Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр зарлагджээ

Түгээх    
2018-03-12 09:31:37 - Улс төр

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох гэж байна. Хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байгаа гэнэ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлын байранд тус шүүх хурлыг цахимаар явуулахаар болжээ. Сонгууль бүрээр л мөнгө тараасан, санал худалдан авсан, хүн зөөсөн гэх мэт паянгууд нь хөвөрч байдаг Хурдын Чойжоогийн ээлжит сонгуулийн паянг дэнслэх шүүх хурал ийнхүү товлогджээ.

Б.Чойжилсүрэн гэх эрхэм 3 удаагийн сонгуульд оролцсон бөгөөд оролцсон сонгууль бүртээ л дээрх асуудлуудаар хэл ам тарьж, шүүх хуулийн байгууллагын хаалгыг татдаг зуршилтай нэгэн. Тодруулбал өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал нэг хэсэгтээ дуулиан дэгдээсэн билээ. Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нар уг асуудлыг  баримтаар  илчилж, хуулийн дагуу урамшуулал авахыг шаардаад байсан.

Тиймээс  Сонгуулийн Ерөнхий Хороо  тэдгээр нэр бүхий 13 иргэнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.Чойжилсүрэн сонгогдохын тулд мөнгө тараасан гэх мэдээллийг баталгаажуулж байв.

Б.Чойжилсүрэн гэх энэ эрхэмийг 2008 оны сонгуулиар 10 мянган төгрөг тараасан гэх асуудал дуулиан тариад өнгөрснийг Увсын ард түмэн төдийгүй нийт Монголчууд мэдэж буй. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг энэ мэт дараа дараагийн сонгуулиудын хууль зөрчсөн, шударга бус өрсөлдсөн гол дуулианы эзэн нь Б.Чойжилсүрэн байсаар ирсэн гэх. Энэ удаад ч эрхэм гишүүн “дархан” мэхээрээ өрсөлдөгчөө аргалсан бололтой. Энэ нь дээр дурдсан “царцаа”-ны асуудал байсан юм. Увс аймгийн сонгогчдын саналд нөлөөлж, тэдний өмнөөс төрийн түшээдийг нь сонгосон “царцаа”-нууд нь Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн комданиудын ажилтнууд гэх яриа ч гарсан байна лээ.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн нь санал авах зорилгоор Улаанбаатар хот болон бусад орон нутгаас “царцаа” зөөж сонгогдсон нь Сонгуулийн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох шүүх хурал юм байна. Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт Увс аймгийн Сагил, Давст, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан сумд болон Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар багууд харъяалагдсан бөгөөд Б.Чойжилсүрэн нь Улаангом сумын 3 дугаар багаас бусад 9 хэсэгт нь ялагдсан боловч тус багт шилжин ирсэн сонгогчдын саналаар сонгогджээ.

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуульд шилжин очоогүй буюу Увс аймгийн тухайн сумдын иргэд бол 2 санал буюу УИХ-ын гишүүнээ болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө сонгохоор хуульчилсан байна. Энэ дүнгээр бол Чойжоо маань өрсөлдөгчөөсөө 1178 хүнээр бага санал авсан буюу Увсын иргэдийн саналаар бол ялагджээ. Харин шилжин очсон “царцаа” нар бол зөвхөн УИХ-ын сонгуульд л саналаа өгөх боломжтой юм байна. Улаангом суманд л гэхэд 2345 сонгогч шилжин ирж саналаа өгсөн байгаа нь тус сумын нийт сонгогчдын 20 хувийг эзэлж байна. Б.Чойжилсүрэн нь тус тойргийн сонгогчдын 51%-ийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 48%-ийн санал авсан байна.

 Энэ нь Увс аймгийн жирийн иргэд, сонгогчдын эрх ашгийг ноцтой зөрчиж буй бөгөөд нөгөө талаараа өрсөлдөгч нам, эвслийн нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэдгийг олон хүн хэлж байна. Хэрэв Увсчууд шударгаар өрсөлдөж “царцаа”-гүй сонгууль явуулсан бол 31 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Цогтгэрэл 1187 хүний саналаар ялах байлаа гэж ярьж байна.

Ингээд Увс аймгийн сонгогчдын саналд нөлөөлж, тэдний өмнөөс төрийн түшээдийг нь сонгох сонгуулийг шийдсэн гэх “царцаа”-нуудыг сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэсэн нь хуульд нийцсэн эсэх, тухайн тойрогт явуулсан санал хураалт хүчинтэй эсэхийг дэнслэх шүүх хурлыг хүлээх л үлдлээ.

 М.БАЯРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 49

Trso (66.181.*.*)
2018-03-17 15:12:30
Tsogtgerel ylgaagvi Teso kompanii ajilchidaa awch ochson sh dee Teso giin ajilchid bvgd meden t choijoo ni garsan ni xamaagvi deer baisan

Л (202.179.*.*)
2018-03-15 19:43:02
Олигарх,бэлтэй баячууд их хуралд нэр дэвших бол сонгуульд уралдуулахгуй, харин хэдэн суудал дуудлага худалдаагаар зарах нь зугээр юм биш уу?Тэгвэл эд нар монго хаяж алалцана даа.олсон орлогыг улсад, - миний энэ саналыг дэмжээч

бичээч (202.179.*.*)
2018-03-14 11:14:16
нийт царцааны 51хувь нь цогтгэрэлийн хүмүүс байвал яахав нэрсээр нь ялгая.Ц.Баярмаа мэдээллээ зөв олж бичээч захиалгаар худлаа бичээд л

Хнз (182.160.*.*)
2018-03-14 06:53:12
Энэ нөхөр угаасаа шулуундаа гарсан хүн шүүдээ.Тэрээр сонгууль болохоос өмнө мөнгө тараагаад эхэлчихдэг.Тэр нь бүрэн нотлогдсон.Харин тэрээр намынхаа ивээлд багтаж тохиролцоонд хамрагдаж гишүүн болсон.Түүний тарьсан балаг говь хангай хөдөө,нийслэл хаана л бол дуулдаж байдаг алдартан.МАН ч муу болгоноор дүүрч муу ёролж байна даа.

Zohinn (202.9.*.*)
2018-03-13 13:05:46
ERUNHIILUGCHUU: JINHENE ARGA HEMJEEG SHUDARGAAR ABAACHDEE, ULS ORON CHIN MUNGUTEI HVMVVSIIN GART MUHLUU, SHVVH CH GESEN JINHENE ENEE AIMSHGIIN SHUNALDAA ABTSAN HVMVVSIIN ESREG SHUDARGAAR AJILLAACH... BID ZVTGEED ZOBJ BHAD EDGEER HVMVVS YU CH HIIHGVI MURTLUU BAYAJAAD... MONGOL YALNAA

Зочин (202.131.*.*)
2018-03-13 12:33:49
Мөнгөтэй хүний эсрэг шудрага шийдвэр гаргах шүүгчдийн шийдвэрийг чих тавин сонсож нүдээ бүлтийтэй харцгаая

МӨРИЙЦЬЕ (202.179.*.*)
2018-03-13 12:04:48
ИЙМ ШҮҮХ ХУРАЛ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ЧӨӨЖӨӨГИЙН НЭР ТӨРӨӨР МӨРИЙЦЬЕ.ХУУЛЬ ШҮҮХ ЯЛАГДАНА.

зочин (103.10.*.*)
2018-03-13 11:49:50
Ер нь ганц Чойжоо ч биш Гантулга,Наранхүү,Суг ар гэдэг хүмүүсийг бас эргүүлэн татах хэрэгтэй ч дээ.

Зочин (103.9.*.*)
2018-03-13 10:30:14
Ulsiig dampuuruulsan uvsiin mafi alga boloh shatandaa orj bna uu daa Uher halhuud servel ch bas l auyltai shuu

Зочин (122.201.*.*)
2018-03-13 08:00:06
Xoshnogo xurelbaatariig bas shalgaj erguulen tatax ucgurtai shuudee

Irgen (103.26.*.*)
2018-03-12 20:12:14
Uls ih ornoo delhii niited or shirtei gej zarladag iim biznesmen baih uu teneg har nowsh

zochin (182.160.*.*)
2018-03-12 18:18:49
Tsartsaa bolj nuudel hiij songuulid nolooldog garuudad hatuu arga hemjee avah heregtei. Dahij davraaj bolohgui

kkkkk (103.212.*.*)
2018-03-12 18:07:23
gesneees murat gantulga 2 yasan beee

Зочин (66.181.*.*)
2018-03-12 17:44:50
Сонгуулиар чойжоо-н сурталчилгааны матёриалаас би ганцхан зүйл ойлгосон. Өнгөрсөн 4 жилд чойжоо маань үнэхээр баяжсан байна. Хувийн бүтээн байгуулалт гэж үнэхээр агуу. Харин орон нутагтаа яасан гээч энд тэнд нэг сургууль цэцэрлэг засвар хийсэн нэг иймэрхүү л байдалтай байгаам да

Увсад Чойжоо жорлон ч бариагүй (202.9.*.*)
2018-03-12 17:06:12
Чойжоо тойрогтоо мөнгөн бороо оруулаад " удаа гарч ирсэн.Компанидаа хөрөнгө оруулалт эрх мэдэл төсөв шийддэг л хүн .Увсын хямдхан янханууд дахиад ч чойжоог гарна гээд мөрийцсөн ч болно

Чойжоог барах уу? (202.9.*.*)
2018-03-12 17:03:16
АН төр барьж байхдаа баримтай нь барьж аваад дийлээгүй худалдагдсан .Одоо төр барьж байх үед дийлэхгүй л дэ ? Хүрэлбаатар хүрэлсүх хоёр хүсэж байвал нэг магад

Zochin (112.72.*.*)
2018-03-12 16:26:13
Ajil hiij bgaa negendee bitgii ataarh oorsdoo chadahgvi bj. ymarch hvn ih hyrald garsan bvgd iddeg.mundag gishvvn shvv amjilt hvsie.

Zochin (112.72.*.*)
2018-03-12 16:25:57
Ajil hiij bgaa negendee bitgii ataarh oorsdoo chadahgvi bj. ymarch hvn ih hyrald garsan bvgd iddeg.mundag gishvvn shvv amjilt hvsie.

зочин (103.26.*.*)
2018-03-12 14:00:22
Гишууд тойрогтоо юм хийх алба угуй шдээ.Нийт ард тмнийхээ эрх ашиг нийцсэн хууль санаачилах, баталцах уурэгтэй.

Aluurchind zohih ualiig ni ug (91.231.*.*)
2018-03-12 13:53:41
MAH-aluurchin huchindegch,avilgalch,urvagchdiin ysugluulga bish yum bol namaa tsevarleechee

Зочин (103.26.*.*)
2018-03-12 13:17:56
их хурлаа тараа. шинээр хулгайчгүй төрөө эмхэлэх цаг болсон

Зочин (103.229.*.*)
2018-03-12 12:19:05
Бух цаг уеийн УИХ ийн гишууд дотороос Чойжилсурэнг гуйцэх тийм их бутээн байгуулалт хийсэн гишуун одоогоор гарч ирээгуй л бна. Тийм болохоор мундаг л эрхэм бна даа. Юу ч хийж чадахгуй л юмнууд дандаа хэл ам гаргаж гогнихоо боль тануус гуйцэхээсээ онгорсон

Зочин (80.120.*.*)
2018-03-12 12:07:33
Чойжилсүрэн сонгогдсон тойрогтоо үлдхээр юу ч хийдэггүй хүүхэд хуурч байгаа юм шиг хэджн төгрөг тараадагхүн. Увсын захын хүнээс асуугаад үзвэл хэлнэ дээ. Чойжоогоор овоглогдх амбаар ч баыхгүү увсад. Татагдсан яалаа, ирээдүйд хэрэгтэй нэмэртэй юм биш

dash (202.179.*.*)
2018-03-12 11:47:32
tsogtgerel ooroo 3000 xun avch ireed 1500 xun ni oorsdoo buruu xun dagaj irsen gedegee medeed Joijood ogson gunigt tuux bolson yum daa

Zohcin (203.91.*.*)
2018-03-12 11:37:31
Choijo bol ediin zasg talaas mash muu hun bailee hurelbaatar arai gaigui yum bile manai MAN buged mungu taraadag biz bid buged avaad ideg biz hunii mungu avsan bol sanla uguhn gartsaagui

uvs (202.55.*.*)
2018-03-12 11:35:51
Choijoo ch ajliig umalzuulna. Uvs shal uur bolson medeh humuus ni Uvsaar bgaa

Зочин (27.123.*.*)
2018-03-12 11:35:02
Шуухийн шийдвэр ойлгомжтой шуудээ.

Zochin (103.229.*.*)
2018-03-12 11:27:41
Luivariin munguur buteen baiguulalt hiisen dur esgeh shig amarhan yum haa bna. Hen ch harmaandaa bga munguu gargaad buyan hiih, gazar avah, hurungu oruulagch tataad baishin barih amarhan. Bur tsaashlaad tsartsaa nuulgeh bur bolomjtoi. Uuniig buteen baiguulalt gehu.

choijoo (122.201.*.*)
2018-03-12 11:26:27
mongo taraasii yadii sda hahaha

zochin (202.9.*.*)
2018-03-12 11:04:40
shuumjleed bga garuud oorsdoo yum hiij buteej sur

Baagii (66.181.*.*)
2018-03-12 11:03:59
Мөнгө байгаад тарааж байгаа бол яахавдээ тэр офшорт байгаа мөнгөө авч ирэх талаар бодооч

irgen (202.9.*.*)
2018-03-12 11:00:57
Choijilsuren.Hurelbaatar metiin mungenii tulee uo ch hiihees butsahgui nehduudiig zailuulah heregtei.Erguulen tatval mash sain.Daanch shuuh zasaglal mgl d ymar bilee.Odoo l harah uldlee

irgen (202.9.*.*)
2018-03-12 11:00:29
Choijilsuren.Hurelbaatar metiin mungenii tulee uo ch hiihees butsahgui nehduudiig zailuulah heregtei.Erguulen tatval mash sain.Daanch shuuh zasaglal mgl d ymar bilee.Odoo l harah uldlee

Нар (202.55.*.*)
2018-03-12 10:55:23
Тесо царцаа их байсан гээд байсан даа

Зочин (27.123.*.*)
2018-03-12 10:51:01
Сонгуулийн маргааныг ядаж жмлийн дотор нэг талд нь гаргадаг эрх зүйн орчин бий болгохгүй бол дараагийн сонгууль хүртэл маргаан үргэлжилэх нь бүх талаараа ямарч утгагүй

Зочин (112.72.*.*)
2018-03-12 10:49:07
Чадахгүй бхаа шүүхчийн бөгсрүү нь амаар нь гартал мөнгө чихээд л гарад ирнээ.

Зочин (202.55.*.*)
2018-03-12 10:47:02
Цогтгэрэл энэ хүнтэй дүйж өрсөлдөх арай болоогүй л дээ

Дугар (202.55.*.*)
2018-03-12 10:46:40
Чойжоо гуай Увсад их ч юм хийпэг. Босоо юм билээ. Ийм хачин худлаа мэдээлэл тараахаа боль боль

Зочин (202.9.*.*)
2018-03-12 10:41:01
шуналын тулам гэнэт хэлд ороод яаваа сүүлийн 2 жил

Зочин (43.242.*.*)
2018-03-12 10:20:15
Чойжоогийн гар хөл мөнгө тараасан туслах Я.Баттогтох гэдэг нөхөр ГЕГ-т том алба хашиж байна гэх мэт нөхдүүдийг ажлаас зайлуулах хэрэгтэй

ХАЛХ (59.153.*.*)
2018-03-12 10:15:07
ИРВЭС ХАМГААЛАГЧ ЗАЛУУГЫН ҮХЭЛТЭЙ ХОЛБОГДООД БАЙСАН АЙХТАР ДӨРВӨД ДӨӨ.

Зочин (110.70.*.*)
2018-03-12 10:10:19
Монголд хэзээ ч тийм юм болохгүй.

Зочин (27.123.*.*)
2018-03-12 09:51:15
Хм хэн хэндэ цагийн баранз. Мөнгөтэй чойжоо торгууль төллөөч яала их хурал гишүүн боллооч яалааболилоо ч яала чанарын ялгаа нь алго хө шоронд хийнэ гэвэл өөр хэрэг

Зочин (150.129.*.*)
2018-03-12 09:48:54
Тат тат хэнд хэрэгтэй юм

Sainaa (43.228.*.*)
2018-03-12 09:42:39
Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татаад жишиг тогтчихвол амар байхгүй юу. Юм хийхгүй боло эргүүлэн татаад, худлаа ярисан бол эргүүлэн татаад. Жишээ нь Гантулга байна.

Зочин (27.123.*.*)
2018-03-12 09:41:48
Одоо сайхан дулаарч байна. Уих ыг тараагаад дахин сонгууль явуул

Зочин (202.179.*.*)
2018-03-12 09:40:51
Сүрчин мэдээ бичхийн яахч үгүй шүүдээ

Зочин (202.179.*.*)
2018-03-12 09:37:21
АН-ын Цогтгэрэл гэж бас нэг мал УИХ байсан байгаагүй ялгаа байгаа юм уу. Басё нэг жонхуу, төрийн хутгуур нэмэгдэнэ.

Зочин (66.181.*.*)
2018-03-12 09:34:35
ардчилсан намууд мангуунууд өөрсдөө л албан ёсоор царцааг хүлээн зөвшөөрөө биз дээ тэрийгээч зохион байгуулж чадахгүй ялагдчаад одоо яахын

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ