М.Энхболд: Монгол Улсын Тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм

Түгээх    
2018-01-21 14:44:17 - Улс төр

ailchlalАзи-Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдааны “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт Үндэсний Ассамблейн дарга аа,

Эрхэм парламентчид аа,

Хатагтай, ноёд оо,

Энэхүү хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж буй БНСВУ-ын Үндэсний Ассамблей болон хурлын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан үзэсгэлэнт Ханой хотын оршин суугчдад талархал илэрхийлье.

Дэлхий нийтээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээ зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлж байгаа энэ үед манай гарагийн хамгийн том, эрчимтэй хөгжиж буй бүс нутаг болох Ази, Номхон далайн орнуудын парламентчид “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа”-ны сэдвийг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон явдал юм.  

Дэлхий нийтийн хөгжлийн зорилтуудыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааны эх үүсвэр, боломжуудыг зохистой ашиглах, санхүүжилтийн арга, хэлбэрүүдийг дэмжихэд үндэсний парламент чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

Хурлын дарга аа,

Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг 2016 оны 2 дугаар сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон.

2030 он гэхэд Монгол Улс ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.

Манай Засгийн газраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд болон богино хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Өдгөө тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх бүхий л механизмыг цогцоор нь тусгасан төлөвлөгөөний матриц боловсруулж байна. Хөгжлийн санхүүжилтийг бүрдүүлэхэд улсын төсвөөс гадна хөрөнгө оруулагчдын оролцоог хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд онцгой анхаарч байгаа юм.

Хурлын дарга аа,

Зүүн хойд Азид оршдог, далайд гарцгүй манай улсын хувьд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал арга хэрэгсэл юм. Тиймээс манай улс АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ зэрэг хурал, чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Мөн АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзэлтэй байдаг. Түүнчлэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх судалгаа хийж, хуулийн үзэл баримтлалыг боловсруулж байна.

Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачилж, жил бүр хуралдааныг зохион байгуулж байгаа. Өдгөө бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хамтын ажиллагааны боломж зэргийг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан нээлттэй механизм болон төлөвшиж байна.

2016 оны зургадугаар сард Ташкент хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятад”-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг баталсан. Монголын “Хөгжлийн зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоог уялдуулсан уг хөтөлбөрт гурван улсын хамтын ажиллагааны олон чухал зорилт туссан. Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал энд гол байр суурийг эзэлж, түүнийг дагуулан чөлөөт бүс байгуулах, эко аялал жуулчлалын маршрут бий болгохоор төлөвлөж байна.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Аялал жуулчлалын нэр төрлийг нэмэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, олон улсын сүлжээнд нэгдэх, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах сонирхол бидэнд байгааг сонордуулъя.

Хурлын дарга аа,

Ази, Номхон далайн бүс бол гамшигт хамгийн өртөмтгий бүс нутгийн нэг. Энэ эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь байгаль орчны өөрчлөлт, цаг уурын дулаарал юм.

Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй, хөдөө аж ахуй, уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг бүхий манай улсад цөлжилт, хөрсний доройтол, ой хээрийн түймэр зэрэг үзэгдлийн хамрах хүрээ, давтамж нэмэгдэж байна. Монгол Улс Парисын гэрээний дагуу 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын түвшинг 14 хувь бууруулах зорилт дэвшүүлж, түүндээ хүрэхээр чармайж байна. Дотооддоо экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, улмаар ногоон эдийн засгийг дэмжих эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хурлын дарга аа,

Энэ завшааныг ашиглан манай улс ирэх долдугаар сарын 16-19-нд НҮБ-ын дэмжлэгээр Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн Сайд нарын хоёрдугаар хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгааг Та бүхэнд дуулгая. Гамшгийн эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой хөгжилтэй нийгмийг цогцлоохын төлөөх бүсийн түвшний зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, сайн туршлагыг хуваалцах зорилготой уг хуралд Та бүхнийг өргөнөөр оролцож, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

Зочин (103.10.*.*)
2018-01-23 11:10:32
мэлийваагваагвааг

Хурлын дарга аа бүү итгэ (112.72.*.*)
2018-01-22 10:45:27
Хурлын дарга аа гээд амлаад байж гэнэ. амласаныхаа асрэг л хийлдэг хүн шүү. аялал жуучлалд улсын төсөвт харанга оруулалтын зардал 0 төгрөг байж Яаж хөгжүүлэх вээ дээ

Зочин (202.179.*.*)
2018-01-22 07:20:21
Busadad zaah uym bhgui shu dee mal aa!!!!!!!!! teneg tembuu

Зочин (73.83.*.*)
2018-01-22 04:43:17
yarisan yum bolgon n shaaltuur..

Үнэн (103.212.*.*)
2018-01-22 03:58:55
ШААГААЛ ЭНД ТЭНД ЯВАХЫМДАА

Aмарболд (174.201.*.*)
2018-01-22 01:03:31
Энхболд оо Монтана чи их хол явах болж дээ Чи 1 р сургуулийн овгор байсан намайг санаж байнй уу Мөртөө л яваарай. Монгол түмэнд бүү гай тарь, тэр Туяаццэцгтэй хэлээрэй.

Irgen (202.9.*.*)
2018-01-21 22:52:46
Монголын ирээдүй болсон залуучууд гадаад оронд гарч хар ажил хийж мөнгө олохоос өөр зам алга .Тэд ирээдүйдээ итгэж эх орондоо сайхан амьдрах итгэлгүй болжээ гол буруутны нэг нь та шүү

хлд (124.65.*.*)
2018-01-21 22:12:05
Аялал жуулчилал 2 сарын настай бизнес хэн ч хөрөнгө оруулахгүйэээ Тэрнии оронд ХАА гаа л түш !

Зочин (202.179.*.*)
2018-01-21 21:13:11
ОЛОН ЖИЛ ХУДЛАА ХУЦЛАА ЗҮГЭЭР Л ЗАИЛ СТА МИНЬ

Зочин (194.228.*.*)
2018-01-21 20:59:21
Миеэ гэж согтуу мэлхийн царай гаргасан муу ёр харагдахиймдаа.

00000 (103.10.*.*)
2018-01-21 20:54:55
Хуцдаг,хог,,,,Монгол,,у с,ХАА,гаас,гарах,түүх й,эдээн,боловсоруула ,үйлдвэрүүдийг би,болгон,Ард,иргэдээ, ажилтай,Дэдхийд,нэртэ й,үндэсний,бүтээхтүүн тэй,болох, юм,бол,бид,хөнжөж,чадн а

2018-01-21 20:54:51

Зочин (202.9.*.*)
2018-01-21 19:34:41
Боон хар гай энэ гайгын ачаар жээнко гэнч хорчин еронхийлогчтэй болчоод одоо улсаа тараах дээрээ ирчээд байна даа унэн гайтай муухай бултгэрууд шуу элбэгдоржиойгоо

Утаа (182.160.*.*)
2018-01-21 19:22:25
Утаа утаа дахиад утаа хотын дарга агсаан

Зочин (103.57.*.*)
2018-01-21 18:46:06
улсаа дампууруулчихаад ичэхгүй юу яриад явж байнаа ядаж гишүүн зоригийн хэргийг хав дарж суугаа биздээ

Зочин (43.242.*.*)
2018-01-21 18:43:23
Ene pizdaag harj bhaar orosoos 100 bezin klonk oruulj ireech gej guival deer yum shig bn aliin bolgon chenjuudiin gart yaduu guilgachin tsarailj yavah yum be

Зочин (43.242.*.*)
2018-01-21 18:28:17
Ene nuhur bhgui bol mongol uls togtvortoi hugjih blaa

Зочин (202.9.*.*)
2018-01-21 18:24:04
Сайхан ярьдаг бух

Зочин (202.179.*.*)
2018-01-21 18:15:26
Энэ хүн ярьсандаа байсан бол манай улс ааль эрт хөгжчихгүй юугаа хийхэв

Зочин (49.0.*.*)
2018-01-21 17:43:33
За МАН-ынхан чинь зөвхөн ард түмэндээ худал ярьж,хоосон амладаг байсан бол одоо бүр давраад олон улсын хэмжээнд худал ярьж,хуурамч мэдээлэл цацдаг болж байна уу? Бодит байдал дээр монголд аялал жуулчлалын байдал Төвд орныхоос хэд дахин доогуур байгаа шүү дээ. Ингэж даварч,бүр олон улсын томоохон хурал,чуулган дээр ичихгүй худал ярихаа боль.Энэ чинь шившиг.

2018-01-21 17:43:32

2018-01-21 17:43:19

durak (94.254.*.*)
2018-01-21 17:21:11
ENE HYN TURIIN TOLGOID OLON JIL SUUJ BHDAA HIIHGYI YAASIIN YNEGYI IISH TIISH YAVSAN ULAANBAATARIIG HYN YAVAH ZAMGYI BOLTOL ZARJ BAKIAR NOVSH HYNII UUDUUS HARJ CHADDGGYI SONIN BAAGII👎🏿😇😹🐷🤣

Зочин (66.181.*.*)
2018-01-21 16:59:26
Ene xyn uls turiin davtsangaas zailsan tsagt byx yum xugjinu

Зочин (59.153.*.*)
2018-01-21 16:37:51
ZAAVAL ERDENETEES OROS RUU TUMUR ZAMAAR HOLBOHGUI ERDENET DARHANII TUMUR ZAMIIN DUNDAAS N OROS RUU HOLBOCHIH BOLOMJ BAISAN ELBEGEEGIIN NAIRUULSAN HOR

Зочин (59.153.*.*)
2018-01-21 16:34:09
ERDENET OVOOTIIN TUMUR ZAMIIG TRANS SIBIRIIN DAMJIN ONGOROH AYLAL JUULCHILALIIN ZAM BOLGOH MARSHRUTAAS HASCHIHVAL OOR UZEJ HARAH YUM OLDOHGUI

Зочин (27.123.*.*)
2018-01-21 16:28:19
2030 on gexed yaduralgui bolj mongol ulsin hun bur terbumtan bolx yum genee Mongolin ard tumeng tegj uur uls orni terguunudtei niilj dotomjilj bn.ta nar utagach arilgaj chadahgui shu. Uur xun xelsen bol itgex bla.zail zail

Зочин (182.160.*.*)
2018-01-21 16:24:49
ми шоохууз аа? авгайгаа дагуулж худлаа шааж явахаа зогсоо. тарвагадорж л ийм байсан одоо ажлаа өгөөд зайл хө.

Зочин (27.123.*.*)
2018-01-21 16:22:41
Худал ярихаа зогсоо. Аялал жуучлал хөгжихгүй зогсонги бгаа.

Зочин (124.158.*.*)
2018-01-21 15:58:06
Ulaanbaatar hotiinhoo utaag arilgaj chadahgui baij uun gamshgiig buuruulah ersdliin asuudal ve?Utaa chin gamshig bolood baina????????

Зочин (150.129.*.*)
2018-01-21 15:48:40
дуурцэн тэнэг толгойт, юм ойлгодоггуй ийм тор дээд албан тушаалд 21 жил ажилласан гэж бодохоор энэ улс яаж хогжих вэ дээ,

Таарсан таар шуудай (66.181.*.*)
2018-01-21 14:49:34
Цэцэн туулай царайлчихаад байж байгаагнээ . Хэдэн арван жилээр төр засгийг зайдагначихаад эх орон иргэдиыг г йгүүлж хийж бүтээсэн юм юу ч алга авлигыг цэцэглүүлэх уб хотыг утаанд живүүлэхээс өөр юу хийгээв?? ??

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-02-20 18:04:31 - Эдийн засаг
Гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв
2018-02-20 17:57:06 - Улс төр
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ
2018-02-20 17:52:51 - Хууль
Мотоциклийг зориулалтын дагуу хэрэглээгүйн улмаас зам тээврийн осол гарч байна
2018-02-20 17:47:32 - Нийслэл
Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
2018-02-20 17:47:10 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн хоёр суманд түргэн тусламжийн машин өгчээ
2018-02-20 16:44:24 - Шар
Жерар Депардье Алжирт амьдрахаар шийджээ
2018-02-20 15:46:06 - Нийслэл
Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ
2018-02-20 15:25:36 - Шар
Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна
2018-02-20 15:12:00 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутагт ажиллана
2018-02-20 15:07:16 - Боловсрол
Архангай аймагт найман төсөлд хөрөнгө оруулалт хийнэ
2018-02-20 15:03:42 - Нийслэл
Энэ амралтын өдрүүдэд “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр болно
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 09:46:04 - Спорт
Б.Бат-Өлзий: Энэ эрчээрээ төрийн наадамдаа түрүүлж, арслан, аварга болох зорилго тавьсан
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”