Увс аймгийн “Ойрад” театрын дарга ажилчдаа хууль бусаар тагнаж чагнадаг байжээ

Түгээх    
2018-02-13 17:07:05 - Орон нутаг

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт “Комиссын гишүүн гомдлын мөрөөр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг Үүнийг үндэслэн Увс аймгийн “Ойрад” театрын нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлын мөрөөр тус байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хүний эрхийн үндэсний комиссоос хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар маш олон зөрчил илэрсэн тул Увс аймгийн Засаг даргад 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр шаардлага хүргүүлжээ.

Тухайлбал тус театрын ажилтнуудаас “Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуулга авахад нийт 58 ажилтан оролцсоноос 24 ажилтан буюу 41 хувь нь “тийм” гэж, “Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ?” гэсэн санал асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байна. Мөн ажилтнуудтай хийсэн ярилцлагаар нийт ажилтнуудын хурал дээр театрын дарга нь “та нар болгоомжтой байгаарай, ажил дээр хийж байгаа үйлдэл бүгдийг чинь хянаж, чагнаж байгаа шүү, та нар манай өрөөнд орж ирээд хэлэх ярих зүйлээ сайн бодож байгаарай, та нарын хэлсэн болгоныг бичиж аваад хадгалж байдаг төхөөрөмж надад бий шүү” гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн талаар дурдсан байна.

Шалгалтаар тус театрын дарга нь ажлын өрөөндөө тухайн байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байрлуулснаас гадна ажилтнуудын бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн хяналтын камер байрлуулсан нь хяналт шалгалтаар тогтоогджээ.

Тэрээр уг олж авсан баримт, мэдээллийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр нийт ажилтнуудын дунд, бусдад түгээсэн, нэр хүндэд халдсан, дарамт шахалт үзүүлсэн үйлдийг удаа дараа гаргасан байна. Тухайлбал, 2017 оны 6, 10 дугаар сард тус дуу, дүрс бичлэгийн камерт бичигдсэн уран бүтээлч У.Баатар, Ч.Энхтөр, Д.Цэвээнчимэд нарын үйлдлийг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын дарга нарын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурал дээр нийтэд дэлгэцээр үзүүлсэн нь дээрх нэр бүхий ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 33 дугаар зүйлд “Хүн бүр ... эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дугаар зүйлийн 9.1-т “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт “...халдашгүй чөлөөтэй байх эрхтэй.” гэж зааснаас гадна Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хууль бусад холбогдох хууль тогтоомжоор хувь хүний нууцад хамаарах асуудлыг зохицуулж, түүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Иймээс тус театрын даргын өрөөнд байрлуулсан гэх сонсох, чагнах төхөөрөмж болон дуу, дүрс бичлэгийн камерын асуудлыг таслан зогсоох, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авахыг шаардлагад дурджээ.

Ийнхүү тус аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лхагвасүрэн нь ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль бусаар сонсох, чагнах төхөөрөмж, дуу, дүрс бичлэгийн камер байрлуулж, түүгээр олж авсан мэдээллээ бусдад өөрийнх нь зөвшөөрөлгүй түгээж, задруулсан зөрчлийг таслан зогсоох, театрын нийт ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, цаашид аливаа хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлж буйгаа ХЭҮК-ийн гишүүн Н.Ганбаяр шаардлагадаа бичжээ.

 Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 33

zochin (103.10.*.*)
2018-02-14 17:23:37
Huvtsas solih uruund kamer tavih arai dendenee. Shaldan huuhen uruunduu delgetseer haraad suudag gaj donton yum bishuu. Iim daranguilagch gaj donton nuhriig dargiin ajlaas ni zailuulaach. Teneg hund erh medel buu atguul Ter chamaig ch alj medne gedegdee. Udirdah arga barilgui, turshlagagui huniig dargaar buu tomil.

Ворон (66.181.*.*)
2018-02-14 15:06:01
Шаардлага хүргээд дээрдэхгүй ажлаас халах эрүү үүсгэж хариуцлага тооцох хэрэгтээ Орон нутгийн удирдлагын сүлжээны ивээлд багтчихсан намайг хэн хэлхэв нохой хэн саахав гэж бие тоосон иймэрхүү үл бүтэх нөхдүүдэд санаа автал хариуцлага тооцох хэрэгтээ өнөө жилийг хариуцлагын жил болгосон юм лоозон биш ажил гэдгийг мэдрүүлэх хэрэгтээ

Зочин (202.9.*.*)
2018-02-14 10:39:19
БҮР ДЭНДСЭН ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙГ ХОМРОГЛОН ХАЛДАГ,ХАМААТАН САДНАА ЦУГАЛУУЛДАГ,ХОВ ЖИВ,ХОШНОГ УХДАГ,ХУЛГАЙ ХИЙДЭГ,ТАГНАЖ ЧАГНАДАГ,ХУУРАМЧ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ ИДЭЖ УУХ ГЭЭД ЗАМБАРААГАА АЛДЛАА ДАА. ХЭЦҮҮ БАЙНА. БҮР БАЙГУУЛЛАГЫН ХУРГАН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭМЭЭС ХЭТЭРЧ БАЙНА ДАА. ДАВХАР ХЯНАЛТ ТАВИХГҮЙ БОЛ БОЛИХОО БАЙЛАА. ХЭЗЭЭ НЭГ ЦЭГЦРЭХ БОЛ. ҮНЭН ЮМ АЛГА. БҮГД СҮЛЖЭЭ. ХӨӨЦӨЛДӨӨД ЯВБАЛ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН НЬ ХЭРЭГТ ОРНО ДОО.ИЙМ Л БАЙНА. САЙХАН БОЛООСОЙ ГЭЖ МӨРӨӨДӨХ ЮМ.

Зочин (202.9.*.*)
2018-02-14 10:39:14
БҮР ДЭНДСЭН ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙГ ХОМРОГЛОН ХАЛДАГ,ХАМААТАН САДНАА ЦУГАЛУУЛДАГ,ХОВ ЖИВ,ХОШНОГ УХДАГ,ХУЛГАЙ ХИЙДЭГ,ТАГНАЖ ЧАГНАДАГ,ХУУРАМЧ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ ИДЭЖ УУХ ГЭЭД ЗАМБАРААГАА АЛДЛАА ДАА. ХЭЦҮҮ БАЙНА. БҮР БАЙГУУЛЛАГЫН ХУРГАН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭМЭЭС ХЭТЭРЧ БАЙНА ДАА. ДАВХАР ХЯНАЛТ ТАВИХГҮЙ БОЛ БОЛИХОО БАЙЛАА. ХЭЗЭЭ НЭГ ЦЭГЦРЭХ БОЛ. ҮНЭН ЮМ АЛГА. БҮГД СҮЛЖЭЭ. ХӨӨЦӨЛДӨӨД ЯВБАЛ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН НЬ ХЭРЭГТ ОРНО ДОО.ИЙМ Л БАЙНА. САЙХАН БОЛООСОЙ ГЭЖ МӨРӨӨДӨХ ЮМ.

Зочин (182.160.*.*)
2018-02-14 10:29:19
Юун шаардлага хүргүүлэх вэ.Хууль бусаар хүнийг тагнаж чагнасан бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой бишүү.

Зочин (202.131.*.*)
2018-02-14 10:08:28
uvschuud unen onigootoi garuud

зочин (202.179.*.*)
2018-02-14 09:47:02
Удирдлагын манлайлал гэж алга болжээ. Ганцхан удирдлага л манлайлах ёсгүй. Би та нараас хэн хов хэлдэг хэн хулгай хийдэг талаар нэртэй судалгаа авч өөрийн хувийн сандаа хадгална гээд ярьдаг сургуулийн захирал ч байх жишээтэй. иймэрхүү удирдлагууд газар сайгүй байна.

Зочин (182.160.*.*)
2018-02-14 09:28:01
Тэнэг Ойрд хаха

Зочин (182.160.*.*)
2018-02-14 09:28:01
Тэнэг Ойрд хаха

утаа (202.70.*.*)
2018-02-14 07:53:06
энэ хүнийг тагнуулын ерөнхий газарт ажилд ав буруу газарт ажилд орсон байна

Зочин (182.160.*.*)
2018-02-14 07:50:01
Энэ хүнээр хэрэг мөрдүүл санаачлага гаргана даа

Зочин (70.73.*.*)
2018-02-14 03:05:35
Энэ гадаад дотоодын тагнуулын байгууллагад ажиллах ьагнах энэ тэр нь нутгийн онцлог юм биш биз...

Зочин (66.181.*.*)
2018-02-14 01:07:24
Увс хүн. Монгол хүн гэж бичдэг тэнэг мал чи монгол мөнүү Жинхэнэ монгол чинь цэвэр цусаараа баруун монголд байдаг юм Чи юу мэддэг болоод монгол.увс гэж хуцаж байдаг хужаагийн хаягдал бэ Увс хүнээр 50 жил удирдуулж байж овоо улсын дайтай улс болсноо мэдэдгүй мал юм байна л даа Одоо 50 жил болход өрөнд баригдаж өтөнд идэгдэж дуусах шинжиндээ орчихоод бн даа тэнэг толгой минь

Ворон (66.181.*.*)
2018-02-14 00:45:19
Нутгийн нэр гутаасан новшийг ажлаас нь халаад цөллөгт явуул Урлаг соёлын байгууллагад ажилхан бүү хэл ойр хавиар нь явуулмааргүй тэнэг новш бн Иймэрхүү ялзарсан хогийн шаарнууд хамт олны амжилт бүтээл хөгжил дэвшил амьдрал ахуйг буртаглаж бузарлаж явдагыг таслан зогсоож сэтгэл санаа ёс суртахуун нэр хүндээрээ хохирсон хүмүүс нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуулах ёстой

бш..би (202.9.*.*)
2018-02-13 22:47:08
шал тэнэг маанаг соёлгүй боловсорлгүй бүдүүлэг явдал байна.

zochin (139.5.*.*)
2018-02-13 22:28:53
hun daramlah baitugai ug heldeg boluu gemeer shaimiisan shar yum baidiim surhii nuhur baihnee, ter ajilchid ni yamar doojoogui yum tsohiod unagaachih guu

Зочин (202.179.*.*)
2018-02-13 22:28:01
Халмой, Шүүх нь ялыг нь өгнө биз.

Зочин (150.129.*.*)
2018-02-13 22:20:45
Тагнуулаар явуулаач наад гараа гадагшаа

Зочин (150.129.*.*)
2018-02-13 22:20:45
Тагнуулаар явуулаач наад гараа гадагшаа

Зочин (150.129.*.*)
2018-02-13 22:19:41
Тагнуулаар явуулаач наад гараа Хур

Зочин (150.129.*.*)
2018-02-13 22:19:41
Тагнуулаар явуулаач наад гараа Хур

Зочин (27.123.*.*)
2018-02-13 22:15:52
Sergelen er ha ha ha

Зочин (202.179.*.*)
2018-02-13 21:52:51
ХҮНИИ ЭРХ ГЭХ ШИГ БАИДАГ ЮМ УУ

иргэн (202.179.*.*)
2018-02-13 21:22:40
Аргагүй л УВС-ийн араншингаа гаргаж дээ. Болж байна.

Зочин (202.9.*.*)
2018-02-13 20:58:12
новшийг халаад нүдэнд өгөөч

muu nuuhaar sain ilchiltsgee (139.5.*.*)
2018-02-13 20:33:41
uvsdaa bishee humuusee!, ene bol huuchin sistemiin uldegdel yum, 2012-2016 oni zasaglald ardchilsan nam aimgiig udirdaj baisan ba Byambajav gedeg darga baisan, ter hunii ued ene teatrt yamar ch hel garahguigeer barahgui gadaad orond toglolt hiij jinhene mandan badarch yavsan ue bii, odoo bol aimgiin buh darga udirdlaga nariig gantshan hun meddeg, hudulgudug bolson.

Зочин (139.5.*.*)
2018-02-13 19:39:53
Nowshiin uwduud

Зочин (202.179.*.*)
2018-02-13 19:33:58
Увс хүний хэрэг монголчуудад хамаагүй

Zochin (66.181.*.*)
2018-02-13 19:26:45
Тэр нохрийн хувийн театр юм уу ямар оорийгоо эзэн гээд бодчихсон байна хо

gi (94.254.*.*)
2018-02-13 19:15:56
TENEG DURVYD NYAMDORJIIN UDAM

Монгол сөнөж бн (62.167.*.*)
2018-02-13 18:49:29
Увс хүний увс маягийн шантаажхархуу юм уу даа

Зочин (66.181.*.*)
2018-02-13 18:05:20
Ажлаас нь хал

Shoron ruugaa yavj dee (91.231.*.*)
2018-02-13 17:22:07
Gitleriin uruusun dugui baina ldaa.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-20 18:04:31 - Эдийн засаг
Гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв
2018-02-20 17:57:06 - Улс төр
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ
2018-02-20 17:52:51 - Хууль
Мотоциклийг зориулалтын дагуу хэрэглээгүйн улмаас зам тээврийн осол гарч байна
2018-02-20 17:47:32 - Нийслэл
Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
2018-02-20 17:47:10 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн хоёр суманд түргэн тусламжийн машин өгчээ
2018-02-20 16:44:24 - Шар
Жерар Депардье Алжирт амьдрахаар шийджээ
2018-02-20 15:46:06 - Нийслэл
Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ
2018-02-20 15:25:36 - Шар
Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна
2018-02-20 15:12:00 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутагт ажиллана
2018-02-20 15:07:16 - Боловсрол
Архангай аймагт найман төсөлд хөрөнгө оруулалт хийнэ
2018-02-20 15:03:42 - Нийслэл
Энэ амралтын өдрүүдэд “Мөнгөн Улаанбаатар” цасны баяр болно
2018-02-20 14:48:59 - Улс төр
Ерөнхийлөгч орон нутгийн иргэдтэй уулзана
2018-02-20 14:23:09 - Гадаад
Оюутнууд Цагаан ордны гадна хэвтээ жагсаал хийв
2018-02-20 14:19:43 - Улс төр
Хууль зөрчин томилогдсон 33 албан тушаалтныг чөлөөлөв
2018-02-20 14:19:01 - Хууль
"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарчээ
2018-02-20 13:53:42 - Орон нутаг
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгч байна
2018-02-20 13:51:14 - Нийслэл
Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
2018-02-20 12:38:39 - Улс төр
Ц.Даваасүрэн: Монголоос эрчим хүчээ авах ёстой гэсэн заалтыг түдгэлзүүлсэн гэрээг хүчингүй болгосон юм
2018-02-20 12:21:03 - Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд мэдээллээ засаад мөнгөө нөхөж авах боломжтой
2018-02-20 12:19:28 - Гадаад
Хойд Солонгос БНСУ-тай хамтран 2021 оны Азийн наадмыг зохион байгуулах сонирхолтой байна
2018-02-20 12:12:57 - Шар
Б.Бат-Эрдэнэ: Тэмцээнээс өмнө авсан зураг шүү дээ
2018-02-20 11:55:28 - Эдийн засаг
Б.Батзориг: Ургац алдсан ч гурилын үнээ тогтвортой байлгаж чадлаа
2018-02-20 11:33:03 - Орон нутаг
Орхон аймагт шүлхий өвчин гарчээ
2018-02-20 11:19:59 - Шар
Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ
2018-02-20 10:58:14 - Спорт
Үндэсний аваргын төлөөх цуврал эхэллээ
2018-02-20 10:49:39 - Боловсрол
ЭЕШ-ын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ
2018-02-20 10:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ
2018-02-20 09:48:17 - Нийслэл
Өнөөдрөөс Аргентин улс руу визгүй зорчино
2018-02-20 09:34:46 - Эдийн засаг
Д.Жигжиднямаа: УБТЗ-д Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
2018-02-20 09:33:30 - Хууль
Замын цагдаагийн албанаас иргэдэд талархал илэрхийлж байна
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 08:07:57 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-20 07:40:01 - Гадаад
"Путин эх орон, ард түмнийхээ төлөө маш их зүйл хийсэн”
2018-02-20 07:35:47 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-02-19 17:16:35 - Технологи
Биеийн арьсаар дамжуулан мэдээлэл авах "дэлгэц” бүтээжээ
2018-02-19 16:57:40 - Энтертайнмент
Ц.Гэрлээ Монгол Улсын Соёлын элчээр томилогдов
2018-02-19 15:46:06 - Эдийн засаг
Ам.долларын ханш буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-18 11:52:27 - Шар
Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол Булган аймгаас төрөв
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ
2018-02-19 09:46:04 - Спорт
Б.Бат-Өлзий: Энэ эрчээрээ төрийн наадамдаа түрүүлж, арслан, аварга болох зорилго тавьсан
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”