УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхав

Түгээх    
2018-03-10 12:38:40 - Улс төр

uihБүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхлаа. Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй нөхцөл байдалд болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хөндөн ярилцав.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай УИХ-ын даргын хувиар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өмнө айлчилж байсан үетэй харьцуулахад Турк Улсад бүтээн байгуулалт ихээр хийгдэж, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарчээ. Энэ бүхэнд ноён Ерөнхийлөгч Таны манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Режеп Тайип Эрдоган 2005, 2013 онд Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан, хуучны танил, дотны нөхөд юм.

УИХ-ын дарга М.Энхболд олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байдгийг тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд тогтонги байдалд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, барилга, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо. Эдгээр хамтын ажиллагааны үндэс нь эцэг дээдсээс уламжилсан хоёр орны угсаа гарлын түүхэн хэлхээ холбоонд байдгийг тэрбээр онцлоод, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэлээ.

Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоган Туркийн хөрөнгө оруулалтыг сонирхсон салбарт чиглүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов. Тэрбээр Монгол Улс, Монголын ард түмнийг бид ах дүүсээ хэмээн хүндэтгэдэг хэмээн онцлоод, боловсрол, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтран ажиллах зарим саналыг тавив.

Тухайлбал, Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаарх УИХ-ын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байна гэв. Түүнчлэн Истанбул хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдэж байсан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуйн салбар, түүхий дотор мах, махан бүтээгдэхүүний импорт хийх боломжийг судалж үзэхээ амлалаа.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Р.Т.Эрдоганы тавьсан Монголд үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын асуудлыг зохистой шийдвэрлэх саналыг дэмжиж байгаагаа тэмдэглэж, холбогдох байгууллагууд хоёр талын эрх ашигт нийцсэн, тохиромжтой шийдлийг олно гэдэгт итгэж байна гэлээ.

М.Энхболд, Р.Т.Эрдоган нар ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү өндөр түвшинд хүргэсэн, тодорхой томоохон үр дүн гаргасан амжилтаар угтахын тулд энэ өдрөөс эхлэн хоёр тал хичээн чармайх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэлээ.

Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоган БНТУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс, Монголын ард түмэнтэй улам илүү дотно харилцаж, ах дүү ёсоор туслан дэмжиж, үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл болохуйц хамтын ажиллагаа өрнүүлэхэд хэзээд бэлэн байх болно гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболдод мөн өдөр Анкара хотод буй Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Эзэн Богдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрбээр энэхүү хүрээлэнг бий болгох, хөшөө босгох санаачилгыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа гаргаж байжээ. Энэ нь Чингис хааны гадаад орон дахь анхны хөшөө болж байсан түүхтэй юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Анкара хотоос мэдээлэв.

uih



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (202.179.*.*)
2018-03-12 07:57:13
М.Энхболд даргад амжилт хүсье

Зочин (103.212.*.*)
2018-03-11 14:08:51
Гадаад худалдаагаа өргөжүүлэх нь эхний ажил байна.

Зочин (213.55.*.*)
2018-03-11 06:49:00
Улс нь өртэй хэцүү байхад гийгүүлсэн юмгүй байж татвар төлөгдийн мөнгөөр олуулаа зуаалдгаа больвол яасийм

Зочин (103.57.*.*)
2018-03-10 21:10:25
Хэзээ нэгэн цагт Сири улсын иргэний дайн дуусна. Тэр үед нь Монгол улс урьдын сайн харилцааг сэргээж Сири улсын бүтээн байгуулах ажилд жаахан хувь нэмрээ оруулах нь зөв. Ийм учир Турк болон Сири харилцааг анхаарна. Монголд ажилгүй хүмүүс олон бий, ядаж тэдний энх тайвны бүтээн байгуулалтанд оролцуулах боломж гарна.

Зочин (103.57.*.*)
2018-03-10 20:18:04
Монгол улсын тусгаар тогтнолыг анхнаас нь дэмжиж ирсэн Сири улсыг яагаад тоохгүй байна вэ. Турк манай улсын гадаад хамтын ажиллагаа хөгжсөн орны нэг. Монгол улсын гадаад харилцааны яам хэт нам жим байх нь зөв үү.

Зочин (202.9.*.*)
2018-03-10 18:39:20
энэ муу долир хятад чинь харин яахлээрээ эрдогантай уулздаг билээ бүр сэжиг төрчлөө байна анхаарал сэрэмжтэй байцгаагаарай манайхаан

Зочин (202.179.*.*)
2018-03-10 17:20:40
Иргэдтэйгээ уулзах улаан нүүргүй болсон хулгайч ингээд гадаадад төрийн мөнгөөр тансаглал л. Бид төсвийн мөнгөөр хулгайчдыг тэжээж байна

Зочин (150.129.*.*)
2018-03-10 14:40:00
бөөнөөрөө фото авахуулах гэж явжээ малнууд

Зочин (150.129.*.*)
2018-03-10 14:39:09
наад долийсон хулгайч хятад чинь буухаа мэдээд тэнээд байна. Курд терроруудад захиалга өгөөд тонилгочоочээ

www.terbum.mn (66.181.*.*)
2018-03-10 14:00:18
www.terbum.mn

www.terbum.mn (66.181.*.*)
2018-03-10 14:00:17
www.terbum.mn

Вап (103.57.*.*)
2018-03-10 13:36:29
Авилгын загалмайлсан эцэг долир М.энхболд гэж

Зочин (66.181.*.*)
2018-03-10 13:12:55
Хятадад байдаг, Буриадад бдаг гэж сонссон, тэгвэл энэ Чингисхааны гадаад оронд бдаг 3дахь хөшөө болно.

Зочин (66.181.*.*)
2018-03-10 13:12:55
Хятадад байдаг, Буриадад бдаг гэж сонссон, тэгвэл энэ Чингисхааны гадаад оронд бдаг 3дахь хөшөө болно.

Зочин (66.181.*.*)
2018-03-10 13:12:54
Хятадад байдаг, Буриадад бдаг гэж сонссон, тэгвэл энэ Чингисхааны гадаад оронд бдаг 3дахь хөшөө болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ