“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны дунд шатны тайлан танилцууллаа

Түгээх    
2018-02-13 12:22:21 - Нийслэл

niislel

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны дунд шатны  тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцлоо. Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Тус судалгааны нээлт болон анхан шатны тайланг өнгөрсөн оны 5, 9 дүгээр сард хийсэн бөгөөд судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүн болон судалгааны эхний үр дүнг танилцуулсан. Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар УБ хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр арга хэмжээг нээж хэлэхдээ – “Нийслэлийн зүгээс энэ судалгаанд ихээхэн ач ач холбогдол өгч Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгасан, түүнчлэн судалгаа нь 2017 оны 3 сард МУ-ын ЗГ-аас баталсан АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, тухайлбал хот төлөвлөлт, хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зэрэг зорилтонд бүрнэ нийцэж байгааг” тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр сэргээдэх эрчим хүчний чиглэлээр Японы JICA-тай хамтран газрын гүний дулааныг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгааг дуулгасан юм.

Мөн семинарт оролцсон ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга доктор Христиан Гласс хэлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай нийслэл хотын хувьд тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгоход тухайлбал, түүхийн нүүрсний үнэ хямд, иргэдийн орлого бага, техникийн ноу-хау дутагдалтай зэрэг олон сорилт бэрхшээл байгааг дурьдаад боломжит шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд харилцан уялдаатай цогц арга хэмжээ авах, энэ чиглэлээр олон улсын донор байгууллагуудын дэмжлэг авч хүчин чармайлтаа нэгтгэхийн чухлыг тэмдэглэсэн.

Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны дунд шатны тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх богино, дунд болон урт хугацааны арга хэмжээ, зөвлөмжийг танилцуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж бага байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн.

Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд нарны зайн хураагуур ашиглах нь хэр үр дүнтэй байх, урт хугацааны прогноз гаргахын хажуугаар авах арга хэмжээг үе шаттайгаар харуулах, барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах ач холбогдлыг онцгойлон авч үзэх, санал болгож буй арга хэмжээний хөрөнгө оруулалт, өртөг зардлыг тооцож харуулах, төвлөрүүлэх зарчмаар ажилладаг нарны станцыг ашиглах боломж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаас өмнө байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах шаардлагатай байгаа, дулааны тооцоонд хэрэгцээний халуун усны эрчим хүчийг оруулж тооцох зэрэг санал гаргаж байсан. Мөн агаарын бохирдлыг бууруулахад үндэслэл, тооцоо судалгаатай зөвлөмж чухал байгааг дурдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хот эдгээр зөвлөмжид тулгуурлан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар төлөвлөж байгааг дуулгасан. Цаашид энэ судалгааг бодит ажил хэрэг болгоход Монгол талын шийдвэр гаргагчдын дэмжлэг чухал болохыг семинарт оролцогчид тэмдэглэж байсан. GIZ-ийн Хотын Нэксус төсөл судалгааны төгсгөлийн тайланг энэ оны тавдугаар сард бэлэн болгож Монгол улсын Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох бусад газруудад хүргүүлнэ гэж тус төслийн захирал хатагтай Рут Эрлбек мэдэгдсэн.

У.УРАНЦЭЦЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-20 16:56:05 - Энтертайнмент
ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
2018-05-20 14:41:52 - Эдийн засаг
НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
2018-05-20 14:26:24 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо
2018-05-20 14:12:01 - Улс төр
УИХ: Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ
2018-05-20 13:29:44 - Энтертайнмент
Энэ зуны эмэгтэй цамц ямар байх вэ?
2018-05-20 12:43:45 - Нийслэл
Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ
2018-05-20 12:02:41 - Шар
Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2018-05-20 11:24:39 - Шар
Сошиал медиа хөгжүүлэгчид өнөөдөр чуулна
2018-05-20 11:10:20 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-05-20 11:02:33 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-19 18:06:41 - Спорт
“Спирт үү? Спорт уу?” аяны хүрээнд дугуйн парад зохион байгууллаа
2018-05-19 17:31:01 - Нийслэл
Шилжин суурьшсан мал бүхий айл өрхүүдийн цахилгааны асуудлыг шийдэж байна
2018-05-19 17:14:33 - Спорт
Ширээний теннисийн тэмцээнд ЦЕГ-ын тамирчин тэргүүн байр эзлэв
2018-05-19 16:45:31 - Боловсрол
“Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэлийг ирэх сар хүртэл сунгажээ
2018-05-19 15:45:51 - Спорт
Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадмын нээлт боллоо
2018-05-19 15:12:02 - Нийслэл
Томоохон захууд амарч байна
2018-05-19 14:49:47 - Хууль
Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг торгожээ
2018-05-19 14:17:22 - Эрүүл мэнд
Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ
2018-05-19 13:55:04 - Орон нутаг
Мал төллөлт 60 хувьд хүрчээ
2018-05-19 13:37:28 - Эдийн засаг
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-19 12:43:38 - Нийслэл
ФОТО: “Улаанбаатар марафон-2018” тэмцээнд 30 мянга гаруй иргэд оролцлоо
2018-05-19 12:18:36 - Нийслэл
ФОТО: Өнөөдөр “Автомашингүй өдөр” тохиож байна
2018-05-19 11:55:13 - Спорт
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ нээлтээ хийнэ
2018-05-19 11:28:21 - Спорт
Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртжээ
2018-05-19 10:41:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2018-05-19 10:38:21 - Спорт
С.Гантөр: Монгол туургатны бөхийн барилдаан хоёр холбооны маргаанаас болж хойшлохгүй
2018-05-19 10:38:18 - Улс төр
ТОЙМ: Оюутолгойг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орж, дөрвөн элчинг шинээр томилов
2018-05-19 10:38:15 - Нийслэл
Зайсанд олон жил амьдарсан иргэдийн газрыг “И” компанид хууль бусаар давхардуулан олгосон байжээ
2018-05-19 10:38:09 - Ажлын зар
ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа
2018-05-19 10:36:28 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 18:20:40 - Нийслэл
Дэр мод ялзарч унаснаас болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна гэв
2018-05-18 17:52:19 - Нийслэл
Маргааш “5 шар-Ботаник”, “Ботаник-Вокзал”, “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус явахгүй
2018-05-18 17:48:05 - Хууль
Өнгөрсөн онд 692 гэмт хэрэгт 1757 хүүхэд холбогдон хохирчээ
2018-05-18 17:41:01 - Эрүүл мэнд
Нас баралтын шалтгааныг зүрх, судасны өвчлөл тэргүүлж байна гэв
2018-05-18 17:09:08 - Хууль
Энхийг сахиулагчид Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг суллажээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 16:37:50 - Улс төр
Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-18 08:41:43 - Гадаад
УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд уулзана
2018-05-18 08:50:00 - Нийслэл
Т.Баясгалан: Үсээ хусуулсан эмч, сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-18 14:36:01 - Хууль
Хулгайн эд зүйл тээвэрлэн явсан найман этгээдийг илрүүлжээ
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 08:43:33 - Улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхнийг лоббидохоор оролдсон уу
2018-05-18 12:03:16 - Хууль
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн”-ий цуглааныг хуулийн дагуу албадан тараасан
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-18 16:43:19 - Улс төр
Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томиллоо
2018-05-18 13:43:30 - Орон нутаг
Төв аймагт гарсан зам тээврийн ослоор 45 настай иргэн амиа алджээ