Ерөнхийлөгч АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа

Түгээх    
2018-01-21 14:39:00 - Улс төр

president

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сюзан Торнтоныг Монгол-Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тус улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн чухал саналууд байгаагаа онцолж ярилцлаа. Офшоор бүсэд данс эзэмшиж байгаа Монголын иргэдийн талаархи мэдээллийг олж авах, тэнд байгаа Монгол Улсын хөрөнгийг буцаан оруулж ирэхэд тус улсын дэмжлэг чухал байгааг онцлон тэмдэглэв. Авлигын эсрэг ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа Румын улсын АТГ-ын дарга эмэгтэйн жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад тэр эмэгтэй ганцаараа энэ ярвигтай ажлыг хийж байгаа гэж харахаас илүү АНУ-ын Засгийн газар түүнийг энэ талын мэдээлэл олж авахад нь тусалж байгаа гэж бодож байна. Манай Авлигатай тэмцэх газарт мөн энэ тусламж хэрэгтэй байна хэмээн онцолсон юм.

Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх тухайд тус улсын Конгрессоор шийдвэр гаргуулахад анхаарал хандуулахыг мөн АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоноос хүслээ. Уг шийдвэрийг гаргуулж чадвал 30 000 орчим монгол эмэгтэй ажилтай болно гэсэн тооцоо байгаа юм байна. 

АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон хоёр орны хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг дурдаад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний төсөл ойрын хэдэн саруудад бэлэн болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улс-АНУ  хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэж, Монголын зэвсэгт хүчин дэлхийн энх тайвны төлөө энхийг дэмжих ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэх мэт сэдвээр харилцан санал солилцлоо. Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон, энэ хугацаатай харьцуулахад хоёр орны хоорондын худалдааны эргэлт дөнгөж 300 сая ам.доллар байгаа нь чамлалтай тоо хэмээн тэд санал нэгдэж ярилцсан юм.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

утаа (202.70.*.*)
2018-01-22 07:54:10
хойд хөршөө дага тэр нь ононо шүү хө

Зочин (207.244.*.*)
2018-01-22 07:41:53
АМЕРИК БИДНИЙГ НААШАА ГЭЖ БАЙНА ГЭЖ БҮҮ ЭНДҮҮР.ӨӨРТ НЬ АШИГТАЙ БОЛ ХЭНД Ч ЗАРЖ ЧАДАХ ЧӨТГӨРҮҮД .

Зочин (139.5.*.*)
2018-01-21 22:21:19
биднийг наашаа гэх улс бараг АНУ аас өөр байхгүй болоод байна энэ нөхцөлд тусламж авах нь маш зөв орос хятад хавчиж байна

Зочин (202.21.*.*)
2018-01-21 18:42:21
хүүхэн ярихаас хэтрэхгүй болсон их хурал тарах нь буруу ч юм биш.доорх мал тогтворгүй байдал хуцаад байх чинь авгайн хүүхэн ярих чинь тогтвортой байдал юм уу

бсүх (66.181.*.*)
2018-01-21 17:59:22
. "Авлигын эсрэг ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа Румын улсын АТГ-ын дарга эмэгтэйн жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад тэр эмэгтэй ганцаараа энэ ярвигтай ажлыг хийж байгаа гэж харахаас илүү АНУ-ын Засгийн газар түүнийг энэ талын мэдээлэл олж авахад нь тусалж байгаа гэж бодож байна. Манай Авлигатай тэмцэх газарт мөн энэ тусламж хэрэгтэй байна хэмээн онцолсон юм." Манай ерөнхийлөгч АНУг хардаж ээ тэгээд ТТГ -аас монгол иргэдийг тагнаж туршихыг гуйхыг бодоход Хурц нь огцорсноор гар нь мухардаж Ээбийгийн заавраар ард түмнээ тагнахыг америкаас гуйж бна.Ийм ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй юу.Үүний төлөө огцрох асуудал сөхөх нь зүйтэй байхаа...Ард түмнээ гудамжны тэмцэлд уриалан дуудаж.Арлын америкийн ТТГ газраас тусламж хүсэж.Арай гэж байгуулсан засгийн газраа огцруулана.Ард түмнээс сонгогдсон Парламентыг тараана гэж заналхийлж Улс орныг тогтворгүй байдалд түлхсэн Бологч бидэнд хэрэггүй

Зочин (202.9.*.*)
2018-01-21 17:38:23
Туслах, үүрэг гүйцэтгэгчтэй туслах үүрэг гүйцэтгэгч л улзан биз! Монголын туслах, үүгэг гүйцэтгэгч АНУ-д очоод Д.Трамптай уулзаж чадах уу???

Зочин (193.179.*.*)
2018-01-21 15:55:09
Офф. гэж ганц үг унагаагүй юм болов уу ? О - чид | хэн хэний хэнчүүд вэ ??

Зочин (59.153.*.*)
2018-01-21 15:07:51
King of orcs

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-20 18:04:31 - Эдийн засаг
Гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв
2018-02-20 17:57:06 - Улс төр
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ
2018-02-20 17:52:51 - Хууль
Мотоциклийг зориулалтын дагуу хэрэглээгүйн улмаас зам тээврийн осол гарч байна
2018-02-20 17:47:32 - Нийслэл
Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
2018-02-20 17:47:10 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн хоёр суманд түргэн тусламжийн машин өгчээ
2018-02-20 16:44:24 - Шар
Жерар Депардье Алжирт амьдрахаар шийджээ
2018-02-20 15:46:06 - Нийслэл
Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ
2018-02-20 15:25:36 - Шар
Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна
2018-02-20 15:12:00 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутагт ажиллана
2018-02-20 15:07:16 - Боловсрол
Архангай аймагт найман төсөлд хөрөнгө оруулалт хийнэ
2018-02-20 15:03:42 - Нийслэл
Энэ амралтын өдрүүдэд “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр болно
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 09:46:04 - Спорт
Б.Бат-Өлзий: Энэ эрчээрээ төрийн наадамдаа түрүүлж, арслан, аварга болох зорилго тавьсан
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”