Нийслэлд “Хаврын бүргэдийн баяр” болно

Түгээх    
2018-02-12 15:55:00 - Шар

burgedМонгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн.

Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг.

Жил бүрийн хавар гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, намар Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг. Арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой, жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.

Үүний дараа бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирч давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг боловч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон.

Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой казах хүмүүстэй танилцаж, Казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

zochin (202.70.*.*)
2018-02-13 11:20:14
zohion baiguulalt mash muu baidag.tsai kofe hool gej baihgui.

хөөрхий (202.21.*.*)
2018-02-13 09:14:07
Коммент бичсэн цагын харахаар өглөөний 8 цаг оройн 5 цаг ЯАНАА энэ төрийн албан хаагч нэртэй улсуудыг. Ийм тархины тураалтай байж яаж ажил хийх бол. Монгол улс минь ийм юмнуудын гарт байна гэхээр сэтгэл өвдөж байна.

ZOCHIN (119.40.*.*)
2018-02-13 08:49:37
ӨВ УЛАМЖЛАЛ ИЙМ САЙХАН ЗҮЙЛИЙГ ХАА БАЙСАН ГАДНЫ ОРНООС ИРЖ ҮЗЭЖ БАЙХАД САЙХАНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ Ч БАЙХГҮЙ ДАНДАА ХАР СӨРӨГ ЭНЕРГИ ГАРГААД БАЙГАА ИЙМ УЛСУУД СЭТГЭЦИЙН ХУВЬД ЭРҮҮЛ ХҮМҮҮС МӨН ҮҮ ЭСВЭЛ ХЭТ ТАРХИНЫ ТУРААЛТАЙ БАЙНА УУ ТЭГЭЭД ЧАДДАГ НЬ ХҮН МУУЛАХ ХАРЛУУЛАХ СЭРДЭХ ИЙМ УЛС ОРОН ХӨГЖИХ ҮҮ

Монгол (122.201.*.*)
2018-02-13 07:56:13
Өмхий урвагч хасагуудыг юун хот руу оруулах хөөж гарга өрөвдөхөөр өр өшиглөдөг хулгайчууд дандаа урвана өөдгүй шээснүүд сайран пизда жекей муратад Монгол Улс хамгийн том албан тушаалаа өгч байлаа

Зочин (27.123.*.*)
2018-02-13 02:55:13
Yagaag niisleld um be? Boliochee

Зочин (212.123.*.*)
2018-02-12 18:21:57
estoi medehgvil yum baina mongolchuud burgediig neg ih toodoggvi shuvuu harin burged havriin hurga ishig manuul togos shuvuunii daisan boldog ih vrjvvleh hereggvi shuvuu

zochin (202.131.*.*)
2018-02-12 17:31:07
Neg l setgeld buuxgui baina daa naad bayar chin....

зочин (119.40.*.*)
2018-02-12 17:24:33
Энэ бидэнд хэрэгтэй баяр мөн үү? Хөдөө орон нутагт зүгээр биш үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-20 18:04:31 - Эдийн засаг
Гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв
2018-02-20 17:57:06 - Улс төр
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ
2018-02-20 17:52:51 - Хууль
Мотоциклийг зориулалтын дагуу хэрэглээгүйн улмаас зам тээврийн осол гарч байна
2018-02-20 17:47:32 - Нийслэл
Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
2018-02-20 17:47:10 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн хоёр суманд түргэн тусламжийн машин өгчээ
2018-02-20 16:44:24 - Шар
Жерар Депардье Алжирт амьдрахаар шийджээ
2018-02-20 15:46:06 - Нийслэл
Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ
2018-02-20 15:25:36 - Шар
Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна
2018-02-20 15:12:00 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутагт ажиллана
2018-02-20 15:07:16 - Боловсрол
Архангай аймагт найман төсөлд хөрөнгө оруулалт хийнэ
2018-02-20 15:03:42 - Нийслэл
Энэ амралтын өдрүүдэд “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр болно
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 09:46:04 - Спорт
Б.Бат-Өлзий: Энэ эрчээрээ төрийн наадамдаа түрүүлж, арслан, аварга болох зорилго тавьсан
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”