Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Түгээх    
2018-01-22 15:28:19 - Нийслэл

niislel

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг  сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Ил задгай авто машин, болон авто машины тоног төхөөрөмж, тос, тослох материалын худалдаа эрхэлж буй газруудын хөрсний бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 7-9 дахин давсан үзүүлэлттэй байгааг судалгааны байгууллагууд тогтоосноос гадна ойр орчимдоо амьдарч буй иргэддээ маш хортой нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар ирсэн билээ. Мөн ил задгай авто машины худалдаа нь төв замуудыг даган байршсан нь Улаанбаатар хотын автомашины түгжрэлийн нэг эх үүсвэр болж байгааг нийслэлийн иргэд мэднэ. Ил задгай авто худалдаа эрхлэгчдийн эзэмшиж, өмчилж буй газар нь авто машины худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй буюу орон сууцны, үйлдвэрлэлийн гэх мэт зориулалтаар олгогдсон байсан нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан энэхүү Ажлын хэсгийн шалгалтаар ил болсон юм. Өөрөөр хэлбэл эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж үйл ажиллагаагаа эрхэлж байсан 40 иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба дээрх шалтгаануудын улмаас энэхүү Ажлын хэсэг ил задгай автомашины худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын албанаас өгсөн мэдэгдлийн дагуу сайн дураараа газраа чөлөөлж байгааг Нийслэлийн Газрын албанаас хуралдааны үеэр мэдээлж байсан юм.  Баянзүрх дүүргийн 24-р хороо буюу Да хүрээ урд төв зам дагуу байрлах 17 аж ахуйн нэгж, иргэн болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад ил задгай авто зогсоолуудад мэдэгдэх хуудас хүргүүлэн, сонсох ажиллагааг зохион байгуулаад байгаа юм байна. Харин эдгээр иргэд, байгууллагууд хуулийн хугацаанд сайн дураараа газраа чөлөөлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцалж, тухайн газар дээр байгаа автомашинуудыг албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ үүрэг болголоо.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

sanaa (122.201.*.*)
2018-01-23 11:35:30
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын төмөр замын дэргэдэх авто зогсоол хэвээрээ байна. Нүүлгээчээ

demjij baina (180.149.*.*)
2018-01-23 10:30:20
Энэ Барс захыг нүүлгэх хэрэгтэй. Яг хотын төвд замын түгжрэл энэ захаас л болж тэнд үүсэж байна. тэгээд ч тэр орчин нөхцөл нь бол арай л бохир байдаг.Арай арай дэндүү байнадаа. Анхаарч нүүлгээчээ Барс захыг

Зочин (103.26.*.*)
2018-01-23 09:12:57
Циркийн зогсоол хэвээрээ

Зочин (103.212.*.*)
2018-01-22 23:04:23
Тэр хол газар, өмхий үнэрт өдөржин машин өмхийрүүлээд, өөрсдөө хордоод суух хүн олдох юмуудаа. Айлын хашаа руу л очих юм бишүү, ганц машин авах гэж хэд хоног гэр хорооллын гудамжаар хашаа хайж явдаг болохоос өөр шинэлэг юм харагдахгүй байна.

Зочин (202.9.*.*)
2018-01-22 22:02:40
Улаан баатар чинь тэр чигээрээ зах болсон юм биш үү.бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй

Зочин (202.9.*.*)
2018-01-22 22:02:26
Улаан баатар чинь тэр чигээрээ зах болсон юм биш үү.бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй

Ганбаа (66.181.*.*)
2018-01-22 20:22:02
Төрийн ажил хийвэл ардыг ялгаж болохгүй.Саяхан сүржигнэж нүүлгэсэн захын зүүн хэсэг үлдсэн байна лээ.

Bold o (223.39.*.*)
2018-01-22 19:41:16
Ter 100.n ailgedeg gamshigiig hamgiin turuund hotoos gargah heregtei

Bold o (223.39.*.*)
2018-01-22 19:41:15
Ter 100.n ailgedeg gamshigiig hamgiin turuund hotoos gargah heregtei

Bold o (223.39.*.*)
2018-01-22 19:41:14
Ter 100.n ailgedeg gamshigiig hamgiin turuund hotoos gargah heregtei

Алтан Луу (27.123.*.*)
2018-01-22 19:39:47
Халдвартын эмнэлгийн хойно Алтан Нохой автоломбардын хашаанд маш олон машин зарж байна

Гермес (27.123.*.*)
2018-01-22 19:26:44
Гермес Материал импортын талбай машины зах болоод удаж байна. Зайлуулаач

Сумо (27.123.*.*)
2018-01-22 19:22:17
10 хороолол Кёкушозаны машины талбай бас нүүх үү?

Зочин (202.9.*.*)
2018-01-22 19:13:24
Өгөөмөр зах хамгийн их орчин бузарлаж байгаа газар үтэр түргэн зайлуул

Ir (103.57.*.*)
2018-01-22 19:08:45
Цирк нүүгээгүй л байна лээ.шал худлаа хөрөнгө оруулалтын банкныхаа арканд зогсоол дээрээ л байна лээ.сайхан залах юмаа.

Зочин (202.21.*.*)
2018-01-22 18:56:13
таван шар аас эхлээд нэг цаг явж сар хорин ордог бөөн түгжрэл хар хоригло хотоос гарга

sambuu (103.57.*.*)
2018-01-22 18:45:54
ZUV HURDAN HUULGEH HEREGTEI

Zovoo zov (202.179.*.*)
2018-01-22 17:47:11
ZOVOO ZOV Tor tomor nuuree haruulah tsag ni bolsoon hotoos zailuulah heregtei Tehnikiin Da Huree zah Ogoomor zah 100 ailiin zahuudiig hotoos zailuulah heregtei !

Zuv (203.91.*.*)
2018-01-22 17:36:03
Da huree uguumur nuulgeh heregtee zuv tur zasag zuv uym hiij bakna

Зочин (183.177.*.*)
2018-01-22 16:56:54
ЗӨВӨӨ ЗӨВ, ЯАГААД Ч БУРУУТАХГҮЙ, ДАРАА 100 АЙЛЫН ХУЖАА ЭЗЭНТЭЙ БАРИЛГЫН ЗАХ НЭРТЭЙ ЗАВААН ГАЗРЫГ, ТЭД ЭХЭНДЭЭ ЗАРЦАЛДАГ, БООЛЧИЛДОГ МОНГОЛЧУУДАА ЗАГНААД ХӨӨЖ ЯВУУЛЖ ЭСЭРГҮҮЦЭХ БАЙХ, МОНГОЛЧУУДДАА ТАЙЛБАРЛАЖ ОЙЛГУУЛААД ТЭДНИЙГ ХАМГААЛААД МАНАЙ НИЙСЛЭЛИЙГ ЗОРИУД МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙГАА ХУЖАА НАРЫГ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ТЭДНИЙГ БҮР ХОТООС ГАРГААД ХОТЫН ОЙРОЛЦОО ЗАХДУУ МОНГОЛЧУУД МАТЕРИАЛ ЗАРАХ БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ...

Зочин (202.179.*.*)
2018-01-22 16:51:34
Өгөөмөр нарантуулын зүүн талын хүнсний бөөний зах Нарантуул гэсэн 3 том зах 1 дор байгаа нь нарны замд асар их ачаалал бий болгож байгааг зохицуулах шаардлагатай

Зочин (66.181.*.*)
2018-01-22 16:32:09
Dulguun nuur orchim hursnii bohirdol zambaraagui baina.

zochin (202.9.*.*)
2018-01-22 16:29:42
Хамгийн их түгжээ Нарантуул

1000 (124.158.*.*)
2018-01-22 16:27:58
Zuv shtee uguumur sa huree 100 ailiig nuulgeh heregtee mash zuv shiidver

Зочин (27.123.*.*)
2018-01-22 16:27:13
Нарантуул зах яахаар болсон юм

T (202.9.*.*)
2018-01-22 16:27:00
Огооморийг нуулгэх хэрэгтэй

Mongol (107.155.*.*)
2018-01-22 16:24:35
Uguumur gej baliar zawan gazariig holhon huuj gargachee

Зочин (66.181.*.*)
2018-01-22 16:20:59
Өгөөмөрийг зайлуулаад өгвөл дахин дахин намд чинь саналаа өгнө шүү шадар сайдаасаа айгаад байвал дараагийн намаар нь хөөлгөнө

Зочин (124.158.*.*)
2018-01-22 16:15:09
өгөөмөрийг нүүлгэ

irgedees (150.129.*.*)
2018-01-22 16:01:37
ЯМААНЫ МАХ ХАЛУУН ДЭЭРЭЭ ДЭЭР ГЭГЧЭЭР АВТО ЗАХУУДЫГ ШУУРХАЙ НҮҮЛГЭВЭЛ БАС НЭГ ТОМООХОН ТҮГЖРЭЛЭЭС САЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.САЙН ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ БОЛОВЧ ИРГЭД МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.НАМАР "ДАА-ХҮРЭЭ","ӨГ ӨӨМӨР" Г.М ДАРХЛАГДСАН ЗАХУУДЫГ НҮҮЛГЭХЭД ТҮГЖРЭЛ СЭВ ХИЙГЭЭД ЯВЧИХНА ДАА.САЙХААН САЙХААН.НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН ХИЙЖ БУЙ АЖЛЫГ НИЙСЛЭЛЧҮҮД 70-80 % ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.АМЖИЛТ,ЗҮТГЭЛ...

МӨӨГИЙ (202.179.*.*)
2018-01-22 15:57:29
ТАСГАНЫ АРЫН АВТО ЗАХЫГ НҮҮЛЭГНЭЭ МЭДЭГДАХ ХУУДАС ӨГЬЕ ХАМТАРЧ АЖИЛСАНД ТАЛАРХЛАА

Зочин (27.123.*.*)
2018-01-22 15:52:57
Тасганы овооны ар руу байгаа авто захыг зайлуулаарай.

Зочин (27.123.*.*)
2018-01-22 15:52:54
Тасганы овооны ар руу байгаа авто захыг зайлуулаарай.

Зочин (27.123.*.*)
2018-01-22 15:52:20
Тасганы овооны ар руу байгаа авто захыг зайлуулаарай.

Зочин (182.160.*.*)
2018-01-22 15:44:25
yah yum beee heniig ch zailuulaad hereggui saikn bshdee yag 90 on shig

naraa (103.229.*.*)
2018-01-22 15:35:05
chaddagiin bol 100n ailiin zahaa l hotoos gargaldaa

Зочин (103.9.*.*)
2018-01-22 15:32:46
Да хүрээ Өгөөмөр 2 адилхан ш дээ 2-ууланг нь нүүлгэх юм бгаа биз дэээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 18:32:29 - Нийслэл
“Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн автобус шатжээ
2018-10-21 18:23:31 - Шар
Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ
2018-10-21 18:10:34 - Спорт
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаав
2018-10-21 18:02:37 - Гадаад
Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ
2018-10-21 15:57:46 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2018-10-21 15:50:32 - Орон нутаг
Харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн албан хаагчийн гэр бүлд туслахыг хүсчээ
2018-10-21 14:52:00 - Спорт
ДАШТ-ий тоглолтын хуваарийг танилцуулж байна
2018-10-21 14:44:29 - Шар
Месси тоглолтын үеэр гараа гэмтээжээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно