Мөнгөн ус илэрсэн сургуулийг түр хугацаанд битүүмжиллээ

Түгээх    
2018-03-12 08:09:29 - Орон нутаг

Увс аймаг мөнгөн усанд “живлээ” гэж хэлэхэд буруудахгүй нөхцөл байдал үүсээд байна. Ингэж хэлж буйн учир нь тус аймагт сар орчмын хугацаанд буудал, орон сууцны хороолол, сургуулийн орчноос мөнгөн ус илэрсэн гурван тохиолдол бүртгэгджээ.

-ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ МӨНГӨН УСААР ТОГЛОДОГ БОЛСОН УУ-

1. Хоёрдугаар сарын эхээр анх Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу гэх хүний эзэмшлийн “Гранд” буудлаас мөнгөн ус илэрсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр тус зочид буудал байрлаж байсан хүнд мөнгөн ус байна гэсэн дуудлагаар газар дээр нь очиж мөнгөн усыг хураан авч, ариутгал саармагжуулалт хийжээ.

2. Улаангом сумын гуравдугаар багийн Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугч иргэний гэрт мөнгөн ус алдсан гэх дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллан тухайн айлд асгарсан мөнгөн усыг соруулан авч, ариутгал хийсэн байна. Харин тухайн айлын унтлагын өрөөнөөс илэрсэн 1,2 грамм мөнгөн Онцгой байдлын газрын алба хаагчид тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөж, соруулан авч аймгийн Цагдаагийн хүлээлгэн өгсөн байна. Одоогоор тухайн өрөөнд хэчнээн грамм мөнгөн ус алдагдсан, хэн хаанаас ямар зорилгоор оруулж ирсэн бэ гэдгийг тогтоохоор Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Тус аймгийн мэргэжлийн хяналтын дарга Ц.Мөнхбаяр хэлэхдээ “Уг айлд мөнгөн ус асгарсан тогтоогдоод, Онцгой байдлын газраас цэвэрлэгээ, ариутгал, мөнгөн усны ууршилтыг саармагжуулах арга хэмжээг удаа дараа авсан. Ингэсний дараагаар 2018 оны гуравдугаар сарын 1-нд тухайн агаар орчинд мөнгөн усны ууршилт үлдэгдэл байгаа эсэхэд баталгаажуулах зорилгоор 17-р байрны нийтийн эзэмшлийн талбайгаас мөн оршин суугчдын орон байрнаас нийт 14 өөр орчноос шинжилгээг хийсэн. Шинжилгээг MNS6183:2010 стандартаар "агаар дахь мөнгөн усны уурыг тодорхойлох" мөнгөн усны аналиторын аргаар үзэхэд тухайн агаар орчинд мөнгөн ус илрээгүй. Шинжилгээний дүн нь мөнгөн ус асгарсан орчинд саармагжуулалтын арга хэмжээг сайн хийснийг харуулж байна.” гэлээ.

3. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд Улаангомын Цогцолбор нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны бага ангиас мөнгөн ус илэрчээ. Онцгой байдлын газар болон цагдаа, мэргэжлийн хяналтынхан газар дээр нь ажиллаж, мөнгөн ус илэрсэн ангийг битүүмжилж, цонхыг нь онгойлгоод явжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ангид сурдаг хүүхэд гэрээсээ мөнгөн ус авч сургууль дээрээ ирсэн аж. Уг мөнгөн ус нь халууны шилний мөнгөн ус байсан бөгөөд 0,16 грамм байсан гэдгийг ч эх сурвалж мэдээллээ.

-МӨНГӨН УС ИЛЭРСЭН СУРГУУЛИЙН БАЙРЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ-

Увс аймгийн Цогцолбор нэгдүгээр сургууль дээр мөнгөн ус алдагдсантай холбогдуулан аймгийн онцгой комиссын хурал хуралдаж мэргэжлийн байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна. Тодруулбал аймгийн засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга С.Батжаргал нар өчигдөр Цогцолбор нэгдүгээр сургууль дээр явагдаж байгаа ариутгах халдваргүйжүүлэх ажилтай танилцаж, тус сургуулийн удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Цогцолбор нэгдүгээр сургуулиас авсан мөнгөн усны тархалтын хэмжээ Галданбошигтын 17-р байрнаас авсан шинжилгээнээс өндөр гарсан аж. Тиймээс хүүхдүүдээс авсан шинжилгээг өчигдөр онгоцоор Улаанбаатар руу явуулжээ.

2018 оны гуравдугаар сарын 09-ны өдрөөс эхлэн тус сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг чөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлалын үндэсний лабораторт 86 хүний шээсний шинжилгээг авч хүргүүлсэн. Мөн МХЕГ-аас шинжээч урьж ирүүлж 72 хэсгийн агаараас сорьц авч анги тасалгаануудад байгаа хордолтын хэмжээг тодорхойлохоор ажиллаж эхэлжээ. Аймгийн ОБГ-аас 39 өрөө тасалгаанд нийт долоон удаа ариутгах халдваргүйжүүлэх, элс асгах, агааржуулалт оруулах, мөн хэрэглэгдэж байсан материалуудыг устгалд оруулах зэрэг ажлыг хийж байна. Мөн Цагдаагийн газраас хүүхдүүдээс мөнгөн устай холбоотой мэдээ мэдээллийг тодруулах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Малчин (119.40.*.*)
2018-03-12 12:45:23
Нэг их сүржигнээд яахав дээ, агааржуулалт л сайн байх хэрэгтэй. Мөнгөн ус ердийн нөхцөлд шингэн төлөв байдалд байдаг цорын ганц металл. Шингэн байхдаа ямар ч хор үзүүлэхгүй, харин ууршиж, уураар нь амьсгалах л хортой. Зэс утас, ялтас ашиглан хэрэв нүдэнд үзэгдэж байгаа мөнгөн ус байвал сайн наалдуулж, химийн хэлээр бол амальгам үүсгэж авдаг юм шүү.

Зочин (202.21.*.*)
2018-03-12 10:42:26
Галданбошигтын байрнаас авсан мөнгөн усны тархалтын хэмжээг ариутгал халдваргүйжүүлэлтийг удаа дараа хийсний дараа авсан харин Цогцолбор 1-р сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс өмнө авсан шүү. үнэн зөв мэдээлэл олон нийтэд хүргээрэй

Зочин (202.21.*.*)
2018-03-12 10:42:25
Галданбошигтын байрнаас авсан мөнгөн усны тархалтын хэмжээг ариутгал халдваргүйжүүлэлтийг удаа дараа хийсний дараа авсан харин Цогцолбор 1-р сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс өмнө авсан шүү. үнэн зөв мэдээлэл олон нийтэд хүргээрэй

zochin (103.10.*.*)
2018-03-12 09:36:30
Haluuni shilnii mungun us gedgiig yaj togtooson yum be?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ