Цагаан сарын дараа импортлогчид шатахууны үнээ дахин нэмэхээр үгсэн тохиролцсон гэв үү

Түгээх    
2018-02-12 08:02:54 - Эдийн засаг

tes

Өнгөрсөн сард улаанбаатарчууд бензиний гачигдалд орж багагүй сандарцгаасан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын зарим нь энэ гачигдлыг овжноор ашиглаж, бензин түлшний үнээ өссөн дүнгээр зарсан бол зарим нь үүд хаалгаа барьж "жүжиг тавьсан" билээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч нарт бензин шатахууныхаа үнийг нэмэхгүй байхыг анхааруулж, шаардлага хүргүүлэн, торгож хашраана, хариуцлага тооцно хэмээн “бахираад” ч тусыг үзүүлсэнгүй.

Өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Аи-92 бензин литр тутамдаа 1630 төгрөгөөр борлуулагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 1650 төгрөг болон өсчээ. Сарын өмнө литр нь 1820 төгрөг байсан “Аи-95” бензин өнөөдөр 2050 төгрөг болон хэрэглэгчдэд хүрч байна. Харин дизель түлшний нэг литрийн үнэ 2010 төгрөг болжээ.

Бензин шатахууны үнэ дахин нэмэгдэх мэдээлэл бий юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, шатахуун импортлогч компаниуд Сар шинийн баярын дараа шатахууныхаа үнийг дахин нэмэхээр тохиролцжээ. Түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ гаарах нь дамжиггүй.

tesБид бензиний үнэ дахин нэмэгдэх тухай мэдээллийг тодруулахаар Баянбүрдийн автобусны буудлын хажуу талд байрлах “Тэс Петролиум”-ын шатахуун түгээх станцыг зорилоо. Түгээгч залуу шатахуун авч буй жолоочтой “Удахгүй үнэ нэмэгдэх нь ээ” хэмээн ярилцах нь сонсогдов.

“Бензиний үнэ дахин нэмэгдэх сураг байна, үнэн үү” гэсэн бидний асуултад тэрбээр “Тийм ээ. Цагаан сарын дараа шатахууны үнэ дахин нэмэгдэх нь бараг тодорхой болоод байх шиг байна. Ганц манайх гэлтгүй бусад шатахуун түгээх станцуудад ч адил байна. Хүмүүс шатахуун импортлогч компаниуд ингэж тохиролцсон гэж ярьж байна. Өнөөдрийн байдлаар манайд Аи-92 бензин 1650 төгрөг байна. Таван шараас цааш байрладаг шатахуун түгээх станцуудад литр нь 1740 төгрөг хүрсэн байгаа. Цагаан сарын дараа нэмэгдэх мэдээлэл байгаа” гэсэн хариулт хэллээ.

Бензин авч буй жолооч нар дээрх мэдээллийг сонсоод, ахиухан шатахуун авахгүй бол аягүй бол түрүү сарынх шиг олдохгүй хэмээлдэн хэтэвчнийхээ хэрээр автомашиныхаа банкийг дүүргэж байсан юм.

Жолооч нар хэлэхдээ “Бензин шатахууны үнэ нэмэгдсэнээр ард түмний нуруун дээрх ачаа улам хүндэрнэ. Өдөр хоногоо аргацааж, өр зээлийн хооронд амьдарч байгаа ард түмнээ яасан шулж ханадаггүй юм бэ. Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадна” шүү дээ. Буцаж хэзээ буудаг байлаа.

Энэ төр засаг үнэхээр арчаагүй юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан шатахуун импортлогч компаниудыг дийлдэггүй юм уу, эсвэл арганд нь орчихсон уу арай л биш ажиллаж байна. Шатахуун импортлогчид ашиг олж, ард түмэн дунд нь хохирсон энэ байдлыг цэглэх шаардлагатай байна” хэмээв.

Хэд хэдэн шатахуун түгээх станцаар орж бензин түлшний үнийг нэмэхгүй байж болдоггүй юм уу гэхэд “Бид нэмээгүй, дээрээс ирсэн тушаалыг л биелүүлж байгаа шүү дээ” гэсэн үгээр ам таглаж байна.

“Олны үг ортой” гэдэг. Ямартаа ч Сар шинийн баярын дараа бензин шатахууны үнэ дахин нэмэгдэх тухай мэдээлэл оргүй биш гэдгийг олон эх сурвалж баталж байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

y (112.72.*.*)
2018-02-14 11:16:15
vgsen xuivaldsan gene shext gazraa monopoluudad a.x av uasan xanadgvi shunaliin tulamnuud ve gedes ni xagarndaa

y (112.72.*.*)
2018-02-13 09:07:10
topor niilchixsen.vne nemex geed uarij b.san topor udirdaj chadaxgvinee

ЗОЧИН (66.181.*.*)
2018-02-12 23:22:31
ДАРХАН, ХӨТӨЛД АИ-92 1720-1740 ТӨГРӨГ БАЙНА.

Зочин (182.160.*.*)
2018-02-12 19:35:28
Энэ Хүрэлсүх юу ч хийж чадахгүй юм байнаа. Хурдан огцоруулъя

Зочин (59.153.*.*)
2018-02-12 11:11:20
Tur zasgin luivarchin hulgaichudig haraad nemergui bollo.Shatahuni unig er n chuluullud yamar uneer borluulaha uursdu medeg. Ter ontsgoi tatvarig n hamgin undrur togtooh heregtei.Shatahunas bolj hoorondo alaltsaj baihar zund n orhi.Bolomjtoi mashin unag bolomjgui n 2-oro yavag avtobuusanda suug.

zochin (27.123.*.*)
2018-02-12 11:05:22
2 hurshuusuu ulger duurial avdaggui yum baihdaa.2 tom ih gurnii dund bichigheen neg ulsantsar idee beerendee barigdaad yalzarch duuslaa.Putinii arga barilig heregjuuleed gulug bolgoh heregtei sh dee.Bolohgui bol urd hurshiin erunhiilugch shig an,av hiihgui yu.

хуульч (66.181.*.*)
2018-02-12 10:20:25
Улс ЗГ гэж байгаа юм бол монголын стратегийн энэ барааг тор мэдэлдээ авч энэ импортлогчидийн эрхийг цуцалж эруу уусгэх хэрэгтэй олбогор Тугалгансух хулгайчаа.Энгэж чадахгуй юм бол ажлаа чаддаг хунд нь ог цэрэг шанаадаад бокал омсоод гуй хулгайч минь

naruto (43.228.*.*)
2018-02-12 10:06:28
БОСЦГООЁ АРД ТҮМЭЭН.

Зочин (202.131.*.*)
2018-02-12 09:57:47
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

1111 (203.91.*.*)
2018-02-12 09:46:48
жаст-ойл 92-1630 төгрөг 95-1995 төгрөг дт-1920 төгрөг зарж байна лээ

зочин (66.181.*.*)
2018-02-12 09:32:00
ПУТИН ХОДОРОКОВСКИЙГ ЯАЛАА. ЯГ ТҮҮН ШИГ БОЛГООЧ, ЭНЭ ШАТАХУУНЫГ БАРЬЧИХСАН ХҮМҮҮСИЙГ!!!!!!!!!!!!!!!

1234 (150.129.*.*)
2018-02-12 09:31:42
Шатахууны үнэ нэмсэн ХХК онцгой албан татварыг буцаагаад нэмэх хэрэгтэй.

Зочин (202.21.*.*)
2018-02-12 09:21:55
Шатахуун түгээгчийн мэдээлэл баттай эх сурвалж болж чадах уу.Аан

Зочин (103.10.*.*)
2018-02-12 09:19:41
топороос юм хүлээгээд горьдсоны гарз юм шиг байна аа

Зочин (202.131.*.*)
2018-02-12 09:05:19
Засаг төрийг муулах гээд худлаа сенсаци бичдэгээ болиорой хөгийн сэтгүүлч нэртэй бууны нохойнууд

ZOCHIN (182.160.*.*)
2018-02-12 09:04:55
ZA MONGOL XUND ITGEJ BOLOHGUI SHU GEJ GADAADIIN NEG XUN XELJ BIASAN,YAG UNEN BGA MONGOLCHUUDDAA,ZASAG TOR N IIM BGA NOHTSOLD MONGOL ULS XOGJINO GEJ ESTOI GONJIIJJOO GOLIONII BAAS GEDEG XELEH UG ALGA.TSAGAAN SARIIN BODSLOGO GARCH IH XURAL TARAH TAVILANGAA ULAM BATATGAJ BNA DAA

Зочин (66.181.*.*)
2018-02-12 09:00:55
Яасан том ходоодтой улс вэ? Ул ходлох, орлого нь тоймгуй ихээр жилээс жилд нэмэгдэж байдаг юм байна лээ. Одоо нэг цадах болоогуй юм уу? Петровисын хувьцаатай байлаа. Ашиг гэж огдоггуй юм гэхэд хувьцаа маань унэтэй байх магад гэж бодсон чинь далхан мянга байдаг байгаа. Петровисынхон арай л дэндуу. Эрлэг номун ханд очоод юу гэх юм болоо

Зочин (202.9.*.*)
2018-02-12 08:55:22
ТОПОР СҮХ БИШ ЧҮДЭНЗ БАРИХАД Л БОЛОО

Зочин (66.181.*.*)
2018-02-12 08:52:10
Петровис Тэс петровил нар 92оо амралтын одрvvдэд нэмсэн бна лээ vнэ 1750 унтаал босход болохгvй хууль баталдаг шиг муухай шvv

Зочин (66.181.*.*)
2018-02-12 08:52:10
Петровис Тэс петровил нар 92оо амралтын одрvvдэд нэмсэн бна лээ vнэ 1750 унтаал босход болохгvй хууль баталдаг шиг муухай шvv

Зочин (66.181.*.*)
2018-02-12 08:52:10
Петровис Тэс петровил нар 92оо амралтын одрvvдэд нэмсэн бна лээ vнэ 1750 унтаал босход болохгvй хууль баталдаг шиг муухай шvv

Зочин (66.181.*.*)
2018-02-12 08:52:10
Петровис Тэс петровил нар 92оо амралтын одрvvдэд нэмсэн бна лээ vнэ 1750 унтаал босход болохгvй хууль баталдаг шиг муухай шvv

Зочин (172.97.*.*)
2018-02-12 08:52:09
Tsahilgaan machin oruulj tsenegleh bolomjoor hangaval zugeer ium daa

Зочин (59.153.*.*)
2018-02-12 08:44:33
Топор сухээ бариад дайраачээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-22 12:03:27 - Спорт
Ч.Насанбат: Үндэсний бөхийн тамирчдаас допингийн сорьц эерэг гарсан
2018-02-22 11:44:27 - Эдийн засаг
Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ
2018-02-22 11:24:25 - Нийслэл
“Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
2018-02-22 11:00:16 - Хууль
Монгол Улс авлигын индексээр 183 орноос 103 дугаарт жагслаа
2018-02-22 10:59:47 - Орон нутаг
АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ
2018-02-22 10:54:00 - Улс төр
“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22 10:38:11 - Спорт
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д гурав дахиа түрүүлэв
2018-02-22 09:35:37 - Нийслэл
Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ
2018-02-22 09:26:21 - Эрүүл мэнд
Сэлэнгэчүүд зөөврийн дижитал рентген аппараттай болжээ
2018-02-22 08:54:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-02-22 08:29:19 - Улс төр
ХАРЬЦУУЛАЛТ: АН, МАН-ын Засгийн газрууд ХОЁР ЖИЛД ямар ажлууд амжуулав
2018-02-22 07:55:22 - Хууль
Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв
2018-02-22 07:46:37 - Хууль
Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
2018-02-22 07:40:24 - Хууль
Оюуны өмчийг дээдэлдэг Юнивишн, Скаймедиа уриагаа саная
2018-02-22 07:39:20 - Орон нутаг
“Шүлхийн талаар битгий бичээд бай л даа”
2018-02-22 07:30:03 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-02-21 17:42:25 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 17:37:00 - Орон нутаг
Дорнод аймагт алга болсон арван настай хүүг олжээ
2018-02-21 17:22:48 - Шар
Александр Крушельницкий: Би хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй
2018-02-21 16:39:04 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг таван хэл дээр хөрвүүлж гадаад иргэдээс шалгалт авч эхэллээ
2018-02-21 16:30:12 - Спорт
“Сарын шилдэг тамирчин”-д эмэгтэйчүүд өрсөлдөж байна
2018-02-21 16:22:48 - Боловсрол
12-17 насны хүүхдүүдийн 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэжээ
2018-02-21 16:16:01 - Шар
Саудын Арабад анх удаа “Арабын загварын долоо хоног” болно
2018-02-21 15:57:25 - Гадаад
Абэ Ким Чен Унд хувийн байр сууриа уламжилж амжжээ
2018-02-21 15:50:56 - Нийслэл
Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ
2018-02-21 15:37:55 - Улс төр
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ
2018-02-21 15:13:38 - Гадаад
Мадуро Венесуэлийн нутаг дэвсгэрт крипто валют олборлохыг зөвшөөрөв
2018-02-21 14:32:48 - Гадаад
АНУ-ын "Аугаа удирдагч"-ийн жагсаалтад Трамп сүүл мушгижээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ
2018-02-21 13:18:19 - Энтертайнмент
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна
2018-02-21 13:18:17 - Гадаад
Сирид 48 цагийн дотор 250 гаруй энгийн иргэн амиа алджээ
2018-02-21 13:06:51 - Улс төр
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна
2018-02-21 12:38:14 - Хууль
"Эрдэнэт"-ийн талаарх УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-21 12:34:08 - Спорт
Монгол сэтгүүлчийг дэлхийд үнэлжээ
2018-02-21 12:18:42 - Эрүүл мэнд
Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 12:17:21 - Орон нутаг
Энэ сарын 26-нд Увс аймгийн Завханд тэмээний баяр болно
2018-02-21 11:54:12 - Орон нутаг
Энэ жилийн шилдэг цаатнаар Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр болжээ
2018-02-21 11:48:19 - Хууль
Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
2018-02-21 11:40:11 - Орон нутаг
Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна
2018-02-21 11:36:07 - Гадаад
Хойд Солонгосын тал Ким Ё Жон, Майкл Пенс нарын уулзалтыг цуцалжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ