ШАТАХУУНЫ ҮНЭ: Үнийн зөвлөл дээр маргаан үүсч, шийдвэр нь ажлын хэсгийн дүгнэлтээс зөржээ

Түгээх    
2018-01-19 07:42:03 - Эдийн засаг

kolonk

-ЕРӨНХИЙ САЙД ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛЫГ НАМЖААХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ-

Шатахууны Үнийн зөвлөл /2018.01.09/ хуралдаж, үнийн нэмэгдэл үүсэх болсон бодит шалтгаан нөхцлийг судлах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд асуудлыг нягталж, эргээд Үнийн зөвлөл дээр танилцуулахаар болсон юм. Уг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй гэсэн саналаар импортлогчид болон төрийн төлөөллүүд байр сууриа нэгтгэсэн байдаг.

Гэсэн хэдий ч өнгөрөгч амралтын өдрүүдээр шатахууны хомсдол үүсч, улмаар тансаг зэрэглэлийн шатахуунуудын үнэ 110-150 төгрөгөөр нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас үнийн хомсдол зориудаар үүсгэж, түгээлтээ хязгаарласан гэсэн үндэслэлээр “Магнай трейд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргахаа мэдэгдсэн.

Улмаар Засгийн газраас Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, импортлогчдод “Тодорхой шийдвэр гартал үнэ нэмэхгүй. Хязгаарлалт хийхгүй” гэсэн чиглэл өгөөд байв. Ингэснээр шатахууны үнэ өсөх дүйвээн түр намжиж, Үнийн зөвлөлийн шийдвэрийг хүлээзнэсэн байдалд шилжсэн юм.

Үнийн зөвлөл хуралдаж, ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. Үүнээс өмнө шатахууны үнийн өсөлтийг  хэрхэн барих талаар Шадар сайд, Ерөнхий сайдын түвшинд асуудал яригдаж, “ОУВС-гийнхан энэ сарын 25-ны үед ирнэ. Тэр үед татварын нэмэгдлийг буцаах асуудлаар хэлэлцээр хийх тул асуудлыг түр намжаа” гэсэн чиглэл өгөгдсөн гэдгийг эх сурвалжууд тодотгож байна.

-ҮНИЙН ЗӨВЛӨЛ ДЭЭР МАРГААН ҮҮСЧ, ИМПОРТЛОГЧИД ХУРАЛДААНЫГ
ОРХИН ГАРЧЭЭ-

Үнийн зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ТӨРИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД “Энгийн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Харин тансаг хэрэглээний евро, АИ98 тэргүүтэй шатахуунуудын үнэ нэмэгдэхээр болсон. Ийм төрлийн шатахууныг нийт хэрэглэгчдийн 1 хувь нь хэрэглэдэг тул зах зээлд дарамт учруулахгүй. Мөн дизель түлшний үнийг Үнийн зөвлөл дээр дахин ярилцахаар боллоо.

Үнийн зөвлөлөөс  гаргасан энэ зөвлөмжийг Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд болон ШӨХТГ хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргээ гүйцэтгэж ажиллана. Энэ талаархи мэдээллийг Сангийн яам нэгдсэн байдлаар хэвлэлийнхэнд өгөөд явахаар болсон. ОУВС-тай татварын нэмэгдлийн асуудлаар ярилцана. Ер нь үнэ нэмэх шаардлагагүй гэж Үнийн зөвлөлөөс ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэрлэлээ” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Гэвч хувийн хэвшлийн эх сурвалжуудаас үүнээс эрс өөр мэдээлэл ирсэн нь анхаарал татлаа. Тэдний мэдээлж буйгаар, Үнийн зөвлөл дээр танилцуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт импортлогчид үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд орсон болохыг бататгажээ. Гэсэн хэдий ч төрийн төлөөллүүд ажлын хэсгийн дүгнэлтийг эс харгалзан, үнэ нэмэхийг эрс эсэргүүцсэн байна.

Улмаар тэдний хооронд маргаан гарч, “Дүгнэлтээр үнэ нэмэх шаардлагатай нь батлагдчихаад байтал биднийг дампуур гэсэнтэй адил шийдвэр гаргах гэж улайрлаа” хэмээснээр хувийн хэвшлийнхэн хурлыг орхиж гарчээ. Үүний дараа үнийн зөвлөл дэх төрийн төлөөллүүд үнэ нэмэхгүй байх зөвлөмжөө баталсан гэх мэдээлэл өгч байна.

АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: ЛИТР ТУТАМД 204-389 ТӨГРӨГИЙН
АЛДАГДАЛ  ХҮЛЭЭХЭЭР БАЙНА

Үнийн зөвлөлөөс байгуулагдсан шатахууны үнийн нэмэгдлийг судлах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг, УУХҮЯ-ны Түлшний газрын мэргэжилтэн Д.Дөлгөөн, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, ШӨХТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Тэрбиш нар багтан ажиллажээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан нөхцлийн талаар хэд хэдэн анхаарал татсан хэсгүүд тусгагдсан байгааг доорхи байдлаар хүргэж байна. Үүнд,

НЭГ: “Роснефть” компанийн 2018.01 дүгээр сарын импортын үнэ тонн тутамдаа А80-638, АИ92-668, дизель түлш 631 ам.долларын үнэтэй байна. Үүнийг жижиглэн борлуулалтын үнэд шилжүүлвэл А80-1156, АИ92 -1243, дизель түлш 1289 төгрөг юм. Энэ үнэн дээр онцгой албан татвар, гаалийн албан татвар, НӨАТ, автобензин, дизелийн түлшний албан татвар зэрэг ДӨРВӨН ТӨРЛИЙН ТАТВАРЫН НЭМЭГДЛИЙГ НЭМЖ ТООЦОХОД: А80-1508, АИ92-1634, дизель түлш 1750 төгрөг байна.

ХОЁР: “Роснефть” компанийн 2018оны хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 24-43 ам.доллараар өсөх төлөвтэй байна. Үнийн уг өсөлт нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд бүтээгдэхүүний төрлөөс хамааран, литр тутамд 51-103 төгрөгийн сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

ГУРАВ: Шатахуун импортлогчдын өнөөгийн литр тутам дахь алдагдал 153-303 төгрөг байна. Үүн дээр импортын литр тутам дахь үнийн нэмэгдэл болох 51-103 төгрөгийг суулган тооцвол 204-389 төгрөгийн алдагдал үзүүлэхээр байна.

ДӨРӨВ: “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах днд хөтөлбөр”-т өмнө нь хэрэглэж байсан үр дүнтэй санхүүгийн механизмуудыг ашиглах замаар шатахууны жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж дурдсан байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 43

Зочин (112.72.*.*)
2018-01-24 12:35:54
Орсоосуудаар колонк бариуляаа

ЗОЧИН (202.21.*.*)
2018-01-23 09:20:56
Өрсөлдөөн бий болгоод бүгдийг нь чөлөөлж зах зээлийнх нь зарчмаар явуулаач. Бүх юм руу төр оролцох оо болих хэрэгтэй. Үнэ нэг босч ирээд гольдролдоо орно ш дээ.ЮМ ЮМАНД ХОШУУ дүрээд муухай харагдаж байна. Хийж байгаа сайн зүйлс чинь дарагдаад Хүмүүст луйварчид шиг харагдаж байна. Нямдорж гуай шиг дүр эсгэгчдээс салах хэрэгтэй.Залуучуудаа дэмжих хэрэгтэй.

Зочин ахмад настан (202.9.*.*)
2018-01-20 06:33:55
Хятад нь нүүрс авахгүй Орос нь шатахууны татвараа нэмээд эхлэхээр энэ орон яаж амьдрах болж байна даа таминь яадаж дотооддоо бие биений үгийг сонсож ухаантайхан амьдарцгаамаар байна даа. Зээлээр авсан замдаа багтахгүй энэ олон машины хэрэг ч үнэндээ бага шүү дээ

Зочин (103.57.*.*)
2018-01-20 01:31:15
togs bolgochih harya

Зочин (202.131.*.*)
2018-01-20 00:31:28
HAGARCH UHTLEE BAYAJSAN CHEMJUUD HAAYAA ALDAGDALD ORHOD YAADIIN! TEGEED CH TEDNIIG ALDAGDALD ORSON GEDEGT ITGEHGUI BN! UCHNUUN JIL MONGOLCHUUDIIG SHULJ BAYAJAA BIZDEE! ROSNEFTIIG ORUULJ IRJ URSULDUUN UUSGEH HEREGTEI. TEGEJ BJ UNEE BARINA, CHANAR DEESHLENE. ANGLIIN BP JISHEE NI DELHII DAYAAR KOLONKUUDAA AJILLUULAAD SHUDARGA BUSINESS HIIGEED YAVJ BOLJ L BN. ROSNEFT MONGOLD HEREGTEI!!!

Иргэд хохирч дуусла (43.242.*.*)
2018-01-19 22:54:31
Монголчууддаа шулуулахаар оросуудад шулуулъя гэх хүмүүс гараад ирнэ юү? Хачин хачин юм болохнээ.тэртэй тэрэнгүй оросуудаас шатахуунаа бөөнөөр авсаар байхад бас жижиглэн дээр оросуудыг оруулж яагаад ч болохгүй. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг. Ардын намын орон гаран зантай дээрэмчин засаг арай л юм хийх юмаа. Иргэд аж ахуйд л төвөг чирэгдэл учруулахаас татвараар дарамтлараас өөр ер хийж бүтээж байгаа юм ёстой алгаа. Их хурал юу ч болж байсан гөлгөр мэлгэр таг чиг

Иргэд хохирч дуусла (43.242.*.*)
2018-01-19 22:54:13
Монголчууддаа шулуулахаар оросуудад шулуулъя гэх хүмүүс гараад ирнэ юү? Хачин хачин юм болохнээ.тэртэй тэрэнгүй оросуудаас шатахуунаа бөөнөөр авсаар байхад бас жижиглэн дээр оросуудыг оруулж яагаад ч болохгүй. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг. Ардын намын орон гаран зантай дээрэмчин засаг арай л юм хийх юмаа. Иргэд аж ахуйд л төвөг чирэгдэл учруулахаас татвараар дарамтлараас өөр ер хийж бүтээж байгаа юм ёстой алгаа. Их хурал юу ч болж байсан гөлгөр мэлгэр таг чиг

Зочин (27.123.*.*)
2018-01-19 22:37:16
Нэр дурдаж буй колонкууд Нано92ийг 1750р зараад Нөт дээрээ 1630 гэж бичээд байх юм энэ зөвүү.жишээ нь .Шунхлай ШТС

Зочин (122.201.*.*)
2018-01-19 19:29:54
Hudlaa bitgii bich. Hench hurlaa haiaj garaagui. Une nemehgui bolson

Удахгүй зайлаад өгөх иргэн (202.9.*.*)
2018-01-19 17:20:06
Та нар ойлгохгүй байна уу? ОХУ-ын нефьт эксфортлогчид өөрсдөө Монголд орж ирэх гэж бодлого явуулж байгаам шүү! Учих нь бид ОХУ-тэй хийсэн олон олон тохиролцооноосоо Улс төрийн тогтворгүй байдлаасаа болж буцсан учраас Монголчуудтай өөрөөр ярихгүй бол Аль ч засаг гарсан Хятадуудтай ар худрагаар үгсэн хуйвалдаж хамаг байдгаа тууж байгаа учраас ЮМ. Ер нь бол бид Доллор хэмээх Америк нэгдсэн улс тэргүүтэй томоохон мөнгөний бодлогод ядуу байхаар тооцолдоод амьдарч байгаа юм шүү

Зочин (202.170.*.*)
2018-01-19 16:26:24
МОНГОЛ БАНКНЫ 2013-2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙСАН ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ ОДОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ДҮГНЭЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ ҮНИЙН ЗӨВЛӨЛ НЬ. ЧААВААС ДАА МАН. ШАТАХУУНЫ ҮНЭЭ ЗОХИЦУУЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ Б А А С НУУД.

Зочин (202.9.*.*)
2018-01-19 15:00:24
Өөр өрсөлдөгч зайлашгүй хэрэгтэй байна.дарамталж мөнгө аваад сурчихсан даварсан гаруудад даруулга алга уу

Зочин (49.0.*.*)
2018-01-19 14:51:51
orosuud ediin zasagiin horig taviulchihsan odoo unahdaa mongol ulsiig chireed unahaa medeh bailgui udahgui internetiig haana gej surduulne harj baigaarai mongoliin tur bol odoo boltol kremlees haraat yum shu

Зочин (49.0.*.*)
2018-01-19 14:48:16
orosuudiin bugsiig sain doloo tegvel urgelj iim baih bolno

зочин (202.70.*.*)
2018-01-19 14:42:10
Саарал ордонд ажилд орсон хүмүүс түр байж байх хугацаандаа хагартлаа идээд авъя гэж бодохоос өөр юм сэтгэхээ болих юм даа. Монголоо гэсэн сэтгэлтэй төрийн 3 өндөрлөгтэй болоод зүтгэвэл нефтийн үйлдвэртэй болох мөн ч амархан даа. Монголд нефтийн нөөц нь байна. Мөнгө босгоё гэвэл боломж нь байна. Ганц сэтгэл л дутагдаж байна. Ийм тэнэг хүмүүсийг яалтай ч билээ дээ.

Зочин (103.26.*.*)
2018-01-19 14:28:48
Төр өөрөө өөртэйгөө зарга хийгээд байгаа юм шиг ийм маш сонгодог жүжгийн хэлбэр өөрөө бий БОЛЖ БАЙНА. Дахин хэлье. Төр бол нэг талаасаа ОХУ. Нөгөө талаасаа нефть импортлогчид. Бүр тодорхой хэлбэл Төр бол НИК-Петровис. Төр бол МТ, Шунхлай өөр юу байдын, тэр бүхэн. Төрд олон толгой гарч. Нэгэнт олон толгой байгаа учир байгаа ганц биендээ зовлон нь ихдэх нь тодорхой. Одоо толгой шилжүүлэх мэс засалд орвол яадын бол доо? Бүр шинэ толгой, айн? Одоо байгаа толгойнууд бүгд голлох гэж үзэх ба ганцаараа үлдэхийг хүсэхдээ бусдыгаа хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хавьцаа сайтар эрэгцүүлбэл маш том философи гарч ирээд байна аа даа? Бараг л Софоклын Эдипийн хэмжээний асуудал. Гэвч аль ч тохиололд үйлийн эзэн төр, Эдип хоёр өөрсдөө л байх болно. Тэд бол нүгэлтнүүд. Үүнийг л сонгодог гэж үзнэ, мөн үү?

Зочин (103.26.*.*)
2018-01-19 14:23:52
Мөн зовлон шүү, айн? Та нарыг заавал ОХУ-с нефтиэ импортол гэж ямар садаа нь шивнээд байна аа? Зөндөө л гарц байна шүү дээ. БНХАУ, Казахстан гээд л. Төр өөрийнхөө юманд эзэн байж чадахгүй бүх эрхээ ОХУ-д, нефт импортлогчдод алдчихаад тэгээд өөрөө өөртөө ийм тайлан, тайлбар тавиад сууж байдаг, айн? Энэ чинь тойруулж бодвол маш том онигоо юм даа. Хэргийн учир төр өөрөө өөрийнхөө найруулсан тоглоомны золиос болж дуусахдаа тулчихаад байгаад оршино. Та нар л НИК-Петровисыг төрүүлсэн шүү дээ. Та нар л бусад дүү нарыг нь гаргасан. Та нар л ОХУ-н атганд өөрсдөө базуулсан. Одоо логикоор бодвол зүгээр л энэ бүхнийг арчиж хаячихаад өөрөөр эхэлж болно. Бид хотоо нүүлгэнэ гэж бардам ярьдаг мөртөө төрийн ийм наад захын энгийн функцийн талаар ярьдаг билүү? Учир нь манай төр гэдэг бол ОХУ юм. Манай төр гэдэг бол нефть импортлогчид юм. Тэд бүгдээрээ нэг этгээд учраас одоо ийм егөөтэй, өөрөө өөртэйгөө зар

PKXNY (66.181.*.*)
2018-01-19 13:52:02
МОНГОЛЫН НЕФТ ХААЧААД БНАА. ХОВДГИЙН ГАЙ ОЧИРБАТ АВААД ХЯТАДАД ӨГӨӨД БДАГ ГЭСЭН ҮНЭНҮҮ. ОДОО НЕВТЭЭ БОЛОВСРУУЛААД БЕНЗИН ГАРГАХАД ЮУ ДУТААД БНАА БИ ӨГӨЕ

kk (66.181.*.*)
2018-01-19 13:34:18
ажилийн хэсэг авилга авчээ дандаа тэгдэг юм

zochin (182.251.*.*)
2018-01-19 13:30:12
iim duraaraa bgad BAIVAL bno... gej heterhii enduurch bna..dotoodod shatahuun uildvertei baih ni ashigtai gedeg ni todorhoi bna sh dee...

meddeg xun (202.131.*.*)
2018-01-19 13:23:08
Aldagdaltai ajillana gej hezeech baidaggui um shuu shataxuunii busnest..... Ajliin heseg yagaad yarch iim dugnelt gargan zazaad baigaag oilgoxgui um da.

irgen (66.181.*.*)
2018-01-19 13:22:28
odoo tegeed 2 sar gartal 92 zarahgui yum baina l da, huuhduud amarch baigaa ni yaamai da, ene buten sainaas shonodo 30 40 hurch huitreh geed baidag benzin baihgui autobus oldohgui

Sh (66.181.*.*)
2018-01-19 13:20:02
Gaitai 5 han kampanii shunalaas bolj ih gai nuurlwhn dee.buh yum benzinees.gai gai gai

Зочин (202.70.*.*)
2018-01-19 12:23:18
түргэн хуралдаач улаанбаатар бензингүй бнаа ерөнхий сайд аа бензин импортлогчид таныг шантаажлаад бнаааа

Зочин (66.181.*.*)
2018-01-19 12:16:07
Алдагдалтай байвал үнээ нэмэх нь зөв Гэхдээ ингэж шантаажлаж үнээ нэмдэг нь тун зохисгүй Эд нар үнэ нэмэхийн сургаар зохиомлоор хомсдол үүсгээд хямдхан авсан түлшээ хадгалж байгаад шинэ үнээр зарж ашиг олох гэсэн улсууд Энэ л шударга бус санагдаад байгаа юм,Төрт улс л юм бол болохгүй байгаа компаниудын эрхийг нь цуцлаад өгөөч

иргэн (202.72.*.*)
2018-01-19 11:41:49
нефтийн үнэ өсөх сурагаар шахуу өхгөн хэрэглээний үнэ өсөөд эхэлсэн энэ нь ард түмэнд ямар их хэцүү байдаг билээ буцаж бууж байсан удаа байхгүй

иргэн (202.72.*.*)
2018-01-19 11:41:49
нефтийн үнэ өсөх сурагаар шахуу өхгөн хэрэглээний үнэ өсөөд эхэлсэн энэ нь ард түмэнд ямар их хэцүү байдаг билээ буцаж бууж байсан удаа байхгүй

Зочин (103.9.*.*)
2018-01-19 11:16:42
балиар дарваан хар цогтгэрэлажлын хэсэгт орж луйварчидтай нэг та болцон явж байна штээ тэр бузрыг төрөөс зайлуулж, луйварчдын тусгай зөвшөөрлийг цуцлая

Зочин (202.179.*.*)
2018-01-19 11:06:34
Бүх ШТС уудаас 50 хувийг нь нөхөн олговор олгох замаар төр ав. нөхөн олговорыг яаж ч олгож болно яваандаа олгохгүй байсан ч болно. нөхөн олговор олгоно гэдэг нь олон улсад халхавч болох төдий байж ч болно. ялангуяа петровисоос никийг ямар ч буцаан олголтгүй авч болно барьцаана оффшор болох ёстой.

director (202.131.*.*)
2018-01-19 10:09:57
хэдхэн компаниудын хуйвалдаанд нийтээрээ ороогдоод суугаад байх хэрэг үү. Өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Өрсөлдөөн үүсгэх хэмжээний хэд хэдэн зомпанийг оруулж ирж чадахгүй бол төр төмөр нүүрээ харуулж нэмэх гэж улайраад байгаа хэдэн толгойнуудыг нам дарах хэрэгтэй. Бензиний үнэ нэмэгдэхээр дагаад бүгд нэмэгддэгийг бүгд мэднэ. Бүтэн талхаа арай ядан авч байгаа олон айл өрх бий. Ядарсан ард түмнээ улам элгээр нь хэвтүүлэх гэж байгааг нь мэдэж ухаараач ээ.

vnn (103.229.*.*)
2018-01-19 10:07:09
Өрсөлдөгч компан оруулчиха яршиг Роснефть ирээд үнииг чинь нам буулгаад өгии л гд бгашдээ Банк ч гэсэн өосөлдөгч гадны банкны салбаргүй болхоор л галзуурч бга шүү дээ

Зочин (112.72.*.*)
2018-01-19 10:02:22
Гэхдээ нэг л зүйл баттай байдаг яагаад шатахууны үнэ зах зээл дээр тн нь 100 гаруй ам доллар боллоо гээд өнөөдрийн энэ үнэнд хүргэсэн гэтэл өнгөрсөн хугацаанд тн нь 30 ам долл болоход шатахууны үнэ яг өнөөдрийн хэмжээнд л байсан юм бэ. Та нар үүнийг валютын ханштай харьцуулна гэх байх л даа. Тэгвэл ам долл ын ханш яагаад хүчтэй өөрчлөлтөд өртөв гэдгийн учир шалтгааныг тодорхойлж зорилгоор шалгалт хийх цаг нь болсон бус уу. Энэ бол улс орны тусгаар тогтнолын асуудал мөн гэж бодно

Зочин (119.40.*.*)
2018-01-19 09:48:38
үнэ тогтворжуулах хөтөлбөрийг өөрсдөө баахан гөрдөөд муулчихсан одоо үнэнд гүйцэгдээд хэрэглэхээс өөр аргагүй болждээ. өмнөхөө хийсэн бүгдийг нь хэт харлуулж улс төрийн оноо авч болдогч амьдрал дээр өөр байдгийг харуулж байна даа

Зочин (139.5.*.*)
2018-01-19 09:13:54
Tonn liter 2oo sain bodooroi 1 tonn benzin heden liter ve geed tegeed neg tootsooroi doo.

Хуго Чааваасын араас (202.9.*.*)
2018-01-19 09:13:53
Литер тутамд 400төгрөгөөр нэмэгдэх нь гарцаагүй юм байна. Эсвэл огт бензингүй болж. Хар зах дээр бензины үнэ 3000 төгрөг болно. Байдал ийм ойлгомжтой байхад үнэ нэмүүлэхгүй гээд муйхарлаад байдаг үхэрүүд энэ улсыг дампууруулна шүү

baagii (150.129.*.*)
2018-01-19 09:09:41
1metric ton=1.165 kilolitres

Зочин (43.228.*.*)
2018-01-19 09:09:03
Дотооддоо нефть боловсруулдаггүй байж хувийн компаниудад импортын нефть бүтээгдэхүүнээс ашиг харуулаад байх хэрэггүй, ер нь цаашдаа импортлохоос илүү дотооддоо үйлдвэрлэдэг болох чиглэл рүү явах ёстой.

t (112.72.*.*)
2018-01-19 09:05:29
ene xeden monofol kompanii erxiig shushla.xanaj shadxgvi ium.ashiggvi gevel boli gej xel.eer ko.d erxii ni ug

sao (202.131.*.*)
2018-01-19 09:03:03
yooy bas l tansag gechihjee. ene tur yer n yaj tenegteed bna a

Зочин (103.87.*.*)
2018-01-19 08:58:14
үгүй ээ энэ байдаг д зүйл шүү дээ. санаанд нь хүээгүй юм уу эсвэл өөр нам гарвал нэр хүндийг нь унгаж байгаа буулгаж авдаг жишиг монголд тогтоод удаж байна. зохиомлоор валютын ханшийн өсөгдөг, эсвэл шатахуунаар оролддог, гурил, тариагаар оролддог ийм жишиг тогтоод удаж байна. юунд нь гайхдаг байнаа. шинэ зүйл үзэж байгаа мэт....яах вээ гэвэл Миэ, Эби болон тэтгээрийн гар хөлийш бүгдийг шоронд хийж цоожилж байж үүнийг дарж чадна. зүгээр буулгаад орихвол шархтай ан яадаг билээ түүний нэгэн адил болно буй зай тэмц тэмц

Zochin (66.181.*.*)
2018-01-19 08:47:43
Tegeed nevtiin une buuhaar manai bunzinii une buudag biluu

цэдэнсодном (202.131.*.*)
2018-01-19 08:43:30
энэ хэдхэн компани улсаас мөнгө аваад сурчихсан байна нефтийн үнийг зүгээр л чөлөөлөөд чанар стандартад нь өндөр хяналт тавиад өөр өрсөлдөгч хэд хэдийг нэмээч. ер нь төр нь өөрийн мэдлийн нефтийн компани байгуулаад тэдэнд өгдөг их мөнгөө төрийн компанидаа зарцуулж болохгүй юу

Зочин (202.179.*.*)
2018-01-19 08:40:43
оросын элчин сайд 2019 он хүртэл оросоос МГЛ-д нийлүүлэх нефьтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна гэсэн ярилфлага гарч бсн санагдхийн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-22 12:03:27 - Спорт
Ч.Насанбат: Үндэсний бөхийн тамирчдаас допингийн сорьц эерэг гарсан
2018-02-22 11:44:27 - Эдийн засаг
Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ
2018-02-22 11:24:25 - Нийслэл
“Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
2018-02-22 11:00:16 - Хууль
Монгол Улс авлигын индексээр 183 орноос 103 дугаарт жагслаа
2018-02-22 10:59:47 - Орон нутаг
АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ
2018-02-22 10:54:00 - Улс төр
“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22 10:38:11 - Спорт
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д гурав дахиа түрүүлэв
2018-02-22 09:35:37 - Нийслэл
Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ
2018-02-22 09:26:21 - Эрүүл мэнд
Сэлэнгэчүүд зөөврийн дижитал рентген аппараттай болжээ
2018-02-22 08:54:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-02-22 08:29:19 - Улс төр
ХАРЬЦУУЛАЛТ: АН, МАН-ын Засгийн газрууд ХОЁР ЖИЛД ямар ажлууд амжуулав
2018-02-22 07:55:22 - Хууль
Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв
2018-02-22 07:46:37 - Хууль
Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
2018-02-22 07:40:24 - Хууль
Оюуны өмчийг дээдэлдэг Юнивишн, Скаймедиа уриагаа саная
2018-02-22 07:39:20 - Орон нутаг
“Шүлхийн талаар битгий бичээд бай л даа”
2018-02-22 07:30:03 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-02-21 17:42:25 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 17:37:00 - Орон нутаг
Дорнод аймагт алга болсон арван настай хүүг олжээ
2018-02-21 17:22:48 - Шар
Александр Крушельницкий: Би хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй
2018-02-21 16:39:04 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг таван хэл дээр хөрвүүлж гадаад иргэдээс шалгалт авч эхэллээ
2018-02-21 16:30:12 - Спорт
“Сарын шилдэг тамирчин”-д эмэгтэйчүүд өрсөлдөж байна
2018-02-21 16:22:48 - Боловсрол
12-17 насны хүүхдүүдийн 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэжээ
2018-02-21 16:16:01 - Шар
Саудын Арабад анх удаа “Арабын загварын долоо хоног” болно
2018-02-21 15:57:25 - Гадаад
Абэ Ким Чен Унд хувийн байр сууриа уламжилж амжжээ
2018-02-21 15:50:56 - Нийслэл
Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ
2018-02-21 15:37:55 - Улс төр
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ
2018-02-21 15:13:38 - Гадаад
Мадуро Венесуэлийн нутаг дэвсгэрт крипто валют олборлохыг зөвшөөрөв
2018-02-21 14:32:48 - Гадаад
АНУ-ын "Аугаа удирдагч"-ийн жагсаалтад Трамп сүүл мушгижээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ
2018-02-21 13:18:19 - Энтертайнмент
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна
2018-02-21 13:18:17 - Гадаад
Сирид 48 цагийн дотор 250 гаруй энгийн иргэн амиа алджээ
2018-02-21 13:06:51 - Улс төр
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна
2018-02-21 12:38:14 - Хууль
"Эрдэнэт"-ийн талаарх УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-21 12:34:08 - Спорт
Монгол сэтгүүлчийг дэлхийд үнэлжээ
2018-02-21 12:18:42 - Эрүүл мэнд
Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 12:17:21 - Орон нутаг
Энэ сарын 26-нд Увс аймгийн Завханд тэмээний баяр болно
2018-02-21 11:54:12 - Орон нутаг
Энэ жилийн шилдэг цаатнаар Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр болжээ
2018-02-21 11:48:19 - Хууль
Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
2018-02-21 11:40:11 - Орон нутаг
Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна
2018-02-21 11:36:07 - Гадаад
Хойд Солонгосын тал Ким Ё Жон, Майкл Пенс нарын уулзалтыг цуцалжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ