Аварга малчдын шагналыг гардууллаа

Түгээх    
2018-02-13 16:51:07 - Орон нутаг

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Баян сумын малчин Э.Содномжамц, Ц.Ганхүү, Баянжаргалан сумын малчин Р.Мөнхдорж нарт “Монгол Улсын аварга малчин”-ы шагналыг нь өчигдөр гардуулж өглөө.  Малчин Эрдэнэбилэгийн Содномжамц 1991 оноос хойш мал маллаж, 2003 онд “Мянгат малчин” болсон амжилтаа 14 жил дараалан хадгалжээ. Тэрбээр сүүлийн 3 жилд 867 толгой малыг 13 айлд өгч малжуулсан байна. Түүнчлэн багийн төвийн барилгын засвар, Улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын алба, сум багийн үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулснаас гадна нутгийнхаа амьдралын боломж муутай зарим оюутнуудын сургалтын төлбөрийг даадаг ажээ.

Эднийх малаа жил бүр төлөөр нь өсгөж, 100 эхээс 100 төл бойжуулж байгаа бөгөөд 2017 онд 4025 мал тоолуулсан байна. Малчин Цэенбальдарын Ганхүү 25 жил мал маллаж байгаа, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулахад онцгой анхаарч ажилладаг юм байна. Сүүлийн 3 жилд 378 толгой малыг 7 айлд өгч малжуулснаас гадна туслах малчнаа жилд 55 богоор малжуулдаг аж. Тэрбээр сум, орон нутгийн хөгжилд тогтмол хувь нэмэр оруулдгийг нутгийнхан нь сайшаан ярьж байлаа. Баянжаргалан сумын малчин Рэнцэндоржийн Мөнхдорж илгээлтээр малчин болсноосоо хойш 35 жил мал маллажээ. Тэрбээр удам залгасан сайн малчин бөгөөд аав Х.Рэнцэндорж нь “Улсын аварга малчин”-аар хоёр удаа шалгарч, улмаар Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн бол нэг ах нь “Улсын аварга малчин” юм байна.

Р.Мөнхдорж отор нүүдэл сайн хийдэг, малдаа дундаас дээш тарга хүч авахуулж, малаа төлөөр нь өсгөдөг малчин юм. Эднийх 9 өрхийг 766 малаар малжуулсан, сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг байнга дэмждэг, сүүлийн 5 жил дараалан сумандаа “Өргөмжит ээж”-ийн арга хэмжээг ивээн тэтгэж байгаа юм байна. УИХ-ын дарга М.Энхболд эдгээр малчдад “Улсын аварга малчин”-ы энгэрийн тэмдэг, цом, өргөмжлөлийг гардуулж өгөх үеэрээ хэлсэн үгэндээ “Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, нутаг орныхоо хөгжил, нийгмийн салбарт байнга дэмжлэг үзүүлж, мал цөөтэй, амьжиргаа тааруу иргэдэд туслан малжуулж байгаа Та бүхний сайн үйлсийг зөвхөн нутаг орныхон чинь төдийгүй төр засаг үнэлэн хүндэлж байгаагийн илрэл нь энэхүү цолыг хүртээсэн явдал юм” хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Баянжаргалан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, хууль тогтоох байгууллага УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, төр засгийн бодлого шийдвэр, гарч буй эерэг үр дагаврын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо. Тэрбээр Баянжаргалан сумын сурагчдын дотуур байрны шав тавих ёслолд оролцсон юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах дотуур байрны барилгын ажил энэ жил эхэлж, 2019 онд ашиглалтад орсноор сумын сургуулийн нийт сурагчдын 60-аас илүү хувийг бүрдүүлдэг малчдын хүүхэд ая тухтай амьдарч, суралцах боломжоор хангагдах юм.

Г.ИТГЭЛ

       



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

kkkkkkk (185.39.*.*)
2018-02-13 23:42:29
yvj ochij uulzaldana gedeg binzen zarlagdana . tvvniigee 10 dahin nemj padaand tusgaad . halaasalchihna . amjuulah heregtei .

unshigch (66.181.*.*)
2018-02-13 20:45:06
deerh setgegdliig bichigch uuruu harin hiih yumaa olj yadsan nuhur bish uu . Turiin tusheed malchiddaa hundetgel uzuulj bui n baharhuushtai ..

Зочин (66.181.*.*)
2018-02-13 18:05:58
Аварга малчины шагналыг аймгын сумын засаг дарга нар өгч болмоор юм уих дарга гишүүд нарт энэнээс өөр хийх ажил олдохгүй байгаа юм байхдаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-17 15:11:33 - Байгаль Орчин
Мелбурн хотод Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлсэн ханын зураг бий болжээ
2018-02-17 14:35:58 - Хууль
Иргэдийн санал, гомдлыг тусгай дугаарт авч байна
2018-02-17 14:35:56 - Хууль
Гэмт хэрэг, түгжрэлгүй сар шинийн баяр болж байна
2018-02-17 14:32:01 - Орон нутаг
Хотоос гарах чиглэлийн замын хөдөлгөөн тээврийн хэрэгсэл ихтэй байна
2018-02-17 14:29:11 - Эрүүл мэнд
Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлээрэй
2018-02-17 14:00:27 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно
2018-02-17 11:34:12 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-17 11:29:37 - Нийслэл
Их сургуулийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна
2018-02-17 10:57:36 - Нийслэл
Нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилж байна
2018-02-17 10:51:46 - Байгаль Орчин
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр цасан шуургатай
2018-02-17 10:40:48 - Эрүүл мэнд
Халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна
2018-02-17 10:33:56 - Нийслэл
Өнөөдөр Балжинямтай өдөр
2018-02-17 10:29:06 - Эдийн засаг
Өнөөдөр Төрийн банкны дараах салбарууд ажиллаж бусад банкууд амарч байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
2018-02-16 11:51:26 - Нийслэл
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-16 10:23:37 - Улс төр
МЭНДЧИЛГЭЭ
2018-02-16 10:18:53 - Орон нутаг
Улсын аварга фермерт шагналыг нь гардуулав
2018-02-16 10:05:41 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд 24 цаг бэлэн байдалд ажиллана
2018-02-16 09:56:43 - Нийслэл
Энхтайвны өргөн чөлөө нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуульгүй
2018-02-16 09:09:09 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-16 08:57:49 - Нийслэл
Хаврын тэргүүн сарын шиний нэгний нар мандлаа
2018-02-15 20:03:04 - Нийслэл
Маргаашнаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-15 18:47:22 - Спорт
Ч.Санжаадамба аварга П.Бүрэнтөгсийг амлалаа
2018-02-15 18:32:50 - Спорт
Гэр хороолол дахь худгаар халуун ус түгээж эхлэв
2018-02-15 15:16:47 - Нийслэл
Замын хөдөлгөөний ачааллыг гар утаснаасаа үзээрэй
2018-02-15 15:00:53 - Хууль
Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэрэмжлүүлж байна
2018-02-15 14:53:14 - Хууль
“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаа нар бэлэн байдалд ажиллаж байна
2018-02-15 14:47:19 - Нийслэл
МАГБИ ГРУПП: Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
2018-02-15 14:23:06 - Нийслэл
Нийслэлийн иргэдийн буян заяа, хийморь лундааг даатган мандал өргөлөө
2018-02-15 14:03:13 - Улс төр
Уяачдад улсын цол олголоо
2018-02-15 13:54:06 - Хууль
Ням гаригт НӨАТ-ын сугалаа шинэчилсэн журмаар явагдана
2018-02-15 11:42:12 - Нийслэл
Өнөөдөр 4, 9-өөр төгссөн автомашины дугаартай жолооч нар хөдөлгөөн оролцохгүй
2018-02-15 11:38:59 - Спорт
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ
2018-02-15 11:29:03 - Эдийн засаг
Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-15 08:19:05 - Энтертайнмент
Шороон нохой жилийн ЗҮГ, МӨР ГАРГАХ ЗУРХАЙ
2018-02-17 15:38:49 - Энтертайнмент
ФОТО: Олны танил эрхмүүдийн сар шинийн гоёл
2018-02-15 08:14:48 - Байгаль Орчин
Цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна
2018-02-16 12:55:33 - Нийслэл
Цагаан сарын үеэр л юм даг
2018-02-16 11:02:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
2018-02-15 19:34:01 - Спорт
Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
2018-02-16 11:07:09 - Энтертайнмент
ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЭ хүргэх сар шинийн мэндчилгээ
2018-02-15 19:58:51 - Шар
Энэ жилийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглолт болно
2018-02-15 08:14:51 - Энтертайнмент
Битүүлэх ёс буюу буурал жилийн отголох өдөр
2018-02-16 12:06:59 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов