Д.Сумъяабазар ахмадуудаа эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулж байна

Түгээх    
2018-01-22 12:00:44 - Орон нутаг

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсийн ахмадуудад зориулан амралтын өдрүүдэд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг нэг дор, үнэ төлбөргүй хийж эхэллээ. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгийг УИХ гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, дэмжлэгтэйгээр 2018 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 11-нийг хүртэл зохион явуулж буй юм. Тэр бүр эмнэлгээр яваад үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй ахмадуудад чиглэсэн энэхүү арга хэмжээг Баянхошууны наймдугаар хорооноос эхлүүлж байна. Тус хорооны тухайд нийт 640 гаруй ахмад настан оршин суудаг аж.

Биднийг 11 цагийн үед “Ээлтэй” өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/ дээр очиход өглөө 9 цагаас эхэлсэн үзлэгт хамрагдахаар нийт 200 орчим хүн бүртгүүлэн, эмч нарт үзүүлэх дугаар авсан тухай сувилагч нь хэллээ. Үүнээс үзэхэд ахмадуудад маш их хэрэгтэй, цаг үеэ олсон үйл ажиллагаа болж буй нь харагдаж байв.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас өнөөдөр нарийн мэргэжлийн 6 эмч, лабораторийн 2 эмчийг урьж ажиллуулж байгаа бол ӨЭМТ-ийн 4 эмч, 4 сувилагч мөн иргэдэд үйлчилж байна. Эдгээр эмч нар ахмадуудад дотор, мэдрэл, нүд, шүд, чих хамар хоолой, зүрхний бичлэг, ЭХО, цус болон шээсний шинжилгээ, B, C вирус илрүүлэх шинжилгээ, ходоодны хеликобактери үзэх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм. Цаашид энэхүү арга хэмжээг СХД-ийн Баянхошуу бүсийн нийт 9 хороонд зохион байгуулах бөгөөд үүнд урьдчилсан байдлаар 2500-2800 ахмадуудыг хамруулахаар төлөвлөжээ. Маргааш тус арга хэмжээг Баянхошуу бүсийн 10 дугаар хорооны ӨЭМТ дээр зохион байгуулна.

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгооны үеэр бид зохион байгуулж буй хүмүүс болон эмч, ахмад настнуудаас дараах тодруулгыг авсан юм.

Д.Оюун /“Ээлтэй” ӨЭМТ-ийн дарга/: Цаг үеэ олсон арга хэмжээ зохион байгуулж байна

-Танай эрүүл мэндийн төвөөс өнөөдрийн үзлэг оношилгоонд хичнээн ахмад хамрагдаж байна вэ?

-Д.Сумъяабазар гишүүний санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр СХД-ийн Баянхошууны ӨЭМТ-үүдийн дунд нарийн мэргэжлийн эмч нарын бүх төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоог өнөөдрөөс эхэллээ. Манай “Ээлтэй” ӨЭМТ нь 8-р хорооны 9500 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс нийт 645 ахмад настан байдгаас эмэгтэйчүүд 335, эрэгтэйчүүд 310 хүн амьдардаг. Өнөөдөр бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо болон бүх төрлийн лабораторийн шинжилгээг эмч нарын үзлэг заалтаар үнэ төлбөргүй хийж байна.

-Танай хорооны ахмадуудын дунд ямар өвчлөлүүд зонхилж байна вэ?

-Манай ахмад настнуудын дунд зүрх судасны өвчлөл, артерын цусны даралт ихсэн өвчин, хавдар, ходоод гэдэсний замын өвчлөлүүд элбэг тохиолдож байна.

Ер нь 50-иас дээш насны хүмүүсийн дунд өвчлөлт, нас баралт зонхилох байр суурийг эзэлж байгаа тул өнөөдрийн энэхүү арга хэмжээг ахмадуудад чиглэн явуулж буй нь цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байна. Тиймээс Д.Сумъяабазар гишүүндээ маш их баярлалаа.

 Т.Ганчулуун /8-р хорооны ахмад настан/: Ханиад томуу, хальтиргаа гулгааны энэ үед нүдээ олсон ажил зохион байгуулсанд баярлалаа

-Д.Сумъяабазар гишүүндээ баярлалаа. Өндөр настай хүмүүс өвлийн энэ их хальтиргаа гулгаатай үед яваад эрүүл мэндийн төв дээрээ үзүүлэх гээд очиход, өглөө эрт номер дугаараа тараагаад дуусчихсан байдаг. Энэ мэтчилэн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, ялангуяа шинжилгээ өгөхөд маш их хүндрэл бэрхшээл тулгардаг.

Өнөөдөр хороон дээр ирж үзэж байгаа болохоор би нарийн мэргэжлийн бүх эмч нарт нь үзүүлэх гээд дугаараа аваад хүлээж байна.

Д.Сумъяабазар гишүүн ахмадууддаа чиглэсэн энэ мэтчилэн олон сайхан арга хэмжээг зохион байгуулдагт ахмадууд бид чинь их талархаж явдаг шүү.

Өнөөдөр ханиад томуу, халтиргаа гулгааны энэ хүнд үед нүдээ олсон чухал арга хэмжээ зохион байгуулсанд дахин баярласнаа хэлээд ажилд нь өндөр амжилт хүсье.

Н.Мария /8-р хорооны ахмад настан/:Д.Сумъяабазар гишүүндээ баярлалаа

Манай өрхийн эмнэлэг дээр өнөөдөр бүх нарийн мэргэжлийн чиглэлийн эмч нар ойртон ирж үзлэг хийж байгаа нь үнэхээр сайхан байна. Хойшдоо ч гэсэн ийм төрлийн үзлэг оношилгоог төр засаг нэг дор хийчихэж байвал үнэхээр хэрэгтэй юм байна. Ахмадууд бид чинь хөл гар муутай, тэр бүр хол газар, олон өдөр яван шинжилгээ оношилгоо хийлгэж чаддаггүй.

Тиймээс өнөөдөр ахмадууд биднийг бүх үзлэг оношилгоонд нэг дор хамруулж байгаад зохион байгуулж буй хүмүүстээ маш их баярлалаа.

Ц.Цогтсайхан /8-р хорооны иргэн/: Амралтын өдөр ээжийгээ бүх үзлэг оношилгоонд нь хамруулж чадсандаа баяртай байна

-УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар өнөөдөр бүх төрлийн үзлэг оношилгоо хийж байгаа юм байна. Амралтын өдөр зохион байгуулсан болохоор өнөөдөр ээжийгээ үзүүлээд явж байна. Манай ээж 85 настай, өөрөө явж чаддаггүй болохоор өмнө нь нарийн оношилгоо шинжилгээнд тэр бүр хамруулж чаддаггүй байсан.

Цаг авна гэхгүй шууд бүх төрлийн мэргэшсэн эмч нарт үзүүлчихэж байгаа болохоор үнэхээр амар байна. Маш хэрэгтэй арга хэмжээ зохион байгуулж байна. Д.Сумъяабазар гишүүндээ болон эмч, сувилагч нартаа баярлалаа.

Ө.Дуламсүрэн/Дотрын эмч/: Хүмүүс их ирж үзүүлж байгаагаас харахад үнэхээр үр дүнтэй арга хэмжээ болж байна

-Өнөөдөр “Ээлтэй” ӨЭМТ дээр зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг маш үр дүнтэй, хүмүүсийн хамрагдалт ихтэй болж байна. Өглөөнөөс эхлээд үзлэг хийж байхад ахмадуудын дунд даралт ихсэлт, зүрх судасны өвчлөл, бөөрний замын болон үе мөчний өвчин голчлон давамгайлж байна.

Өнөөдөр ахмадууд маш идэвхитэй хамрагдаж байгаагаас үзэхэд үнэхээр чухал арга хэмжээ зохион байгуулж буй нь харагдаж байгаа юм. Үзүүлж буй өндөр настнуудын хувьд ч сэтгэл хангалуун байна. Ялангуяа хүүхдүүд нь ажилтай болохоор аав, ээжийгээ тэр бүр үзүүлээд явж чаддаггүй. Гэтэл өнөөдөр амралтын өдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь маш үр дүнтэй ажил болж байна.

Цаашдаа ч мөн ӨЭМТ дээр нь, амралтын өдрүүдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог зохион явуулбал зорилтот бүлгийн хүмүүсийн хамрагдалт их өндөр байх нь харагдаж байна.

ИХТ Б.Хуягбаатар: Өнөөдрийн арга хэмжээ ахмадуудад чиглэсэн олон үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь

-Өнөөдрийн арга хэмжээний талаар товч танилцуулаач?

-Д.Сумъяабазар гишүүн зөвхөн ахмадууд гэлтгүй бага насны хүүхдүүдэд зориулсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог ч тойрог дээрээ зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянхошуу бүсийн нийт 9 хорооны ахмадуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 8 дугаар хорооноос эхлүүлж байна. Өөрөөсөө зардал мөнгийг нь шийдээд нарийн мэргэжлийн эмч нарыг авчран энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйд ахмадууд маань талархалтай хандаж байна.

Тэр бүр ахмадууд маань өвлийн хүйтэнд эмнэлгээр явж чаддаггүй. Тиймээс энэ бол үнэхээр нүдээ олсон ажил болж буй юм. Нэг хороон дээр өглөөнөөс орой хүртэл үзлэг хийх болохоор ахмадууд маань идэвхтэй оролцож байна.

-Ахмадууддаа чиглэсэн олон арга хэмжээ зохион явуулдаг гэлээ. Энэ талаараа тодруулна уу?

-УИХ-ын гишүүний хувьд ахмадууддаа чиглэсэн хуулийг санаачилсан байгаа. Мөн жил бүр сар шинийн баярын босгон дээр ахмадуудаа хүлээн авч, гарын бэлгээ гардуулдаг. Энэ жил ч мөн энэхүү арга хэмжээг уламжлал болон зохион байгуулна. Мөнх ахмадын баяраар тойргийнхоо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх гэх мэтчилэн ахмадууддаа чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (202.21.*.*)
2018-01-22 13:41:36
tsogts bodlogooroo shiideechee... neg gishuun ireed l toirogtoo tegej bn , ingej baina geh yum,,, bukh hun tegsh baih yostoi shd

Зочин (202.179.*.*)
2018-01-22 13:26:19
Төр 65 наснаас дээших настангуудыг С, В вирусын үнэгүй шинжилгээнд хамруулахгүй гэсэн. Ингэж нүд хуурч яахийн.

Зочин (202.9.*.*)
2018-01-22 13:03:20
тойргоо услаж байгаа юм биздээ эцсийн зорилго нь өөрөө дахин энэ тойргоос сонгогдох .

Zochin (27.123.*.*)
2018-01-22 12:19:16
Энэ махан толгойд өөр хийж чадах ажил алга уу

Зочин (122.201.*.*)
2018-01-22 12:13:04
ЭНЭ БӨХ СУРТАЛЧИЛГААГАА ЭХЭЛЖ БАЙГАА ЮМ УУ?

Зочин (66.181.*.*)
2018-01-22 12:09:05
1) Амралтын өдөр төрийн албан хаагчийг сайдынх нь тушаалгүйгээр ажиллуулж болох уу? 2) Ажилласан гэхэд илүү цагийн мөнгийг хэн төлөх вэ? 3) Сумьяабазар төлсөн бол хуулиараа төрийн албаны хүнийг амралтын өдөр хувь хүн дураараа ажиллуулж болох юм уу????? Төрд дураараа нөлөөлж бгаа юм биш үү??? 4) Энэ бол шууд авлига. Сонгуульд санал худалдан авч бгаа үзэгдэл. Манай төр үнэн жул хуультай юм аа. 5) Сэтгүүлч гэж амьсгаанууд ажлаа хийж зад шүүмжлэх хэрэгтэй ш дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-22 12:03:27 - Спорт
Ч.Насанбат: Үндэсний бөхийн тамирчдаас допингийн сорьц эерэг гарсан
2018-02-22 11:44:27 - Эдийн засаг
Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ
2018-02-22 11:24:25 - Нийслэл
“Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
2018-02-22 11:00:16 - Хууль
Монгол Улс авлигын индексээр 183 орноос 103 дугаарт жагслаа
2018-02-22 10:59:47 - Орон нутаг
АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ
2018-02-22 10:54:00 - Улс төр
“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22 10:38:11 - Спорт
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д гурав дахиа түрүүлэв
2018-02-22 09:35:37 - Нийслэл
Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ
2018-02-22 09:26:21 - Эрүүл мэнд
Сэлэнгэчүүд зөөврийн дижитал рентген аппараттай болжээ
2018-02-22 08:54:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-02-22 08:29:19 - Улс төр
ХАРЬЦУУЛАЛТ: АН, МАН-ын Засгийн газрууд ХОЁР ЖИЛД ямар ажлууд амжуулав
2018-02-22 07:55:22 - Хууль
Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв
2018-02-22 07:46:37 - Хууль
Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
2018-02-22 07:40:24 - Хууль
Оюуны өмчийг дээдэлдэг Юнивишн, Скаймедиа уриагаа саная
2018-02-22 07:39:20 - Орон нутаг
“Шүлхийн талаар битгий бичээд бай л даа”
2018-02-22 07:30:03 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-02-21 17:42:25 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 17:37:00 - Орон нутаг
Дорнод аймагт алга болсон арван настай хүүг олжээ
2018-02-21 17:22:48 - Шар
Александр Крушельницкий: Би хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй
2018-02-21 16:39:04 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг таван хэл дээр хөрвүүлж гадаад иргэдээс шалгалт авч эхэллээ
2018-02-21 16:30:12 - Спорт
“Сарын шилдэг тамирчин”-д эмэгтэйчүүд өрсөлдөж байна
2018-02-21 16:22:48 - Боловсрол
12-17 насны хүүхдүүдийн 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэжээ
2018-02-21 16:16:01 - Шар
Саудын Арабад анх удаа “Арабын загварын долоо хоног” болно
2018-02-21 15:57:25 - Гадаад
Абэ Ким Чен Унд хувийн байр сууриа уламжилж амжжээ
2018-02-21 15:50:56 - Нийслэл
Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ
2018-02-21 15:37:55 - Улс төр
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ
2018-02-21 15:13:38 - Гадаад
Мадуро Венесуэлийн нутаг дэвсгэрт крипто валют олборлохыг зөвшөөрөв
2018-02-21 14:32:48 - Гадаад
АНУ-ын "Аугаа удирдагч"-ийн жагсаалтад Трамп сүүл мушгижээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ
2018-02-21 13:18:19 - Энтертайнмент
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна
2018-02-21 13:18:17 - Гадаад
Сирид 48 цагийн дотор 250 гаруй энгийн иргэн амиа алджээ
2018-02-21 13:06:51 - Улс төр
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна
2018-02-21 12:38:14 - Хууль
"Эрдэнэт"-ийн талаарх УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-21 12:34:08 - Спорт
Монгол сэтгүүлчийг дэлхийд үнэлжээ
2018-02-21 12:18:42 - Эрүүл мэнд
Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 12:17:21 - Орон нутаг
Энэ сарын 26-нд Увс аймгийн Завханд тэмээний баяр болно
2018-02-21 11:54:12 - Орон нутаг
Энэ жилийн шилдэг цаатнаар Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр болжээ
2018-02-21 11:48:19 - Хууль
Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
2018-02-21 11:40:11 - Орон нутаг
Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна
2018-02-21 11:36:07 - Гадаад
Хойд Солонгосын тал Ким Ё Жон, Майкл Пенс нарын уулзалтыг цуцалжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ