Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч боллоо

Түгээх    
2018-01-22 11:48:54 - Орон нутаг

Монгол Улсын Засгийн газрын мэдэлд 100 хувь шилжээд байгаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлэн өнөөдөр нээлтээ хийж, улсын комисст хүлээлгэн өгч байна.“Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВТ-аар нэмэгдүүлснээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа 100 хувьд хүрч, Орхон аймгийн ард иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт, ажлын байрны хүрэлцээ хангамж улам сайжрах боломжтой болж байгаа юм.

Яг одоо Эрдэнэтийн Уурхайчдын соёлын төв ордонд  баярын хурал болж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 МВТ-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр байнгын ашиглалтад хүлээн авч байгаа энэ баярт өдрийн мэндчилгээг компанийнхаа нийт хамт олон, станцын ажилтан, ажилчид, төслийн гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нартаа дэвшүүлье.

Анх 1976 онд Дулааны станц нэртэйгээр байгуулагдаж байсан тус станцыг 2011 онд 5 МВТ-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц болгон өргөтгөсөн бөгөөд компанийн хөгжлийн бодлогын хүрээнд үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үүний нэгэн бодит жишээ нь тус станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн энэхүү өргөтгөлийн ажил юм. Уг өргөтгөлийн ажлыг бид өөрсдийнхөө хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд станцын суурилагдсан хүчин чадлыг 53  МВТ-т хүргэсэн нь Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд манай компанийн оруулж буй томоохон хувь нэмэр төдийгүй бидний хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон бахархалт үйл явдал юм.” гэлээ.  

Д.ЭРДЭНЭТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (202.131.*.*)
2018-01-23 09:40:48
za tennee zalgii daa

Зочин (202.179.*.*)
2018-01-22 18:28:57
ЭНЭ ХАРИН САЙН МЭДЭЭ БАЙНА ШҮҮ.

Баярлалаа (202.21.*.*)
2018-01-22 13:38:22
САЙХАН МЭДЭЭ БАЙНА.

Зочин (66.181.*.*)
2018-01-22 12:50:48
Болж байна.ямарч байсан юм хийж үр дүнд хүрчээ.Эрдэнэт цахилгааны хараат байдлаасаа ямар нэг хэмжээгээр гарна гэдэг чинь асуудал.Одоо нефть нэрэх үйлдвэртэй болчуул чухал байна.оросын Чеченд хувь хүн айлууд нь өөрсдөө хашаандаа нэрэх жижиг аппарад байрлуулаад нефтээ нэрээд шатахуунаа гаргаад байж байдаг гээ биздээ.Эцэст нь Х.Бадамсүрэн гуайд талархая.

Зочин (103.10.*.*)
2018-01-22 12:15:02
урьсан хүндэт зочид нь ирээгүй бололтой, тайз дээр баахан хоосон сандал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-17 14:35:58 - Хууль
Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна
2018-02-17 14:35:56 - Хууль
Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна
2018-02-17 14:29:11 - Эрүүл мэнд
Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлээрэй
2018-02-17 14:00:27 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно
2018-02-17 11:34:12 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-17 11:29:37 - Нийслэл
Их сургуулийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна
2018-02-17 10:57:36 - Нийслэл
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
2018-02-17 10:51:46 - Байгаль Орчин
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр цасан шуургатай
2018-02-17 10:40:48 - Эрүүл мэнд
Халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
2018-02-17 10:33:56 - Нийслэл
Өнөөдөр Балжинямтай өдөр
2018-02-17 10:29:06 - Эдийн засаг
Өнөөдөр Төрийн банкны дараах салбарууд ажиллаж бусад банкууд амарч байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-16 11:51:26 - Нийслэл
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-16 10:23:37 - Улс төр
МЭНДЧИЛГЭЭ
2018-02-16 10:18:53 - Орон нутаг
Улсын аварга фермерт шагналыг нь гардуулав
2018-02-16 10:05:41 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана
2018-02-16 09:56:43 - Нийслэл
Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуульгүй
2018-02-16 09:09:09 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-16 08:57:49 - Нийслэл
Хаврын тэргүүн сарын шиний нэгний нар мандлаа
2018-02-15 20:03:04 - Нийслэл
Маргаашнаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-15 18:47:22 - Спорт
Ч.Санжаадамба аварга П.Бүрэнтөгсийг амлалаа
2018-02-15 18:32:50 - Спорт
Гэр хороолол дахь худгаар халуун ус түгээж эхлэв
2018-02-15 15:16:47 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-15 15:00:53 - Хууль
Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна
2018-02-15 14:53:14 - Хууль
“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаа нар бэлэн байдалд ажиллаж байна
2018-02-15 14:47:19 - Нийслэл
МАГБИ ГРУПП: Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
2018-02-15 14:23:06 - Нийслэл
Нийслэлийн иргэдийн буян заяа, хийморь лундааг даатган мандал өргөлөө
2018-02-15 14:03:13 - Улс төр
Уяачдад улсын цол олголоо
2018-02-15 13:54:06 - Хууль
Ням гаригт НӨАТ-ын сугалаа шинэчилсэн журмаар явагдана
2018-02-15 11:42:12 - Нийслэл
Өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашины дугаартай жолооч нар хөдөлгөөн оролцохгүй
2018-02-15 11:38:59 - Спорт
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ
2018-02-15 11:29:03 - Эдийн засаг
Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-15 08:19:05 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-15 08:14:48 - Байгаль Орчин
Цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 08:14:51 - Энтертайнмент
Битүүлэх ёс буюу буурал жилийн отголох өдөр
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов