Хуурамчаар захирамж гаргаж газар олгосон тухай мэдээллийг хуулийн байгууллага шалгаж байна

Түгээх    
2018-03-12 14:57:53 - Улс төр

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж иргэнд газар олгосон талаар www.tac.mn сайтад тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдэгдэл хийлээ.  Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг анхлан мэдэж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн.

Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2 ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тус албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гарган өгсөн. Хуурамчаар үйлдсэн гэрчилгээнүүдийн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын захирамжууд ор үндэсгүй бөгөөд 2017 оны А/94 дүгээр захирамж нь үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг баталсан, 2017 оны А/156 дугаар захирамж нь “Гадаад томилолтын тухай” захирамж байгаа юм. Үндсэндээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тодорхой байгаа. Иймд хууль хяналтын зохих байгууллагаас уг асуудлыг шалгаж тодорхой болгохоор ажиллаж байна” гэлээ.

2018 оны гуравдугаар сарын 12 буюу өнөөдөр www.tac.mn сайтад мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй байхад Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг хууль бус газар олгосон, гэм буруутай мэтээр мэдээлсэн нь худал болохыг мэдэгдэж байна. Тиймээс дээрх  www.tac.mn сайтыг Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд заасныг үндэслэн хэн нэгний захиалгаар хүний нэр хүндэд санаатайгаар халдсан, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлсэн гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргаж байна.

Хүний нэр хүндэд санаатайгаар халдаж ийм худал мэдээллийг захиалга өгч бичүүлсэн цаад этгээдийг олж хариуцлага тооцуулах болно. Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, шалгаж байхыг анхааруулж байгаа талаар мэдээлэв. 

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (27.123.*.*)
2018-03-13 15:53:51
бүгд л эхлээд би биш гэдэг дээ ..хулгайчууд

Irgen (66.181.*.*)
2018-03-12 22:26:15
Suhbaatar duurgiin Gazriin albaniihand ajlaa sain hi gej sanuulga uguuchee . Buun ih zan . Bichig hereg gej buduun huuhen yamarch haritsaanii soelgui buduuleg gichii bnaa bas

Irgen (66.181.*.*)
2018-03-12 22:24:00
Tur zasag soligdohod gazriin albanihni halaa selgeen dund gazraa bulaalgaj bga Irgen bn suhbaatar duureg gazriin albani darga gej huduu tsarailsan ajlaa hiideggui baagii halaachee tsaana chini mundag zaluuchuid zunduu bn ene lalariig solioche.

Зочин (103.57.*.*)
2018-03-12 18:55:31
Одоо бусдын газарыг цагдаатай нийлж булааж авдаг моод дэлгэрээд ба шуу дээ монготэй хумуус цагдаа болон газарын албанд захиалга огоод эруу уусгэх эс бол шуухээр шийдвэр гаргуулж аваад булааж авч ба цагдаа нар дарамтлаад газарын алба хуурамч бичиг баримт уйлдуулээд авч ба гомдол гаргахаасайгаад иргэд дуугуй ба хууль зуйн сайд дэмжиж бгаа болов уу

Зочин (122.201.*.*)
2018-03-12 17:48:40
Suhbaatar duurgiin gazriin alband tanidag hun bhgui bol erh shiljih gj buun chiregdel hugatsaa orno shuu.

Зочин (182.160.*.*)
2018-03-12 17:46:10
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ХҮМҮҮСИЙГ СОЛЬЖ ЧАДДАГ МЭДДЭГ ХҮНД НЬ ӨГМӨӨР БАЙНА.ХҮНД СУРТАЛ ҮҮРЛЭСЭН АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА.

Зочин (122.201.*.*)
2018-03-12 17:46:05
сүхбаатар дүүргийн газрын алба хүнд суртал арай дэндүү шүү.

Irgen (66.181.*.*)
2018-03-12 17:29:30
Suhbaatar duurgiin gazriin albaniihnii Hund surtal dendej bnshuu anhaaraldaa abachee. Harin ene Bolorchuluun dargiig mundag Hun gej sonsoj bsan . Suhbaatar duurgiin gazriin Alba Darga uhaantai uymtai ni uulzaj gomdloo meduuleh ged chadahgui bn ochih bolgond baihgui baihgui baihgui gej bn

Irgen (66.181.*.*)
2018-03-12 17:29:11
Suhbaatar duurgiin gazriin albaniihnii Hund surtal dendej bnshuu anhaaraldaa abachee. Harin ene Bolorchuluun dargiig mundag Hun gej sonsoj bsan . Suhbaatar duurgiin gazriin Alba Darga uhaantai uymtai ni uulzaj gomdloo meduuleh ged chadahgui bn ochih bolgond baihgui baihgui baihgui gej bn

Ворон (66.181.*.*)
2018-03-12 16:35:21
Танай газрын албадын хүнд суртал хашин хойрого ажилгаа түмэн олны тэвчээрыг барж хөлны чөдөр хүзүүны дөнгө болж байгааг юу гэж ойлгох бэ С.Б.Д.ийн газрын албанд эрх шилжүүлэх үйлчилгээ хийлгэхээр бичиг баримтаа 12р сарын 25 өгсөн 30-40 хоногийн дараа гарна гэсэн гэтэл 3р сарын 11нд очсон гарсан бна гэрчилгээний үнэ 20000 төг тушаагаад ир гэсэн мөнгөө тушаагаад иртэл одоо 7 хоноод ирж ав гэх энэ ерөн хөнгөн шуурхай үйлчилгээ мөнүү Үндсэндээ нэг бичиг сольход 3н сарын хугацаа энэ бага хугацаа юу эрхэм дээдсүүд юу гэж бодож бна

Ворон (66.181.*.*)
2018-03-12 16:10:51
Танай газрын албаны хүнд суртал хашин хойрого ажилгаа түмэн олны тэвчээрийг барж

моодун (66.181.*.*)
2018-03-12 15:12:21
22 товчоонд үерийн аман дээр газар олгосноо засаарай...авлигын мөнгөөрөө суваг шуудуу тавиарай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ