Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Түгээх    
2018-01-22 10:23:43 - Нийслэл

niislel

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ сарын 15-ны өдрөөс “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн зохион байгуулж өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилж, тэдгээрийн 12 удаагийн дээрмийн үйлдлийг илрүүлэн шалгаж  байна. Манай цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, эргүүлийн чиглэлийг оновчтой зөв зохион байгуулан ажилласнаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх 21 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 3827 нэгж буюу 9.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл 125 нэгжээр буюу 6.5 хувиар тус тус буурсан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3929 дуудлага мэдээлэл хүлээн авч 1422 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 111 ослыг материалжуулж шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.1 хувиар буурсан. Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 19843 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 175, хурдны зөрчил 578, 1 дүгээр эгнээний зөрчил 15880, түр зогсох журам зөрчсөн 3210 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 81 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны есөн удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 39 иргэний амь бие, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 117 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Булган, Дорноговь, Дундговь, Говь сүмбэр Сэлэнгэ, аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин авто тээврийн хэрэгсэл болон мал бүхий иргэдийн нүүдэл, шилжилт, хөдөлгөөнөөр  Улаанбаатар хотод тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Үүрэг хүргүүлэх тухай” 02, 03 дугаар албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

“Налайх дүүрэг дэх нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид шалгалт явууллаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 ААН-ээс 6 нь өөрийн талбай дээр 53 ам, цооног гарган 6 нөхөрлөлийн 1375 ажилчид, хууль бусаар 37 ам, цооногт 236 иргэд ажиллаж байна. Нийт 90 ам цооногт 1190 иргэд үйл ажиллагаа явуулж байна. Монголын уламжлалт Цагаан  сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7, Боловсролын тухай хуулийн 42.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа. 

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ирэх өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байгаа тул мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ус, цахилгаан, дулаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах хэрэгтэй байна” гээд “Энэ оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ хүрээнд хийх жилийн ажлын төлөвлөгөөг Зөвлөлийн хуралд танилцуулах, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай МУ-ын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын заалт бүрт холбогдох хууль, тогтоомж, Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын шийдвэр, хөтөлбөртэй уялдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (27.123.*.*)
2018-01-22 10:59:36
Иргэд нь ядуураад,утаанд хордоод хэцүү л байна да таминь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 20:00:37 - Орон нутаг
“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
2018-08-14 19:51:02 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаан банкны хэрэглэгчид рүү хуурамч и-мэйл илгээн, хувийн мэдээллийг нь авахыг оролджээ
2018-08-14 17:50:18 - Эрүүл мэнд
Нүдний нисдэг эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийнэ
2018-08-14 17:36:38 - Гадаад
Монгол Улсын 84 иргэн БНСУ-ын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллахаар очжээ
2018-08-14 17:05:17 - Энтертайнмент
Монголд анх удаа театрчилсан аялал зохион байгуулна
2018-08-14 16:45:30 - Орон нутаг
“Приус”-тэй явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 16:19:55 - Улс төр
БНПУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2018-08-14 16:08:45 - Орон нутаг
Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ
2018-08-14 16:02:10 - Сонгууль
ИЗНН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-13 13:31:10 - Улс төр
АРДЧИЛСАН НАМ: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ тарах хэрэгтэй