Хангалтгүй дүн авсан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгохгүй

Түгээх    
2018-02-12 08:02:48 - Боловсрол

Энэ сарын 6-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар оюутны хөгжлийн зээлийн нөхцөлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж, таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байгаа аж.

Оюутнууд төлбөрийн зээлээ сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх боломжтой байхаар тусгасан байна. Тухайлбал, оюутан арван сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзсэн байна.

Өмнөх журмаар зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлж, бүрдүүлэх материалыг нь цөөлөн, цахим хэлбэрт шилжүүлсэн. Гэвч хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй байна. Тодруулбал өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгожээ. Иймээс зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө, ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй юм.

Гэхдээ зээлдэгч оюутан хичээлийн жилийн нэг улиралд арваас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой аж. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй байхаар тусгажээ.

Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор журамд заажээ.

Дээрх журмыг баталснаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “оюутан, суралцагчдад үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох” гэсэн зорилт бүрэн хэрэгжиж эхлэх юм.

tsogzolmaa

Тус зээлийн нөхцөлтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийхдээ "Оюутны хөгжлийн зээлийн нөхцөлийг бүхэлд нь өөрчиллөө. Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно.

Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр суулгасан ч таван тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд олгожээ. Уг зээлд одоогийн байдлаар 75 тэрбум төгрөг хуваарилсан. Энэхүү зээл нь 2.6-гаас дээш голчтой амжилттай суралцаж буй залууст боломж болж очно" хэмээсэн юм.

Энэ талаар албаны хүнээс мэдээлэл авах гэсэн боловч эцсийн байдлаар журам батлагдаж, гарын үсэг зурагдаагүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэв.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (202.179.*.*)
2018-02-12 11:34:59
маш зөв,сайн бна,шөнөдөө баар хэсэж,өдөртөө автобусанд унтаад явж бдаг хөдөөний золбингууд тэр сургуулийн төлбөр нтр-ээр гэр орноо дарамталж хотод тэнэж явахаар 5-н ямаагаа хариулаад тэндээ байж байвал яадгийн ер нь

Малчин (119.40.*.*)
2018-02-12 10:26:55
Хүүгүй сургалтын төлбөрийн зээл олгож байгаа нь зөв, харин шалгуураа сайн тавиарай. Хичээл хийдэггүй, хариуцлагагүй оюутнуудад бол өгч хэрэггүй. Улсын биш өөрийн мөнгөө хүнд зээллүүлж байгаа юм шиг сэтгэлээр л хандах хэрэгтэй

Зочин (66.181.*.*)
2018-02-12 10:10:02
ouytnii xvvgvi zeeliin sniidver cnixend cnimegtei concogdoj baina vnexeer tolgoi myytai myy cyrdagyydad zeel ugux xereggvi nuguu talaar ardiin namiin garaltai darga gisnvvdiin xyviin cyrgyyli dampyyrax geed bac 2020onii congyyli duxcunii sninj yum daa ariljaanii bankyyd ix davarcan baina umnu ugcun mungiig n tatax xeregtei za tegeed xvvgvi zeelee daxiad tsytsalcnix vaa ardiin namiinxan ta nar cn oron garan nuxdvvd snvv..

Зочин (202.21.*.*)
2018-02-12 09:33:20
Үр дүн бол төлж барагдуулах шүү.

зочин (103.206.*.*)
2018-02-12 09:27:02
Оюутнуудад сайхан боломж, зөв шийдвэр. Манай сургуулиудын чанар ямар билээ. Төгсөөд ажилгүй бол юугаар төлөх вэ. Эрсдлийг бодсон л байхдаа. Энэ олон их, дээд сургуулийн чанар дээр анхаарахгүй бол хэцүүдээ. Цөм бизнес болсон . Мөнгө өгч л байвал дипломтой болдог тогтолцоог өөрчлөх учиртай.

Зочин (202.21.*.*)
2018-02-12 09:20:10
Одоо сурлага тааруухан байж болно, харин авсан зээлээ төлсөн байх нь эцсийн үр дүн юм. Иймд зээл олгохдоо маш сайн шалгаж үзээд сурлага муу байсан ч зээл нөхөн төлөгдөх боломжтой оюутанд өгөх нь эрүүл сэтгэлгээ юм.

Зочин (202.21.*.*)
2018-02-12 09:19:30
Одоо сурлага тааруухан байж болно, харин авсан зээлээ төлсөн байх нь эцсийн үр дүн юм. Иймд зээл олгохдоо маш сайн шалгаж үзээд сурлага муу байсан ч зээл нөхөн төлөгдөх боломжтой оюутанд өгөх нь эрүүл сэтгэлгээ юм.

Зочин (202.21.*.*)
2018-02-12 09:19:24
Одоо сурлага тааруухан байж болно, харин авсан зээлээ төлсөн байх нь эцсийн үр дүн юм. Иймд зээл олгохдоо маш сайн шалгаж үзээд сурлага муу байсан ч зээл нөхөн төлөгдөх боломжтой оюутанд өгөх нь эрүүл сэтгэлгээ юм.

ТУУЛ (202.9.*.*)
2018-02-12 08:59:09
ЗӨВ ХАНГАЛТГҮЙ ДҮН АВСАН ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ НЭГ МУУ САЛГАЖ ЯВААД СУРГУУЛЬД ОРСОН БАЙДАГ АРЫН ХААЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ӨГНӨ ТЭГЭЭД ОРСОН ХОЙНО ОЛИГТОЙ СУРЧ ЧАДАХГҮЙ ХИЧЭЭЛЭЭ ТАСЛАНА ЯМАР ХЭРЭГ БАЙНА ИНГЭЖ СУРЧ ХООСОН ТОЛГОЙТНУУД ЧАДВАРГҮЙ ДУРАКУУД ТӨГСДӨГ ШҮҮ ДЭЭ!!!!!!!

Зочин (202.179.*.*)
2018-02-12 08:56:33
Энэ харин зөв өө

Зочин (202.21.*.*)
2018-02-12 08:40:19
Америкийн ерөнхийлөгч байсан Обама зээлээ 10 жилд төлж дуусгасан гэдэг.

Зочин (202.21.*.*)
2018-02-12 08:33:59
Японд 2016 оны байдлаар 4100000 хүн зээлээ төлж байгаа, одоо зээлээр сурч байгаа нь 1300000 оюутан байна. Монголд ийм тоо баримт байна уу.

Зочин (202.21.*.*)
2018-02-12 08:33:53
Японд 2016 оны байдлаар 4100000 хүн зээлээ төлж байгаа, одоо зээлээр сурч байгаа нь 1300000 оюутан байна. Монголд ийм тоо баримт байна уу.

Зочин (122.201.*.*)
2018-02-12 08:30:42
Чамаас авч баыгаа биш. Юуг нь гадуурхаад байгаа юм.Хажуугаар нь байнга өөрийгээ рекламдах гээд сүйд юмаа энэ сайдгуай .

Зочин (202.21.*.*)
2018-02-12 08:28:27
Японы тэтгэлэг олгох сангийн зээлтэй хүмүүсээс 5 жилд 15000 хүн дампуурч төлж чадахгүй байна гэсэн мэдээ өнөөдөр гарсан байна. Монголд мөн ийм тохиолдол байгааг мартаж болохгүй.

Зочин (202.21.*.*)
2018-02-12 08:24:23
Тодорхой хэмжээнд эргүүлэн төлөх чадваргүй болчих тохиолдол бий шүү. Хэрвээ 5 жилийн дараа эргүүлэн төлж чадахгүй дампуурах хүн хэд байх бол доо. Эрсдлийг хэдэн хувь гэж үзэж байна вэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-22 14:12:08 - Нийслэл
Нийт 24 байршилд дуудлага худалдаа зарлалаа
2018-10-22 14:08:05 - Улс төр
Т.Аюурсайхан: Шаардлага биелүүлэхгүй бол Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина
2018-10-22 14:05:23 - Байгаль Орчин
ТАНИЛЦ: Ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
2018-10-22 14:00:30 - Гадаад
Саудын хаан Салман, хунтайжийн хамт сэтгүүлч Хашоггийн хүүд эмгэнэл илэрхийлжээ
2018-10-22 13:42:08 - Улс төр
МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”
2018-10-22 13:12:23 - Боловсрол
Энэ долоо хоногт сурагчдын амралт эхэлнэ
2018-10-22 13:10:03 - Технологи
Гааль дээр агаарын чанар хэмжигч төхөөрөмжүүд гацжээ
2018-10-22 13:07:56 - Нийслэл
Өсвөр насны хүүхдүүд будаг шингэлэгч үнэртэн мансуурсан байжээ
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-22 12:15:25 - Улс төр
Ардчилсан намын бүлэг: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой
2018-10-22 12:02:55 - Гадаад
Керчийн коллежид гал нээсэн бичлэгийг дэлгэжээ
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-22 11:48:12 - Улс төр
ТОМИЛГОО: “ДЦС-4”-ийн захирлаар Ү.Төмөрхуягийг, “ДЦС-3”-ын удирдлагаар Л.Нямхүүг томилжээ
2018-10-22 11:24:27 - Хууль
Барьцаалан зээлдүүлэх төвд буу гаргаж танхайрчээ
2018-10-22 10:56:24 - Эдийн засаг
Монголд анх удаа ХХБанк болон shoppy.mn хамтран цахим зээлээр хүссэн бараагаа авах шийдлийг нэвтрүүлнэ
2018-10-22 10:45:24 - Хууль
Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ
2018-10-22 10:40:36 - Улс төр
УИХ-ын гишүүн Ч.Улааны тойрогт ногоон зоорь барихад 413 сая төгрөг төсөвлөжээ
2018-10-22 10:35:52 - Нийслэл
Ц.Лхагважав: Автомашины бизнес төрд суугаа 60 тэрбумтнуудын мөнгө босгох бас нэг арга боллоо гэж хардаж байна
2018-10-22 10:32:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалаагаар 21368 азтан тодорлоо
2018-10-22 10:28:39 - Спорт
ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медальтан боллоо
2018-10-22 09:53:56 - Эдийн засаг
З.Энхболд: Төсөв энэ чигээрээ батлагдвал 1990 оноос хойшхи хамгийн дампуу төсөв болно
2018-10-22 09:28:33 - Улс төр
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хуралдана
2018-10-22 08:38:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-22 08:20:57 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ удаан хүлээсэн эзэнтэйгээ уулзаж, тэтгэвэрт гарах өдрөө хүлээсээр үүрэндээ үлдэв
2018-10-22 08:18:05 - Технологи
Сузуки шинэ ЖИМНИ АВТОМАШИНЫ Азийн зах зээл дэх анхны нээлт Монгол улсад хийгдлээ
2018-10-22 07:49:01 - Улс төр
МАН-д Ж.Мөнхбат тэргүүтэй залуусын ФРАКЦ байгуулагджээ
2018-10-22 07:36:31 - Хууль
Турк сургуулийн захирал Вэйсел Акчай Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргажээ
2018-10-22 07:30:41 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-10-21 18:32:29 - Нийслэл
“Сутайн буянт” ХХК-ийн нийтийн тээврийн автобус шатжээ
2018-10-21 18:23:31 - Шар
Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ
2018-10-21 18:10:34 - Спорт
ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаяр, Ө.Дүүрэнбаяр нарыг хоёр өрөө байраар мялаав
2018-10-21 18:02:37 - Гадаад
Олон улсын сэтгүүлчдийн холбоо Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ
2018-10-21 15:57:46 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2018-10-21 15:50:32 - Орон нутаг
Харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн албан хаагчийн гэр бүлд туслахыг хүсчээ
2018-10-21 14:52:00 - Спорт
ДАШТ-ий тоглолтын хуваарийг танилцуулж байна
2018-10-21 14:44:29 - Шар
Месси тоглолтын үеэр гараа гэмтээжээ
2018-10-21 14:22:26 - Энтертайнмент
МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ