Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна

Түгээх    
2018-01-19 08:56:45 - Улс төр

Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо эхэллээ. Чуулга уулзалтад гишүүн орнуудын 350 гаруй төлөөлөгчид “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй  Монголын парламентын төлөөлөгчид оролцож байгаа юм. Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтыг Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэ анх санаачилж, Токио хотноо 1993 оны гуравдугаар сард анхны хуралдаанаа хийж байжээ. Монгол Улс гишүүн орны хувьд 1996 оноос эхлэн чуулга уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Гүйцэтгэх хорооны 11 гишүүний нэг билээ.

Чуулга уулзалтын нээлт тус улсын Үндэсний ассамблейн (парламент) ордонд болов. Нээлтэд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтын ерөнхийлөгч Нгуен Тхи Ким Нган, БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг, Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч Габриэла Куэвас Баррон, Фижи Улсын парламентын дарга Жико Лувени нарын зэрэг албаны хүмүүс үг хэлж, Япон Улсын төлөөлөгчдийн тэргүүн Такүжи Янагимото тус чуулганы Хүндэт ерөнхийлөгч Ясухиро Накасонэгийн илгээлтийг уншин сонсгов.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж буй манай бүс нутгийнхны хувьд харилцан хөрөнгө оруулалтыг дэмжиж, техник технологийн шинэ ололтыг эзэмших, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хамтын зөв шийдвэр гаргах замаар тогтвортой хөгжлийг цогцлоох нь эрхэм зорилт байх болно. Экологи, байгаль орчны доройтол, гамшгийн аюул, терроризмаас урьдчилан сэргийлж, яриа хэлэлцээ, энх тайвнаар асуудлаа шийдэж, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлаас гарахыг чухалчлан, худалдаа хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж, бүс нутгийн хамтын хөгжлийг хангах зорилгоо  биелүүлж чадвал XXI зуун манай бүс нутгийн зуун байх болно. Үүнд хууль тогтоох байгууллагуудын үүрэг, оролцоо нэн чухал гэдгийг үг хэлсэн хүмүүс онцолж байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 26-р хуралдааны Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Тэрбээр энд хэлсэн үгэндээ бүс нутгийн хэмжээний ийм томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Вьетнамын төр, засаг, ард түмэн, Ханой хотын иргэдэд талархал илэрхийлээд, Монгол Улс чуулга уулзалтын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, нэгэнт гаргасан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх болно хэмээн онцоллоо.

Гүйцэтгэх хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган хамтын ажиллагааны механизмынхаа хувьд ямар үр дүн, ахиц дэвшилд хүрч байгаа талаарх үнэлэлт дүгнэлтээ хэлэлцэж, цаашид голлон анхаарах тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо. Гишүүн 21 улс, олон улсын 2 байгууллагын төлөөлөл оролцож байгаа энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь гишүүн орнуудаас хамтын ажиллагааны шинэ алхам хийхэд чиглэсэн 50 орчим санал санаачилга дэвшүүлсэн явдал юм. Энэ бол тус чуулганы хувьд урьд өмнө байгаагүй олон санаачилга гарсан гэсэн үг. Тэдгээрийг ойрын 2 хоногийн турш салбар хуралдаануудаар хэлэлцэж, шийдвэр гаргана.

Чуулга уулзалтын нээлтээс өмнө эмэгтэй парламентчдын хуралдаан болсон юм. Ийнхүү чуулганыг эмэгтэй парламентчдын хуралдаанаар эхэлсэн нь Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы дүрэмд өөрчлөлт оруулахаар Японы парламентчдаас дэвшүүлсэн 5 саналын нэг байв.

Тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа оролцлоо. Хуралдаанаар эмэгтэй парламентчдын нийтлэг ашиг сонирхлыг дэмжих замаар бүс нутагтаа жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг санхүүгийн зохистой эх үүсвэрээр дэмжих, боловсрол, мэргэжил, чадвар олгохыг эн тэргүүнд эрмэлзэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17 хувьд хүрч, тэдгээр гишүүд эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс сэргийлэх, боловсорч хөгжих боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр тууштай бодлого, үйл ажиллагаа өрнүүлж байна хэмээн мэдээллээ. Тэрбээр Монголын эмэгтэй парламентчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт, гишүүн орнуудын эмэгтэй парламентчдын хамтаар тогтвортой хөгжлийн нэг үндсэн тулгуур болсон жендерийн тэгш байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (103.57.*.*)
2018-01-19 10:04:48
бид зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэх сонирхолгүй байна гэдгээ хэлээч

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 18:32:29 - Нийслэл
“Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн автобус шатжээ
2018-10-21 18:23:31 - Шар
Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ
2018-10-21 18:10:34 - Спорт
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаав
2018-10-21 18:02:37 - Гадаад
Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ
2018-10-21 15:57:46 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2018-10-21 15:50:32 - Орон нутаг
Харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн албан хаагчийн гэр бүлд туслахыг хүсчээ
2018-10-21 14:52:00 - Спорт
ДАШТ-ий тоглолтын хуваарийг танилцуулж байна
2018-10-21 14:44:29 - Шар
Месси тоглолтын үеэр гараа гэмтээжээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно