Шүлхий хүрээгээ тэлж, малчны хот харлаж л байг уу

Түгээх    
2018-03-10 09:37:17 - Эрүүл мэнд

mal

Өчигдөр Өвөрхангай аймгийн төв, Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан тул тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн билээ. Энэ хүрээнд бүх нийтийн хөл хөдөлгөөнийг хорьж, сургууль цэцэрлэгүүдийг хаахад хүрсэн. Яг ийм дүр зураг өнөөдөр 15 аймгийн 30 сумын хэмжээнд яригдсан асуудал юм.

shulhii

-МАЛЧИД УЛСЫН ВАКЦИНД ИТГЭХГҮЙ БАЙНА-

Албаны хүний хэлж буйгаар, ОХУ-аас хүмүүнлэгийн тусламжаар 2017 онд 2,6 сая тун вакцин авсан бөгөөд Оросын мэргэжилтнүүд ирээд, вакцин хийсэн малд хэр зэрэг дархлаа тогтсон бэ гэдэг дээр мониторингийн судалгаа хийсэн байна. Ингэхдээ таван аймгаас дээж цуглуулаад, шинжилгээ хийгээд үзэхэд 75,6-96,9 хувьд нь дархлаа тогтсон байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл вакцин шүлхийн халдвараас хамгаалж байна гэдгийг тогтоочихсон хэмээн хэлж байлаа.

Гэтэл малчид жил бүр хийлгэж буй уг вакцины чанарт эргэлзэж, улмаар БНХАУ-аас хувиараа шүлхийн вакцин авчирч тарьж байгаа гэх мэдээлэл чих дэлсээд удаж буй. Өвсөнд гал авалцах шиг хурдтай тархаж буй шүлхийтэй өнөөдөр тэмцэх ганц арга нь вакцин төдийгүй малчдын хариуцлага юм. Гэтэл манай улс  шүлхийн вакцины нөөцгүй болж байна.

ОХУ-аас 6-7 сая тун вакцин авах төлөвлөгөөтэй байгаа. Оны дараа ОХУ-аас нэмэлт вакцин авахаар манайхаас мэргэжилтнүүд явсан ч одоогоор тодорхой хариу өгөлгүй хэсэг хугацаа өнгөрөх зуурт Булган аймгийн хоёр ч суманд шүлхий дэгдсэн. Вакцинтайгаа золгож амжаагүй байхад хоёр ч аймгийн хэмжээнд шүлхий дэгдлээ.

2017 оны зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 4 хүртэл Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, 17 аймгийн Мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори хамтран шүлхий өвчний халдварын болон вакцины дархлааны идэвхийн тандалт судалгаа хийсэн байдаг.

Тандалтад хамрагдсан нийт 17 аймгийн 65 сумын 130 багийн 810 суурийн 10822 малын дээжээс 2015-2017 онд шүлхий өвчин бүртгэгдсэн аймгуудын дээжийн 3157/351 (11,1%)-д, шүлхий өвчин бүртгэгдээгүй аймгуудын дээжийн 7665/11 (0.1%)-д шүлхий өвчний бүтцийн бус уургийн эсрэг бием илэрсэн байна. Энэ нь малд тогтсон шүлхий өвчний эсрэг вакцины дархлаа хангалтгүй байгааг хэлж буй юм.

Малчид улсын вакцинд итгэхгүй байх шалтгаан эндээс ч урган гарсан байж болно. Нөгөөтэйгүүр өнөөдрийг хүртэл хангалттай гэж авсан шүлхийн вакцин хүрэлцэхээ байж, шүлхийн дэгдэлт хүрээгээ тэлсээр байгаа нь малчдын улсын вакцинд итгэх итгэлд нөлөөлж байж ч мэдэх юм.

shulhii

-МАЛЧДААС ХАРИУЦЛАГА НЭХЬЕ-

Шүлхий нь хүний хувцас, гутал, салхи, амьтны бие, хөлөөр дамжин яг л ханиад шиг тархдаг өвчин. Хэдэн малаа алдаж хотоо харлуулахын зовлонг малчин хүн л мэднэ. Тиймээс өөрийнхөө болгоомжгүй үйлдлээс болж шүлхийн дэгдэлтийг бүү нэмэгдүүлээсэй. Отор нүүдлийн айлуудыг нутаг буцахаас өмнө вакцинжуулалтад хамруулахаар холбогдох албаныхан ажиллаж буй.

Мөн оторлож байгаа бүс нутаг нь шүлхий өвчин гарсан бол Улсын онцгой комиссын хоёр тоот албан даалгаврыг мөрдөж, айл өрх тухайн бүс нутгаас гарахгүй, хэсэг хугацаанд байх ёстойг албаныхан анхааруулсан юм. Гэтэл малчид зөрүүдлэн, зарим нь нууцаар нүүж явах тохиолдол байсан аж.

Малчид хэрвээ нутаг руугаа нүүдэллэх гэж буй бол мал эмнэлгийн байгууллагад хандаж өөрсдийн малд үзлэг шинжилгээ, ариутгал хийлгээд нүүж болох эсэхээ лавлаж тухайн бүс нутгийн мал эмнэлгийн газарт хандах ёстой аж.

Малчид зөвшөөрөл авахгүй отор нүүдэл хийх нь их байгаа төдийгүй  шүлхий өвчин гарсан бүс нутаг руу малаа вакцинд хамруулаагүй байж хэлэхгүй очоод буучихдаг. Тэгээд мал нь өвчилдөг тохиолдол маш их бий.

Хэрвээ малчид мал эмнэлгийн байгууллагатайгаа хамтраад ажиллавал аль нутагт эрсдэлтэй байгааг мэдэж харилцан мэдээлэлтэй байх бүрэн боломжтой юм. Тиймээс нэн тэргүүнд малчид хариуцлагатай байх ёстой. Мэргэжлийн байгууллагууд ч малчдаас хариуцлага нэхэх нь зүй ёсны юм.

-ШҮЛХИЙГ ДАРЖ АВАХГҮЙ БОЛ ИЧИГСЭД ХӨДӨЛГӨӨНД ОРОХ ЦАГ АЙСУЙ-

Оны эхний сард Өмнөговь аймгийн нутагт зээрнээс шүлхий өвчин илэрсэнтэй холбоотойгоор Онцгой комисс яаралтай хуралдан ажлын хэсгийг зүүн дөрвөн суманд ажиллуулахаар болсон билээ. Ажлын хэсгийнхэн цагаан зээр олноор байгаа нутгуудын малаас дээж авч шинжилгээнд явуулах арга хэмжээг эхний удаад авсан.

Зарим аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл, цагаан зээр ихээр сүрэглэн нутаглаж байгаа нь уг өвчин даамжрах шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Мөн удахгүй ханш нээж, ичигсэд хөдөлж эхлэх гэж байна.

Хэдийгээр отор нүүдэл хийж буй хэдэн малчдаа хянаж, цагдаж болох ч ичээнээсээ хөдөлсөн амьтдыг алийг энэ тэр гэж хянаж цагдах вэ. Шүлхийн тархалтад хамгийн их нөлөөлнө. Монголыг жил тойрон шүлхий ээрлээ. Холбогдох шатныхан арга хэмжээ аваад ч тусыг эс олж, хорогдох малын тоо нэмэгдсээр байна.

tagnuul

-ТАГНУУЛААС ШҮЛХИЙ ГАРЧ БУЙ ШАЛТГААНЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Өнөөдрийг хүртэл шүлхий хүрээгээ тэлсээр байгаа шалтгааныг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ. Учир нь шүлхийн тархалт буурахгүй байгаад улс төрийн зорилго, хэн нэгний ашиг сонирхол бий эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлсэн аж. Өмнө нь Мал эмнэлэг, үржлийн газраас Тагнуулын ерөнхий газарт шүлхийн тархалтад зохиомол нөлөө байгаа эсэхийг шалгуулах хүсэлт гаргаж байсан ч гэдэг.

Юутай ч урин зун ирж байхад шүлхийнээсээ салахгүй, малчдын хот харласаар байх уу үгүй гэдгийг улсын хэмжээнд ярьж, арга хэмжээ авах цаг нь болсон байна. Монголчууд 60 гаруй сая малтай гэж бахархан ярих дуртай. Гэвч өнөөдөр бахархан ярих хэдэн мал нь шүлхийд баригдаад дууслаа. Удахгүй бид яргуй идсэн ямааны шөл уух биш, шүлхийгээр өвчилсөн малын мах хүнсэндээ хэрэглэдэг болох цаг ч ирж магадгүй байна.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 41

Зочин (202.9.*.*)
2018-03-12 06:30:43
Хужаагийн өвчин

Зочин (103.229.*.*)
2018-03-11 22:34:06
Малын хөлийн татвар сайн авах,эрчимжсэн товарлаг мал аж ахуйг дэмжих шаардлагатай. чанаргүй олон мянган мал байх шаардлага алга.

Зочин (103.229.*.*)
2018-03-11 22:29:31
Малын тоо толгой ихэссэн.вакцин нийлүүлэлтийг улсаас Хувийн компаниудад хэрхэвч зөвшөөрөл өгч болохгүй.Зохиомол хэрэглээг бий болгохоор шүлхий тараана.

Иргэн (66.181.*.*)
2018-03-11 22:13:19
Хятадад шулхий гарахад нуудаг Зовхон голомтод ажиллаж арга хэмжээ аваад ур дун нь сайн байдаг Манайд баахан суржигнээд мал эмнэлэг нэртэй газрууд хоцрогдсон аргаар иргэдээс монго хурааж томчууд нь вакцин щахаж улсаа хохироож улддэг

Mahchin mongol (66.181.*.*)
2018-03-11 09:25:26
Zarim hvmvvs mah svv tsagaan idege iddej uuj hergeldeggvi ym shig awir gargah ym vvnd malchdiig buruutgah ymar shaltgaan bnaa hottoi malaa uwchind nirwegdvvled vhvvled barcjihay geh ymar malchih baihaw d mongol ulsiig tejeej bga vndesnii ulamjlal mal aj ahui shv ene ahuiga hairlay hamgaaliy mongolchuuda

zocnin (59.153.*.*)
2018-03-11 02:29:11
Uls aimgiin noots ovsiig Dornod Suhbaatraas belddeg nodilon namar edgeer aimguud shulhiin golomttoi baisan tegeed tarsan tarahcnihaj bga yum bisn uu

Зочин (194.228.*.*)
2018-03-11 00:44:08
Тагнуулаас шүлхий гарч буй... гэж сэтгүүлч батсүрэн бичсэн байна шүү.

Зочин (203.91.*.*)
2018-03-10 20:09:39
заавал вакцин гээд байх шаардлага алга наад шүлхийний голомттой газруудын өвчилөөгүй байгаа малыг бүгдийг нь өвчилсөн малын шүлснээс нь авч түрхээд бүгдийг нь зохиомолоор өвчилүүлээд тархлаа суулгаад өгөөч тэгж байж одоо дарагдана даа хорыг хороор гэж үгний учир тэр шүү дээ одоо үеийн энэ малын эмч нар энэ талаар мэддэггүй юм байхдаа

БАТ (66.181.*.*)
2018-03-10 19:56:05
ШҮЛХИЙ УЛС ОРНЫГ БҮХЭЛД НЬ ХАМАРЧ БАЙГАА НЬ БОДИТОЙ БОЛЛОО ! ! ! ЭНЭ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ НӨЛӨӨЛНӨ ! ! ! , УДАХГҮЙ УЛС ОРОН ДАЯАР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ ! ! ! САНААТАЙГААР ТАРААСАН БОЛ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГБОЛНО ДОО ! ! !

Зочин (103.57.*.*)
2018-03-10 19:54:39
Малчид минь зохион байгуултанд орж нэгдэж тэмцэхгүй бол хэцүүхэн үйл боллоо.

Зочин (103.57.*.*)
2018-03-10 19:54:09
Малчид минь зохион байгуултанд орж нэгдэж тэмцэхгүй бол хэцүүхэн үйл боллоо.

Зочин (27.123.*.*)
2018-03-10 19:45:05
Шүлхийн вирусыг зориуд тараадаг хүмүүс байдаг гэнэ шүү тагнуулынхан сайн ажиллах хэрэгтэй!!!

Зочин (202.9.*.*)
2018-03-10 18:40:39
Дамбын Хишгээ шүлхийний вакцины мөнгө иддэг тул шүлхий халдаах нь тэрний адгийн чанар даа

цэцэг (202.9.*.*)
2018-03-10 18:25:05
Тануулын дарга аа, Чойжамцыг шүлхий гаргаад байгаа лам ,бөөгөө нэрлэж гаргаж ир гэж шаард .Энэ өвчинийг шашины хүмүүс хараалын чанартай хийгээд байна .Гандангын тэргүүн хэн хийгээд байгааг мэдэж байгаа .Төвд лам нарыг шалга !Шүлхий , хорт хавдар зэрэг хүнд өвчинүүдээсээ салахын тулд лам бөөгөөсөө сал голомт нь лам бөөд байна шүү !

цэцэг (202.9.*.*)
2018-03-10 18:20:40
Тануулын дарга аа, Чойжамцыг шүлхий гаргаад байгаа лам ,бөөгөө нэрлэж гаргаж ир гэж шаард .Энэ өвчинийг шашины хүмүүс хараалын чанартай хийгээд байна .Гандангын тэргүүн хэн хийгээд байгааг мэдэж байгаа .Төвд лам нарыг шалга !

Санал (103.10.*.*)
2018-03-10 15:53:59
Өвчний үүр болсон мах идэж байгаа монгол хүн эрүүл байж чадах уу? Ингэж өвчилж үхсэн малын зовлого зулгааж байхын оронд Шинэ Зеланд болон Авсралиас малын мах импортоор оруулж ирвэл хамаагүй дээр. Чанартай, ямар ч тариа тарилгагүй, цэвэрхэн бэлдсэн мах манайд зарж байгаа махтай бараг адилхан үнэтэй байгаа шүү. Ядаж энэ олон малын тоог цөөлж бэлчээр нутгаа ч сэргээх хэрэгтэй байна. Хорь гучин жилийн өмнө янз бүрийн цэцэг ногоо алагладаг байсан газар одоо өмхий шарилжнаас өөр ургах ургамалгүй болж байна.

Зочин (64.119.*.*)
2018-03-10 15:32:22
УИХ ЫН ПОПЧИД МАЛЧДЫГ ДАВРААЖ БАЙНА. ТАТВАР АВДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮЛХИЙГЭЭР ҮХСЭН МАЛЫН НӨХӨН ОЛГОВОР ГЭЖ ЗАХ ЗЭЭЛИИЙН ҮНИЙН 70 ИАР ТООЦОЖ ТӨЛБӨР ӨГДӨГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ НООС АРЬС ШИР ГЭХ МЭТ ЯНЗ ЯНЗЫН УРАМШУУЛАЛ ОЛГОХОО ЗОГСОО. ОДОО МАЛЧИД БАРАГ ЗУДАНД ҮХҮҮЛЖ БАЙХААР ШҮЛХИЙГЭЭР ҮХҮҮЛЧИХВЭЛ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ОНД ОРОХГҮЙ ШАХАМ МАЛЫГ ЗҮГЭЭР СЭГ БОЛГОЛГҮЙ МӨНГӨ БОЛОГ ГЭЭД ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ БАЙХ, ЦААШЛААД САНААТАЙ ШҮЛХИЙ ТАРААДАГ Ч ЮМ БИЛҮҮ. ТИЙМЭЭС ШҮЛХИЙГЭЭР УСТГАСАН МАЛД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

Хэлмэгдэгсэд (27.123.*.*)
2018-03-10 14:58:11
37 онд иймэрхүү юм хийсэн улсуудыг л буудсан юм шдээ

малчин (64.119.*.*)
2018-03-10 14:57:24
Миний бодол шүү. Малчдаас малын хөлийн татвараа авья.Хөдөөниихөн хариуцлага гэж байхгүй болсон байна.Та нөхөд минь төрийн гар их хардаг болжээ.Татвар аваад эхэлбэл мал сүргийн чанар сайжрах цөлжилт болж буй энэхүү үед татвараар ирэх эрсдэлтэй алхмууд ган гажиг зуд малын өвчлөлийг даван туулахад маш хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэхээс их мэдэж байна.Татвараа ав.Өгөхөд бэлэн.

зочин (103.229.*.*)
2018-03-10 14:31:05
тагнуул яагаад ажилаа хийж чадахгүй байна бэ. Энэ бол цэвэр мөнгө угаалт шдээ баруун аймагт бөхөнгийн үхэл бас угаалт байсан шдээ ер нь бол одоо малчид руу халдаж байна.

Зочин (66.181.*.*)
2018-03-10 13:33:40
gadniihan yum uu?esvel vaktsin oruulj irdeg uildverledeg humuus sansataigaar taraagaad bdag yum bolov uu?hytaduud ch holood bj magadgui.

Зочин (139.5.*.*)
2018-03-10 13:17:53
Bidnii mongoloo gesen setgeliig dotoroos mini hemlvvlj taltsuulah sanaatai gadna dotnii yawuulga hil mal hel 3tai hen bayn mongol bayn bidnii owog deedes bvgd malchin malchin aaw eej emee owoogvi ah dvv hamaatan sadangvi mongol hvn gej bhagvi bha hoton haraljil baig yaadii geh ter com yasan muuhai yum bee malgvi malchin bas l neg ajilgvi orloggvi terniig dagaad niigemd bas l buruu vr dagwar garna

Зочин (59.153.*.*)
2018-03-10 12:27:44
Харлаж л байг

Монгол (103.26.*.*)
2018-03-10 11:57:33
Монголчууд оросуудыг муулаад гоочлоод суудаг , тэр оросууд нь яр тэмбуу малын бух овчиноос салгаад бур соелжих довтолгоон гэж явуулаад боосгуй солих цагаан хэрэглэлтэй бандаажтай болгосон бичиг усэгт бурэн сургаж холийг дороонд гарыг ганзаганд хургэсэнийг идэмхий Элбэгдорж баярцогт ч Мэдэхгуй ,,, Залуучууд минь мэдэж авцгаа 70,80тай бууралуудаасаа асууу

зочин (103.26.*.*)
2018-03-10 11:56:22
Сумын мал эмнэлэгт сургууль тегсч очсон бас нэг ажлаа мэдэггуй тэнэг юм багаа даа.Мал эмнэлэгийн уйлчилгээг телбертэй, малын хелийн татвартай болгох хэрэгтэй дээ. Малчидад хариуцлага тооцдог байх. Халамжаар эрхэлсэн улс байх юм.

аро (122.201.*.*)
2018-03-10 11:36:42
Төриин вакцины бодлого Төмөр торны араас дөнгөж гарсан эрүүгиин гэмт хэрэгтнии гарт.байна шүү дээ

аро (122.201.*.*)
2018-03-10 11:36:22
Төриин вакцины бодлого Төмөр торны араас дөнгөж гарсан эрүүгиин гэмт хэрэгтнии гарт.байна шүү дээ

аро (122.201.*.*)
2018-03-10 11:35:47
Төриин вакцины бодлого Төмөр торны араас дөнгөж гарсан эрүүгиин гэмт хэрэгтнии гарт.байна шүү дээ

Зочин (103.212.*.*)
2018-03-10 11:21:51
Улс шүлхийгээр устгаж байгаа малд мөнгө өгдөг гэчихэвүү. Мөнгө өгдөг нь үнэн бол малаа эрүүл байлгах сонирхол байдаггүй юмуу, үр ашиггүй энэ олон малаар яанаа, яг үнэндээ мах сүү ууж идмээргүй санагдах боллоо.

Зочин (202.9.*.*)
2018-03-10 10:58:38
Malchid uursduu hariuzlaga uureech. Ashiglaj mallaj chadahgui bj biy biyteige barizaal uchnuun mal usgusun bolohiin. Zerleg amitad ch amidrah gazargui bollo ajilgui shunaliin uur bolsn malaasaa dor yumnudas bolj

handaa (203.91.*.*)
2018-03-10 10:57:33
Malchidiig buruutgah shaltgaan bhgui. Mongoliin maliig ugui hiih gesn urd chigiin bodlogo bailgui. Zarim neg ni amniihaa zorgoor dongosoh yumaa. Uursduu mah iddeggui yum shig!

малчин (202.131.*.*)
2018-03-10 10:45:21
Цагаан зээрнээсээ салаагүй цагт шүлхий салахгүй шүлхий салаагүй цагт вакцины бизнес салахгүй.50 жилийн өмнө энэ л аргаар тэмцэж хувь хувьсгалын ажилд саад учруулахаас цаашгүй л байсан.Одоо дээр нь бизнес нэмэгдээд.Цагаан зээр хэнд ч хэрэггүй амьтан.ХАА-н салбар үүнээс болоод орлого байхгүй,хөгжилгүй байна.

Зочин (64.119.*.*)
2018-03-10 10:44:31
Малчид өөрсдөө эд хөрөнгөө хамгаалах ёстой ш дээ.Малаа өвчилүүлээд байгаа малчидтай хариуцлага тооцох ёстой.Малчид гэж ёр нь юм бол төрөөс нэхэл нэхэж өөрсдөө дураараа дурьгиж байдаг дэндүү танхай хүмүүс байна шүү Тэдэнтэй нялуурахд байдагаа болимоор юм

Зочин (59.153.*.*)
2018-03-10 10:33:44
Өмхий үхэр малчид

Ха ха (66.181.*.*)
2018-03-10 10:22:01
ГОХЬ НЬ

Зочин (27.123.*.*)
2018-03-10 10:14:02
Сумаас хот руу хувиараа тээвэр хийдэг бүлэг хүмүүс хаа дуртай газраараа давхиж байна даа. Шилийн богд руу явсан сурагтай байсан.Ингэж явахдаа хэнтэй ч уулзаж тохиролцож байж магадгүй. Тагнуулынхан хамгийн түрүүнд эдгээр хувиараа тээвэр хийдэг даварсан гаруудыг чихдэх хэрэгтэй

Зочин (202.9.*.*)
2018-03-10 10:00:17
Энэ хэдэн мал нь бүгд үхчихвэл бүр амар

Зочин (122.201.*.*)
2018-03-10 09:59:47
Алдарт тагнуулын байгууллага маань юу хийгээд суугаад байна вэ? Эдгээр овчний вирусыг санаатайгаар тарааж, ашиг гаргаж вакцин зардаг нохдууд байдаг тухай яриа сошиалд тараад удаж байна. Хэрэв тийм бол эдгээр хумуусийг олж шийтгэх хэрэгтэй ш дээ. Баянголын аманд гэхэд хэд хэдэн малтай айл ой мод тулээд амьдарч л байна. Онгорсон жил шулхий гарч зусландаа гарч чадаагуй айл олон байгаа. Хот орчимд малтай айл байлгахгуй гэсэн хууль яачаад ийм айлууд байгаад байгааг ойлгохгуй байна.

Sss (202.21.*.*)
2018-03-10 09:52:06
Uxej l baig. Baigaliin shalgaral. Chanartai xediigee avch uldej bai. Too tomshgui urjuulex sanaatai. Vakcinaa uursduu xudaldaj av

Зочин (27.123.*.*)
2018-03-10 09:51:30
Сумын малын эмч нар муу ажиллаж байна. Засаг дарга ялангуя багийн засаг дарга нар хаана шүлхий гарах магадлалтайг сайн мэдэж байх ёстой.

Зочин (27.123.*.*)
2018-03-10 09:51:30
Сумын малын эмч нар муу ажиллаж байна. Засаг дарга ялангуя багийн засаг дарга нар хаана шүлхий гарах магадлалтайг сайн мэдэж байх ёстой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ