Малчид 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох нөхцөл бүрджээ

Түгээх    
2018-01-22 11:17:56 - Орон нутаг

mal

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан байна. Энэхүү хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжсэнээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Ингэхдээ малчин иргэд 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болох  юм.

Тодруулбал, Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно.

Малчнаар ажилласан хугацааг тогтоохдоо:

-Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн дэвтэр; Хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр; Архивын лавлагаа; шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн;

-Даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын төлсөн хугацааг Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-ын жил бүрийн бүртгэлийг үндэслэн тус тус тодорхойлно.

Малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ямар баримт бичиг бүрдүүлэхдээ малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчин-даатгуулагч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

-Тэтгэвэр тогтоолгох өргөдөл;

-Нийгмийн даатгалын дэвтэр;

-Иргэний үнэмлэхний хуулбар;

-Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;

-Тэтгэвэр тогтоолгох таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт;

-Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан малчин өрхийн бүртгэлийн хуулбар;

-Малчин өрхийн гишүүний бүртгэл, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

-Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;

-1995 оноос хойш Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалд даатгуулсан малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажилт  нь зохих журамд заасан  шаардлагыг хангаагүй тохиолдолд түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг болно.

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон 1990-2000 онд малчин байх хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд хамруулах уу?

-Тухайн малчин-даатгуулагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оныг нөхөн тооцуулсан хугацаа нь хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл, тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байвал малчнаар ажилласанд тооцно.

-Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх үү?

-Малчин-даатгуулагчийн насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэхгүйгээр, эрэгтэй 55, эмэгтэй 50 насыг баримтлан өндөр насны тэтгэврийг тогтооно.

-Малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэврээ тогтоолгохдоо хаана хандах вэ?

-Өөрийн харьяа орон нутгийн сумын байцаагч болон Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Яадаг яатуунууд вэээ (122.201.*.*)
2018-01-23 08:59:34
Болиочээ

Зочин (202.9.*.*)
2018-01-23 04:06:58
Хотод суугаа 76 мал, хөдөө хотыг хагралдуулах хуулиа эргэж нэг хараачээ

Зочин (202.179.*.*)
2018-01-23 01:16:24
Өөр нэг удаагийн хөнгөлөлт бусад хүмүүс авч болно гэсэн. Яг тэр тухай мэдээ хайж нийгмийн даатгалаар (хуудсаар) яваад олсонгүй.

zochin 103.22.03.515 (202.131.*.*)
2018-01-22 18:13:28
Ene 65 nastai tetgevert garah shiidveree ergej haraach maluudaa

Zochin\314.98.58.22\ (202.131.*.*)
2018-01-22 18:10:51
Ene 76 daan ch denduu teneg shiidver gargah yumaa!!! Malaa mallaj yvaa er 55 nastai, uilvert hund ajil hiij baigaa er 65 nastai garna geed boddoo erguu maluudaa!!!

Зочин (124.158.*.*)
2018-01-22 17:11:21
Хувийн малаа маллаж байгаа эрт тэтгэвэрт гараад татвар төлдөг ажилчид 6 сараар нэмэгдээд мөн хэцүү шийдвэрээ.Тэтгэврийн насаар ялгахаа болиоч.

Зочин (124.158.*.*)
2018-01-22 17:05:19
Малчин өөрийнхөө өмч малыг хариулна- тэтгэвэрийн хугацаа 5 жилээр наашилна ,харин ажилчин улсад ажиллана тэгээд тэтгэвэр нь 5 жилээр хойшилно, Шудрага бус уу.

Зочин (202.179.*.*)
2018-01-22 16:59:39
10 жилийн зөрөө тэнэгтэх юмаа Сонгууль болоход малчид өгдөг намдаа өгдөг хүндээ л өгнө Наад шийдвэр ухаантай юмыг чинь бодож сонгуульд хүн оролцдоггүй юм Харин санал авахад 2016 онд нөлөөлсөн байх

би (202.179.*.*)
2018-01-22 14:59:27
малчны насыг хасаж тэтгэвэр тогтоогоод, ажилчдын насыг 65 хүртэл нэмээд, малчин гэж худлаа хэлсэн хүний ажилгүй байсан хугацааг ажилласан гэж тооцоод,энийг бодоод байхад бодлогын хариу буруу гараад байх юм, энэ шударга явдал мөн үү бухимдаж байна, уур хүрч байна шүү 76-аа сайн бодооч ээээ

Зочин (202.131.*.*)
2018-01-22 14:25:09
16 мянган малчдын саналыг худалдан авах нь МАН хэрэгтэй ашигтай учраас ийм хууль баталсан болов уу! гэж хардаж байна.Ер нь манай хөдөөгийн ард иргэд хэт хэнэггүй, туйлширамтгай,сонгол оо зөв хийдэггүй,жалга довны үзэл давамгайлж сонгууль өгдгийн гайгаар төрийн түшээд сонгогдоод ажиллаж байгаа нь өнөөдрийн бодит жишээ юм уу даа

зочин (66.181.*.*)
2018-01-22 12:49:53
Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалт бий.Эсвэл бусад татвар төлөгчдөд тэр заалт үйлчлэхгүй юм уу. Иргэдээ ингэж хуваах нь хэнд ашигтай вэ.Хариулт байна уу.

зочин (66.181.*.*)
2018-01-22 12:48:43
Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалт бий.Эсвэл бусад татвар төлөгчдөд тэр заалт үйлчлэхгүй юм уу. Иргэдээ ингэж хуваах нь хэнд ашигтай вэ.Хариулт байна уу.

Зочин (122.201.*.*)
2018-01-22 12:22:29
МАН НЭРЭЭ МАЛЧИН АРДЫН НАМ ГЭЖ ӨӨРЧИЛБӨЛ ТААРНА.

ЗОЧИН (103.57.*.*)
2018-01-22 12:10:51
Малчид өөрийн бизнесээ өөрсдийнхөө төлөө хийж байна. Одоо малчидын амьдрал дээшилсэн. Малын ашиг шимээ ченж дамжиж зарахаа больсон. Өөрсдөө хот руу оруулж ирж зардаг болсон. Хэдэн жилийн өмнө Архангай аймагт аялаж яваад нэг малчин айлаас хонь зарах уу гэтэл хотын үнээс 1 дахин өндөр үнэ хэлээд бүр гайхсан. Уржнан хүчит шонхороос бүтэн хонины мах авахад дотор өөх цус юу ч цэвэрлээгүй хамт хөлдөөсөн байсан. Кл нэмж байгаа нь. Ингэж тэтгэврийн насаар ялгахаа болимоор юм. тэтгэврийн насыг хуучнаар нь болго.

Зочин (122.201.*.*)
2018-01-22 12:03:32
76 МАЛ МАЛЧИДДАА ХАЙРТАЙ БАЙЛГҮЙ ЯАХАВ.

Зочин (122.201.*.*)
2018-01-22 11:59:09
ТАТВАР ТӨЛӨГЧ БИ МАЛЧДЫГ ТЭЖЭЭЖ 65-ТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРАХ УУ? МАН-ЫНХАН АРД ТҮМНЭЭ ХАГАРАЛДУУЛААД БАЙХ ШИВ. ҮНДСЭН ХУУЛИА УНШААЧ.НӨГӨӨ ТЭГШ ЭРХ ХААЧИВ АА?

Зочин (122.201.*.*)
2018-01-22 11:56:25
Малчид -5 жил, бусад нь +5 жил тэтгэвэрт гарах. Энэ шударга уу?

зочин (103.10.*.*)
2018-01-22 11:55:28
малчин хувийн малаа маллаж эрт гардаг татвар төлөгчид нь 6-р нэмэгдээд байдаг тэнэг төрийн ажиллаа хийж чадахгүйн илрэл малчдад таалагдах ок

Зочин (122.201.*.*)
2018-01-22 11:54:47
Балиар юм хийх юм

zochin (202.179.*.*)
2018-01-22 11:45:19
Hubiinhaa maliig mallaad,ulsaas buh zuilee hanguulaad malchin gej dee noosnii mongo ovs geed neheed suudag humuusiig malchin gehed hetsuu dee songuuliar erh barigchdad sanal ogdog um bgaa biz hadlan haddaggui, maldaa em taria hiideggui zardag zartstai ,hodolmor erhleltniin sangaas zeel avdag iim humuusiig demjeed yadgiin odoo bur har zaluugaar ne tetgevert gargacihna malaa zaraad tetgevriin mongoo tolchihno jinhene malchin chine arail oor shuu dee shalgaruulahad tsoohon l heden hun l baigaa aria heterchee uls bayan uu .

Зочин (202.9.*.*)
2018-01-22 11:39:28
Маляид тэтгэвэр авна гэдэг чинь социализм биз дээ малчид чинь аягуй капиталист зарчмаар мах суугээ борлуулж байж социалист зарчмаар татвар ч толохгуй нийгмийн даатгал ч толохгуй эруул мэндийн даатгал ч толохгуй тэгсн социалист маягаар тэтгэвэрт гарч байшд энэ соц кап 2 оо 1 тийш нь болгоод шийдчиээр байшоо

зочин (202.70.*.*)
2018-01-22 11:39:02
Малчин өөрийнхөө малыг хариуну----6 сараар сунгахгүй Ажилчин улсад ажиллаад байдаг-----6 сараар сунгана Их тэнэг байгаа биз 76 малаа

Zochin (172.58.*.*)
2018-01-22 11:36:09
zaaval orj hongololt edleed baihdaa yaadgiin hodoo mongo zarah bish zue l tenger haraal gevtjiideg balaa novshnuudiin ur sad n hotiin uuguul bidniig dugui tulj horduuljiine ORKUUDIIG mah shig angilj ediin zasagiin hoshuurgeer, hongonii mahtai n yariachee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 20:00:37 - Орон нутаг
“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
2018-08-14 19:51:02 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаан банкны хэрэглэгчид рүү хуурамч и-мэйл илгээн, хувийн мэдээллийг нь авахыг оролджээ
2018-08-14 17:50:18 - Эрүүл мэнд
Нүдний нисдэг эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийнэ
2018-08-14 17:36:38 - Гадаад
Монгол Улсын 84 иргэн БНСУ-ын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллахаар очжээ
2018-08-14 17:05:17 - Энтертайнмент
Монголд анх удаа театрчилсан аялал зохион байгуулна
2018-08-14 16:45:30 - Орон нутаг
“Приус”-тэй явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 16:19:55 - Улс төр
БНПУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2018-08-14 16:08:45 - Орон нутаг
Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ
2018-08-14 16:02:10 - Сонгууль
ИЗНН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу