М.Оюунчимэг: УИХ-ын гишүүдтэй холбоотой өргөдөл, гомдол иргэдээс ирээгүй

Түгээх    
2018-02-13 12:42:33 - Улс төр

baingiin horoo

Өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо ямар ажил хийж, гүйтэтгэснээ тайлагналаа. Энэ талаар дөнгөж сая тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийлээ. Тэдний өгсөн мэдээллээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 250 өргөдөл хүлээн авчээ. Үүний 196-г нь шийдвэрлэж эерэг хариулт өгсөн бол үлдсэн 57 өргөдөл нь хянаж, хэрэгжүүлэх шатанд яваа аж. Хрин нийт ирүүлсэн 250 өргөдлийн зургаан хувь нь нийтийн эрх ашгийг хөндсөн байсан бол үлдсэн нь хувийн асуудлаар ханджээ. Тэгвэл УИХ-ын төвшинд авч үзвэл 13500-гаад иргэнээс 9603 хуудас бүхий 1310 өргөдөл, гомдол иржээ. Нийт гомдол, өргөдлийн 63 хувь нь Улаанбаатар хотоос, үлдсэн 37 хувь нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна.

Мэдээллийн эхэнд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Бид ирсэн өргөдөл бүхэнд хариуцлагатай, хянамгай хандаж байгаа. Ямар ч байсан улс эх орны болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд ач холбогдол өгч ажилласан. Нийт өргөдлийг дөрвөн бүлэгт хуваасан. Ингэхдээ өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд дөрвөн удаа томоохон хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдийн засаг, нийгмийн том асуудлыг хөндсөн. Үүний үр дүнд тодорхой асуудлыг шийдэж чадсан” хэмээн тодотголоо.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УИХ-ын бүтцээс Өргөдлийн байнгын хороо нь ард иргэдтэйгээ амьд холбоотой байдаг цорын ганц байнгын хороо. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд олон хүнээс өргөдөл хүлээн авсан. Өргөдлийн бүтцийг харахад бохирдолтой холбоотой асуудал түлхүү байна. Агаарын болон хөрсний бохирдол, Туул голын бохирдол зэрэг нийгмийг бухимдуулсан, цочроосон бас шийдэл хүлээсэн асуудал болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн ихэнх өргөдөл агаарын бохирдол, утаатай холбоотой байсан. Утаатай холбоотой асуудлыг огт таслалгүй авч явсан. Олон ч үйл ажиллагаа явуулсан. Үр дүн нь гарч байгаа гэж хэлнэ” гэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүдийн ёсзүйтэй холбоотой өргөдөл гомдол ирсэн болов уу?

-УИХ-ын гишүүдтэй холбоотой өргөдөл, гомдол байнгын хороонд ирээгүй. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар иргэдээс гомдол, өргөдөл ирсэн. Уг өргөдөл, гомдлын дагуу нэр бүхий гишүүд иргэдтэй уулзсан.

-УИХ-ын гишүүд цагаан сарыг угтуулж тойргийн иргэддээ бэлэг тарааж эхэллээ. Та тухайлбал тойрогтоо бэлэг тараасан уу. Тараасан бол төсөв нь хаанаас гарсан бэ?

-УИХ-ын гишүүд бэлэг тарааж байна гэхээсээ илүү тойргийнхоо 70 гарсан хөгшчүүдэд хүндэтгэл үзүүлсэн гэж ойлгож болно. Мэдээж бусад УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлж байхад манай тойргийн ахмадууд ч гэсэн “бидэнд яагаад хүндэтгэл үзүүлэхгүй байна вэ” гэж бодно шүү дээ. Иймээс ч хүндэтгэл үзүүлсэн. Үзүүлэхдээ хийсэн ажлынхаа тайланг өгсөн болохоос биш элсэн чихэр, будаа, гурил тараах биш шүү дээ. Тэгэхээр УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тухайлбал, БНСУ-ын хуульд 5000 воноос дээш үнийн дүн бүхий эд материал тараахыг хориглоно гээд заачихсан байдаг шиг хуульдаа тусгаад өгчихвөл надад ч амар байна. Улсын төсөвт тойрогт зарцуулсан мөнгө суух болоогүй. 2018 оны улсын төсөвт суусан. Энэ мөнгө нь гишүүдээр дамждаггүй. Тухайн салбарын яам, агентлаг, төрийн өмчийн хороогоор дамждаг гэх мэт их хатуу болсон. УИХ-ын гишүүд хувиасаа зохицуулдаг. Ер нь энэ асуудлыг зохион байгуулалттай л дэвэргээд байх шиг байгаа юм. АН-ын гишүүд ч гэсэн боорцог тараагаад явж л байна. Бэлэг гэхээсээ хүндэтгэл гэж харах хэрэгтэй. Бүх гишүүд л ийм хүндэтгэл үзүүлж байгаа. Сүүлийн 20 жил явж ирсэн жишиг.

-Д.Сарангэрэл сайд мөн тойрогтоо гарын бэлэг тараасан уу?

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Намрын болон хаврын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд сонгогчидтой уулзаж мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ үеэрээ цагаан сарын баярыг тохиолдуулан ахмадуудаа хүндэтгэл үзүүлдэг. УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ ажлыг хийсээн.

Ц.ТАМИР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Naiz ni (66.181.*.*)
2018-02-13 14:17:05
NUGUU BANDAASH GANTULGATAI HOLBOOTOI GOMDOL OCHOOGUI YU TE.ZAMDAA YAVJ BAIGAA YUM BAINA L DAA

Naiz ni (66.181.*.*)
2018-02-13 14:14:23
ENE BOOV ODOO YU YARIAAD BAIGAA YUM BE.

зочин (180.235.*.*)
2018-02-13 13:54:23
сарангэрэл авгай УИХ-ын гишүүдийн талаар иргэдээс өргөдөл, гомдол ирээгүй бид их сайн ажиллаж байна гэж өөрсдийгөө магтав. кх кх

zochin (202.9.*.*)
2018-02-13 13:38:48
yah gej ingej hudlaa yarij bdag yum be, gishuudtei holbootoi gants ch gomdol urgudul ireegui genee, naad bandaash, ter murat nertei boov, ter sonsogchoo zagnadag bohi amarzaya, uur busad es surtahuungui humuusiin talaar yamar ch gomdol ireegui gedeg n hun unemshmeergui , ichij amidar

Зочин (202.179.*.*)
2018-02-13 13:09:21
их хуралд суугаа эмэгтэй гишүүд ард иргэдийн хөдөлдөггүйн жишээ бол хамт сууж байгаа Ганбандааш

ЗОЧИН (66.181.*.*)
2018-02-13 12:56:08
ТОЙРГООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХУВЬД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭХМЭЛИЙН БАЙРУУДЫГ ШИНЭЧЛЭХ ТАЛААР ОВОО ДУУГАРДАГ БАЙСАН САЙД БОЛООД АЖИЛДАА ТҮҮРТЭЭД БАЙГАА ЮМ УУ ДУУ НЬ ГАРАХАА БАЙЛАА

Зочин (27.123.*.*)
2018-02-13 12:53:21
За үүнээс хойш авилгыг хүндэтгэл үзүүлсэн гэж нэрлэж байя

zochin (202.70.*.*)
2018-02-13 12:52:12
kk harin tiimee ter bandaashiig harsan buur dur gutchihlaa kkk

Eooe yaaj hamt suuj chadaj bnaa (91.231.*.*)
2018-02-13 12:51:06
Eooe ene bandaashtaigaa Eruul mendiin said nertei setguulch,gishuun nertei setguulch emegtei busguichuud emegtei hunii erh ni zurchigduud baihad huchirhiilegch nartaigaa niilchihsen ichihgui ingeed demjeed suuj baidag mun ch mulguunuud yum daa.Oi gutaj baina.Iim nohduud baihad Mongol hugjihgui ni todorhoi baina.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-20 18:04:31 - Эдийн засаг
Гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв
2018-02-20 17:57:06 - Улс төр
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ
2018-02-20 17:52:51 - Хууль
Мотоциклийг зориулалтын дагуу хэрэглээгүйн улмаас зам тээврийн осол гарч байна
2018-02-20 17:47:32 - Нийслэл
Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
2018-02-20 17:47:10 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн хоёр суманд түргэн тусламжийн машин өгчээ
2018-02-20 16:44:24 - Шар
Жерар Депардье Алжирт амьдрахаар шийджээ
2018-02-20 15:46:06 - Нийслэл
Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ
2018-02-20 15:25:36 - Шар
Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна
2018-02-20 15:12:00 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутагт ажиллана
2018-02-20 15:07:16 - Боловсрол
Архангай аймагт найман төсөлд хөрөнгө оруулалт хийнэ
2018-02-20 15:03:42 - Нийслэл
Энэ амралтын өдрүүдэд “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр болно
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 09:46:04 - Спорт
Б.Бат-Өлзий: Энэ эрчээрээ төрийн наадамдаа түрүүлж, арслан, аварга болох зорилго тавьсан
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”