Д.Сугар чухал уу, МАН-ын нэр хүнд чухал уу. Цэцээс түүнийг “сугалаач”

Түгээх    
2018-03-12 08:13:35 - Улс төр

sugar

-Д.СУГАРЫН “ШАЛГУУЛАХАД БЭЛЭН” ГЭЖ МЭДЭГДДЭГ ХУУЧИН
ТЕХНОЛОГИ ДАХИН ДАВТАГДЛАА-

Д.Сугар саяхан ““Эрдэнэт”-ийн асуудалтай нэр нь холбоотой бол хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад, 461 дүгээр хорих ангийн үүдэнд очно”  гэж том дуугарсан. Үүнийг нь манай хөвөгч масс “Уухайс” гэж хүлээж авч байгаа юм. Дараа нь, Д.Сугарын “Стандарт” банк руу бичсэн захидал ил боллоо. Захидалд “Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын болон хувьцаа эзэмшигчдийн ямар ч тогтоол үйлдвэрийн ерөнхий захирал Ганзориг-ийн эрх мэдэлд хязгаарлалт хийхгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын даргын хувьд би баталж байна” гэж дурджээ.

Нэг ёсондоо  “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байсан Д.Сугар “Ч.Ганзориг энэ гэрээнд баталгаа гаргаж, гарын үсэг зурсан нь ямар ч асуудалгүй” гэдгийг дээрх захидлаараа баталж өгсөн нь энэ юм. Тэгвэл уг баримт олон улсын арбитрын шүүхийн “Эрдэнэт”-ийн талаарх 357 хуудас материалд огт хавсрагдаагүй. Үүнийг тэд олж чадаагүй гэвэл уншигч та итгэх үү. Гэтэл цаад Д.Сугар гээч хүн чинь эдгээр 357 хуудас материалд нэр нь орсон л байвал шууд цэцийн гишүүнээсээ татгалзаад, “Намайг хорь” гэсээр, 461 анги дээр өөрөө очно гээд ам алдчихсан шүү дээ.

Одоо тэр харин чимээгүй, ажин түжин хэвээр хөшигний араас тоглолтоо хийсэн хэвээр л байна. Юун тэр очиж хоригдох. Үргэлжлүүлээд ямар мессижүүдийг нийгэмд өгч эхэлнэ гээч. “Д.Сугар хувь хүнийхээ хувьд гэрээн дээр гарын үсэг зурсан бол шууд л хэлчих байсан. Тэр угаасаа л тийм хүн”, “Хөөрхий, гарын үсэг нэрээр олон жил гүтгүүлж, яахаа мэдэхээ байлаа шүү дээ. Ч.Ганзориг, Д.Сугар нар”, “Улсынхаа ганц сайн үйлдвэрийг эрсдэлд оруулсан Ш.Батхүүд хариуцлага тооцуулъя” гэхчлэн хөвөрч өгнө. Угаасаа ингээд бичээд эхэлсэн байгаа. Тэр ийм байдлаар л тоглолт хийж ирсэн.

Д.Сугарын энэ “Хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж хэлээд, дараа нь замхардаг технологи чинь шинэ юм биш. Түүнийг Төрийн өмчийн хорооны дарга байх үед МИАТ-ын “Дайны эрсдлийн сан”-гаас 700 сая ам.доллар мөнгө угаах замаар алга болж, Д.Сугарын Японы баячуудын хороололд үнэтэй байр авсан зураг хэвлэлүүдээр гарч, нэгэн үес айхтар дуулиан дэгдсэн. Нэлээд хожуу дэгдсэн уг дуулианы үеэр Д.Сугар “Хуулийн байгууллагынхан намайг нэг ч удаа дуудаагүй, дуудвал дуртайяа очно” хэмээж байв.

Гэтэл яг ачир дээрээ шүүхийн байгууллагаас Д.Сугарын цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх замаар, МИАТ-ын асуудлыг үргэлжлүүлэн шалгуулах хүсэлт тавьж, түүнийг нь цэц хүлээж аваагүй. Мань хашир хэрэг ид бишдээд эхлэх үеэр буюу 2012 оны сонгуулийн өмнө Цэцэд шургалж амжсан. Хачин нь, цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авах эсэхээ Цэц өөрөө шийддэг. Тиймээс ч Д.Сугарыг цэцэд шургалаад хоёр жил болсон хойно шүүх хүсэлт гаргасан тул чоно үүрэндээ өлзийтэйн үлгэр түүнийг дайрсан юм.

-ГАЙТАЙ “ГАНЦ” ЗААЛТ-

Д.Сугарыг цэцэд байлгаад байгаа, тултал нь хамгаалдаг нэг чухал заалт бий. Тэр нь, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1 дэх “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно”  гэх заалт.

Цэцийн гишүүн УИХ-ын гишүүн шиг бүрэн эрхтэй тул тэр тэндээ аль болох удаанаар үүрлэх ашиг сонирхолтой гэсэн үг. Хэрэвзээ цэцээс мултрах юм бол, түүнийг алдарт МИАТ-ын асар их мөнгө угаасан хэрэг хүлээж байна. Дээр нь нэмэгдээд “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалан зээл авахыг зөвшөөрсөн хүнд хэрэг. О.Баасанхүү гишүүн “Ш.Батхүү, Г.Алтан нарын жижиг жараахайнаас илүү улс төрийн томчуудаа шалга” гээд орилоод байгааийн гол учир энэ. Харамсалтай нь, хуулийн байгууллага өнөөдөр Д.Сугарыг шалгах эрх байхгүй.

Яг энэ цэцийн гайхалтай хамгаалалт дор Д.Сугар бүгж, хэвлэл мэдээлэл, сошиал ертөнтөөр өөрийгөө буруугүй гэсэн өнцгөөс өрөвдүүлэх, чин шударгуу дүрийг тодруулах ажиллагааг идэвхжүүлээд байна. Хамгийн инээдтэй нь, тэр масст ингэж нөлөөллөө гээд яах ч билээ. Д.Сугарын пиарт дотооддоо хууртлаа гэхэд Арбитр, Дэлхий үүнийг үнэмших үү гэсэн хошин асуулт эндээс гарч ирнэ. Чухам үүнийг өөрөө хэрхэн тооцоо бол.

-О.БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙ “ГОЦЛОЛ”

Саяхан О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийж, Д.Сугарыг хамгаалаад байгаа гайтай ганц заалтын эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. Тэр угаасаа л байнга шахам тэмцэнэ гэж мэдэгдэл хийдэг хүн. Гэхдээ гарц, гаргалгаагаа сайн хардаг зангаа энэ удаа ч тавьсангүй.

Тэрээр УИХ-ын гишүүнийхээ хувиар Үндсэн хуулийн 5.1 дэх /дээр ишлэн үзүүлсэн/ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргах аж. Энд ялгаатай хоёр зүйл байна. Хэрвээ энэ гомдлыг иргэн гаргавал цэц дээр хэлэлцэгдэнэ. Харин УИХ-ын гишүүн гаргасан тохиолдолд эхлээд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэн дэмжигдвэл УИХ-аас тогтоол гаргах боломжтой юм байна. Тэр нь цэц дээр хэлэлцэгдэж, эцэслэгдэнэ.

Ер нь бол, эцсийн дүндээ асуудал цэц дээр очих нь тодорхой ч УИХ-аар дамжиснаар илүү хараат байдал үүснэ гэж горилжээ. Санадаг л санаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх бодит байдлыг УИХ-ын гишүүдийн асуултад хариулах нэрийдлээр нийтэд мэдээлээд, дараа нь “Намынхаа авлигачидтай тэмцэнэ” гэж зарласан. Энэ нь намынхаа мөнгөтэй, лугшсан эрхмүүдтэй массын дэмжлэгтэйгээр үзэлцэх санаа гэсэн хүлээлт үүсгээд буй. Тэгэхээр О.Баасанхүү гишүүний гоцлол бас чиг хоосон зүйл биш юм.

Том утгаар нь бодсон ч тэр бид улсынхаа өч төчнөөн хөрөнгийг зарж үрж идчихээд, дараа нь хаа нэгтээ очоод бүгчихдэг эрхмүүдтэй одоо тэмцэх цаг болсон. Хэрвээ хүсвэл Д.Сугарыг цэцээс эрх баригчид өөрсдөө л сугална. Тэд бас чиг удаан дарж нуулаа. Одоо Д.Сугар чухал уу, намын нэр хүнд чухал уу гэсэн асуултын өмнө МАН иржээ.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 53

Зочин (202.9.*.*)
2018-03-18 13:44:15
АТГ _Н ДАРГЫГ ЭХЛЭЭД ОГЦРУУЛААЧЭЭ .ТЭГЭЭД СУГАР МЭТИИН ШААРНУУДЫГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ

zochin (150.129.*.*)
2018-03-14 21:39:56
Хятад шүүхээр түүнийг шүү,МОНГОЛ УЛС бгадна Сугирыг шүү

Зочин (27.123.*.*)
2018-03-14 19:12:37
MAN Bathuu terguutei hulgaich nartaa hariutslaga tootsoj yaliig ni uuruulj ulsiig hohirolgui bolgohgui bol MAN -iig ireh songuuli bolon tsaashdaa Ono Monhod Noirsuulayaa

мгл (43.242.*.*)
2018-03-14 17:13:52
БатХүү луйврын аргаар МАНдаа санхүүжилт авчирсан бол Сугар зүгээр л идсэн

Зочин (58.136.*.*)
2018-03-14 16:46:37
Тэр хар тамхи наймаалаад байгаа хүүхэддээ нуусан,идсэн юмнаасаа өгч тэр наймаанаас нь салгаач эцэг Сугар, чи эх орноо хувхайруулах ажил хийж, хүүхэд чинь үр үндэс угсаагаар нь устгах ажил хийгээд эхэлчихлээ ш дээ мал аа,авсандаа авч орох гээд бгаа муу,ямарчавсан адилхан л яяяя

Харвалт (58.136.*.*)
2018-03-14 16:40:09
Цус харвахад саажилт,тархины үйл ажиллагаа дорой болно,энэ нөхрөөс өөр мгэггүй хүн үндсэн хуулийн манаач хиймээр. Байх юм,яая даа энэ харвалттай новшийг,бүрэн харвачихгүй таталдаад л энд тэнд шургачихсан байх юм,ёстой нэг хог юм аа

Зочин (122.201.*.*)
2018-03-14 12:17:52
АН, МАН хоёрт адилхан чанар бий. Асуудалтай хүмүүсээсээ салж чаддаггүй. АН засгийн эрхийг авахдаа хамгийн түрүүнд Баярцогтыг намаасаа гаргах ёстой байсан. Гэвч тэд тэгээгүй. Баярцогт дээрээ нэмээд хавийн гологдлуудыг эгнээндээ элсүүлсэн. Энэ нь л тэднийг сонгуульд унагасан. Одоо МАН Баяр, Нямдорж нараасаа салах түүхэн шаардлага тохиож байна. Гэвч тэд бас л тэвчихгүй. Гол нь энд нэг байж болох үндэслэл нь бүгд тэдгээр гологдлуудтайгаа эрх ашигаараа холбоотой байх явдал юм.

zochin (202.9.*.*)
2018-03-13 19:06:49
Xarvaas xyiten tsaraitai

Зочин (202.179.*.*)
2018-03-13 16:35:12
Сугарыг шоронд хий

Зочин (202.179.*.*)
2018-03-13 15:53:33
Энэ газар нутгаа худалдаж, хөрөнгөжсөн, идсэн уусан нь нотлогдсон хүмүүсийн үр хүүхдийн зургийг олон түмэнд үзүүлж, үр удмаар үүрд жигшэж, Монгол орны газрын хөрсөн дээр гишгэх эрхий нь 9 үеэр нь хасая.

Зочин (64.119.*.*)
2018-03-13 12:05:32
manang ustgah gantc hvn enhbayrl bn .busadni jvjig gar hulvvdni

ф (66.181.*.*)
2018-03-13 11:16:45
үндсэн хуулийн цэц бол найдвартай хана хэрэм цайз та нар сугарыг яаж ч чадахгүй

Зочин (202.9.*.*)
2018-03-13 10:21:15
Сугар хулгайчаар туг тахь.Монголын төрд дахин ийм бузар явдал гарга.

Иргэн (202.9.*.*)
2018-03-13 09:42:52
ЦЭЦЭЭС ОРОГНОЛ ХҮССЭН СУГАРЫГ АРД ИРГЭД БИД СУГА ТАТАЖ ЧАДНА ГЭЖ ТӨЛӨГТ БУУХ ЮМ ДАА

Мэдээж (202.72.*.*)
2018-03-13 09:24:19
НАМЫН НЭР ХҮНД ХАМААГҮЙ ЭЭ БҮГД УГ ХУЛГАЙГААС ХУВИА ХҮРТСЭН УЧИР НЭГИЙГ НЬ БАРИВАЛ НИЙТЭЭРЭЭ БАРИГДАХААС АЙГААД. ХАМГААЛААД БАЙГАА ЮМ

ЗОЧИН (27.123.*.*)
2018-03-13 02:08:20
СОНИН БАЙГАА БИЗ,ЭРДЭНЭТИЙГ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВАХАД ХАМ ОРОЛЦСОН НЭГ ХУЛГАЙЧ НЬ ҮХ-Н ЦЭЦЭД ОРЖ БҮГЭЭД ХУУЛИАР ХАМГААЛАГДЧИХСАН ТЭНД БҮГЭЖ БАЙДАГ,ИЙМ ХУУЛЬТАЙ,ТӨР,ЗАСАГТАЙ УЛС МӨХӨЛРҮҮГЭЭ ЯВАХААС ЯАХАВ.

өмнө зүгийн хүн (202.9.*.*)
2018-03-12 20:24:26
сугар шиг луйварчид үхэр монголуудад ихээ олон заяаваа. тэгваа үхрүүд улам хүч чадалгүй өрөнд орж өтөнд баригдвал маньд сайнаа.

Zochin (112.72.*.*)
2018-03-12 18:52:48
Улсаа худалдсан Сугар чи өөрөө зайл! Өрөө өөрийн хөрөнгө болон биеэр төлж хохиролгүй болгооч.Юун хуульч гэж, хүн мөнүү

эсэргүү (66.181.*.*)
2018-03-12 15:56:04
сугар хэрэгтэй юу намын нэр хүнд хэрэгтэй юу 65 малаа сонгууль дахиад болно шүү

Иргэн (202.9.*.*)
2018-03-12 15:41:42
МАН ГЭХЭЭСЭЭ ЦЭЦ ЦЭВЭРШЭЭЧЭЭ .СУГАР ГЭЖ ЮМ ЮМАНД ХУТГАЛДСАН ХҮНИИГ ЦЭЦЭЭСЭЭ ЗАЙЛУУЛААЧЭЭ .ИИМ ХОГ ШААР ЦЭЦЭД БАЙХААР ХУУЛЬ ЦЭЦЭД ИТГЭЖ ҮЛ ЧАДНАМ

Зочин (202.179.*.*)
2018-03-12 14:34:03
Sugar huuriig haraalaar tonilgo

z (49.0.*.*)
2018-03-12 14:13:47
turiin munguur togloj uguh yumaa

Зочин (64.119.*.*)
2018-03-12 13:35:31
Mongol chuhal

Зочин (64.119.*.*)
2018-03-12 13:35:24
Mongol chuhal

Зочин (103.26.*.*)
2018-03-12 13:31:52
наад долироо зүгээр л машинаар хальт ширгэчих

ИРГЭН (124.158.*.*)
2018-03-12 13:19:54
Намын нэр барьсан толгойноосоо эхлээд хулгайч,луйварчид ...,цадах болоогүй юу мангасуудаа

Kkk (202.9.*.*)
2018-03-12 13:19:16
Xa xa ulam doliichoo yu da.harawah n dee.harawaad horigdohgvi nuhur bn da naad dolir chini

тт (202.9.*.*)
2018-03-12 13:04:02
ДОЛИЙСОН ХҮҮР

Зочин (202.9.*.*)
2018-03-12 12:55:06
Сугарыг сугалж намын нэрээ цэвэрлэе!

Зочин (202.21.*.*)
2018-03-12 12:44:23
Новш

zochin (27.123.*.*)
2018-03-12 12:33:56
Ene Sugar chini tsirkiig Dagvadorjid luivardaad avaad ogson dolir shuudee !

mongol (183.51.*.*)
2018-03-12 12:25:02
ene Sugar gesen novshiig yagaad bailgaad baidag uym be?er ni Mongolchuud boslogo hudulguun gargaj tuuniigee demjin ene deer baigaa 90 onoos hoish tur bariltssan buh huniig shuuj umch hurungiig ni huraaj gadaad uruu hangalttai darj ard tumend ch taraah bolomjtoi uym baigaam daa.Daanch ard tumen ni aimhai, negdej chadahaa baisan teneg,malnaas ch dor bolson ard tumen.Hohi ni ee.

Ганаа (139.5.*.*)
2018-03-12 11:34:25
Сугар хулгайчын идсэн уусныг заримыг нь гаргаж бичсэн байна. Ер нь Цэцийн тухай хуулийн тэр балай заалтыг хэн хэзээ оруулж батлуулсныг процетураар нь гаргаж бичхийг хүсье. Улсын хөрөнгө идсэн хүмүүст хариуцлага тооцдог, хөрөнийг нь улсын орлого болгодог заалтуудыг санаатайгаар үгүй хийж, гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бонино болгосон,идсэн уусныг нь өршөөдөг /2008 оны татварын өршөөлийн хууль, 2015 оны эдийн засгийн ил тод байдлын хууль/хуулийг шинээр гаргасаны дүнд эрх мэдэлтнүүд идэж язартлаа баяжсан, эх орны баялаг цөлмөгдөж олон түмэн ядуурсан. Хуулийн эдгээр өөрчлөлтүүд голдуу АН-н олонхийн засаглалын үед гарч байсан байх юм. Эцсийн дүндээ АН-ын бодлого АН-аар дамжиж МАНАН-г үүсгэн хэрэгжиж байгааг нотлоод байна шүү.Сугар, Баяр, М.Энхболд, Бадамжухай, Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж, Бат-үүл нарын хулгайчуудыг эхний ээлжинд бууддах хэрэгтэй.

Зочин (202.21.*.*)
2018-03-12 11:15:54
МАНАН-гийн томчуудын өрөөсөн бөлдөг нь Хурц-д, өрөөсөн нь Сугарт байдаг. Дургүй хүргэсэн, өөрөөр нь оролдсон болгоны бөлдөгийг эд нар гаргаж ирээд атгахад уг этгээд дор нь орилж "больё оо Хурцаа, Сугар ахаа" гээд нам болдог гэнэ шүү.

Zohcin (203.91.*.*)
2018-03-12 11:15:00
Sugat gedeg hulgaichiig baraid horihin zuv ushuu ih hulgaichuud baiga MAN buged gemt hergten gedgene oilgomjtoi bolson

Зочин (139.5.*.*)
2018-03-12 10:37:22
МАН чадахгүй бүгдээрээ Сугар шүү дээ. Хүрэлсүх мөн адил казиночин

MGD (124.158.*.*)
2018-03-12 10:31:19
baigaa ni 1921 onii huvisgalaas umnuh uyetei adilgui baina gej uu?Ene niigemd Shudarga,Uneniig l togtooh tsag hediinee bolson.Ard tumnee sonsoh tsag hediinee bolson.Alban tushaalaar haitsailagdan amia hamgaalagchidaas salah tsag hediinee bolson.Yadarsan ard tumend niigmiin uurchlult, shinechleliin tuluu temtsehed aldah zuil ugui bolson.Hervee ene tsag uyed Erunhii Said,Namiin darga Uls turiin baiguullagiin manlaillaa es heregjuulj chadvaas aldah bolno.Niigmiin uurchlult shinechleliig ug Uls turiin Namuud manlailj,neg zohion baiguulaltan door ard tumnee zuv udirdaj hiivel chadahgui,butehguin zovlon ugui de.Ard tumend aguu huch ni bii.

MGD (124.158.*.*)
2018-03-12 10:18:31
Ard tumnii unenii tuluu setgegdlee buhimdsan,eldev ug,hellegeer ilerhiilj baigaag erhbish MAN-iin Dargiin huvid,MU-iin Erunhii Saidiin huvid,Anh ard tumendee amlasan amlaltaa bodson ch U.Hurelsuh hudluh tsag bolson yum bish uu?Ard tumnees iluu hudulguh huch ugui shuu dee.Niigmiin husisgaliin tuhai ard tumen uur uursdiin medlegiin hureend olontaa durdaad udaj baina shuu dee.Unuudur Mongol Ulsad Niigmiin ers Uurchlult,Shinechlel hiih tsag ni bolson.Marksist onolooor huvisgaliin tohiroo burdeed baina gej bi uzdeg.Gehdee 1917 onii Orosiin Huvisgaliin orchin uyiin hugjil,devshildee tohirson niitiig hamarsan niigmiin shinechlel,uurchlultiin tuhai yum shuu dee.Ard tumen Hurungutnii huvisgalaar bayajsan tsuun toonii bayachuud,tumnii nereer erh medlee ashiglaj,uls eh oron,ardaa tumnee yaduural,ur tulburt unagasan dotoodiin bolood gadaadiin ed bayalag,ungu mungund shunagsdiin huld tuildan yadarch

Зочин (65.49.*.*)
2018-03-12 10:08:13
mongol yalna gd bsan haa bnaa iim daliisan avilgachid yalchaad bgaan bishuu yerunhiilugch ta helsen ugendee baildaa buh hun zorigtoi tuushtai bh gj bodson hudlaa baisan gejuu

Зочин (202.9.*.*)
2018-03-12 10:02:14
ӨӨ ХӨӨРХИЙ ЭНЭ ЧИНЬ ЦЭЦЭД БАЙСАН ЮМ УУ?СЭРГЭЛЭН Л ХҮН ЮМ.ТЭМҮҮЛЭНГИЙН ААВ ХААЧСЫН?ЭСРЭГ НАМ ДАРААГИЙН СОНГУУЛИАР САЙХАН СЭДЭВТЭЙ Л БОЛЖ.

харамсаж байна (66.181.*.*)
2018-03-12 10:00:12
МАН нэрээ бодож байгаа бол зөвхөн сугараар тогтохгүй олон хүнийг УИХ, төрөөс зайлуулах ёстой. Газрын наймаанд байнга холбогддог М. Энхболд, оюу толгойн гэрээг авлигадсан С. Баяр, ....хэмээн жагсаал үргэлжлэх болно. Одоо эрдэнэтийн Гонзориг, очирхүү ,...

Зочин (64.119.*.*)
2018-03-12 09:51:37
Энэ муу хар далийсан хулгайчийн бүх хөрөнгийг нь хурааж талбай дээр түмэн олний нүдэн дээр толгойг нь авах хэрэгтэй тэгээд бусад хулгайч нарыг өөрсдөө хулгайлсан зүйлээ улсад тоо ёсоор нь тушаах хугцаа өг хугцаа хэтэрсэн үед нь хүчээр хөрөнгийг нь хурааж талбай дээр цаазлаж хэрэгтэй одоо яарах хэрэгтэй

рлд (139.5.*.*)
2018-03-12 09:36:42
Баярыг байхад Сугарын.боов.монголын төрөөс.сугарахгүйээ кк

зочин (139.5.*.*)
2018-03-12 09:30:00
МАН, АН-ыг татан буулгах хэрэгтэй.Хулгайчууды үүр уурхай болсон газрууд.

зочин (103.212.*.*)
2018-03-12 09:16:54
Өнөө үеийн монголчууд яасанч их хүний мууд дурладаг болчихсон юм.Энэ Сугар гэж нөхөр өөрөө их л итгэлтэй хэлж байсан.Би ч түүний үгэнд итгэж байна.Хуулийнхан шалгаад нэг талд нь гаргачихмаар юм.Тэгвэл амаршүү дээ.Баасанхүү бол зүгээр орилж явдаг овилгогүй амьтан шүү дээ.Түүний үгээр үг хийх нь тэнэг хэрэг

Зочин (203.91.*.*)
2018-03-12 09:09:39
Өнөөдөр улс оронд нүүрлээд байгаа энэ гамшигтай тэмцэхгүй бол улс орон чинь мөхөх дээрээ тулаад байна. Бүх ард түмнээрээ нэгдэж тэмцэхгүй бол ард түмэнд эх орон гэх алга дарам газарч үлдэхгүй болох нь. Монголчуудаа нийлж нэгдэж тэмцэцгээе.

Зочин (202.55.*.*)
2018-03-12 09:04:15
amaa muriital idsen sda daa

зочин (202.179.*.*)
2018-03-12 09:00:12
МАН ыг ТАТАН БУУЛГА ЭХ ОРОНГҮЙ БОЛЛОО

pkxny (203.91.*.*)
2018-03-12 08:51:09
манай хуулийн байгууллагууд /АТГ/ яачихсан дүнкүүнүүд вэ,хүн өөрөө очиж хоригдьё, дуудвал яваад очьё гээд байхад юуч хийхгүй суугаад байх юм аа. энэ том ам гараад байгаа хүнийг дуудаад, байцаагаад 461 рүү нь явуулаач ээ

зочин (203.91.*.*)
2018-03-12 08:47:25
Нүд ам нь далийгаад харвачихсан, ямар ч чадамжгүй хулгайчаар Цэцийн гишүүн хийлгэх ч гэж дээ, арай ч дээ, үнэхээр хэлэх муу үг олдохгүй юм, үүгээр аль нэг намыг буруутгах, эсвэл дэмжих гэсэнгүй, Монгол Төрийн дээр аль нэг намд шургалсан хулгайч нар шургалчихаад байгаад л харамсч байна, Алив Ерөнхийлөгчөө зоригтойхон хөдлөх цаг болоогүй юу

Зочин (202.131.*.*)
2018-03-12 08:46:34
УИХ аль эрт Сугарт барьцаалагдсан нь тодорхой Мөн ч их баяжсандаа наад Сугар чинь Монголдоо бол тэрбумтан болсон байх. Лав л ӨВ аймагт нэг гайгүй буудалд аян замын дөрөө тайлахад Сугарын буудал ТӨХ дарга байхдаа бариулсан гэж яригдаж байна лээ. Гэх мэтээр МИАТ Эрдэнэт өөр юу байдгийн халаас биш бүр том уутны ам онгойлгож төрийн өмч завшсан байж мэдэх эр

Зочин (27.123.*.*)
2018-03-12 08:36:38
Энэ намд цэвэр хүн байхгүй бололтой. Татан буулга

Зочин (103.229.*.*)
2018-03-12 08:16:58
Сугар чухал! Яагаад гэвэл тэр улсаас хулгайлсан мөнгөөрөө МАНыг санхүүжүүлдэг, бас ихэнхийг нь бөлдөгдсөн бөлгөө.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-25 18:15:29 - Гадаад
Тэнгист 49 хоносон индонез хүүг аварчээ
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав
2018-09-25 17:45:41 - Хууль
Ц.Нямдорж сайдтай холбоотой хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин
Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 17:18:07 - Нийслэл
Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо
2018-09-25 17:14:07 - Нийслэл
Дэд төвүүдийг түшиглэн 10 мянган айлын орон сууц барина
2018-09-25 16:52:35 - Шар
Бяцхан охин хилэнцэт хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлджээ
2018-09-25 16:22:45 - Нийслэл
Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ
2018-09-25 16:17:01 - Орон нутаг
Хилийн боомтууд амарна
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 15:36:00 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав
2018-09-25 15:35:21 - Хууль
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
2018-09-25 15:18:35 - Гадаад
Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ
2018-09-25 15:14:17 - Улс төр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
2018-09-25 15:12:09 - Эдийн засаг
Архангай, Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” үргэлжиллээ
2018-09-25 15:01:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
2018-09-25 14:59:36 - Байгаль Орчин
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
2018-09-25 14:51:47 - Гадаад
Трамп Ким Чен Унтай хоёр дахь удаагаа уулзахаа мэдэгджээ
2018-09-25 14:28:56 - Улс төр
БАЙР СУУРЬ: Н.Энхбаяр МАХН-ын дарга МӨН, БИШ
2018-09-25 13:47:18 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 13:32:00 - Хууль
ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержан тэргүүтэй дарга нарын хүүхдүүд ИНЕГ-ын зардлаар гадаадад сурчээ
2018-09-25 13:13:17 - Хууль
“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлжээ
2018-09-25 13:01:59 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2535 төгрөгт хүрлээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 12:34:59 - Спорт
Хакухо М.Даваажаргал Төрийн ордонд зочилж байна
2018-09-25 12:14:28 - Шар
Монгол бүсгүй “Apple” компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна
2018-09-25 12:05:57 - Боловсрол
Нэгдүгээр сургуульд БСШУСЯ-ны албан тушаалтнуудын цохолттой 41 хүүхэд ирсэн гэв
2018-09-25 11:41:39 - Байгаль Орчин
Маргааш ихэнх нутгаар хүйтэрч, замын нөхцөл байдал муудах хандлагатай байна гэв
2018-09-25 11:00:20 - Орон нутаг
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
2018-09-25 10:59:24 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ
2018-09-25 10:43:21 - Улс төр
МАХН-ын дүрмийг Дээд шүүх бүртгэжээ
2018-09-25 10:40:47 - Гадаад
Италийн Флоренц хотод 21 настай монгол оюутан хүчирхийлэлд өртжээ
2018-09-25 10:39:29 - Улс төр
З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав
2018-09-25 10:28:57 - Хууль
ЗТХЯ-ны мэргэжилтэн хуурамч бичиг баримт үйлдэн авлигал авдаг нь тогтоогджээ
2018-09-25 10:24:16 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад айлчилж байна
2018-09-25 10:22:06 - Эдийн засаг
Ханш, шатахууны үнэ, инфляци тойрсон асуудлаар
2018-09-25 10:18:34 - Нийслэл
“Бидэнд шийдэл байна”
2018-09-25 09:41:40 - Хууль
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ