Э.Долгион: Сэтгүүлчдийн төв байгууллагыг намын харьяанд аваачиж, хашаанд нь “түгжиж” байна

Түгээх    
2018-02-10 10:12:24 - Хууль

dolgion

Өнгөрсөн пүрэв гаригт МСНЭ-ийн 17 дугаар Их хурал болж, салбарынхаа дотоод асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх, бодлого, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх байв. Оройн 22 цаг хүртэл үргэлжилсэн Их хурал халуун болж өндөрлөсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгчид албан ёсоор дөрвөн хүн өрсөлдөхөө мэдэгдээд байсан ч гурав нь хурлын явцын дунд "Шударга бус, улс төржсөн хурал болж байна. Яаралтай Онц их хурлаа хуралдуулахыг шаардаж байна" хэмээн эсэргүүцэж хурлыг орхин гарсан юм.

Тодруулба, МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс, "Эрхэт Монгол" группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр нар тус тус нэрээ дэвшүүлээд байв.

Гэвч М.Наранбаатар, Э.Долгион, Б.Түвшинтөгс нар тус хурлыг орхин гарснаар Х.Мандахбаяр өрсөлдөгчгүй үлдсэн гэхэд болно. Заалнаас ТВ-2 сувгийг үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлсэн юм. Ингээд хуралд оролцсон сэтүүлчдийн тал нь хурлыг орхин гарсны дараа "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 181 буюу 87.5 хувийн саналаар сонгогдов. Бид энэ асуудлаар МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан ч хурлыг хаяж гарсан Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгионтой ярилцлаа.

dolgion

-ХУРАЛ ХАЯЖ ГАРАХ АМАРГҮЙ ШИЙДВЭР БАЙСАН. АХМАД СЭТГҮҮЛЧДЭЭСЭЭ
УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА-

-Та бүхэн МСНЭ-ийн хурлыг яагаад орхиж гарсан бэ?

 -Товчхондоо МСНЭ-ийн их хурлаар улс төрийн намын нөлөөнд орж болзошгүй дүрэм батлахаар улайрч, сэтгүүлчдээр хэлэлцүүлэх боломж олгоогүйг эсэргүүцэн их хурлыг орхин гарсан.Сэтгүүлч бидний хүлээж байгаагүй зүйл яригдсан. Хэн дарга, цэрэг болох нь бидэнд огт хамаагүй байсан. Гагцхүү сэтгүүлчдийн эрх ашгийг зөрчсөн дүрмийн бус хурал болсон учраас хаяж гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хурал хаяж гарах тийм амар шийдвэр байгаагүй. Тэнд маш олон ахмад сэтгүүлч байсан. Юуны өмнө хурлыг орхиж гарсандаа ахмад сэтгүүлчдээсээ уучлалт хүсч байна. Гэхдээ ингэхээс өөр арга байсангүй. Яагаад гэвэл маш олон шударга бус зүйл болж, үүнийг тэвчихийн арга байсангүй.

-Хуралд оролцож буй гишүүдийг заавал татвараа төлсөн байх ёстой, аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалалтай байх ёстой гэж заасан юм уу?

-Нэгдүгээрт, удирдах зөвлөл дээр ярилцаад төлөөлөгч сонгох журмаа эцэслэн шийдээгүй орхисон. Нэг төлөөлөгч хэчнээн сэтгүүлчийг төлөөлөх ёстой вэ, тэр төлөөлөгчийг ямар журмаараа сонгох ёстойгоо тодорхой зааж өгөөгүй гэж үзсэн. Тиймээс цаанаас зориуд бэлтгэгдсэн ч гэдэг юм уу, тиймэрхүү хүмүүс их хуралд орж ирэх зам нь нээгдсэнийг зүй бус гэж үзсэн. Тухайн нэг төлөөлөгчийг заавал аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгж байж л хуралд орж ирнэ гээд заачихсан. Татвараа төлөөд, МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог, сайн дурын сэтгүүлчид хурлын гадуур орхигдож байгаа юм. Түүнчлэн дүрмийн бус, хуулиас давсан шаардлага гэж байж болохгүй биз дээ. Мөн татварын өндөр босго яагаад тавьж байгаа юм бэ. Дөнгөж эхэлж байгаа 2018 оны татварыг яагаад заавал МСНЭ-ийн их хурлын өмнө асуугаад байгаа юм бэ. Тухайлбал МСНЭ-ийн удирдлагууд зөвхөн татвараа төлсөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага их хуралд орох шаардлагатай шүү гэсэн. Тэр ч бүү хэл 2018 оны татвараа төлсөн байх ёстой гэсэн. 2018 он гараад хоёрхон сар болж байхад татвараа төлж амжаагүй сэтгүүлчид зөндөө олон шүү дээ. Ийм шалтгаар сэтгүүлчдийг их хуралд орж ирэх нөхцөл бололцоог нь хааж болохгүй байсан.

-Хурлыг хаяж гарсан ч гэсэн үлдсэн хүмүүс дүрмээ батлаад, ерөнхийлөгчөө сонгочихлоо. Энэ хурал хүчин төгөлдөр болж чадсан уу?

-Төрийн бус байгууллагын тухай хуулинд ч байгаа. Их хурлын гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар шийдвэр гарах ёстой. Гэтэл өчигдөр 181 хүн буюу гуравны хоёр хувийн ирцгүй хүмүүсийн саналаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгосон байна. Тиймээс энэ их хурал өөрөө хүчин төгөлдөр бус. Хурлаас гарсан шийдвэрүүд ч хүчин төгөлдөр бус гэж бид үзэж байна.

-МСНЭ-ийн дүрмийн төсөлд маш олон зөрүүтэй заалт байсан гэсэн. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Их хурлаар унших ч боломж олдоогүй дүрмийн төсөл авчраад яаран сандран батлуулсан. Төрийн бус байгууллагын тухай хуульд ямар нэгэн дүрмийн өөрчлөлтийг батлуулахдаа доод тал нь тав хоногийн өмнө танилцуулж, гишүүддээ түгээсэн байх ёстой. Гэтэл төлөөлөгчид дөнгөж өчигдөр өглөө хурлын танхимд цуглаад дүрмийн төсөлтэй танилцсан. Есөн хуудас, найман зүйлтэй, 203 дэд хэсэгтэй дүрэм байсан. Нэг дэд хэсгийг уншихад нэг минут зарцуулахад гурван цаг унших шаардлагатай. Гэтэл өчигдөр сэтгүүлчид, их хурлын гишүүд огт уншиж танилцаагүй дүрмийн төслийг гурван цаг хүрэхгүй хугацаанд баталж байгааг харахад ямар хуумгай, юундаа яараад байгаа юм гэдэг асуулт асуухад хүргэсэн. Та бүхэн өөрөөсөө асуугаад үз. Гэтэл уг дүрмийн төслөө хурлын өмнөх орой МСНЭ-ийн вэб хуудас дээр тавьсан байсан юм билээ. Тэгээд та нар түүнийг уншихгүй юугаа хийж байсан юм бэ гэсэн. Иймэрхүү л зүйл болсон. Түүнээс гадна тэр дүрэмд маш олон зөрүүтэй заалт байсан. Тэр байтугай логик зөрчилтэй, бие биенээ үгүйсгэсэн заалтууд байсан. Ийм байхад үүнийгээ заавал батлуулна гэж шахаж шаардаад байсан учраас Монголын Өдөр тутмын сонинуудын холбооныхон гарахаас өөр аргагүй байдалд хүрсэн.

-Тухайлбал ямар заалтуудыг өөрчилсөн байсан юм бэ?

-Улс төрийн хэт хяналт тогтоож, сэтгүүлчдээ хайрцаглах гэж байна. Хуучин дүрэмд байсан амин чухал заалтуудыг авч хаясан байсан. МСНЭ-ийг удирдаж байгаа удирдлагууд нь нам бус байна гэж заасан байсныг аваад хаячихсан. Үнэт зүйл гэдэг дээр нь хэвлэлийн байгууллагуудын ашиг орлогыг үнэт зүйл гээд оруулчихсан. Өнөөдөр сэтгүүл зүй сул, буруу явж байж болно. Гэвч үнэт зүйл дээр орлого оруулах дээрээ тултлаа доошоо ороогүй гэж бид үзэж байна. Сэтгүүл зүйн үнэт зүйл алга болж байгаад эмзэглэж эсэргүүцсэн.  Сэтгүүлчдийн эвлэлийн чиг үүргийг хэвлэл мэдээллийн байгууллагуудын бизнесийн эрх ашиг, санхүүжилтийг хамгаалах, дэмжих гэж заасан байгаа юм. Энэ чинь бидний хийх ажил биш шүү дээ. Тиймээс эдгээр дүрмийг эргэн харж, хэлэлцэхгүй хойшлуулъя, дараагийн асуудалдаа оръё гэх горимын санал тавихад зөвшөөрөхгүй эсэргүүцсэн учраас ийм ичгэвтэр дүрэм батлалцсан болохгүй гэж сэтгүүлчийн нэр төрөө бодож гарсан.

-Та МСНЭ-ийн ерөнхийлөгчид өрсөлдье гэж өөрөө шийдсэн үү?

-Би өөрөө сонгуульд өрсөлдье гэж бодож байсан бол долоо хоногийн өмнөөс мэдэгдэх байсан байх. Гэхдээ намайг МСНЭ-ийн ерөнхийлөгчид өрсөлдүүлэх шийдвэрийг Өдөр тутмын сонинуудын холбооны хамт олны шийдвэрээр хурал болохоос хоёр хоногийн өмнө гаргасан. Би хамт олныхоо шийдвэрийг хүндэтгэсэн.

-Та нарыг ялагдлаа мэдээд хурлыг хаяж гарч явсан гэх мэт сөрөг хандлага бас ажиглагдаж байна?

-Та бүхэн тэгж бодож байгаа байх. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүйдээ шаралхаад, хурал орхиод гарчихсан юм шиг ойлгож байгаа. Гэхдээ огт тийм зүйл байхгүй. Бид сонгуулийн үйл явц нь эхлээгүй байхад хурал хаяж гарсан. Дөрвөн нэр дэвшигчийн гурав нь хурлыг орхисон юм. Яагаад гэвэл энэ нь тухайн байгууллагыг хэн удирдах вэ гэдгээс маш том асуудал байсан юм шүү. Нэгдүгээрт, МСНЭ уншаагүй дүрмээ батлах, уншаагүй дүрэм дотор нь ямар ноцтой зүйл заалтууд байна вэ гэхээр ерөөсөө л нэг намын харьяалалд, эсвэл аль нэг намын харьяалалд аваачих утга бүхий зүйл байсан. АН, МАН аль нь байх огт хамаагүй. Гэхдээ сэтгүүлчдийн төв байгууллагыг аль нэг намын харьяанд аваачиж, хашаанд нь түгжиж байна гэдэг нь шударга бус үйлдэл. Бидний ойлгуулахыг хүссэн гол зүйл нь энэ дүрэм хэзээ тараагдсан, яаж батлагдсан, баталсан хүмүүс нь уншсан уу гэдэг л асуудал. МСНЭ-ийн дүрэм гэдэг бол сэтгүүлчдийн үндсэн хууль гэсэн үг. Тэгвэл үндсэн хуулиа уншихгүйгээр яаж батлаад байгаа юм бэ. Тэнд нь ашиг сонирхлын маш олон зөрчилтэй зүйл байсан. Бүр бие биенээ үгүйсгэсэн зүйл заалтууд байгаад байхад тэр бүгдийг яагаад гаргаж хэлж болохгүй гэж. Үүнийг л бид ярьж байна. Үүнийг МСНЭ-ийн ерөнхийлөгч сонгогдсон асуудлаас салгаж ойлгох хэрэгтэй. МСНЭ-ийн ерөнхийлөгч хэн болох нь тийм ч сонин биш. Хүчинтэй хурал болсон гэж үзэж байгаа бол цаашид үйл ажиллагаагаа явуулна биз. Бид хэрүүл маргаан хийгээд байгаа зүйл огт байхгүй. Ямартаа ч өдөр тутмын сонинуудын удирдлагууд хуралдаад Монголын өдөр тутмын сонинуудын холбоо МСНЭ гэх байгууллагаас гарч, тусдаа бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

poter henry (105.112.*.*)
2018-02-14 05:46:07
do you want sell one of your organ or kidney contact now via email: clinichealth2014@hotmail.com

zochin (103.229.*.*)
2018-02-11 20:28:45
Setguulchid gej mungunii tuluu yu ch hamaagui hiideg novchnuud

Иргэн (111.223.*.*)
2018-02-11 13:33:02
Эсвэл МАН эсвэл ХХБ гэсэн л сонголт бгаа юм шивдээ

nergui (103.212.*.*)
2018-02-11 12:34:45
huuchin Galaarid gedeg nuhur n yasiin muu ajilsan yum uu yagaad solih geed bna be

gjk (66.181.*.*)
2018-02-11 10:55:27
Ene Dolguun гэж нөхөр гарвал.ХХБанк монголын сэтгүүл зүйг атгах байлаа ХХБанк одоо монголын улс төр.эдиин засаг шүүх цагдааг тэр.чигт нь.атгаж байгаа шүү дээ

Зочин (66.181.*.*)
2018-02-11 10:35:15
Сэтгүүл зүй гэдэг улс орны 3 дахь засаглал байдаг. Цаашдаа ч гэсэн байх л хэрэгтэй. Гэтэл энэ нь ашгийн төлөө болсон юм бол худлаа болж дээ. ИНГЭЭД ОЙЛГОХООР ТВ, РАДИО Ч ХУДЛАА БОЛСОН ЮМ БАЙНА. УГААСАА Л ТИЙМ БОЛЖ ЭХЭЛСЭН ДЭЭ.

Зочин (103.229.*.*)
2018-02-10 17:48:59
Энэ нөхөр чинь Ө.Энхтүвшинг дагаж далдаганаж байгаад мурьчихдаг нөхөр биз дээ? Хуншгүй эр.

Зочин (202.179.*.*)
2018-02-10 13:57:23
Нямдорж биз. Тэр хэвлэл мэдээллийг тархи угаах хэрэгсэл гэж ойлгодог хүн.

Ардууд чинь (66.181.*.*)
2018-02-10 13:36:45
улс тороос сэтгvvл зvй хол байх естой

Ардууд чинь (66.181.*.*)
2018-02-10 13:36:45
улс тороос сэтгvvл зvй хол байх естой

Зочин (27.123.*.*)
2018-02-10 13:21:08
Mandahbayar gej ulaan luiwarchind munguu zaliluulj bailaa gej

зочин (66.181.*.*)
2018-02-10 13:10:17
долгион гэж унэн долигонуур долдой доо.

Зочин (122.201.*.*)
2018-02-10 12:48:15
Энэ Түгжил одоо боливол таарна.Ард түмний эрх ашиг,байгалийн баялаг, газар нутгийг өмчлөх гэсэн хэдэн Бэрдийн гар хөл шүү дээ Та. Сэтгүүлчдийн Их хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонх нь таныг үзэн ядаж байгааг мэдрээд хурал хаяж гарчихаад олонхийг гүтгээд байх хэрэггүй. Таны хэрэг тэнд байгаагүй /эсгий хийх газар нохой хэрэггүй .../

зочин (27.123.*.*)
2018-02-10 11:26:54
уул нь өрсөлдөөд нэр нь орсон юм байна шдэ Өрсөлдөж чадахгүй байж дараа нь гоншгоноод байх хэрэггүй биз дээ

ЗОЧИН (27.123.*.*)
2018-02-10 10:46:04
ДОЛГИОНЫГ БҮРЭН ДЭМЖИНЭ,ЭНЭ ИХ ХУРАЛ ГЭЭЧИЙН ШИЙДВЭРҮҮД ХУУЛЬ БУС,ДҮРМИЙН БУС,ХУРАЛ Ч ӨӨРӨӨ ХУУЛЬ,ДҮРМИЙН БУС БОЛЖЭЭ,ЗААВАЛ ЭНЭ МСНЭ ГЭХ ХУУЛЬ БУС ГАЗАРТ ХАРЪЯАЛАГДАХ ШААРДЛАГАГҮЙ,СОНИНУУ ЫН НЭГДСЭН ХОЛБОО БИЕ ДААГААД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

Зочин (199.115.*.*)
2018-02-10 10:27:54
ЗИНДАА ГЭЖ БАЯЧУУДЫНСОНИН УУ? СЭТГҮҮЛЧИД ЭЗДИЙНХЭЭ АЯСААР ПЯЛДАГАДААД БАЙЖ ДЭЭ.

Зочин (59.153.*.*)
2018-02-10 10:23:44
Э Долгион та хоёр ч бас олигархиудын гар хөл шүү дээ хашаанд орох замын эхлэлийг тавилцсан байхаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-20 16:56:05 - Энтертайнмент
ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
2018-05-20 14:41:52 - Эдийн засаг
НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
2018-05-20 14:26:24 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо
2018-05-20 14:12:01 - Улс төр
УИХ: Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ
2018-05-20 13:29:44 - Энтертайнмент
Энэ зуны эмэгтэй цамц ямар байх вэ?
2018-05-20 12:43:45 - Нийслэл
Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ
2018-05-20 12:02:41 - Шар
Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2018-05-20 11:24:39 - Шар
Сошиал медиа хөгжүүлэгчид өнөөдөр чуулна
2018-05-20 11:10:20 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-05-20 11:02:33 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-19 18:06:41 - Спорт
“Спирт үү? Спорт уу?” аяны хүрээнд дугуйн парад зохион байгууллаа
2018-05-19 17:31:01 - Нийслэл
Шилжин суурьшсан мал бүхий айл өрхүүдийн цахилгааны асуудлыг шийдэж байна
2018-05-19 17:14:33 - Спорт
Ширээний теннисийн тэмцээнд ЦЕГ-ын тамирчин тэргүүн байр эзлэв
2018-05-19 16:45:31 - Боловсрол
“Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэлийг ирэх сар хүртэл сунгажээ
2018-05-19 15:45:51 - Спорт
Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадмын нээлт боллоо
2018-05-19 15:12:02 - Нийслэл
Томоохон захууд амарч байна
2018-05-19 14:49:47 - Хууль
Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг торгожээ
2018-05-19 14:17:22 - Эрүүл мэнд
Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ
2018-05-19 13:55:04 - Орон нутаг
Мал төллөлт 60 хувьд хүрчээ
2018-05-19 13:37:28 - Эдийн засаг
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-19 12:43:38 - Нийслэл
ФОТО: “Улаанбаатар марафон-2018” тэмцээнд 30 мянга гаруй иргэд оролцлоо
2018-05-19 12:18:36 - Нийслэл
ФОТО: Өнөөдөр “Автомашингүй өдөр” тохиож байна
2018-05-19 11:55:13 - Спорт
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ
2018-05-19 11:28:21 - Спорт
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртжээ
2018-05-19 10:41:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-19 10:38:21 - Спорт
С.Гантөр: Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаанаас болж хойшлохгүй
2018-05-19 10:38:18 - Улс төр
ТОЙМ: Оюутолгойг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орж, дөрвөн элчинг шинээр томилов
2018-05-19 10:38:15 - Нийслэл
Зайсанд олон жил амьдарсан иргэдийн газрыг “И” компанид хууль бусаар давхардуулан олгосон байжээ
2018-05-19 10:38:09 - Ажлын зар
ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа
2018-05-19 10:36:28 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 18:20:40 - Нийслэл
Дэр мод ялзарч унаснаас болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна гэв
2018-05-18 17:52:19 - Нийслэл
Маргааш “5 шар-Ботаник”, “Ботаник-Вокзал”, “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус явахгүй
2018-05-18 17:48:05 - Хууль
Өнгөрсөн онд 692 гэмт хэрэгт 1757 хүүхэд холбогдон хохирчээ
2018-05-18 17:41:01 - Эрүүл мэнд
Нас баралтын шалтгааныг зүрх, судасны өвчлөл тэргүүлж байна гэв
2018-05-18 17:09:08 - Хууль
Энхийг сахиулагчид Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг суллажээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 16:37:50 - Улс төр
Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-18 08:41:43 - Гадаад
УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд уулзана
2018-05-18 08:50:00 - Нийслэл
Т.Баясгалан: Үсээ хусуулсан эмч, сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-18 14:36:01 - Хууль
Хулгайн эд зүйл тээвэрлэн явсан найман этгээдийг илрүүлжээ
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 08:43:33 - Улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхнийг лоббидохоор оролдсон уу
2018-05-18 12:03:16 - Хууль
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн”-ий цуглааныг хуулийн дагуу албадан тараасан
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 13:43:30 - Орон нутаг
Төв аймагт гарсан зам тээврийн ослоор 45 настай иргэн амиа алджээ