MNBA Үндэсний лигийн хасагдах шатны тоглолтууд боллоо

Түгээх    
2018-01-22 13:18:29 - Спорт

sags

MNBA Үндэсний лигийн плей-оффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд МҮЭСТО-нд боллоо. Цувралд түрүүлж гурав хожсон баг нь цувралд ялах учраас энэ өдрийн тоглолтууд маш хариуцлагатай байсан юм.

-СҮХБААТАР АЙМАГ ЦУВРАЛЫГ ТЭНЦҮҮЛЛЭЭ-

Улиралд зүүн бүсийнхээ дэд байрт бичигдсэн Занаагийн Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех баг бүсийнхээ  гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан Хөвсгөл Нэг Үе багууд цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс Хөвсгөл Нэг Үе баг бага зэрэг илүү тоглолтыг үзүүлж байсан ч  шийдвэрлэх мөчүүдэд сайн тоглолтыг үзүүлснээр Сүхбаатар аймаг 100-89-өөр хожил байгууллаа. Энэ тоглолтын турш Сүхбаатар аймгийн самбарын залуус онцгой байж С.Эрдэнэдалай 26 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт, Gary Flowers 12 оноо, 14 самбар, О.Очирбат 12 оноо, 11 самбар авжээ. Мөн Сүхбаатар аймаг довтолгооны хоёр дахь боломжыг 40 удаа үүсгэж эсрэг багийн самбараас 79 самбарыг авсан нь тун гайхалтай үзүүлэлт байлаа.  Харин Хөвсгөл аймгийн багаас Үндэсний лигийн шилдэг хамгаалан тоглогч Г.Чинбат 27 оноо,  5 самбар авснаас гадна зөвхөн нэг үед 21 оноог авч гайхалтай тоглолтоо гаргалаа. Мөн шийдвэрлэх үед гайхалтай тоглосон багийн ахлагч Э.Энхтайван 17 оноо, 6 самбар гүйцэтгэжээ.

-ТӨВ АЙМАГ ЦУВРАЛД ХОЖИХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА-

MNBA Үндэсний лигийн энэ улирлын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Хэнтий “Эбэг” баг улиралд найм хожиж хоёр хожигдож бүсийнхээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан Төв аймгийн багууд цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ.  Тоглолтын эхний үеийн тавтад Төв аймгийн багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням багтсан байлаа. Түүний хувьд өмнөх тоглолтыг өнжөөд байсан юм. Ингээд тоглолтыг Төв аймаг ээлж дараалсан алсын шидэлтүүдийг цагирагт нь унагааж тун давгүй эхлүүлсэн. Улмаар энэ тоглолтод илүү баг нь Төв аймгийнхан байж 73-82-оор цувралын хоёр дахь тоглолтод хожил авлаа. Ингэснээр Төв аймаг цувралыг 2:0-ээр тэргүүлж давуу талыг үүсгэлээ. Энэ тоглолтод Д.Мөнхтөр 18 оноо, 6 самбар, 6 бөмбөг таслалт, Д.Дэлгэрням 16 оноо, 14 самбар, Б.Дорждамба 12 оноо, 12 самбар, 5 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийжээ. Харин эсрэг багаас Б.Эрдэнэболор 18 оноо, 11 самбар, Э.Элбэг-Эрдэнэ 16 оноо авч багаа тэргүүлжээ.

-АРХАНГАЙ АЙМАГ ИЛҮҮ БАГ НЬ БАЙЛАА-

Баянхонгор Мазаалай болон Архангай Алтан Дорндын Дайчид багуудын цувралын хоёр дахь тоглолт тун өрсөлдөөнтэй боллоо. Тоглолтын эхний үе 21-21-ээр тэнцүүхэн өрнөсөн  ч тоглолтын хоёрдугаар үед Баянхонгор Мазаалай баг илүү байж 10 онооны давуу байдлыг үүсгэсэн юм.  Гэхдээ гуравдугаар үед  Дайчид эрч хүчтэй тоглолтыг үзүүлж ОУХМ Б.Билгүүний сайн тоглолтын ачаар нэг онооны илүү болсон юм. Ингээд шийдвэрлэх үеийн эхнээс Дайчид санаачлагатай тоглолтыг үзүүлснээр  81-73-аар хожиж цувралыг 2:0 болголоо. Дайчидын импорт тоглогч Jepp Newberry 23 оноо, 9 самбараар багаа тэргүүлсэн бол О.Энхбаатар 14 оноо, 9 самбар, Б.Билгүүн 13 оноог авсан байна. Харин Баянхонгор Мазаалай багаас Theo Johnson 19 оноо, 12 самбар авч багаа тэргүүлсэн бол нөгөө лигеонер тоглогч Ben Kil  28.6 хувьтай довтолжээ. 

-ХОВД ШОНХРУУД СЭТГЭЛЗҮЙН ДАВУУ ТАЛТАЙ БОЛЛОО-

Зүүн бүсийн тэргүүн баг болох Ховд Шонхрууд баг болон Өвөрхангай аймгийн багуудын хасагдах шатны цувралын хоёр дахь тоглолт боллоо. Тоглолтын эхнээс л илүү баг нь Шонхрууд байлаа. Өвөрхангай аймгийн баг олон онооны зөрүүг ойртуулсан ч илүү гарч чадалгүй явсаар 84-103-аар ялагдал хүлээлээ. Энэ өдөр Ховд Шонхрууд багийн тоглогчид маш жигд байсан нь хожлын гол шалтгаан байлаа. Шонхрууд тоглолт эхэлснээс хойш оноогоор илүүрхэж байсан бөгөөд нэг ч удаа тэргүүллээ алдалгүй 46 минутын турш оноогоор илүү тогложээ. Энэ өдөр Bj Young гайхалтай байж 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Шонхрууд багаас анхны тоглолтоо хийсэн Mckinney 17 оноо, 9 самбар авч будагтай талбайд үр дүнтэй тоглолоо. Харин Өвөрхангай аймгаас Э.Цэрэнбаатар 17 оноо, 10 самбар, Б.Дархантөгс 17 оноо авч багаа тэргүүлсэн юм.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

m (202.131.*.*)
2018-01-23 12:12:12
end togloj bga hed maani udahgui nogoo ligdee uzeh bhdaa negdeed gants lig hiichihgui neeree

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-22 12:41:38 - Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Монгол хүн далд өлсгөлөнд нэрвэгдсэн байна
2018-02-22 12:03:27 - Спорт
Ч.Насанбат: Допинг илэрсэн бөхчүүд улс, аймгийн цолтнууд
2018-02-22 11:44:27 - Эдийн засаг
Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ
2018-02-22 11:24:25 - Нийслэл
“Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
2018-02-22 11:00:16 - Хууль
Монгол Улс авлигын индексээр 183 орноос 103 дугаарт жагслаа
2018-02-22 10:59:47 - Орон нутаг
АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ
2018-02-22 10:54:00 - Улс төр
“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22 10:38:11 - Спорт
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д гурав дахиа түрүүлэв
2018-02-22 09:35:37 - Нийслэл
Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ
2018-02-22 09:26:21 - Эрүүл мэнд
Сэлэнгэчүүд зөөврийн дижитал рентген аппараттай болжээ
2018-02-22 08:54:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-02-22 08:29:19 - Улс төр
ХАРЬЦУУЛАЛТ: АН, МАН-ын Засгийн газрууд ХОЁР ЖИЛД ямар ажлууд амжуулав
2018-02-22 07:55:22 - Хууль
Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв
2018-02-22 07:46:37 - Хууль
Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
2018-02-22 07:40:24 - Хууль
Оюуны өмчийг дээдэлдэг Юнивишн, Скаймедиа уриагаа саная
2018-02-22 07:39:20 - Орон нутаг
“Шүлхийн талаар битгий бичээд бай л даа”
2018-02-22 07:30:03 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-02-21 17:42:25 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 17:37:00 - Орон нутаг
Дорнод аймагт алга болсон арван настай хүүг олжээ
2018-02-21 17:22:48 - Шар
Александр Крушельницкий: Би хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй
2018-02-21 16:39:04 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг таван хэл дээр хөрвүүлж гадаад иргэдээс шалгалт авч эхэллээ
2018-02-21 16:30:12 - Спорт
“Сарын шилдэг тамирчин”-д эмэгтэйчүүд өрсөлдөж байна
2018-02-21 16:22:48 - Боловсрол
12-17 насны хүүхдүүдийн 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэжээ
2018-02-21 16:16:01 - Шар
Саудын Арабад анх удаа “Арабын загварын долоо хоног” болно
2018-02-21 15:57:25 - Гадаад
Абэ Ким Чен Унд хувийн байр сууриа уламжилж амжжээ
2018-02-21 15:50:56 - Нийслэл
Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ
2018-02-21 15:37:55 - Улс төр
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ
2018-02-21 15:13:38 - Гадаад
Мадуро Венесуэлийн нутаг дэвсгэрт крипто валют олборлохыг зөвшөөрөв
2018-02-21 14:32:48 - Гадаад
АНУ-ын "Аугаа удирдагч"-ийн жагсаалтад Трамп сүүл мушгижээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ
2018-02-21 13:18:19 - Энтертайнмент
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна
2018-02-21 13:18:17 - Гадаад
Сирид 48 цагийн дотор 250 гаруй энгийн иргэн амиа алджээ
2018-02-21 13:06:51 - Улс төр
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна
2018-02-21 12:38:14 - Хууль
"Эрдэнэт"-ийн талаарх УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-21 12:34:08 - Спорт
Монгол сэтгүүлчийг дэлхийд үнэлжээ
2018-02-21 12:18:42 - Эрүүл мэнд
Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 12:17:21 - Орон нутаг
Энэ сарын 26-нд Увс аймгийн Завханд тэмээний баяр болно
2018-02-21 11:54:12 - Орон нутаг
Энэ жилийн шилдэг цаатнаар Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр болжээ
2018-02-21 11:48:19 - Хууль
Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
2018-02-21 11:40:11 - Орон нутаг
Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ