Д.Жавзандорж: 20 жил суралцаж, Лхаарамба цол хамгаалаад “Аз жаргал гэж юу вэ” гэдгийг л хүмүүст таниулах гэсэн юм

Түгээх    
2018-03-12 08:21:37 - Энтертайнмент

-ХҮҮГЭЭ ЛАМ БОЛГОСОН ИЖИЙ, ААВЫН АЧИЙГ БУДДЫН НОМОНД АГУУГААР
ЗҮЙРЛЭЖ БИЧСЭН БАЙДАГ-

“Ардын хувьсгалаас хойш Монголд анхны лхаарамба цолтон төрж байна” гэсэн мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан билээ. Энэ удаад буддын шашны хамгийн дээд Лхаарамба цол хүртсэн  Дуламрагчаагийн Жавзандоржтой эх орондоо хэсэгхэн хугацаанд морилон ирээд байхад нь ярилцлаа.

-Та хэдэн оноос хийдэд шавилан сууж эхэлсэн бэ?

-Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 онд өвөө, эмээ болон Даваажав ахынхаа ачаар аймгийнхаа Эрдэнэмандал хийдэд шавилан сууж, бурханы ном үзэж эхэлсэн дээ. 1993 онд Даваажав ах маань Сүхбаатар аймгаас хоёр ламд Шашны дээд сургуульд сурах боломж олгож, Энхбаатар гэж ламын хамт Улаанбаатар хот руу явуулж байлаа. Би тухайн үед нас бага байсан болохоор Шашны дээд сургуульд орж чадалгүй урьдын ерөөл юм болов уу Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилан суух хүсэл сонирхолтой лам нарыг шалгаж байх тэр мөчид ээжтэйгээ хамт ирж байлаа. Эргээд харахад энэ мөч саяхан мэт санагдавч аль хэдийнэ 20 гаруй жил болжээ. Гэхдээ сэтгэлд ойрхон санагддаг юм. Энэ жил Лхаарамба цолоо хамгаалчихаад, өөрийн шавилан сууж байсан хийд сүмийнхээ лам хуврагуудынхаа ачийг чадлаараа хариулж хүндэтгэл үзүүлье, хурал ном хуръя гэж бодоод Монголд хэд хоногийн хугацаатай ирээд, анхны хурлаа хийж байна.   

-Буддын гүн ухаанд суралцахаар эх нутгаасаа Энэтхэг рүү мордож байсан үеэ эргэн дурсахгүй юу?

-Нэг өдөр хуралдаа суучихаад явж байтал “Чамайг хамба лам дуудаж байна” гэлээ. Тэгээд яваад очтол намайг өмнөө суулгаад, цаасан дээр юм бичээд, над руу эргүүлээд харуулсан чинь “Энэтхэг явж суралцах уу” гэсэн байсан. Тэр бичгийг хараад тэрүүхэн хавьдаа маш их баярлаад шууд л “Би явж суралцмаар байна” гэтэл хамба ламтан “Хүү минь, нас чинь залуу байна. Юу юугүй сэтгэлийн хөөрлөөр битгий хурдан шийд. Нутагтаа очиж аав, ээж хоёртойгоо ярилцаад ир” гэж хэлж байлаа. Би гэртээ харьж, гэрийнхэнтэйгээ ярилцаад, өөрт олдсон боломжийг ашиглахаар боллоо. Энэтхэг явах цаг хугацаа товлосон байсан боловч нэг сарын өмнөөс визээ мэдүүлэх ёстой юм билээ. Тухайн үед хамба лам гуай Энэтхэг улсын Элчин сайдад бараалхаж “Манай хийдээс хоёр лам танай улс руу явж буддын шашны сургуульд суралцах гэсэн юм. Гэтэл нэг сарын өмнө визээ мэдүүлэх ёстой юм байна” гээд учир байдлаа хэлтэл “Дүрэм журмаараа нэг сарын өмнөөс мэдүүлгээ өгөх ёстой байдаг. Гэхдээ Монголд сүм хийд, бурханы шашин сэргэж, лам нар Энэтхэг явж ном үзье гэж байхад зөвшөөрөлгүй яах вэ. Дараа нь ном журмын дагуу визээ мэдүүлээрэй” гэж хэлсэн. Ингээд л Энэтхэг улсад Гомон дацанд Буддын гүн ухааны номонд суралцаж, 16 жилийн номоо дүүргэн, 2012 оноос Лхаарамбын шалгалтад хамрагдаж, энэ жил цолоо хамгааллаа.  

-Монгол Улсад Лхаарамба цол хамгаалсан хэдэн хүн байдаг вэ. Та энэ цолны утга учрыг энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юү?   

-Лхаарамба цол хамгаалсан лам нар эрт үед байсан байх аа. Харин өнөө цагт Монгол Улсаас хэдэн Лхаарамба цолтон төрснийг мэдэхгүй юм. Гэхдээ ардын хувьсгал гарч, сүм хийд, буддын шашин сэргэж эхэлснээс хойш анхны Лхаарамба цолтой хүн төрсөн нь би юм аа. Цаашид ийм цолтой лам нар олон төрж гарна гэдэгт миний бие итгэлтэй байна. Цаашид өөрийнхөө чадлаар хүмүүсийг дэмжинэ. Буддын гүн ухаанд суурилж, энэ цагт үзэж буй сургалт дундаа хамгийн их шалгуур, урт хугацаанд судалдаг нь лхаарамба цол юм. Хамгийн энгийн үгээр хэлбэл буддын гүн ухааныг судалсан гэсэн үг.

-ИЖИЙ МИНЬ НЭГ ӨДӨР НУЛИМС УНАГААД “МИНИЙ ХҮҮ ЭЭЖИЙНХЭЭ
АЧИЙГ ХАРИУЛЖ БАЙНА” ГЭЖ ХЭЛСЭН

-Яагаад энэ цолыг хамгаалахын тулд  маш олон жил хөдөлмөрлөж, зүтгэсэн юм бэ?

-Энэ цолыг хамгаалах гэж олон жил хөдөлмөрлөсөн шалтгаан нь аз жаргал гэж юу вэ гэдгийг л хүмүүст таниулах гэсэн юм. Зөв бодол, зөв үйлдэл, зөв үг яриа хүний амьдралын аз жаргал сайн, сайхан зүйлийг бий болгодог гэсэн сургааль буддын шашинд байдаг юм.  Тиймээс энэ философийг хойч үе буюу Монголдоо хэрэгтэй хүнд нь залгуулж өгөх гэсэн юм. Мөн багш нар, аав, ижийнхээ, олон хүний ачийг хариулах юмсан гэж энэ цолыг хамгаалахаар зүтгэж суралцсан даа.

-Олон жилийн хугацаанд эх орон, ижий ааваасаа хол байсан. Эрдмийн замаасаа буцаж шантармаар үе байв уу?

-Анх Энэтхэг улсад очоод долоон жил Монголдоо ирэлгүй суралцсан. 2009 оноос хойш жилдээ нэг удаа эх нутагтаа ирдэг болсон. Анхандаа эх орон, ижий ааваасаа хол байхад саналгүй л яах вэ. Гэхдээ зорилго маань чухал байсан болохоор энэ урт хугацааг даван туулсан.

-Эрдэм номын мөр хөөсөн лам хүн ижийнхээ ачийг хариулсанд тооцогддог юм гэсэн. Та ижийнхээ ачийг хариулжээ?

-Ер нь хүүгээ лам болгосон ижий, аавын ачийг буддын номонд агуугаар зүйрлэж айлдсан байдаг юм. Би зэрэг цолоо хамгаалах зарим ёслолд ижий, аавыгаа Энэтхэг улсад урин залж аваачиж оролцуулсан. Ёслолоосоо буцаад явж байхад ижий маань нэг өдөр нулимс унагаад “Миний хүү ээжийнхээ ачийг хариулж байна” гэж хэлсэн. Гэхдээ би ижийнхээ ачийг хариулчихсан гэж боддоггүй юм. Хэрвээ ижий минь тэгж бодож байвал энэ олон жил эрдэм номд зүтгэснийхээ үр шимийг жаахан ч гэсэн хүртлээ гээд дотроо их баярласан.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 78

Зочин (202.179.*.*)
2018-03-30 01:24:20
Цаглашгүй их буянд даган баясая. Хамаг амьтан амгалан болтугай

Зочин (66.181.*.*)
2018-03-15 21:54:32
gaihaltao

зочин (66.181.*.*)
2018-03-14 16:14:02
номоо сурсан бол одоо олон түмнийхээ төлөө буян хийх л үлдэж дээ. Сайн буян хий, бизнес рүү бүү ор. гүйцээ.

Зочин (182.160.*.*)
2018-03-13 19:30:03
lhaaramba ih tom tsol bololtoi. jishee ni agramba gej tsol avahiin tuld 15 jil suraltsdag. baga zindaand angli,tovd helnii zyi choir geh met hicheel orno. deer yed mongold shavi syyliin shalgaltandaa neg aldah l yum bol bagshiig ni surguulaas ni hoodog baisan. yaagaad geheer shavi neg yg aldaj heleh l yum bol nygel hilents ihtei gej yzdeg baij.

ламхүү (202.179.*.*)
2018-03-13 17:31:37
хөлсни йбичээч хужж нар нөгөө л шашины эсрэг коментуудаа бичээд эхэлсэн үү та нар зайлооооо

ламхүү (202.179.*.*)
2018-03-13 17:31:36
хөлсни йбичээч хужж нар нөгөө л шашины эсрэг коментуудаа бичээд эхэлсэн үү та нар зайлооооо

Зочин (202.179.*.*)
2018-03-13 12:30:16
Танд баяр хүргье номын тань их үйлс арвин байг.

Зочин (202.9.*.*)
2018-03-13 12:15:06
ЭНЭ Ч ДЭЭ. НӨГӨӨ Л МОНГОЛ ХҮНИЙГ ҮХЭЛ, ӨВЧНӨӨР НЬ ДАЛИМДУУЛЖ МУХАР СҮСГИЙН ХАР ДАЛАЙД ЖИВҮҮЛЭН ТАРХИЙГ НЬ ХООСОЛЖ, ХАЛААСЫГ НЬ СЭГСЭРЧ ШУЛЖ МӨЛЖДӨГ ЛАМ НЭРТ ХУВАЛЗУУДЫН НЭГ БИЗ. МОНГОЛЫН ЛАМ НАР ГЭХ БУЗРЫН ЛУЙВАРЧИД УЛАЙ ҮЗСЭН, СЭГЭЭР ХООЛЛОДОГ ТАС ШУВУУНААС ЯЛГАЛГҮЙ ҮХЭЭРИЙН АМЬТАД ЮМ ШҮҮ ДЭЭ.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 08:36:17
21 жил тасралтгүй сурлаа. Инженер болоод системийн удирдлага хийж гадаад ажиллаа. Тэглээ гээд Монголд ажлын байр байхгүй хэрэгцээгүй хэрэг үү. Ийм зүйлд хэт их ач холбогдол өгөх юм. Шашин хэн нэгнийг сэтгэлийг амраах биз, харин систем тэр чигээрээ бүх хүмүүсийг амар амгалан болгодог юм.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 08:36:12
21 жил тасралтгүй сурлаа. Инженер болоод системийн удирдлага хийж гадаад ажиллаа. Тэглээ гээд Монголд ажлын байр байхгүй хэрэгцээгүй хэрэг үү. Ийм зүйлд хэт их ач холбогдол өгөх юм. Шашин хэн нэгнийг сэтгэлийг амраах биз, харин систем тэр чигээрээ бүх хүмүүсийг амар амгалан болгодог юм.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 08:35:17
21 жил тасралтгүй сурлаа. Инженер болоод системийн удирдлага хийж гадаад ажиллаа. Тэглээ гээд Монголд ажлын байр байхгүй хэрэгцээгүй хэрэг үү. Ийм зүйлд хэт их ач холбогдол өгөх юм. Шашин хэн нэгнийг сэтгэлийг амраах биз, харин систем тэр чигээрээ бүх хүмүүсийг амар амгалан болгодог юм.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 08:35:12
21 жил тасралтгүй сурлаа. Инженер болоод системийн удирдлага хийж гадаад ажиллаа. Тэглээ гээд Монголд ажлын байр байхгүй хэрэгцээгүй хэрэг үү. Ийм зүйлд хэт их ач холбогдол өгөх юм. Шашин хэн нэгнийг сэтгэлийг амраах биз, харин систем тэр чигээрээ бүх хүмүүсийг амар амгалан болгодог юм.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 08:33:18
21 жил тасралтгүй сурлаа. Инженер болоод системийн удирдлага хийж гадаад ажиллаа. Тэглээ гээд Монголд ажлын байр байхгүй хэрэгцээгүй хэрэг үү. Ийм зүйлд хэт их ач холбогдол өгөх юм.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 08:33:05
21 жил тасралтгүй сурлаа. Инженер болоод системийн удирдлага хийж гадаад ажиллаа. Тэглээ гээд Монголд ажлын байр байхгүй хэрэгцээгүй хэрэг үү. Ийм зүйлд хэт их ач холбогдол өгөх юм.

Зочин (103.57.*.*)
2018-03-13 08:32:58
21 жил тасралтгүй сурлаа. Инженер болоод системийн удирдлага хийж гадаад ажиллаа. Тэглээ гээд Монголд ажлын байр байхгүй хэрэгцээгүй хэрэг үү. Ийм зүйлд хэт их ач холбогдол өгөх юм.

Зочин (122.201.*.*)
2018-03-13 06:52:16
Баяр хүргэе. Их тэсвэр хатуужил шаардсан байхаа. Энэтхэг оронд бараг мах иддэггүй суралцдаг гэж сонсож байсан юм байна.Монголынхоо нэрийг хамгаалж буддын шашны том цол хэргэм авсанд маш их бахархаж байна.

Буддын сургаалийг 21 зуунд (83.76.*.*)
2018-03-13 05:03:27
Буддын сургаалийн 21 зуунд тааруулж энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд яаж хэрэглэж болох талаар сургах хэрэгтэй. Европод буддын философыг тэгэж зааж байна. Хэтэхий monastic teaching энгийн хүмүүст хүрэхгүй.

Зочин (182.160.*.*)
2018-03-12 22:48:52
za D.Javzandorj lam-d buddiin shashnii tom tsolton bolsond bayar hyrgie. ene tom tsolnii tsaana nor ih hodolmor uiggaggyi hicheel zytgel baisan baij taarna. tsaashdiin buddiin gyn uhaaniig delgeryyleh yised ni ondoroos ondor amjilt hysie.

Зочин (202.9.*.*)
2018-03-12 22:04:32
Үнэхээр бурхан шашинд сайн итгээд аз жаргалыг олдог бол Далай ламын эх орон Түвдчүүд дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс байхсан. Гэтэл яаж ч их мөргөөд дэлхийн хамгийн ядуу хүмүүс болжээ. Ямар сайндаа лам нар зулын гол болж шатаж байхав дээ. Тэгэхээр шашин бол ард түмнийг мунхруулдаг хар тамхи мөн гэдэг чинь үнэн дээ.

www.terbum.mn (202.21.*.*)
2018-03-12 21:20:51
www.terbum.mn - Таны зарыг Тэрбум түгээнэ

Зочин (203.91.*.*)
2018-03-12 19:40:26
Хорин жил ном сурах нь битгий хэл 2 жил олигтой юм сурч чадаагүй хүмүүсийн мунхаг сэтгэхүйгээр бичиж байгаа зүйлийг хархаар энэ нийгэм ямар болоод байгаад улам харуусах юм. Ижий ааваасаа хол хүний нутагт эрдэм сурах тийм амар уу? Эцэг эхийн бэллдэж өгсөн хөрөнгө мөнгөн дээр дураар аашлах эсвэл хэн нэг өндөрлөгт гарсан нэгэндээ хар буруу санаж атаархаж, хий дэмий юу ч бүтээлгүй суух шүүмжлэгч нар ихэсчээ.Бурхны номыг улам их судалж, мунхаг нэгнийг гэгээрүүлэх үйлсэд улам их хичээл зүтгэл гаргаарай.

би (202.9.*.*)
2018-03-12 19:18:05
гүн ухааны доктор л юм даа. гэхдээ шашны бус шинжлэх ухааны буюу фиолософийн ухааны докторууд л хүн төрөлөхтөнд бодит дэвшил хөгжил авчирдаг юм. гегель кант фаербайх маркс энгельлс ленин гэх мэт. тэдгээр суутнуудын ачаар хүн төрөлхтөн ямар өндөрлөгт хүрснийг хар. шашин бол шашин шүү дээ. тэх тусмаа шарын шашин бол ямар ч дэвшилийг үздэггүй хамгийн мухар сохор шашин гэж хүн төрөлхтөний тэргүүний сэхээтнүүд үздэг юм билээ.

Зочин (103.57.*.*)
2018-03-12 19:04:30
Олон тувд лам нар монгол эхнэр авч иргэд болох гэж ба одоо энд тэнд очоод тахилагтай уул усанд элдэв муу хараал гурэм дором хийж бузартуулж ба энэ монгол лам нар дугарч чадахгуй ба. Баячуулыг засж ба гээд дараа нь хараагаад чамд хун муу юм хийсэн ба засах хэргтэй монгол хун ба тийм хунтэй хэрэлдсэн баариулаад хараал хийх хэргтэй гээд монголчуудыг монголоор нь алуулж ба унщиж хийсэн тувд лам нар оорсдоо монго аваад ба улдэж бгаа монголчууд хороондоо алалцаад их хэцуу юм болж ба энэ залуугийн багш нар хамаатан садан шавь лам нараа монголд сууршуулаад аюулын дохио ч хажууд ирлээ дээ

Зочин (202.21.*.*)
2018-03-12 17:12:51
бурханы шашинг эхлээд сайн судал дараа нь сайн сур тэгээд бусдад түгээ түгээ

Монгол сөнөж бн (62.167.*.*)
2018-03-12 17:06:43
20 Жил сураад болчдог юм биш. 2 Минутанд хүн гэгээрч болно гол нь зөв замаа ухаарах л байна. зөв ололгүй тойрч будилсаар яваад үхэж байгаа эхнэртэй бизнэстэы ландтай лам пзда нар чинь хэзээ гэгээрэх вэ

иргэн (202.21.*.*)
2018-03-12 16:18:13
Энд муу муухай үгээр сэтгэгдлээ бичиж байгаа хүмүүсээ бие, хэл, сэтгэлийн нүгэл гэж байдаг гэсэншүү. Ингэж өөртөө нүгэл хурааж үйлийн үрээ битгий харлуулцгаа.Аливаа сайн сайхан юманд гэгээлэг сэтгэлээр хандаж байх нь чухалшүү.

Энхбаяр (103.242.*.*)
2018-03-12 16:12:45
Мундаг залуу бна. Баяр хүргэе.Монголынхооо төлөө улам их сурч ард түмнийхээ төлөө их буян хийгээрэй амжилт.

Энхбаяр (103.242.*.*)
2018-03-12 16:12:41
Мундаг залуу бна. Баяр хүргэе.Монголынхооо төлөө улам их сурч ард түмнийхээ төлөө их буян хийгээрэй амжилт.

Хүрээ хүн (202.179.*.*)
2018-03-12 15:57:17
Чамаар бахархаж байна, дүү минь. Энэ харанхуй,мунхаг цагийг өөрчлөхөд жинхэнэ сүсэг бишрэлийг мүгээх гэгээн мэргэд чухал.

зрчин (103.9.*.*)
2018-03-12 15:55:50
христийг шүтэгчид их болсоон бурхны шашны нэр хүндийг өргөхөд их хувь нэмэр оруулаарай

зрчин (103.9.*.*)
2018-03-12 15:55:49
христийг шүтэгчид их болсоон бурхны шашны нэр хүндийг өргөхөд их хувь нэмэр оруулаарай

зочин (103.9.*.*)
2018-03-12 15:53:05
шаштн хэрэгтэй мухар сүсэг бол биш шүү шинжлжх ухаан судлаад гэгээрсэн гэж сонсоогүй шашны филосфи судлаад гэгээрсэн хүн бдаг ёс суртхуун, зөв байхын эх үндэс нь шашны сургаал шүү

Зочин (202.179.*.*)
2018-03-12 15:07:56
erguu helj bgaa ug ni

Зочин (202.179.*.*)
2018-03-12 15:07:55
erguu helj bgaa ug ni

Зочин (202.179.*.*)
2018-03-12 14:21:47
үхсэний буян байдгийн хамгийн амар хялбар аргаар амьдрах арга замыг сонгосон лалрууд бол шар хувалзууд шд,хүний зовлонгоор зоолсон муу балинчид эх оронд юу бүтээсийн,хүний хармаа хот хэтэвч ухаж амьдарсан өмхий шарилжууд

z (49.0.*.*)
2018-03-12 14:13:09
zowoh tsagt LAM targan gej

зочин (202.70.*.*)
2018-03-12 14:10:01
Монголоор дүүрэн лам бөө үздэг хардаг мэргэд зурхайч эстрадын дуучин бөхчүүд л нэмэгдээд байдаг багш эмч инженер техникчид тусгай мэргэжилийнхэн улам л цөөрөөд л ядуураад л байдаг хөгийн ч юм даа нохой долоо баахан хөгшчүүл зовсон зүдэрсэн хүмүүсийн хармайг л сэгсрэх байх даа

цэцэг (202.9.*.*)
2018-03-12 14:04:45
Төвдөөс шахагдаж дэлхийд амьдарах орон зайгүй болсон нэн балмад шашин Монголд л газар аваад байх юм Монгол ламтайгаараа мундаг болдог бол болохоор боллоо .энэ хүний эрдэмийг нь шалга шүлхийгээр хаарагдсан хэдэн малаа аварч хараал хийгээд байгаа ламыг олоны өмнө ил гаргаад ир гэж хэлдээ .Орчин үед Монголчууд бид ийм балмад шашиныг бурхан буддагын шашинтай андуурч төөрөлдөж мунхарсан нь өрөнд орж хорт хавдарт дарлуулах үндэс нь болсон шүү .!

azaa (59.153.*.*)
2018-03-12 14:01:18
bayar hvrgej bn,sxn energi tei hvn bn..

зочин (139.5.*.*)
2018-03-12 13:41:10
Амаржаргал пизда чиний энэ цоохорлосон юмыг хучээр ойлгох ухааны юм болж байна.Чи монгол хэл уран зохиолд нойлын ногоон тэг байжээ.дахин сугуульд сур одоо чи юм бичих яагачгуй байна новш минь шал дургуй хурчихлээ нов гэж

Ard tumen ruugee chigelsen ajil (91.231.*.*)
2018-03-12 13:34:00
Ard tumen ruugee chigelsen bodit ajil hiigeerei gej husej baina.Gadnii ulsiin lam nar hoggui tseverhen baih,hulgai deerem hiihgui baih,sogtuugaar joloo barihgui baihiig lam nar ni ard irgededee urgelj helj suragdag bolhoor hulgaigui,tseverhen orchind bienee hairlaj hundlej hudlguund oroltsoh yumaa.Uuniig l lam nar ard irgededee helj surgaad ugvul ih buyan boloh baina.

Зочин (122.201.*.*)
2018-03-12 12:54:18
Чойжамц одоо энэ лхаармба залууд суудлаа шууд тавьж өгөх ёс зүй бн уу үгүй юу харъя

зочин (66.181.*.*)
2018-03-12 12:37:01
Алтан Овоо, Шилийн Богд нь ивээж дээ.

Зочин (59.153.*.*)
2018-03-12 12:13:32
ha ha uuruu buren munharsan tsol avchildaa, mongol orond ene yu ch buteehgui shuu dee. odoo busdiig munhruulj mungiig ny avah ajildaa orj baigaa yum. lamiin shunal

Susegten (27.123.*.*)
2018-03-12 12:09:46
Huugee lam bolgoson etseg ehiin buyn asar ih geseen.. suvarga buteesensenteu tentsedeg gedeg .. shn ur huuhed mongol tumendee turuulsen ijii aawd bayrlalaa

ЗОЧИН (124.158.*.*)
2018-03-12 11:59:37
ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛСАН САЙН ХҮҮ БАЙНА.БУЯН НОМЫН ҮЙЛСЭД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин (103.57.*.*)
2018-03-12 11:49:09
gэнэ ламыг тувдууд олон жил бэлдэж ларамб цоыг өгөөд ирээдуйд мнголын ашины тэргун болоод оорсодоо монголд ирж монголын мухар мунхаг сусэгтнуудын монгийг хамж аваад тувд эрчуулдээ монгол авгай авхуулаад монгол эрчуулыг зарц барлагаа болгоод монголд эзэн сууж авад монголыг хятадын мэдэлд огоод оорсдоо тувдээ чолоолж аваад эзэн сух санаатай байгаа нь илт мэдгдэж ба даа ламизмийн аюул энэ дээ багшийн угийг уг дуугуй хууль зарлиг мэт онсож хэлсэн гийг нь бурханы зарлиг гэж сонсож хулээн аваад уг дуугуй хийх дагаж мордох хэрэв ээргууцэх юм бол ухэх алуулах тгээд цааш нь там шатах

Зочин (202.179.*.*)
2018-03-12 11:38:41
uhej dald or eswel buuduulj uh sda

Зочин (103.57.*.*)
2018-03-12 11:37:55
fдалай лам юутиб дээр гдаад амьдардаг увдууддээ ингэж хэлсэн бдаг х дуу нраа одоо цагт гурэм дором маань магтаалаар авргдда цаг биш шүү харин бодь морийн ном сдлаж мэдэж оорсдийгоо оюун ухааны гэгээрулж бусддаа туслаж бай оноодорийн монголчуудыг хр лам гэлтэгуй жрийн иргэд нь мш ихээр мухар сусгт автсан ба монголчууд шиг байж болохгуй гэчихээд монголчуудад болхоор сум дугнаа сэргээ сац суврагаа сэргээж лам хуврагтаа бурханы шаиндчинь унэнчээр суэглэн дагж моргож яв гэж бсан ягаад ингэж 2 яанзын оор оороор яариад бдаг юм болоо олон жил сурсан хун оороо л эрдэмболовсрол олж авч бгаа эд шуу дээ тэгээд олон тумэнд жоохон сургаал хэлж огох бх маасаараа харанхуй улсд дотоод оюун ухаан бие сэтгэлдээ хулээн авах юу бол тэгээд засл ном гурэм болоод явах бх даа монгол улсын минь газар нутаг ээр их ч муу мухай гурэм юм ийж ба даа хн нь ул мэдэгдэх улсууд

Зочин (98.228.*.*)
2018-03-12 11:24:29
Хамаг хоол унд зардлаа бэлэн байхад 20 жил сурна гэдэг болохгуй юмгуй. Гэтэл гэр булээ, хуухдуудэ, ахмадууда асраад ажлаа хийнгээ сурч чадаад байгаа залуус их байгаа. Ялангуяа эмэгтэйчууд. Энэ лам ингэж чадах байсан гэж бодохгуй байна. Одоо ч амьдралаа авч явахдаа бусдад дараа болохгуйгээр чадахгуй дэ. Бусдын дэмээр л гэх байх. Монгол лам ер нь бусдын ийм сайхан сэтгэлийг хэтруулж ашиглаад байгаа юмда.

уншигч (66.181.*.*)
2018-03-12 11:06:43
Түвдэд дамжаа барьсан Гавжийг Лхаарамба гэдэг байв?

Зочин (107.167.*.*)
2018-03-12 11:02:34
хүмүүст ч энэ зовлонт ертөнцдөө багахан зовох аргыг зааж өгч бвал сайн л бна. хэр зэрэг зовлонгоо хасч чадаж бна төдий чинээ зовлон мэдрэхгүй байхаа л аз заргал гэж нэрлэдэг хэцүү газар да. санаа зовох юучгүй зүв зүгээр сууж байхдаа ч тэр юу хийдэг юм билээ байз гэж хийх юмаа олж ядан дотроо нэг юм дутагдан хайж хайсан зүйлээ тэндээс олох юм шиг дэмий холхиж, хөргөгч уудлан дутагдсан зүйлээ нөхөх гэж дэмий л өлсөөгүй байж ходооруугаа юм чихээд л бна. дараа нь тэр илүүдсэн хоолоо шингээх гэж элдэв тураах арга зам хайгаад л.. ямар ч бсан юу хайгаад бгаага мэдэхгүй ч өөрийгөө саатуулчих хайж олоод хийх юмтай болчино.

Зочин (66.181.*.*)
2018-03-12 10:59:42
Миний мэдэхээр "Аграмба" цол зэрэгтэй нэгэн хөгшин лам байсан билээ. Тэр Тарнийн номд мэргэшсэн эрдэмтэн Аграмба лам өгүүлрүүн: "Монголчууд мааниа уншиж, Махаа идэж /ацан утгатай үг шүү/ диваажинд хүрнэ. Мааниас илүү ном үгүй /эргэлзээтэй/, махнаас илүү сайн хоол үгүй" хэмээн шарын шашинг дэлгэрүүлж байсан юм гэнэ лээ гэж хуучилж байсан нь санаанаас гардаггүй юм. Үйлдвэр, барилга, мал аж ахуй дээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй Лам, шавь нарын тоо хэт олон байж болохгүй ээ. Хүн амын тоотой харьцуулахад.

Батсайхан (175.223.*.*)
2018-03-12 10:59:05
Сүсэгтний буянаар сурсаар байгаад дараа нь буян үйлдэх нас чинь хүрэх юм уу

Батсайхан (175.223.*.*)
2018-03-12 10:59:04
Сүсэгтний буянаар сурсаар байгаад дараа нь буян үйлдэх нас чинь хүрэх юм уу

Zochin (27.123.*.*)
2018-03-12 10:53:34
Socialismiin ued usuj humuujsen humuust uvug deedes shashin shutleg gej yum baidaggui yum asuuhaar yu ch medehgui tegeed bad uursdiiguu hundlehiig shaardana

БАЯРТ МЭДЭЭ (94.30.*.*)
2018-03-12 10:48:30
21-Р ЗУУН ТЕДИЙГУЙ ИРЭХ ОЛОН ЗУУН ЖИЛД МЕНХРЕН ЦОГЦЛОХ ИХ САЙХАН ШАШИН ШУУ.БУРХАНЫ ШАШИН.МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА.МОНГОЛ ЛАМ ,ЛХААРАМБА ЦОЛТОН ТЕРЕН ГАРСАНД.22 ЖИЛИЙН ШУРГУУ,АРИУН ХЕДЕЛМЕР.ЗАЛБИРАН МЕРГЕМОЙ,ДАГАН БАЯСМОЙ.

Зочин (124.158.*.*)
2018-03-12 10:45:28
буян нь дэлгэрч яваг

Энхээ (66.181.*.*)
2018-03-12 10:42:23
Аливаа зүйлд тууштай хөдөлмөрлөх аваас амжилт ойрхон гэдгийг тод сайхан харуулж байна. Энэ нь олон хүнд үлгэр жишээ болох болтугай. Буян дэлгэрэг

Зочин (202.9.*.*)
2018-03-12 10:42:04
ДАГАН БАЯСЪЯ.АНГИ ЛХААРАМБА ДЭЛХИЙД НЭГ ЖИЛД ГАНЦ ТӨРВӨЛ ИХ ЮМ ШҮҮ ДЭЭ.АРГАГҮЙ Л МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДЛЫГ ХАРУУЛЛАА.МОНГОЛООР ДҮҮРЭН ОРК НЭРТЭЙ СОЦЫН ТӨГСГӨЛ АРДЧИЛАЛЫН ЭХЭН ҮЕИЙН ЗАВСАРДМАЛ ХЭЦҮҮХЭН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ МУУ ТЭНЭГҮҮДИЙН ДУНДААС ДЭЭДСИЙН МЭРГЭДИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА ГАРСАНД БАЯРЛАЖ Л СУУНА ДАА.

zochin (122.201.*.*)
2018-03-12 10:30:24
bayar hurgeye sain bna.sursan erdmee mongolyn ard tumend tugeegeerei.tegehgui bol mongoloor duuren tsovdluulsan durstenguud bna.uuniig l boliulah heregtei.mongolchuud yaduurlaasaa bolood iim shashin ruu orood bna.toriin molgoid bgaa malnuud medseer baij undesten uusag geed ogt toohgui bna daa.ted hoid nasandaa honin gurvel bolj toroh boltugai nyats gishgeh yumsan

Зочин (66.181.*.*)
2018-03-12 10:22:05
Үнэхээр мундаг байна. Таны буян номын ажилд тань амжилт хүсье.

Зочин (202.179.*.*)
2018-03-12 10:21:38
uhsenii buyan baidgiin hamgiin amar hyalbar argaar amidrah uheents zam songoson lalruud bol shar huvalzuud shuu,eh orond yamar ch buteen baiguulaltad oroltsdoggui

к (27.123.*.*)
2018-03-12 10:17:38
хүн аав ээжийн ачийг хариулахад өөрөө сайн аав ээж болж байж л хариулах юм бишүү

Зочин (103.212.*.*)
2018-03-12 10:15:30
лхаарамба гуай найз охинтой болсон уу? авгай авах уу?

иргэн (202.5.*.*)
2018-03-12 09:54:40
буддын гүн ухаан бол ер нь философи, их зүйл сурсан байхаа, бусдад түгээх хэрэгтэй

Зочин (49.0.*.*)
2018-03-12 09:53:28
guee hun chin ajil hudulmur hiij baij l eej aaviinhaa achiig hariulj eh orondoo heregtei negen boldog busuu esvel lam bolsonooroo tengeriinn amitan bolchihdog yumu mungu avtomataar orood irehuu nom tarniaaraa barilga baishin barihuu

Зочин (202.179.*.*)
2018-03-12 09:53:01
Хүн хөдөлмөрлөж түүнийхээ үр дүнгээр аз жаргалтай амьдарнаа. Амьдралын зөв дадал зэрэг нь эрүүл амьдрах түлхүүр болуу. Шажин яахавдээ хачир л юм даа амьдралын... ном уншаал түвдээр шүү бас үр дүнд нь аз жаргалтай болно гэдэгт эргэлзэж бн

ёми (139.5.*.*)
2018-03-12 09:31:57
Анхны Лхарамба буюу Буддын хамгиин дээд цол хүртжээ Баяр хүргии 20 жил болход чиньХристид итгэгчид Буддистуудаас хол.олон болоод байнадаа

Зочин (66.181.*.*)
2018-03-12 09:28:34
Лам болохоор эцэг эхийн ач хариулдаг гэж манж нар Монголыг сүйрүүлсэн биш бил үү. Энэ утгагүй сүсэг бишрэлүүдийг хэзээ алга болгох вэ? 400 жил Монголчууд жинхэнээсээ хог дээр дэвхэрлээ шүү.

Lobor (202.9.*.*)
2018-03-12 09:26:06
Одоо Богдын музейд тогтвортой сууж сайн тайлбарлагч болох хэрэгтэй

Зочин (27.123.*.*)
2018-03-12 09:16:12
za muu ch bish ontz goid bish engiin l medee bn

зочин (103.212.*.*)
2018-03-12 09:13:16
Энэ залуу буцах юм байхдаа.Зүй нь монголдоо байж сурсан мэдэснээ ард олондоо түгээвэл хэрэгтэй баймаар.Одоо Чойжамц хамба 70 гараад явчихлаа.Тэгэхээр монголын шашны тэргүүн энэ залуу л болбол их юм бүтээнэ дээ

Зочин (27.123.*.*)
2018-03-12 09:08:26
Гүндү сорваан дүдүхо базар аюухий сухай

Зочин (103.229.*.*)
2018-03-12 09:03:06
наад тэнэг шашнаа болиочээ. бидэнд амьдрах утаагүй эрүүл орчин,хүчтэй эдийн засаг хэрэгтэй байна. наад түвд ээ хараач дагаж давхихаасаа өмнө.

Зочин (202.179.*.*)
2018-03-12 08:56:20
ийм хүн нь монголын шашны тэргүүн байх ёстой байх

Зочин (27.123.*.*)
2018-03-12 08:45:08
Тархиа угаалгацан сда

Зочин (182.160.*.*)
2018-03-12 08:30:45
wow

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
2018-12-12 15:23:25 - Хууль
Хар тамхи хэрэглэж мансуурсан 19-24 насны залуусыг үйлдэл дээр нь баривчилжээ
2018-12-12 15:10:35 - Орон нутаг
Ханбогд сумын нутагт 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
2018-12-12 15:08:35 - Улс төр
УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардав
2018-12-12 14:33:39 - Нийслэл
Нийслэлийн 17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
2018-12-12 14:28:29 - Нийслэл
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
2018-12-12 14:28:11 - Нийслэл
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
2018-12-12 14:23:58 - Улс төр
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
2018-12-12 14:16:44 - Хууль
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
2018-12-12 14:05:50 - Энтертайнмент
UFC групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
2018-12-12 13:23:02 - Байгаль Орчин
ФОТО: Нийслэлийн агаарын чанар 740-д хүрч УТАА гамшгийн хэмжээнд хүрлээ
2018-12-12 13:19:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улаанбаатарчуудын сарын дундаж цалин 1.156.200 төгрөг байна
2018-12-12 12:56:50 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 12:53:04 - Улс төр
​Г.Баясгаланг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн даргаар томилжээ
2018-12-12 12:47:15 - Нийслэл
Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байжээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө