavna.

Зочин (103.9.*.*)
2018-01-19 15:45:10
103,57,79,155 чи хүн биш

Zochin (202.9.*.*)
2018-01-19 15:42:37
Minii duu uhaantai sain huuhed bnaa. Ta hoer mini saihan amidarnaa, egch ni ta 2 too buh sain saihan ui bna ter bugdiig hisie, Mundag huu bnaa.

Зочин (202.9.*.*)
2018-01-19 15:35:09
Дүү та хоёрт эрүүл энх аз жаргал хүсэе

Зочин (103.26.*.*)
2018-01-19 15:26:05
сайн хүний үр хүүхдүүд сайн явдаг нь жам. харин хүний мууг үздэг муухай хүмүүсийн үр хүүхэд хэзээ ч өөдөлдөггүй

Зочин (150.129.*.*)
2018-01-19 14:49:36
Салаад хэдэн жилийн дараа хүүхэд төрүүлсэн гэж бгаа биз дэ. Заавал хүнтэй сууж байж хүүхэд төрүүлэх албатай бдаг юм у. Тохирохгүй хүний хажууд зовж амьдрахаар өөрийн эрхээр амьдралаа аваад явах чадвартай бол биеэ даагаад хүүхдээ зөв хүмүүжүүлээд амьдралаа аваад явах л хэрэгтэй. Мэдээж хүүхэд өсгөж чадах мөнгө санхүү, ойр тойрний хүмүүсийн хүрээлэл гм хайр халамжаар дутхааргүй нөхцлөө бүрдүүлчээд заавал нөхөр гэхгүй хүүхдүүдээ сайхан өсгөөд явж бга хүмүүс олон л бга. Хүнтэй суугаад хэдэн хүүхэдтэй болсон хойноо салаад ганцаараа амьдардаг ээжүүд олон л бдаг. Тэд эхэндээ ганц бие амьдрана гэж төлөвлөөгүй болохоор санхүү талаа шийдээгүйгээс амьдрал нь хүндэрснээс биш бусдаар хүн шиг л амьдарч яваад буцдаг.

ЗОЧИН (202.9.*.*)
2018-01-19 14:32:43
Мундаг залуу бн. Яг л нүдэнд харагдаж бндаа .Ээжийгээ харахаар дургүй царайлаад цаашаа харахаар хайр хүрдэг гэж.Дүүгээ сайн хүн болгоорой миний дүү.Гол нь эрүүл байвал жаргал шүү.Яалт ч үгүй мах цусны тасархайнууд шүү

Зочин (66.181.*.*)
2018-01-19 14:26:05
Ai bas l kino shig l amidral bn.ene olon hunii eruuluur saihan amidarnaa mongol ulsiin huuhdiin tuluu undesnii gazar duud ni surguuli soyold ortol ni bolomjooroo demjij tusslmaar yumda naadamd turuulsen buhud hed hedeer ni bair mair ugch suriig uzuuleed bdg xxk nii zahiraluud ene zaluud neg uruu bair belegchiheech myanga myangan mongolchuud bayarlana daa.dem bolohgui bol bas l hetsuu shde ene amidral chine

Цэцэг (202.9.*.*)
2018-01-19 13:49:11
Нийгэмд сайн залуус олон байгаасай үнэнийг бичхэд л хүний зүрхэнд хүрдэг гэж үнэн юм .Нээрэн ээжтэй хамт байхад ер бодох юмгүй буцсаны дараа ч сэтгэл ч тэр чигээрэй сэмэрдэг юм билээ .Би ч муу ээжийгээ олон сар санаж уйлсан даа .Аавынхаа саналыг хүлээгээд авчихаач бас нэг л өдөр буцна тэр үед бас л харамсана .Аав ээжийн асуудалыг үр хүүхэд шүүх эрхгүй байдаг .Бид зөвхөн хүүхэд нь тэгээл тэр .Биеийг бүтээж өсгөж өндийлгөсөн аав ээж хоёр минь жинхэнэ бурхад .

Зочин (66.181.*.*)
2018-01-19 13:47:57
Хуний амьдралыг хэн ч мэдэхгуй! Яс юман дээрээ хуухэд л байна шдээ! Жаахан дуутэй болоод ухаан сууж юмны наад цаадахыг илуу эргэцуулдэг болсон байна. Оношийг нь тодруулахгуй яасан юм гэж байгаа хун 40 хэдтэй хун бол бас ч хегшин хун биш хэн нэгнийг дагуулан ажлыг нь алдуулан эмнэлэгээр явахгуй хэмжээний ухамсартай хун байж! Тэр нехрийгее со-д байхад гоол алдсан гэж еерийнхее уйлдлээр жишин бодогч чамайг чиний бузар сэтгэлийг бурхан ершеегеесэй! Едий насны залуу эцэгт нь егье гээд хайгаад явбал олж ч магад гэхдэ сайн хуний удам бололтой! Энэ залуу сайн сайхан явах зам мерее еерее засчээ.

Zochin (103.57.*.*)
2018-01-19 13:41:52
Amjilt mundag hvv bna.az iveeg

Зочин (142.234.*.*)
2018-01-19 13:39:15
Мундаг байна. Гэхдээ хүнтэй суухаа ингэж албаар хойшлуулж болохгүй байх. Амьдралд чинь сайхан санаанд таарсан хүн гараад ирвэл суух л хэрэгтэй. Дүүгээ аваад л очно. Чи ямар дагавар хүүхэдтэй сууж байгаа биш дүү чинь юм чинь зүгээр. Чамд хайртай хүн бол чамайг ойлгоно дүүг чинь ч хүлээн зөвшөөрнө. Ямар чиний хүүхэд биш дүү чинь юм чинь. Тэр байтугай хүүхэдтэй хүнтэй ч хүмүүс суугаад амьдраад зохицоод яваад болж байгаа нь их л байна. Алийн болгоныг тааруулах юм бэ? Хүн ер нь л залуу байхдаа гарч ирсэн хүмүүсээ сайн таниж шинжиж суусан нь дээр шүү.

Зочин (142.234.*.*)
2018-01-19 13:31:05
Тийм. Манай нэг найз бүр хүүхэдтэй болсон өдрөөсөө хүүхдэдээ дургүй, юм л бол энэ муу хүүхдийг авхуулчих уу гэдэг байсан чинь одоо нөгөө хүүхдэдээ сүйд тэр байтугай ханьтай болгоно гээд дүү төрүүлж өгнө гэсэн. Гайхмаар байгаа биз. Яг хүүхэдтэй болохоор хүн бас тэгж боддог юм шиг байгаа юм. Тэгсэн манай хамаатны эгч 2 хүүхэдтэй байсан хэр нь одоо болохоор арай бага хүүхэд төрүүлсэн байна гээд байдаг.

Зочин (103.57.*.*)
2018-01-19 13:29:36
Замбараагүй л эх захгүй хүмүүс бна юу н мундаг бна айн

Зочин (103.229.*.*)
2018-01-19 13:27:08
Амьдрал хөөж гадагшаа явсан хүмүүсийн гэр бүлийн амьдрал яаж дуусдаг нь харагдаж бна. Тэр нь дараагын үедээ яаж нөлөөлдөг харагдаж бна.

Зочин (66.181.*.*)
2018-01-19 13:17:09
Azjargal xysii

ГАЙТАЙ ЗАСАГ (94.254.*.*)
2018-01-19 13:10:57
АРД ТУМНИЙ АМЬДРАЛ 👌 БСАН БОЛ ГАДААД ЯВЖ ОЛОН САР ЖИЛ УР ХУУХЭД ОНЧИРЧ ХУМУУС БОГИНО НАСЛАХ ВЭ ДЭЭ ЯМАР ОНОШ ТАВЬЖ ЧАДДАГУЙ ЭМЧТЭЙ ЗАЛУУ ХУН УХЭЖ БДАГ ХЭРЭГ АЛГА ДАА,УХААНТАЙ ЭХ ХУН БНА ДАА МАНАЙ ОХИДУУД УНШМААР ЮМ БНА ГЭР БУЛ САЛАЛТ ХУУХДЭЭ ГАНЦААР ОСГОХ ЯМАР ХЭЦУУ ГД 👍😇

Зочин (66.181.*.*)
2018-01-19 13:07:02
Buten unchiruud uldsen baga nas min sanagdlaa.10 nastai ter uvul 18 tai egch min uildvert ajildag shunu irne.Gantsaaraa haashaa haalgaa tugjihgui zuliin gereld zurgiig ni shirteed nohoi muuraa hani tatan gertee oruulaad burtiitel chimee chagnan hevtdeg baij bilee.Zuv shudraga saihan buhniig muruuduj zutgeseen.Amidral d zovoh udur baihad jargah uye ch bdg.Odoo burhan shig hanitai huu ohintoi ym ymtai hunees dutahgui amidarch bna.Ert unchirsun amidral namaig hersuu tevcheertei hudulmurch buhniig hiij suragsan.Az jargal husie.Burhan chamd hunii deed hani zayah boltugai duu min

зочин (27.123.*.*)
2018-01-19 12:42:14
Aldaatai batsaan ch geh shig yu gd soliorood bg novsh vee Iim bodoltoi teneg yumnuud horvoogoos zailah heregtei Azaar ene zaluu cham shig bodoltoi bish yum Dvvgee sn hvn bolgooroi AMJILT

Зочин (27.123.*.*)
2018-01-19 12:41:34
Zuv amidran gdg jin ene ilvv ym yarisan ymnuudad hvn zayahgvi hvnd hvn l heregtei aav n hen bhan hamaagvi neg ehees garsan l bol bloo ongiroodoo bish tuulj yavaa amidarlii vnen n ene yavdaltai blaa gd yadiin zan niilehgvi blool salaa biz

Зочин (27.123.*.*)
2018-01-19 12:41:34
Zuv amidran gdg jin ene ilvv ym yarisan ymnuudad hvn zayahgvi hvnd hvn l heregtei aav n hen bhan hamaagvi neg ehees garsan l bol bloo ongiroodoo bish tuulj yavaa amidarlii vnen n ene yavdaltai blaa gd yadiin zan niilehgvi blool salaa biz

Zochin (27.219.*.*)
2018-01-19 12:36:24
Ene deer hunii orontsog novsh muu taliigch eejiin hyrtel eldveer heldeg chi muu yu ve chi ch gesen bas tegyyl gool aldaj eejeesee torson bolood azgui tsarailaad yavdgiin bna.archaagui novsh mine cham shig iim mal bitgii olon bgaasai.

Ariun. (103.229.*.*)
2018-01-19 12:35:33
Chamd eruul enh hamgiin sain saihanig husen erooe.

Zochon (150.129.*.*)
2018-01-19 11:54:38
Uhaalag yariltslaga bish bainaa.Hend heregtei yariya ve.Nileen ongiroo nuhur uu ugui yu ene zaluu.

Зочин (182.160.*.*)
2018-01-19 11:53:25
Сургамжит өгүүллэг байна.Ноен нуруугаа бүү алдаарай.Зочин 202.179.30.194-т:Хүний үнэргүй, үмхий үгтэй хилэнцэт хорхой чамд бурхан хариугий нь амсуулах л байх шүү.

zochin (202.70.*.*)
2018-01-19 11:36:50
Muundag

zochin (202.70.*.*)
2018-01-19 11:36:50
Muundag

ooyoo (173.50.*.*)
2018-01-19 11:30:47
sain huu

Zochin (202.70.*.*)
2018-01-19 11:23:00
Дүүгээ сайн хүн болгоорой. Чамайг чадна гэдэгт итгэж байна. Та хоёрт аз жаргал хүсье

Зочин (27.123.*.*)
2018-01-19 11:00:43
Ямар мундаг хүү вэ. Амжилт хүсье. Дүүгээ сайн хүн болгоорой. Энэ хорвоод та 2 л бгаа шүүдээ

Зочин (202.179.*.*)
2018-01-19 10:55:57
Ээж чинь аавыг нь солонгост ажиллаж байх зуур жоохон зугаалсан юм биз дээ. Тэгээд аав чинь ирээд ч нэмэргүй өөр юмны амтанд орсон хүн яая гэхэв салсан юм байна л даа. Тэгээд эрх чөлөөтэй болоод хэсэг сэвээд гоол алдаж. Жоохон буруу явдлыг нь бурхан харж шийтгэсэн юм байна. Наад алдаатай бацаанаа аавыг нь олж өгөөч. Залуу хүн хүний хүүхэд чирж явах гай биз дээ.

Зочин (202.131.*.*)
2018-01-19 10:55:24
Ухаан суужээ энэ залуу. Сайн сайхныг хүсэе

123 (43.250.*.*)
2018-01-19 09:44:31
уйлмаар сайхан яриа байна урам авлаа баярлалаа

Зочин (124.158.*.*)
2018-01-19 09:35:06
saihan yariltslaga boljee. amjilt hvsie zaluud.

12 (203.15.*.*)
2018-01-19 09:30:52
Дүү минь чи эр хүн юм! Сайн сайхан амьдралын төлөө илүү сайн зүтгээрэй. Дүү нь сайн хүн болж хүмүүжнэ. Чамаар дүү чинь, өөр олон хүмүүс бахархана.

ZOCHIN (119.40.*.*)
2018-01-19 09:19:35
ДҮҮГЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ХООЛ ХИЙЖ ДҮҮГЭЭ ХАМТ ДАГУУЛАН ЮМ ҮЗҮҮЛЖ ДҮҮГЭЭ СУРГАХ ТӨЛБӨР ХУРААЖ БОДОЛТОЙ БАЙ ЗАЛУУ МИНЬ ЧИНИЙ хайрыг харж наад хүүхэд хүмүүжидэг юм

11111 (103.9.*.*)
2018-01-19 09:17:37
uhaantai huuhed bna ta 2 ireedui sain saikhan bh boltugai

Zochin (27.219.*.*)
2018-01-19 08:44:04
Eejiigee eron joohon toodoggui bsan bna.ovdood bhadan emneleg daguulj yavaad zaaval onoshiin togtoolgoh bsan yum zaluugaaraa yavsan bna shuu dee.eh hun uhen uhtelee ur huuhduudiinhee tolool bdag.torson duu bish gej yariad bhiin neg eheesel torson bol bol torson dyy shuu dee.duugee sain hairlaarai sain hun bolgooroi eejen bayarlana shuu.huntei suusan ch duugee avaal yavah heregtei dyyd chin chamaas oor hun bhgui shuu.

Zochin (27.219.*.*)
2018-01-19 08:43:58
Eejiigee eron joohon toodoggui bsan bna.ovdood bhadan emneleg daguulj yavaad zaaval onoshiin togtoolgoh bsan yum zaluugaaraa yavsan bna shuu dee.eh hun uhen uhtelee ur huuhduudiinhee tolool bdag.torson duu bish gej yariad bhiin neg eheesel torson bol bol torson dyy shuu dee.duugee sain hairlaarai sain hun bolgooroi eejen bayarlana shuu.huntei suusan ch duugee avaal yavah heregtei dyyd chin chamaas oor hun bhgui shuu.

Зочин (103.9.*.*)
2018-01-19 08:26:43
дүү нарт амжилт амьдралд аз жаргал хүсье

хуульч (139.5.*.*)
2018-01-19 08:23:53
Уранцэцэг авгай минь юуны тухай бичих санаатай юм гарчигнаас нь ч ойлгохгуй юм сэтгуулч ч гэж дээ чааваас юу гэнээ ээж нь хуудээ хуу торуулж огно гэнуу хуу нь бараг нохор нь шахуу утгатай гарчиг юмдаа балаа минь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 09:05:12 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 08:27:14 - Орон нутаг
ТОМИЛОЛТ: Газрын тос барих үйлдвэрийн ажлын явцтай ТАНИЛЦЛАА
2018-10-16 08:21:05 - Хууль
Түгээлтийн машинд GPS суулгах ажил хэний бизнес вэ
2018-10-16 08:13:15 - Энтертайнмент
“FASHION BOX” хямдралтай, бэлэгтэй худалдаагаа задаллаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 07:54:35 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна